| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2023/0055/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/59 |
| Огноо | 2023-04-26 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/59
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж
Нарийн бичгийн дарга М.Баярмэнд
Улсын яллагч Ц.*******
Шүүгдэгч Т.*******
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.*******ид холбогдох 2223001530065 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, ******* зах дээр хамгаалагч ажилтай, *******, эхнэр хүүхдүүдийн хамт, Завхан аймгийн ******* сумын багийн 1 дүгээр гудамж тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй ******* овогт *******ийн *******, регистрийн дугаар ()
Шүүгдэгч Т.*******ийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Хохирогчид шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.******* нь 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдөр 19 цаг 30 минутын орчим Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт *******тэнгэр уулын урд хэсэг Очирваань бурхны цогцолборын авто машины зогсоолоос иргэн Н. гээгдүүлсэн Самсунг Галакси Эс-21 Ултра загварын гар утсыг газраас олж өөртөө завшсан хэргийн үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал:
Утсаа алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Н. “...2022 оны 7 дугаар сарын 12-ны өдөр 19 цаг 30 минутын үед Завхан аймгийн ******* сумын нутагт байдаг *******тэнгэр хайрхны урд байрлах Очирваань бурхны авто машины зогсоол дээр өөрийн улсын дугаартай Ланд круйзер прада маркийн авто машины хамар дээр нь гар утсаа тавиад охиноо бие засуулчхаад эргээд утсаа авах гэтэл алга болчихсон байсан. Тэр хэсэгт гар утасны сүлжээ байдаггүй учраас сумын төв ороод өөрийн гэсэн дугаар руу залгахад дуудаж байсан бөгөөд миний утас 2 өдөр дуудаж байгаад холбогдох боломжгүй болсон. ...гар утсаа алдсан талаар Завхан аймгийн Цагдаад мэдээгүй бөгөөд Улаанбаатар хотод ирээд Баянзүрх дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргасан...” гэсэн мэдүүлгээр,
Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Ж.ын “...2022 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 19 цаг 30-40 минутын үед Завхан аймгийн ******* сумын нутаг *******тэнгэр хайрхны өвөрт байрлах Очирваань бурхны машины зогсоол дээрээс өөрийн улсын дугаартай Ланд круйзер прада маркийн тээврийн хэрэгслийг байрлуулчихад тэр хавиар зураг дараад явж байсан ...намайг бие засаад ирсэн чинь манай эхнэр Н. надаас гар утас харсан уу? Чамд байна уу? гэхээр нь тэр хавиар хайж эхэлсэн. ... эхнэрээсээ гар утсаа сүүлд хаана тавьсан талаар асуухад машины хамар дээр тавьсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,
Т.*******ийг Самсунг Галакси Эс-21 Ултра загварын гар утас олсон талаар мэдүүлсэн гэрч ын “...аав нь өнгөрсөн зун Хайрханд мөргөхөөр явж байхдаа постын тэндээс олсон юм гээд дэлгэц нь хагарсан, цэнэггүй болчихсон, хар өнгийн гэртэй гар утас өгсөн юм. Тэгээд гар утсыг цэнэглээд асааж үзтэл дэлгэц нь хагарчихсан ашиглах боломжгүй байхаар нь засуулж барья гээд “Тэди” худалдааны төв орж 5 давхрын 505 тоотод тухайн үед очиж дэлгэцийг 650.000 төгрөгөөр солиулсан. Манай аав олсон гэсэн...” гэсэн мэдүүлгээр,
Энэ талаар мэдүүлсэн гэрч Ж.ийн “...*******тэнгэр хайрхан руу ордог постоос нэлээд доор явж байсан чинь машин зам дээр хар өнгийн гар утас хэвтэж байхаар нь манай худ бууж газраас оруулж ирсэн. Тэгээд оруулж ирэхээр нь харсан чинь тухайн гар утас шавар болоод халтар болчихсон дээгүүр нь машин гарчихсан бололтой дугуйн мөр гарчихсан байсан. ...бид нар машинтай явж байгаад тухайн гар утсыг машинд байсан бүх хүмүүс харсан, зам дээр ил хэвтэж байсан.” гэсэн мэдүүлгээр,
Гэрч ын “...2022 оны 7 дугаар сард манай худ эхнэртэйгээ, би эхнэр охинтойгоо бид хэд *******тэнгэр хайрхан мөргөчихөд доошоо явж байсан чинь машин зам дээр хар өнгийн гар утас хэвтэж байхаар нь бид нар гар утсыг хараад буугаад газраас авсан чинь машин дайраад шавар болчихсон, машины дугуйны хээ гарчихсан, хар өнгийн гар утас байсан. Тэгээд тэр утсыг аваад машины дунд хайрцаг дээрээ тавьчихсан явж байсан. ...г буугаад газраас утас авсныг бид нараас өөр хүн хараагүй...” гэсэн мэдүүлгээр болон хохирогчид гар утас хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.*******ийн үйлдлийн улмаас хохирогчийн гээгдүүлсэн Самсунг Галакси Эс-21 Ултра загварын гар утас нь 1.200.000 төгрөгийн үнэтэй болох нь үнэлгээчний 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 30 дугаартай “...Самсунг Галакси Эс-21 Ултра загварын гар утасны үнэлгээг 1.200.000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр тогтоолоо...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгч Т.******* нь 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 19 цаг 30 минутын орчим Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт *******тэнгэр уулын урд хэсэг Очирваань бурхны цогцолборын авто машины зогсоолоос Н. гээгдүүлсэн Самсунг Галакси Эс-21 Ултра загварын гар утсыг олж өөртөө завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Шүүгдэгч Т.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ сайн дураар гаргасан илэрхийлсэн бөгөөд түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан албадсан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Т.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Хохирогч Т.******* нь “хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол санал байхгүй” гэсэн хүсэлтийг гаргасан тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгч Т.*******ид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Шүүгдэгч Т.*******ийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын сонсгосон ялын саналыг баталж, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.******* нь энэ тогтоолоор бусдад төлөхгүй төлбөргүй, хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ид оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр /150.000 / төгрөгөөр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ид нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5.Шүүгдэгч Т.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч Т.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар талууд оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА