Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/218

 

 

     2023            04            03                                         2023/ШЦТ/218                               

                                                                                                                     

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Б-ын Б-д холбогдох эрүүгийн 21100 0496 0913 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Нямдорж, хохирогч “*” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Б, хохирогчийн өмгөөлөгч Н.Тн, Ө.Б, шүүгдэгч Б.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Т нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Ганзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19** оны * дугаар сарын **-ны өдөр * аймагт төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, * дүүргийн * дугаар хороо, * хорооллын **** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн Ц овогт Б-ын Б /РД:*********/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.Б нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*” ХХК-ийн худалдааны менежерээр ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр буюу 2019 оноос 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, “*” ХХК-д их хэмжээний буюу ********** төгрөгийн хохирол учруулж хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Хоёр. Эрүүгийн 21100 0496 0913 дугаартай хэргээс:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлага болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон гэж дүгнэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Б нь “**” ХХК-д худалдааны төлөөлөгч-борлуулагчаар ажиллах хугацаандаа 2019 оноос 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр, харилцагчийн нэр дээр хий авлага үүсгэх, бараа дутагдуулах, худалдан борлуулсан бараа бүтээгдэхүүний үнийг харилцагчаас дансаар болон бэлнээр шилжүүлэн авах зэрэг аргаар тус компанийн бараа, борлуулалтын орлогоос хувьдаа авч ашиглан, “*” ХХК-ийн эд хөрөнгөд нийт ********* төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна

 

Шүүгдэгч Б.Б нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*” ХХК-ийн худалдааны төлөөлөгч-борлуулагчаар ажиллаж байхдаа 2019 оноос 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр, харилцагчийн нэр дээр хий авлага үүсгэх, бараа дутагдуулах, худалдан борлуулсан бараа бүтээгдэхүүний үнийг харилцагчаас дансаар болон бэлнээр шилжүүлэн авах зэрэг аргаар тус компанийн бараа, борлуулалтын орлогоос хувьдаа авч ашиглан, “*” ХХК-ийн эд хөрөнгөд нийт ********* төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэх Эрүүгийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүх, шүүгдэгч Б.Б-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим болон гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн,

- гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь хэргийн үйл баримт болон гэм бурууд маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын тодорхой хэсэг болох ********* төгрөгийг нөхөн төлсөн, үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болон анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг хувийн байдлыг нь тус тус харгалзан, улсын яллагчийн санал болгож буй 06 жил 10 сарын хорих ял оногдуулахгүйгээр,  

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор Б.Б-д 15.000 /арван таван мянга/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж зэргийг харгалзан, торгох ялыг хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.            

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон  

                                                        ТОГТООХ нь:

 

1. Ц овогт Б-ын Б-г үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан Б.Б-д 15.000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 03 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Б.Б-аас ******** /*/ төгрөгийг гаргуулж, хохирогч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн ************* дугаарт бүртгэлтэй, ******* регистрийн дугаар бүхий, Улаанбаатар хот, * дүүргийн * дугаар хороо, *, Чингисийн өргөн чөлөө * хаягт байрлах, “*” хязгаарлагдмал хариуцлагатай компанид /итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б-д олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD нэг ширхгийн эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Энэ хэрэгт Б.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  С.БАЗАРХАНД