Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2019/01234

 

                       

2019 оны 07 сарын 05 өдөр         Дугаар 182/ШШ2019/01234              Улаанбаатар хот

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: КБХХК дахь БЭХА-ийн нэхэмжлэлтэй,

 

  Хариуцагч: “ЭЛБТ” ХХК

 

Хариуцагч: Е.Т,

 

Хариуцагч: Э.Б нарт холбогдох,

 

 Зээлийн гэрээний үүрэгт 190 091 253.05 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нараа, Л.Сүхбаатар, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Хонгорзул нар оролцов.  

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Капитал банк”  дахь Банкны эрх хүлээн авагчаас  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нараа, Л.Сүхбаатар нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай банк нь хариуцагч “ЭЛБТ” ХХК болон хамтран зээлдэгч Е.Тунгалаг нарт 2015 оны 05 дугаар сарын 29-нд  ЗГ/281 тоот зээлийн гэрээ, БГ/281 тоот барьцааны гэрээ байгуулан 130 000 000 төгрөгийг сарын 2,2 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлүүлсэн байдаг. Зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, компанийн гүйцэтгэх захирал Э.Бямба-Очирын өмчлөлд байдаг орон сууц, хувийн сууц, газар зэрэг 4 төрлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Бид шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 14-нд үндсэн зээлд 102 561 532 төгрөг, хүүд 65 449 103 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 13 089 820 төгрөг нэхэмжилсэн бол нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 03 дугаар  сарын 22-нд нэмэгдүүлэн мөн өдрийн байдлаар хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож, зээлийн хүүд 72 941 434 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 14 588 287 бүхэлд нь  хариуцагч “ЭЛБТ” ХХК-иас гаргуулахаар шаардсан. Мөн хариуцагч Е.Тунгалагт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн хэмжээгээр татгалзсан. Хариуцагч Е.Тунгалаг нь зээлийн гэрээнд  гарын үсэг зурсан боловч уг зээлээс хэрэглээгүй гэдэг тул бүхэлд нь татгалзсан. Энэ тухай хүсэлтээ бичгээр хэрэгт гаргаж өгсөн, уг тайлбарыг дэмжиж байгаа. Мөн гуравдагч этдээдээр оролцож байсан Э.Бямба-Очирыг хариуцагчаар татаж, түүний өмчлөлийн 4 төрлийн үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч “ЭЛБТ” ХХК, Э.Б, Е.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболдоос шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч “ЭЛБТ” ХХК, хариуцагч Е.Т, хариуцагч Э.Б, гуравдагч этгээд Э.Б нарыг төлөөлж оролцож байгаа.  Гуравдагч этгээд Э.Б-ыг хариуцагчаар оролцуулсан боловч гуравдагч этгээдээс чөлөөлсөн зүйл байхгүй.  Нэхэмжлэгч нь хариуцагч Е.Т-т холбогдох нэхэмжлэлээс татгалзсан байдаг, энэ талаар шийдвэрлэсэн зүйл байхгүй, одоог хүртэл Е.Т хариуцагчаар явж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэлийн шаардлага бүрдүлбэрийн талаар Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд тодорхой заасан. Нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлээс харахад “ЭЛБТ” ХХК-ийн захирал Э.Бямба-Очир, Е.Т нараас ...гаргуулах гэж бичсэн ба энэ нь “ЭЛБТ” ХХК-иас ямар нэгэн зүйл нэхэмжлээгүй, иргэн Э.Б-оос нэхэмжилсэн гэж үзэх бөгөөд 62.1.4.-т заасан нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх шаардлагыг хангаагүй нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болдог.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 190 091 253 төгрөгийг шаардахдаа  Е.Т-ийг хариуцагчаас чөлөөлсөн гэдэг, гэтэл хариуцагчаас чөлөөлөх гэсэн ойлголт байхгүй. Е.Т-аас нэхэмжлэлийг бүхэлд нь шаардаж байсан юм уу, хувааж шаардаж байсан юм уу тодорхойгүй. Е.Т-т холбогдох нэхэмжлэлээс татгалзсан бол “ЭЛБТ” ХХК-иас юуг шаардаж байгаа нь тодорхойгүй.  Э.Б-ыг 2019 оны 06 дугаар сарын 05-нд хариуцагчаар татан оролцуулсан. Энэ хүсэлтийнхээ хамт улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэсэн.  Ер нь аль аль хариуцагчаас юу юу шаардсан нь ойлгомжгүй, тодорхойгүй, бичгээр гаргасан нэхэмжлэл нь тодорхойгүй. Иймд мэтгэлцэх боломжгүй. Э.Бямба-Очир барьцааны  хөрөнгийн эзэн мөн бөгөөд эрх ашиг нь хөндөгдөж байгаагийн хувьд гуравдагч этгээд мөн. Гуравдагч этгээдийн хувьд мэтгэлцэх боломжгүй байна. Түүнтэй зээлийн гэрээ хийсэн зүйл байхгүй. Зээлийн гэрээний мөнгийг “ЭЛБТ” ХХК хүлээн авсан, гэрээ байгуулагдсан зэрэгт маргаан байхгүй. Хамгийн гол нь нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй учир мэтгэлцэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                          

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч “Капитал банк”  ХХК нь хариуцагч “ЭЛБТ” ХХК, Э.Б, Е.Тг нарт холбогдуулан  зээлийн гэрээний үүрэгт буюу зээлд 102 561 532 төгрөг, зээлийн хүүд 72 941 434 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 14 588 287 төгрөг, нийт  190 091 253 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол банкны ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Төв банкны /Монголбанк/-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Банкны тухай хуулийн  68 дугаар зүйлийн 68.1.-д заасныг үндэслэн  нэхэмжлэгч “Капитал банк”  ХХК-г албадан татан буулгаж шийдвэрлэн, мөн өдрийн А-97 дугаартай тушаалаар  “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаар Мягмарын Адилбишийг 1 жилийн хугацаатай томилсон байна.

Үүний дагуу тус шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 3229 дүгээр захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.-д заасныг баримтлан “Капитал банк”  ХХК-ийг сольж, түүний  эрх залгамжлагч “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Адилбишийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн зээлийн гэрээний үүрэгт нийт 190 091 253 төгрөгийг хариуцагч “ЭЛБТ” ХХК-иас гаргуулахаар, зээлийг төлөхгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох хариуцагч Э.Б-ын өмчлөлийн 4 төрлийн үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, хариуцагчаар Э.Б-ыг оролцуулан, хариуцагч Е.Т-т холбогдох зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийн шаардлагаас  татгалзжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь  дээрх “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн  нэхэмжлэлийг  үл зөвшөөрч, нэхэмжлэгч нь хэнээс юу нэхэмжилсэн нь тодорхойгүй, анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “ЭЛБТ” ХХК-ийн захирал Э.Б-, Е.Т нараас гэж шаардсан, Э.Б-ыг эхлээд гуравдагч этгээдээр, дараа нь хариуцагчаар татан оролцуулсан, “ЭЛБТ” ХХК-иас нэхэмжилсэн шаардлага байхгүй, аль хариуцагчаас юу шаардсан нь тодорхойгүй учир мэтгэлцэх боломжгүй, Э.Б-т юуг хариуцуулсан нь, Е.Т-т ямар шаардлага хариуцуулсан нь ойлгомжгүй, түүнд холбогдох шаардлагаас татгалзсан гэсэн хүсэлт өгсөн, нэхэмжлэлийн шаардлага хуульд заасан шаардлагыг хангаагүй учир нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тайлбарлан маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

1.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч “ЭЛБТ” ХХК, хамтран зээлдэгч Е.Т нар нь нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-иас 2015 оны 05 дугаар сарын 29-нд 130 000 000 төгрөгийг сард 2,2 хувийн хүүтэйгээр 2018 оны 05 дугаар сарын 29-нийг хүртэл 36 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд хариуцагч Э.Б-ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011027 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Их тойруу, 19 дүгээр байрны 6 тоот, 75 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202002163  дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 18 дугаар байрны 29 тоот, 29 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2202004804  дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн дэнжийн 51 дүгээр гудамжны 51-44 тоот, нэгж талбарын 18642312268730 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулттай, 398 м.кв талбайтай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202015607 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн дэнжийн 51 дүгээр гудамжны 44А тоотод байрлах, 69,7 м .кв талбай бүхий хувийн сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалжээ.

Дээрх үйл баримт нь талуудын хооронд байгуулсан ЗГ/281 тоот зээлийн гэрээ, БГ/281 тоот барьцааны гэрээ, барьцаалбарууд, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00090272, 000047467, 000002722, 000195019 тоот гэрчилгээнүүд, “ЭЛБТ” ХХК-ийн үүсгэн байгуулагч Е.Тунгалаг, Э.Бямба-Очир нараас “Капитал банк” ХХК-д гаргасан зээл хүссэн өргөдөл, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Капитал банкны Зээлийн хорооны шийдвэр, зээлдэгчийн хувийн хэргийн баримтууд, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон.

 

2.Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч тал нь  гэрээний зүйл болох 130 000 000 төгрөгийг  шилжүүлэх, хариуцагч тал нь сард 2,2 хувийн зээлийн хүүг, зээлийн хамт төлөх үүргийг тус тус хүлээсэн бөгөөд нэхэмжлэгч тал нь 130 000 000 төгрөгийг хариуцагч “ЭЛБТ” ХХК-ийн “Капитал банк” ХХК дахь 2012013364 тоот зээлийн дансанд 130 000 000 төгрөгийг  шилжүүлсэн болох нь уг дансны хуулгаар нотлогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

Талуудын хооронд байгуулсан зээлийн болон  барьцааны гэрээ  нь Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.2., 156 дугаар зүйлийн 156.1., 156.2.-т  заасан шаардлагыг мөн түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болжээ.

 

3.Зохигчдын байгуулсан  ЗГ/281 тоот зээлийн гэрээний 3.1.5-д “...Зээлийн ерөнхий хугацаа 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 29-нийг өдөр хүртэл...” гэж зааснаас үзэхэд талуудын хоорондохь зээлийн гэрээний хугацаа дууссан, талууд гэрээний хугацааг сунгаагүй байна.

Хариуцагч “ЭЛБТ” ХХК болон Е.Т нар нь ЗГ/281 тоот зээлийн гэрээний 4.2.5-д зааснаар гэрээний хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг хугацаанд нь төлж барагдуулах үүрэгтэй бөгөөд хамгийн сүүлд 2015 оны 08 дугаар сарын 07-нд 830 000 төгрөгийг төлснөөс хойш гэрээний хугацаа дуусахад ямар нэгэн төлөлт хийгээгүй гэрээний үүргээ зөрчсөн байна.

Хэрэгт авагдсан зээлийн хүүний тооцоолол, зээлийн хуваарь зэргээс хариуцагчаас зээл болон зээлийн хүү төлсөн байдлыг  тооцон үзэхэд  хариуцагч нь зээлд 2015 оны 06 дугаар сарын 10-наас 2018 оны 05 дугаар сарын 07-ны хооронд зээлд 28 652 717 төгрөг, зээлийн хүүд 37 392 285 төгрөг төлж, зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлд 101 347 343 төгрөг, зээлийн хүүд 47 539 119 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш 2019 оны 03 дугаар сарын 22-ныг хүртэл 296 хоногийн хэтэрсэн хугацааны хүүд 21 999 122 төгрөг  төлөх үүрэгтэй байна.

Үүнийг задалж тооцвол:

1.2015 оны 05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 10-ныг хүртэл 8 хоногийн хугацааны зээл 130 000 000 төгрөгийн 2,2 хувийн хүүд 762 667 төгрөг тооцогдож, энэ төлсөн 108 600 төгрөгийг хүүнээс хасахад 654 067 төгрөгийн үлдэгдэлтэй, зээлд 130 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй,

2.2015 оны 06 дугаар сарын 10-наас 11-нийг хүртэл 1 хоногийн хүүд 95 333 төгрөг тооцогдож, нийт 749 400 төгрөгийн хүү үлдсэн байсан бөгөөд энэ өдөр төлсөн 2 636 908 төгрөгөөс 749 400 төгрөгийн хүүг хасч, зөрүү 1 894 508 төгрөгийг зээлээс хасахад зээлд 128 105 492 төгрөгийн,

3.2015 оны 06 дугаар сарын 11-нээс 07 дугаар сарын 10-ныг хүртэл 28 хоногийн хүүд 2 630 433 төгрөг тооцогдож, энэ өдөр зээлдэгчээс төлсөн 4 777 465 төгрөгөөс дээрх хүүг хасч төлөгдсөнд тооцон, зөрүү 2 147 032 төгрөгийг зээлээс хасахад зээлд 125 958 460 төгрөгийн,

4. 2015 оны 07 дугаар сарын 10-наас 08 дугаар сарын 19-нийг хүртэл 39 хоногийн хүүд 3 602 412 төгрөг тооцогдож, энэ өдөр төлөгдсөн 4 825 162 төгрөгөөс 2 000 000 төгрөгийг зээлээс, 2 825 162 төгрөгийг хүүгээс хасч тооцоход, зээлд 123 958 460 төгрөг, зээлийн хүүд 777 250 төгрөгийн,

5. 2015 оны 08 дугаар сарын 19-нөөс 09 дүгээр сарын 11-нийг хүртэл  22 хоногийн хүүд 1 999 863 төгрөг тооцогдож, энэ өдөр төлсөн 4 795 941 төгрөгөөс тооцогдсон хүү болон үлдэгдэл хүүд 2 777 113 төгрөгийг хасч, зөрүү 2 018 828 төгрөгийг зээлээс хасахад зээлд 121 939 632 төгрөгийн,

6. 2015 оны  09 дүгээр сарын 11-нээс 10 дугаар сарын 15-ныг хүртэл 33 хоногийн хүүд 2 950 939 төгрөг тооцогдож, төлсөн 5 651 824 төгрөгөөс 3 000 686 төгрөгийг зээлээс, 2 615 138 төгрөгийг хүүгээс хасч тооцон, зээлд 118 938 946 төгрөг, хүүд 335 801 төгрөгийн,

7. 2015 оны  10 дугаар сарын 15-наас 11 дүгээр сарын 30-ныг хүртэл 118 938 946 төгрөгийг зээлийн 45 хоногийн  2,2 хувийн хүүд  3 924 985 төгрөг тооцогдож, хүүгийн үлдэгдэл 335 801 төгрөгийн  хамт 4 260 786 төгрөг болсон ба энэ өдөр төлсөн 5 679 001 төгрөгийн 2 999 314 төгрөгийг  зээлээс, 2 679 687 төгрөгийг хүүгээс хасч тооцон, зээлд 115 939 632  төгрөг, хүүд 1 581 099 төгрөгийн,

8. 2015 оны 11 дүгээр сарын 30-наас  12 дугаар сарын 23-ныг хүртэл 23 хоногийн  2,2 хувийн хүүд  1 955 515 төгрөг тооцогдож, хүүгийн үлдэгдэл 1 581 099 төгрөгийн  хамт 3 536 614 төгрөг болсон ба энэ өдөр төлсөн  2 568 187 төгрөгийг  хүүд тооцон хасч, зээлд 115 939 632  төгрөг, хүүд 968 427 төгрөгийн,

9. 2015 оны 12 дугаар сарын 23-наас 2016 оны 01 дүгээр сарын 31-нийг хүртэл  38  хоногийн  2,2 хувийн хүүд  3 230 853 төгрөг тооцогдож, хүүгийн үлдэгдэл 968 427 төгрөгийн  хамт 4 199 280 төгрөг болсон ба энэ өдөр төлсөн  2 599 518 төгрөгийг  хүүд тооцон хасч, зээлд 115 939 632  төгрөг, хүүд 1 599 767 төгрөгийн,

10.  2016 оны 01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 29-нийг хүртэл  29  хоногийн  2,2 хувийн хүүд  2 465 651 төгрөг тооцогдож, хүүгийн үлдэгдэл 1 599 767  төгрөгийн  хамт 4 065 418 төгрөг болсон ба энэ өдөр төлсөн  2 602 400 төгрөгийг  хүүд тооцон хасч, зээлд 115 939 632  төгрөг, хүүд 1 463 018 төгрөгийн,

11. 2016 оны  02 дугаар сарын 29-наас 06 дугаар сарын 30-ныг хүртэл  121  хоногийн  2,2 хувийн хүүд  10 287 715 төгрөг тооцогдож, хүүгийн үлдэгдэл  1 463 018 төгрөгийн  хамт 11 750 733 төгрөг болсон ба энэ өдөр төлсөн  2 996 000 төгрөгийг  хүүд тооцон хасч, зээлд 115 939 632  төгрөг, хүүд 8 754 733 төгрөгийн,

12. 2016 оны 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 01-нийг хүртэл 1  хоногийн  2,2 хувийн хүүд  85 022 төгрөг тооцогдож, хүүгийн үлдэгдэл 8 754 733   төгрөгийн  хамт 8 839 755 төгрөг болсон ба энэ өдөр төлсөн  2 500 000 төгрөгийг  хүүд тооцон хасч, зээлд 115 939 632  төгрөг, хүүд 6 339 755 төгрөгийн,

13. 2016 оны 07 дугаар сарын 01-нээс  07-ныг хүртэл 6  хоногийн  2,2 хувийн хүүд  510 135 төгрөг тооцогдож, хүүгийн үлдэгдэл 6 339 755   төгрөгийн  хамт 6 849 889 төгрөг болсон ба энэ өдөр төлсөн  4 500 000 төгрөгийг  хүүд тооцон хасч, зээлд 115 939 632  төгрөг, хүүд 2 349 889 төгрөгийн,

14. 2016 оны 07 дугаар сарын  07-ноос 08 дугаар сарын 11-нийг хүртэл 34  хоногийн  2,2 хувийн хүүд  2 890 763 төгрөг тооцогдож, хүүгийн үлдэгдэл 2 349 889   төгрөгийн  хамт 5 240 652 төгрөг болсон ба энэ өдөр төлсөн  8 999 001 төгрөгөөс хүүг хасч, зөрүү 3 758 349 төгрөгийг зээлээс хасч, зээлд 112 181 343 төгрөгийн,

15. 2016 оны 08 дугаар сарын 11-наас 09 дүгээр сарын 06-ныг хүртэл 25  хоногийн  2,2 хувийн хүүд  2 056 658 төгрөг тооцогдож, энэ өдөр төлсөн  10 004 000 төгрөгийг зээлийн үлдэгдэл 112 181 343 төгрөгөөс хасч, зээлд 102 177 343 төгрөгийн, хүүд 2 056 658 төгрөгийн,

16. 2016 оны 09 дүгээр сарын 06-наас 2018 оны 05 дугаар сарын 07-ныг хүртэл 607  хоногийн 102 177 343 төгрөгийн 2,2 хувийн хүүд  45 482 541 төгрөг тооцогдож, хүүгийн үлдэгдэл 2 056 658 төгрөгийн хамт 47 539 119 төгрөг болсон ба энэ өдөр төлсөн  830 000 төгрөгийг зээлийн үлдэгдэл 102 177 343 төгрөгөөс хасч, зээлд 101 347 343 төгрөгийн, хүүд 47 539 119  төгрөгийн,

17. 2018 оны 05 дугаар сарын 07-ноос 29-нийг хүртэл  буюу гэрээний хугацаа дуусах хүртэл 22  хоногийн 2,2 хувийн хүүд  1 635 070 төгрөг тооцогдож, хүүгийн үлдэгдэл 47 539 119 төгрөгийн хамт 49 174 189 төгрөгийн хүүгийн,  101 347 343 төгрөгийн,

18. 2018 оны 05 дугаар сарын 07-ноос 29-нийг хүртэл  буюу гэрээний хугацаа дуусах хүртэл 22  хоногийн 2,2 хувийн хүүд  1 635 070 төгрөг тооцогдож, хүүгийн үлдэгдэл 47 539 119 төгрөгийн хамт 49 174 189 төгрөгийн хүүгийн,  101 347 343 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй үлдсэн байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч “ЭЛБТ” ХХК нь  гэрээний хугацаа 2018 оны 05 дугаар сарын 29-нд зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлд 130 000 000 төгрөг төлөхөөс 28 652 657 төгрөг төлж,  101 347 343 төгрөгийг, зээлийн хүүд 86 566 474 төгрөг төлөхөөс 37 392 285 төгрөг төлж, 49 174 189 төгрөгийг төлөөгүй буюу гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар зээлийн гэрээний үүрэгт 150 521 532 төгрөгийг хариуцагч нь төлөх үүрэгтэй.

 

4.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, талуудын хоорондох зээлийн гэрээний 3.1.3-т “...зээл, зээлийн хүү төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд төлөгдөөгүй үлдсэн зээлийн дүнгээс үндсэн хүүний 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцож...авна” гэж заасны дагуу  зээлийн гэрээний хугацаа дууссан  2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс хойш нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүртэл буюу  2019 оны 03 дугаар сарын 22-ныг хүртэл 296 хоногт зээлийн үлдэгдэл 101 347 343 төгрөгт  2,2 хувиар хүүг тооцоход 21 999 122 төгрөг, мөн гэрээний хугацааг хэтрүүлсэн хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүд 9 834 838 төгрөгийг тус тус тус нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч талын хүсэлтээр хэрэг хянан ажиллагааны явцад иргэн Э.Бямба-Очирыг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн тус шүүхийн шүүгчийн 4048 дугаар захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулж хуульд заасан ажиллагааг явуулсан байх ба тэрээр нэхэмжлэгч хариуцагчийг тодорхойлох бүрэн эрхийн хүрээнд гуравдагч этгээд, иргэн Э.Бямба-Очирыг хариуцагчаар тодорхойлж хүсэлт гаргасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 4773 дугаар захирамжаар гуравдагч этгээд, иргэн Э.Бямба-Очирыг хариуцагчаар оролцуулан, хуульд заасны дагуу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх, үүргийг танилцуулан нэхэмжлэлийг гардуулсан байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг хариуцагчаар тодорхойлсноор гуравдагч этгээд Э.Бямба-Очирын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2., 29.4.-т заасан эрх үүрэг дуусгавар болж, Э.Бямба-Очир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25., 26. дугаар зүйлд заасан хариуцагчийн эрх үүргийг хэрэгжүүлэн хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсоныг дурдав.

 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн,  хариуцагч  “ЭЛБТ” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт зээлд 101 347 343  төгрөг, зээлийн үндсэн  хүүд 49 174 189 төгрөг, хэтэрсэн хугацааны хүүд 21 999 122 төгрөг, гэрээний хугацааг хэтрүүлсэн хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүд 9 834 838 төгрөг,  нийт  182 355 492 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч нь хариуцагч Е.Тунгалагт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлан холбогдох хэгийг хэрэгсэхгүй болгож,  “ЭЛБТ” ХХК нь төлбөрийг сайн дураар эс биелүүлбэл хариуцагч Э.Б-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох барьцааны гэрээний зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж  шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 292 455 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид  1 069 727  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид  олгох нь хуульд нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2.,  116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                         ТОГТООХ нь:

 

         1.Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар хариуцагч “ЭЛБТ” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 182 355 492 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлээс 7 735 761 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Е.Т-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг батлан, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3.Иргэний хуулийн 175 дугаар  зүйлийн 175.1.-д заасныг баримтлан хариуцагч “ЭЛБТ” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны зүйл болох хариуцагч Э.Б-ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011027 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Их тойруу, 19 дүгээр байрны 6 тоот, 75 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202002163  дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 длугаар хороолол, 18 дугаар байрны 29 тоот, 29 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2202004804  дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн дэнжийн 51 дүгээр гудамжны 51-44 тоот, нэгж талбарын 18642312268730 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулттай, 398 м.кв талбайтай газар,  эрхийн улсын бүртгэлийн Ү-2202015607  дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн дэнжийн 51 дүгээр гудамжны 44А тоотод байрлах, 69,7 м .кв талбай бүхий хувийн сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг  худалдан борлуулж түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

           

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 292 455 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид  1 069 727  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

                                     ДАРГАЛАГЧ                             Ж.БАЙГАЛМАА