| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2023/00023/э |
| Дугаар | 2023/ШЦТ/22 |
| Огноо | 2023-01-24 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Б.Мөнхдөл |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/22
2023 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр Дугаар 2023/ШЦТ/22 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Б.Володя нарын бүрэлдэхүүнтэйгээр,
Иргэдийн төлөөлөгч Б.Т,
Улсын яллагч Б.Мөнхдөл,
Шүүгдэгч Д.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.М,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Нарангарав,
Нарийн бичгийн дарга А.ХүрэлТ нарыг оролцуулан
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Дгийн Ад холбогдох 2228000000104 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Д.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн нутагт байх Цаг уурын байрны урд талд байх хүүхдийн тоглоомын талбайд талийгаач Н.Бтэй маргалдан, машины цонх хагалсан гэх шалтгаанаар 39-92 УЕВ улсын дугаартай Тоёота Премио маркийн тээврийн хэрэгслээр дайрч амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.Ад холбогдох хэргээс яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос Н ах, талийгаач, найзуудын хамт гэрэлтүүлгийн ажил хийхээр ирсэн. 2022 оны 08 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө талийгаач Б найзуудтайгаа шөнө гарч архи уусан. Шөнө 12 цаг өнгөрч байх үед хүмүүстэй зодоон хийгээд байна хүрээд ирээч гэж намайг дуудсан. Намайг очиход талийгаач альфард машинтай хэдэн хүнтэй зодоон хийгээд ганцаараа байж байсан. Салгах гэхэд нөгөө хүмүүстэйгээ зодолдоод байсан. Тэгээд би барьж үлдээд нөгөө хүмүүсийг явуулсан. Нөгөө хүмүүс нь явахад талийгаач над руу уурлаж эхэлсэн. Тухайн газар жоохон маргалдаж байгаад би машин руугаа явсан. Машин дээр очоод талийгаач намайг хавсарч унагаасан. Машиндаа суугаад явах гэж байхад талийгаач машины цонхнуудыг хага цохисон тэр үед миний уур хүрсэн байсан тэгээд маш хурдтай хөдөлж дайрсан, ийм зүйл болно гэж бодоогүй. Дүүгийнхээ амь насыг хохироосондоо харамсалтай байна. Дүүгийнхээ ээж, аав, эхнэр, хүүхдээс нь уучлалт гуйж байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хүү 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө алагдсан. 17-ны өдөр би мэдэж Баянхонгор аймгийн Баянлиг сумаас ирээд хөлдөөгчнөөс хүүгийнхээ цогцсыг аваад явсан. Талийгаач минь 2 сартай хүүхэдтэй, амьдрах гэж мөнгө олох гэж явсан. Миний хүү 25-хан настай байсан. Манай нөхөр хагас галзуурлын байдалтай байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болсон. Өчигдөр ирж хэргийн материалтай танилцсан. Харахад их хэцүү байсан. Хэргийн материалтай танилцаад миний төрсөн дүүгийн хүүхэд гээд энэ хүнийг уучилж чадахгүй. 2-3 сэтгэл зүйч дээр очсон. Сэтгэл санаагаа сатааруулах гэж хоёр хүүхдийнхээ гэрээр олон хоног явлаа. Хүлээсээр байгаад шүүх хуралдаан дээр ирлээ. Хэцүү байдаг юм байна. Би ядарсан дүүгээ бодоод их зүйл нэхээгүй. Ажил явдлын үед 1000 гаруй хүн цугласан. Түүний зардал, Өмнөговь аймгаас шарил авч явсан зардал,цаашаа 100 гаруй километрт явж хүүгээ оршуулсан. Ингээд нийт 10,000,000 төгрөг оршуулгын зардалд гарсан. Би эцэг эхээ алдсан. Гэхдээ үр хүүхдээ алуулсан байдлыг харах шиг зовлон байдаггүй юм байна. Энэ зовлонг өнөөдөр би үзлээ. Үр хүүхдээ ачуулаад араас нь 2 сартай хүүхдийг нь тэврээд явж байсан. Эцэг эхийн дуу сонсоод би уярдаг уйлдаг байсан. Одоо надад эцэг, эх юу ч биш байсан мэт санагдаж байна. Сэгтэл судлаач дээр очиход миний сэтгэл зүйд 10 жил зарцуулахаар байна гэж хэлсэн. Надад хэцүү байна. Би 58 настай, манай хөгшин 60 настай. Манай нөхөр миний дүүгийн хүүхэд миний хүүгийн амь насанд хүрсэн болохоор намайг энэ асуудлаа зохицуул гэж хэлсэн. Сэтгэл санааныхаа хохирлыг гаргуулаарай гэж хэлсэн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа өндөр настай хүн хэдий удаан амьдрах вэ гэж бодож байна. Би ч гэсэн энэ сэтгэл санааны байдлыг давж гарахад маш хэцүү байна. Сэтгэл санааны хохирлоо гаргуулах хүсэлтэй байгаа. Сэтгэл санааны хохиролд 15.000.000 төгрөг нэхэмжилж байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Иргэдийн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Д.Аийг тээврийн хэрэгсэл ашиглаж хүний амь насыг хохироосон үйлдэл хийсэн гэм буруутай гэж үзэж байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нн мэдүүлэгт: Би талийгаачийн төрсөн ах нь байгаа юм. Миний мөрөн дээр тоглож өссөн хүүхэд байгаа юм. Бид хоёр эцэг тусдаа эх нэг хүмүүс байгаа юм. 1998 оны 08 дугаар сарын 11-ны өдөр Баянхонгор аймгийн Баянлиг суманд төрсөн Баянлиг сумандаа 10 дугаар ангиа төгсөөд хөдөө гарч аав ээжийн хамт мал маллаж амьдардаг байсан. Цэргийн алба хаагаагүй. Эхнэрийг нь Өлзиймаа гэдэг одоо 3 сартай нэг охинтой байсан. Өлзиймаатай албан ёсоор гэрлэж гэрлэлтээ батлуулсан зүйл байхгүй. Нэг гэртээ ороогүй байсан. Хэн хэнийхээ гэрт ирж очоод амьдардаг байсан. Төлөв зантай хүнд их тусархуу хүүхэд байсан. Үе үе их огцом уурладаг. Би тухайн үед юу болсныг мэдээгүй. Би өглөө сэрээд талийгаачийг гэртээ байхгүй байхаар нь урд шөнө гадуур архи уугаад нэг газарт хоночихсон юм байхдаа гэж бодоод хамт байсан хүмүүсээс асуух гэсэн мөн байхгүй байсан. Нас барсан талаар нь өдөр мэдсэн. 08 дугаар сарын 16-17-ны өдрийг шилжих шөнийн 00 цаг 52 минутад Бтын дугаараас над руу залгаад 1 минут 25 секунд ярьсан байсан. Тухайн үед бол би унтаж байсан сэрээгүй болохоор А миний утсыг авч ярьсан юм билээ. Би өглөө нь сэрсэн чинь миний утас байхгүй байсан. Би утасгүй болохоор тэр хэдийг хаана байгааг мэдэж чадаагүй юм. Талийгаачтай төрсөн эгч дүүсийн хүүхдүүд хоорондоо үеэлийн холбоотой ах дүүс байгаа юм. Би Атэй 08 дугаар сарын 17-ны орой 21 цагийн үед нэг шил 0.5 граммын Хараа нэртэй архи хувааж уусан тухайн үед А нээх согтсон зүйл байхгүй байсан. Хэн нэгэнд уурлаж хэрүүл маргаан хийсэн зүйл байгаагүй надтай инээгээл элдэв зүйлс ярьж байгаад би их ядарсан байсан болохоор архиа ууж дуусгаад шууд унтаад өгсөн. Тэгээд өглөө сэрхэд А байхгүй, машин нь мөн алга байсан. Тухайн үед би машиндаа унтаж амарч байсан болохоор гадуур юу болсон талаар мэдээгүй. Бид нар Хан-Уулын 3-8 тоотод байх нийтийн байранд хоёр өрөө түрээслээд байж байсан. Бид нар Өмнөговь аймагт гэрэлтүүлгийн ажлаар ирсэн. Их харамсалтай байна. Би амьдралдаа их толботой болсон, ээж маань маш шаналж байна. Мөн талийгаачийн эхнэр хүүхдүүдэд маш хэцүү байгаа. Хүүхэд нь өнчрөөд эхнэр нь бэлэвсрээд үлдэнэ гэдэг үнэхээр хэцүү юм байна...Оршуулгын зардал болон Өмнөговь аймагт ирж шарилаа авсан зардал нь нийт 12 сая төгрөг болж байна. Цаашид 49 хоног хураахад мөн зардал гарна. Уг үйл явдалд гарсан зардлыг мөн нэхэмжилнэ. Одоогоор баримтаа цуглуулж байгаа бөгөөд 49 хоног хураах зардалтай нийлүүлээд нэг мөр гаргаж өгнө. Талийгаач Бийн төрсөн охин болох Мөнххүслэнг 18 нас хүртэл нь тэжээн тэтгүүлэх хүсэлтэй байна. Мөн ээж аав хоёр маань сэтгэл санааны хувьд маш хүнд байдалд байна. Шөнө унтаж чадахгүй байнгын хямралтай сэтгэл заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул үүнтэй холбогдон гарах зардлыг нэхэмжилж байна. Одоогоор өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо Баянхонгор аймгийн Баянлиг сумын төвд ээж Өлзиймаагийн асаргаанд байгаа. Ажил явдлын үед Аийн ээж Д 500.000 мянган төгрөг өгснөөс өөр хохирол төлбөр төлөөгүй. Бид нараас уучлалт гуйгаагүй болохоор бид нар их гомдолтой байна. Манай гэр бүлийн зүгээс их гомдолтой байна. Хохирол төлбөрөө гаргуулж авмаар байна. Мөн ээж Мыг хэрэгт гэрчийн мэдүүлэг өгүүлж хохирогч яллагдагч нарын хувийн байдлын талаар хэлүүлмээр байна. Миний дүүг машинаар дайрч алсан хөнөөсөн. Хүн болгон машинтай машинаар хүн дайрч алаад байдаг нь хэд билээ би онц харгис хэрцгийгээр хөнөөсөн гэж бодож байна тиймээс энэ хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж 10.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтэд аюултай аргаар үйлдсэн гэж хүндрүүлж зүйлчлүүлмээр байна. ...Бид нар оршуулгын зардал хоног хураах зардалд нийт 18 сая орчим зардал гарсан. Ээж аав маань хөдөөний малчин хүмүүс мөн хүүгээсээ хойш ухаан санаа орон гаран уймраад байгаа болохоор баримтаа сайн бүрдүүлж чадаагүй байна. Баримтаа бүрэн бүрдүүлж дуусгаад прокурорын шатанд гаргаж өгнө. Одоогоор баримтаа бүрдүүлж байна. Би уг хэрэгт цаашдаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцоно. Ээж аав маань хөдөө мал дээр байгаа. Хөдөөний малчин хүмүүс учраас хууль эрх зүйн мэдлэг дутмаг тиймээс уг хэргийн зарим зүйлийг ойлгохгүй байж магадгүй учраас би цаашид хууль ёсны төлөөлөгчөөр оролцохоор аав болон ээжтэйгээ ярилцсан. Ад маш их гомдолтой байна. Бид нартай ярьсан уучлалт гуйсан зүйл байхгүй байгаа. Бид нарт хохирол төлбөр төлж барагдуулаагүй. Нэгэнтэй хүний амь нас хохироосон нь үнэн юм чинь заавал оршуулгын зардлын баримт нэхэж байгааг би сайн ойлгохгүй байна гэжээ. /хавтаст хэргийн 42-43, 46-47, 49-50 дахь тал/
Гэрч Б.Жийн мэдүүлэгт: 08 дугаар сарын 16-ны орой 23 цаг өнгөрч байхад Н У нарын хамт Альфард машинтай айлд очиж хөзөр тоглох гээд явж байсан. Тэгээд Цаг уурын урд талаар зүүн тийшээ явж байтал зам дээр нэг хүн гар өргөөд тамхи асуусан. Бид нар тамхи байхгүй гэсэн тэгсэн чинь уг залуу машин хөдөлгөхгүй Альфард уначхаад тамхи байдаггүй юм уу гээд хэрүүл өдөөд байсан. Тэгээд явуулахгүй байхаар нь бид гурав машинаас буугаад цааш нь түлхээд замаас гаргасан. Тухайн үед цаад талын тоглоомын талбай дээр сууж байсан хүмүүсээс хоёр нь ирсэн. Уг хүмүүс бүгдээрээ нэлээд согтуу байсан. Нэг залуу нь бид нарт агсраад хашигчаад байсан. Би уг хүмүүсийн нэрийг нь мэдэхгүй огт танихгүй хүмүүс байсан. Тухайн үед ямар нэгэн зодоон цохион хийсэн зүйл байхгүй. Уг залуу машины өмнө зогсчихоод машин явуулахгүй агсараад хэрүүл өдөөд байсан. Бид гурав одоо болно бид нар явмаар байна гэсэн чинь бид нарыг тоохгүй маргаан үүсгэх гээд байсан. Би замаас цааш нь түлхэж гаргаад машины урдаас холдуулаад байж байтал нэг өндөр туранхай залуу ирээд бид нарт агсараад байсан залууг цааш нь аваад явахаар нь бид гурав машиндаа суугаад хөдлөөд яваад өгсөн. ...Уг залуу бид нарын араас хашиграад үлдсэн харанхуй байсан болохоор би сайн анзаарч хараагүй. Хамт байсан хүмүүсээс том биетэй махлаг бор залуу байсан. Тухайн үед хэн нэгнийхээ биед халдаж зодоон цохион хийсэн зүйл байхгүй. Уг махлаг бор залуу машины өмнө зогсоод явуулахгүй байхаар нь би машинаас бууж очоод бид нар явах гээд байна гэж хэлээд машины өмнөөс түлхэж холдуулсан. Махлаг бор залуу бид нараас тамхи нэхээд агсраад хашигчаад байсан. Бид нар бол биед нь халдаж гэмтэл учруулсан зүйл байхгүй. Уг залуучууд мөн бид нарын биед халдаагүй. Тухайн үед бол ямар нэгэн байдлаар зодоон цохион огт болоогүй. Бид гуравт агсан тавиад байсан залуу бол нэлээд согтсон байсан. Бусад хүмүүс нь мөн согтуу байгаа харагдсан. Тоглоомын талбайд сууж байсан газарт нь архи пивоны сав шил байгаа харагдсан. Бид гурав архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл явж байсан гэжээ. /хавтаст хэргийн 52-53 дахь тал/
Гэрч Б.Оын мэдүүлэгт: Би 08 сарын 16-ны өдөр ажилдаа гараагүй. Талийгаач Бийн эхнэр Өлзиймаагийн хамт хүүхдийг нь харалцаад гэртээ байсан. Орой 20 цаг өнгөрч байхад А, Т, О, О, У, Б, Н, талийгаач Б нар ажлаасаа тараад ирсэн. Ирэхдээ архи ууцгаасан байсан. Тэгээд хоолоо идчихээд О, О, Б, Т, талийгаач болон би хамт гараад нэрийг нь сайн мэдэхгүй байна бид нарын байрлаж байгаа газраас зүүн тийшээ яваад гудамжны үзүүрт байдаг дэлгүүрт ороод уг дэлгүүрээс ундаа, хоёр шил архи, 4 ширхэг 2.5 литрийн савлагаатай том пиво аваад дэлгүүрээс гараад зам хөндлөн гатлаад цаг уурын урд талын тоглоомын талбай дээр очиж суугаад авсан архи пивоо ууцгаасан. Тухайн үед би уугаагүй би хамгийн бага нь байсан болохоор тэд нар ч битгий уу гэсэн би ч өөрөө уухгүй та хэдийг хараад хамт явж байя гэж хэлсэн байсан. Би тэд нарт авсан архи пивыг нь аягалж өгөөд сууж байтал нэг цагаан Альфард машинтай хүмүүс ирчихээд бид нар руу гэрэл тусгаад зогсоод байсан. Тэгээд О гэх хүн уг машинтай хүмүүстэй уулзаад зогсож байсан бид нар явуулчих байх гээд харж байтал машинаас нэг ах бууж ирээд заамдалцаад авсан. Тэгсэн талийгаач очсон. Машинаас хоёр хүн буугаад ирсэн. Тэгсэн талийгаач Б Отай заамдалцсан хүнийг шууд очоод цохиод авсан. Би очиж салгах гэсэн чинь Б ахын дүү очиж яахын Н А нарыг дуудчих гээд Б утсаа өгсөн. Би утсаар нь Н руу залгаад байрлаж байгаа байрны зүгт алхаад гудамжны үзүүрт очиж байсан чинь А утсаа авсан. Тэгээд тэд нар хүнтэй зодолдоод байна гэсэн чинь А яг хаана байна одоо очлоо гэсэн. Тэгээд удалгүй А ганцаараа гудамжны үзүүр дээр ирж бид нарын сууж байсан газарт очиход бас нэг машинтай хүмүүс нэмээд ирчихсэн ганц талийгаач Б тэд нарын голд зодуулаад байж байсан. А уг хүмүүстэй уулзаж салгаад тэр хүмүүсээс уучлалт гуйгаад тэгээд тэр машинтай хүмүүс яваад өгсөн. Тэгсэн Б, О, Т нар ойрхон гудамжны үзүүрт байж байгаад гараад ирсэн О чигээрээ яваад өгсөн байсан. Тэгээд А зодоон цохион хийлээ гэж уурлаад машиныхаа хажууд Оыг банзаар цохиод авсан уг банз тоглоомын талбайн хажуухан талд байсан. Тэгсэн Б Аийн гараас банзыг нь аваад хол шидсэн. Тэгсэн чинь А талийгаач Бийг гараараа нүүр цээж хэсэгт нь цохиод авсан. Бид гурав салгах гээд голоор нь орохоор талийгаач Б та нар цаашаа байж бай би зодуулъя гээд байсан болохоор бид гурав салгаж чадаагүй. Тэгсэн А гараар цохихоор өвдөхгүй байгаа юм байна гээд цаашаа яваад өмнө нь барьж байсан банз модоо эрээд явсан. Тэгсэн талийгаач Б Аийн машины зөв талын урд цонхыг гараараа цохиод хагалсан. Би энэ хоёр мөд салахгүй юм байна гэж бодоод талийгаач Бийн төрсөн ах Нг дуудахаар байрлаж байсан байр руугаа явж байтал ард нэг юм пит гэсэн чимээ гарахаар нь эргээд харахад талийгаач Б Аийн машины цонхыг өшиглөж байгаа харагдсан. Би тухайн үед гудамжны үзүүрт ирж байсан. Тэгээд чигээрээ алхаад Нг дуудсан боловч сэрэхгүй байсан. Тэгсэн араас Т хүрч ирээд бие биенийгээ алчихлаа гэсэн би юу болсныг сайн ойлгоогүй. Тэгээд Т унтаад өгөхөөр нь би нэг нэгийгээ алсан бол юу гэж тайван унтхав дээ гэж бодоод сэрүүн нөгөө хэдийг хүлээгээд хэвтэж байсан чинь Бт, У нар хүрээд ирсэн. Тэгээд А Бийг дайраад алчихсан Бийг моорогт оруулж өгчихөөд ирлээ заримыг нь цагдаа нар аваад явсан гэж хэлсэн. ...Харанхуй байсан болохоор сайн харагдаагүй гэрэлд хальт харахад хацар шанаа нь цус болчихсон байгаа харагдсан. Биед нь ямар нэгэн зовиур гэх зүйл байгаагүй зүгээр нэлээд согтсон байсан. А намайг ирж аваад тухайн хэрэг болсон газарт ирэхэд согтуу байсан. Тухайн хэрэг болсон газарт ирээд бол архи уугаагүй. Тэнд байсан хүмүүс дунд надаас бусад нь бүгд архи ууцгаасан байсан. Хамгийн бага согтсон нь Б ах байсан. Уг машин Аийн эзэмшлийн машин байгаа юм. Тухайн хэрэг болсон газарт А уг машинаа унаж очсон. Тэр хоёр хоорондоо үеэл буюу эгч дүүсийн хүүхдүүд гээд их дотно харилцдаг. Хамт ажиллаж эхэлснээс хойш бол нэг ч удаа маргалдаж байгаагүй. А жоохон ахархах гээд байдаг тэрнээс бусдаар бол дажгүй ааштай яриа хөөрөө сайтай, төлөв даруу зантай, хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй олон үгүй дугуй хүн байдаг. Би өмнө нь таньдаггүй байж байгаад 08 сарын 07-ны өдөр Өмнөговь аймагт ажиллахаар ирэх үедээ л таньдаг болсон гэжээ. /хавтаст хэргийн 55-57 дахь тал/
Гэрч А.Бгийн мэдүүлэгт: Би А, Т, О, О, У, Н, талийгаач Б нарын хамт ажлаасаа 20 цаг 30 минутад бууцгаасан бид хэд буухаасаа өмнө пиво ууцгаасан байсан. Тэгээд гэртээ ирж хоол идчихээд эргэж Т, Т.О, Отгонтөгс, Б.О, талийгаач Б бид хэд гарцгаасан. Гэрээс зүүн тийшээ яваад гудамжны үзүүрт байдаг Б нэртэй дэлгүүр ороод уг дэлгүүрээс 0.75 граммын хоёр шил архи, 4 ширхэг 2.5 литрийн савтай Сэрүүн, Сэнгүр нэртэй пиво аваад уг дэлгүүрээс зүүн тийшээ яваад тоглоомын талбай дээр очиж авсан хоёр шил архиа эхлээд уусан. Тэгээд нэг пивоо ууж дуусгаад ахиад нэг пиво задалсан байсан. Бид хэд уугаад элдэв зүйлс ярилцаад сууж байтал цагаан Альфард машинтай хэдэн залуу ирээд гэрлээ тусгаад зогсоод байсан. Тэгээд талийгаач уг хүмүүстэй маргалдаад би салгах гээд очтол машинаас хүмүүс нэмэгдээд буугаад ирсэн би Б.От утсаа өгөөд Н, А нарыг дуудчих гэсэн. Тэгээд Б.О гэртээ очиж дуудах гээд яваад өгсөн. Тэгээд маргалдсан хүмүүс нь олон байсан болохоор Т, Т.О, Отгонтөгс бид хэд зугтаасан чинь талийгаач Б тэндээ үлдээд уг хүмүүст зодуулсан би холоос харахад талийгаачийг уг хүмүүс унагаачихсан тойроод зогсчихсон байсан. Удалгүй А ирээд тэр хүмүүстэй ярилцаж салгаад тэр хүмүүс яваад өгсөн. Тэгээд би Т.О, Т хоёртой нэлээд зайтай газарт тоглоомын талбайн зүүн талд гудманд ороод зогссон байсан ба уг хүмүүс яваад зодоон дуусахаар нь А талийгаач Б хоёрын байгаа газарт хүрээд очсон. Тэгсэн чинь А Бийг загинаад уурлаад архи дарс уулаа хүнтэй маргалдлаа гээд зогсож байсан. Тэгээд А Бийг цохиод байсан. Тэгсэн чинь талийгаач Б уурлаад Атэй барилцаж аваад хавсарч унагаад нэг цохьсон. Бид нар салгасан чинь А зүүн тийшээ гүйгээд банз мод хайгаад байх шиг байсан тэр үед талийгаач Б Аийн машины цонхыг гараараа цохиод хагалчихсан. Тухайн үед Т, Т.О бид гурав тоглоомын талбайн хашаан дотор пиво ууж байсан газартаа очоод сууж байсан. Тэгсэн чинь А хар хурдаараа машиндаа гүйж орж суугаад машинаа асаагаад хойшоо ухарсан тэр үед талийгаач бид нарын сууж байсан газарт ирэх гээд уг тоглоомын талбайн хашааны баруун хойд талын булан хэсэгт явж байсан ба А машинаа ухрааж зогсоод шууд чигээрээ урагшаа хөдөлж талийгаач Бийг чиглэн явж очоод тоглоомын талбайн хашаатай хамт хавсарч дайраад машин нь талийгаачийн Бийн дээр гараад зогсчихсон. Тэгээд бид гурав хэрэг болсон газарт очиход талийгаач Бийн цээж хэсэг нь машины урд тэнхлэг доогуур дарагдсан байдалтай хөдлөхгүй байсан. Бид гурав талийгаачийг дуудаад татсан боловч огт хөдөлгөөн хийгээгүй ямар нэгэн хариу өгөхгүй байсан. А машинаасаа буугаад хажууд нь суугаад тамхи татаж байсан. Тэгээд нэг минут орчмын дараа цагдаагийн эргүүлийн машин яг тэр гудманд орж ирсэн. Уг цагдаагийн машин зогсоод дотроос нь цагдаагийн хоёр алба хаагч бууж ирээд юу болсон талаар асуугаад эмнэлэг, онцгой байдал дуудсан. Тоглоомын талбайн баруун талд халз зүүн тийш хараад 20 орчим метр зайтай зогсож байсан. Тэгээд А машиндаа суугаад ухрах үйлдэл хийхдээ бага зэрэг дарж ухраад талийгаачийн алхаж байсан газрыг чиглээд зогссон. Тэгээд зогсоод чигээрээ урагшаа хөдөлж очоод дайрчихсан юм. 11-12 орчим метр зайтай байсан машины дугуй нь ухаад хөдөлсөн. Машин нь маш хурдтай яваад талийгаачийг мөргөсөн гэжээ. /хавтаст хэргийн 59-61 дэх тал/
Гэрч Т.Оын мэдүүлэгт: Орой 20 цаг өнгөрч байхад ажлаа тараад Талийгаач Б, О, Бт, О, Т нарын хамт гэртээ очоод хоолоо идчихээд гараад дэлгүүр ороод дэлгүүрээс 4 ширхэг 2.5 литрийн савтай пиво, 2 ширхэг 0.75 граммын архи аваад дэлгүүрээс зүү тийш явж тоглоомын талбай дээр очиж сууцгаагаад авсан архи пивоо ууж байсан. Тэгсэн чинь цагаан өнгийн Альфард машинтай хэдэн хүн ирээд гэрлээ тусгаад зогсоод байсан. Тэгэхээр нь би очоод гэрлээ тусгахаа больчих гэсэн гэрлээ унтраасан. Тэгсэн жолоон дээр сууж байсан согтуу жолооч нь бууж ирээд нэг цохиод авсан. Тэгсэн чинь талийгаач ирээд тэр хүмүүстэй маргалдаад зодоон болсон. О, Т, О, Бт бид хэд зугтаасан. Би айлын хашаанд орж айлын хүнээс цагдаагийн газрын дугаар авч залгаад дуудлага өгчихөөд эргээд гараад ирсэн чинь тэр хүмүүс явчихсан байсан. Тэгээд талийгаачийн байгаа газарт очсон чинь А машинтайгаа ирчихсэн талийгаачтай маргалдаад зогсож байсан. Намайг очсон чинь А гартаа банз бариад зогсож байсан. Тэр модоор миний нуруу хэсэгт нэг удаа цохьсон. Бт уг модыг нь булааж аваад зүүн тийш нь шидсэн. А талийгаачийг цохиж аваад тэр хоёр барьцалдаад талийгаач Аийг хавсарч унагаад нэг удаа цохьсон чинь Бт салгасан. Тэгсэн А зүүн тийшээ яваад өгсөн. Талийгаач Б Аийн машины цонхыг нь хагалчихсан би яг хэдэн цонх хагалсныг мэдэхгүй байна. О Бт бид гурав тоглоомын талбайн хашаан дотор ороод юм аа аваад явцгаая гэж байтал А машиндаа гүйж ирээд суусан тухайн үед талийгаач тоглоомын талбайн хашааны баруун хойд талын хэсэгт зогсож байсан. Тэгсэн А машинаа асаагаад баруун дараад ухарсан. Тэр үед бид нарыг хаяад явж байгаа юм байна гэж бодож байтал талийгаачийн зогсож байсан газрыг чиглэж зогсоод шууд урагшаа ухаж хөдлөөд маш хурдтай явж очоод талийгаачийг мөргөсөн. Бид нар очоод хартал талийгаач Машины урд тэнхлэг дор цээж хэсэг нь дарагдсан байдалтай доошоо хараад хэвтэж байсан. Татаад дуудсан чинь ямар нэгэн хариу өгөхгүй байсан. А машинаасаа буугаад хажууд нь суучихсан тамхи татаж байсан. Тэгээд удалгүй цагдаагийн машин хүрээд ирсэн. ...Тоглоомын талбайн баруун талд халз зүүн тийш хараад 2-3 орчим метр зайтай зогсож байсан 12 орчим метр зайтай байсан. Машины дугуй нь ухаад хөдөлсөн. Машин нь 20-30 меллийн хурдтай явсан байх. Их хурдан явж очоод талийгаачийг шууд мөргөөд тэгээд тоглоомын талбайн хашааг мөргөөд зогссон. Бид хэт Аийг чиглээд шууд хурдтай явахаар нь хашиграад гүйсэн боловч нүд ирмэхийн зуурт очоод мөргөчихсөн гэжээ. /хавтаст хэргийн 63-65 дахь тал/
Гэрч Б.Оын мэдүүлэгт: Тухайн орой 20 цаг өнгөрч бид нар ажлаа тараад гэртээ ирцгээсэн. Тэгээд О, Отгонбаатар, Бт, Т, талийгаач бид хэд дэлгүүр орж 4 ширхэг том пиво, 2 шил 0.75 граммын архи аваад Цаг уурын урд талд байх тоглоомын талбай дээр очиж сууж байгаад бид хэд авсан хоёр шил архиа уугаад, нэг том савтай пивоо ууж дуусгаад бас нэг том савтай пивоо задлаад уугаад сууж байтал тоглоомын талбайн баруун талд цагаан өнгийн Альфард машинтай хүмүүс ирээд бид нарын сууж байсан газар руу гэрлээ тусгаад зогсоод байсан. Тэгэхээр нь Т.О очоод тухайн хүмүүст гэрлээ унтаачих гэсэн чинь машинаас нэг хүн бууж ирээд маргалдсан. Тэгсэн талийгаач очоод тухайн хүмүүстэй маргалдаад зодоон болсон. Тэгээд бид нар зугтаасан чинь талийгаач тухайн газарт уг хүмүүстэй зодолдоод ганцаараа үлдсэн тухайн үед талийгаач нэлээд согтсон байсан. Би тэр газраас зугтаад гэртээ очоод унтаад өгсөн. Тэгээд өглөө нь сэрсэн чинь Т гэрт ирчихсэн унтаж байсан. Т бид хоёр босоод ажилдаа явсан. Болсон хэргийн талаар сайн мэдэхгүй байна гэжээ. /хавтаст хэргийн 67-68 дахь тал/
Гэрч Н.Бгийн мэдүүлэгт: Тухайн орой ажлаа тараад хамт ажилладаг хүмүүстэйгээ хамт байрлаж байсан Хан-Уулын 3-8 тоотод байх нийтийн байрандаа ирсэн. Тэгээд хоолоо идчихээд О, О, Бт, талийгаач Б бид хэд дэлгүүр ороод дэлгүүрээс 4 ширхэг том пиво, 2 шил 0.75 граммын архи аваад уг дэлгүүрээс гарч зам хөндлөн гатлаад жоохон яваад тоглоомын талбай дээр очиж суусан. Бид нар авсан байсан хоёр шил архи, 1 ширхэг том пивоо хувааж уучихаад ахиад нэг том пиво задлаад уугаад сууж байтал цагаан өнгийн Альфард машинтай хүмүүс ирээд гэрлээ тусгаад зогсоод байсан. Т.О очоод гэрлээ унтраачих гэсэн чинь маргаан үүссэн. Талийгаач Б очоод хэрүүл хийсэн чинь машинаас нь хүмүүс буугаад ирсэн. Талийгаач маргалдаад зодолдсон бид нар салгах гэсэн чинь тэр хүмүүс бид нар руу хэл амаар айлгаад дайраад талийгаачийг голдоо хийчхээд бие нуруу толгой хэсэгт нь өшиглөөд цохиж аваад байсан. Тухайн үед харанхуй байсан болохоор яг хэн нь хаана хэрхэн цохьсон талаар мэдээгүй. ...Тухайн үед яг зодоон болсон гэж хэлэхэд хэцүү талийгаач Альфард машинтай хүмүүс дээр очоод тэр хүмүүстэй маргаан хийсэн. Эхлээд бид нар очоод талийгаачийг болиулах гэсэн боловч өөрөө болихгүй байсан. Тухайн үед тэр Альфард машинтай хүмүүс талийгаачийг цохиж зодоод байсан зүйл ч бас яг байхгүй түлхээд татаад байгаа харагдсан. Тухайн үед харанхуй байсан болохоор яг ямар үйлдэл хийгээд байгаа нь харагдахгүй байсан. Би тухайн үед нэлээд согтсон байсан яаж харьсанаа бүдэг бадаг л санаад байгаа юм өмнөх мэдүүлэгт мэдүүлэг өгч үзээгүй болохоор их сандарсан. Тэгээд болсон зүйлийг бага зэрэг дэгсдүүлж хэлсэн байх. Миний яг одоогоор сайн санаж байгаагаар талийгаачтай маргалдаад түлхэлцээд байгаа харагдсан. Би түлхэлцээд байсныг нь цохьсон гэж бодоод байсан юм билээ гэжээ. /хавтаст хэргийн 70-71, 85-86 дахь тал/
Гэрч Б.Оын мэдүүлэгт: А нь талийгаач Бийг машинаар дайрах үед би байгаагүй. Би тухайн үед Альфардтай хүмүүс ирж зодоон хийгээд зугтаарай гэж хашгирах үед нь зугтаасан. Би эргэж уг газарт очоогүй. Бт О нар мэдүүлэг өгөх үедээ сандарсан урд шөнийн болсон зүйлийн шокноос бүрэн гараагүй байсан болохоор намайг байсан гэж бодоод мэдүүлэг өгцгөөсөн юм билээ би бол тухайн үед нь байгаагүй юм. Бт О нараас яагаад тэгж мэдүүлсэн талаар асуухад бид хоёр сандраад чамайг байсан гэж бодоод мэдүүлсэн талаар өөрсдөө надад хэлсэн гэжээ. /хавтаст хэргийн 73-74 дахь тал/
Гэрч З.Дгийн мэдүүлэгт: А нь 1991 онд Баянхонгор аймгийн Баянлиг сумын төрөх тасагт миний ууган хүү болон төрсөн. Төрсөн аав нь Сэрдарь гэх хүн байсан. 7 настай байхад нь Сэрдарь бид хоёр салаад тэрнээс хойш аавтайгаа уулзаагүй. Сэрдарь надаас салаад нас барсан гэж байсан. Би хоёр хүүхэдтэй Сэрдарь гэх хүнээс. Би хөдөө малчин байсан хүн. Аийг Баянлиг сумын сургуульд суулгаад 5 дугаар ангийг нь төгсгөөд хөдөө гаргачихсан юм. Тухайн үед би ганцаараа мал дээр байсан болохоор хамт мал маллуулсан гэжээ. /хавтаст хэргийн 76-77 дахь тал/
Гэрч Б.Оийн мэдүүлэгт: Бид хоёр 2015 оноос эхлэн хамтран амьдарч байгаа бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй. Анх 2014 онд танилцсан. Зан аашийн хувьд төлөв даруу буурь суурьтай ямар нэгэн зүйлд хүлээцтэй, хүнд муу сандаггүй, шударга, гэр бүлдээ ихэнх цагаа өнгөрөөдөг, гэр амьтай, хоёр хүүхдээ их цаг зав гаргаж их анхаарал хандуулдаг, өөрөө бүх асуудлаа шийдээд явдаг. Архи дарс ууж агсан согтуу тавих, хүнтэй маргалдаж муудалцах, зодоон хийх зэрэг муухай зан аашгүй хүн. Бид хоёр хүүхэдтэй том нь охин одоо 7 настай хүү маань 4 настай би одоо 3 сартай жирэмсэн болчихсон байгаа. А гадуур барилгын дотор заслын ажил хийдэг ямар нэгэн байгууллага байхгүй хувиараа ажил хийдэг хүмүүстэй ярилцаж тохироод ажил хийдэг. Найз нөхөд гээд байх сүртэй хүн байхгүй. Баянхонгорт цэргийн найз нь Өвгөнхүү гэж хүн байдаг тэр хүнтэй найз нөхдийн харилцаатай. Өөр найз нөхөд гэх хүн байхгүй. Улаанбаатар хотод хамт заслын ажил хийдэг хэдэн хүмүүстэй харилцдаг. Өөр найз нөхөд гэх дотно хүн байхгүй. Эрхэлсэн ажилдаа хариуцлагатай нягт нямбай, хамт ажилладаг хүмүүс нь голдуу манай ээжийн талийн хүмүүс байдаг. Уурлаж бухимдах нь их ховор хааяа нэг уурлах үед аргын олчихоор чимээгүй болчихдог өөдөөс нь уурлаж агсарсан хүнд бол шазруун их шартай гэхдээ учиргүй зодолдоод байхгүй. Хүн их өдөж хатгасан үед л уурладаг бусад үед бол дөлгөөн тайван хүн. Талийгаач Б 2017 онд манайд ирж 2 сар орчим амьдарч ажил хийж байсан. Тэр хугацаанд А талийгаач хоёр маргалдаж зөрчилдөж байгаагүй. Талийгаач Б манайхаар орж гардаг ирдэг байсан. Миний мэдэхийн тэр хоёр хэрэлдэж маргалдаж байгаагүй гэжээ. /хавтаст хэргийн 79-80 дахь тал/
Гэрч А.Нын мэдүүлэгт: Би 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 23 цаг өнгөрч байхад Ууганбаатар Ж нартай Ууганбаатарыг төгөлд байх гэрт нь уулзаад Ууганбаатарын машинаар бид гурав Их-Уулд айлд очих гээд Цаг уурын баруун талын гарцаар зүүн эргээд цаг уурын өртөөний урдуур баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байсан чинь зам дээр нэг согтуу залуу гарч ирээд машины урдуур орчих гээд гар өргөөд зогс гэхээр нь зогсоод цонхоо нээгээд уулзсан. Танихгүй согтуу залуу тамхи нэхсэн тамхи алга гээд хөдлөх гэсэн чинь цонхон дээр цээжээрээ тэгнэж зогсоод машины толин дээр гараараа явуулахгүй хэл ам хийх гээд байхаар нь миний бие машинаас буугаад бид нар явмаар байна цаашаа гээд түлхээд холдуулах гэсэн машинаас зуураад Альфардай писданууд яах гээд байна гээд хашигчаад миний урдаас агсраад дайраад байсан. Би машинаас холдуулах гээд байж байхад тоглоомын талбайны урд талаас хамт явж байгаа бололтой хэдэн залуу бид нар дээр ирсэн. Би тэр хэдэн залууст та нар энэ залуугаа ав бид нар явмаар байна гэсэн чинь цаанаас ирсэн нэг залуу агсараад та нар яамаар байна зодолдох уу гээд бид нар руу дайраад эхэлсэн. Тэгээд Жавхаа Ууганаа бид гурав архи уучхаад ингэж хэрүүл маргаан хийж болохгүй ээ гээд бид нар явмаар байна гээд хэрэлдэж маргалдаад байж байхад нэг өндөр туранхай залуу ирээд та нар одоо боль яагаад үгэнд орохгүй байгаа юм гээд агсараад байсан бүдүүн бор залууг бид гурваас салгахаар нь бид гурав машиндаа суугаад шууд тэндээс хөдөлсөн. Тэр залуу хашигчаад хоорондоо маргалдаад үлдсэн. Тэнд маргалдсан хүмүүстэй бид гурав хэн нь ч гар хүрч цохиж зодсон зүйл байхгүй. Талийгаач гэх залуугийн биед халдаж гар хүрсэн зүйл байхгүй бид гурвыг салаад явахад талийгаач Б гэх залуугийн биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Тэдгээр залуусыг урьд өмнө нь огт харж байгаагүй танихгүй залуус байсан. Анх зам дээр ирж гар өргөөд бид нартай уулзсан залуу бол их согтолттой байсан. Мөн цаанаас бос ч ирсэн залуу бол нийлээд архи уусан бололтой их согтолттой байсан. Тухайн үед бид гурав тэр залуустай болон талийгаачтай зодоон хийгээгүй маргалдаад зууралдсан зүйл байхгүй агсараад дайраад байсан залуусыг л цааш нь түлхэж өөрсдөөсөө холдуулж байсан. Ямар нэгэн байдлаар хэн нэгний биед халдаж гэмтэл учруулах зүйл болоогүй бид гурав архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Бид гурав цаг уурын цаад талд байдаг айлд очиж тоглох гээд явж байсан. Тэр залууг бид гурваас салгаад цааш аваад үлдсэн бид 3 машиндаа суугаад шууд хөдлөхөд хашигчаад хоорондоо маргалдаад үлдсэн гэжээ. /хавтаст хэргийн 82-83 дахь тал/
Гэрч Э.Уын мэдүүлэгт: Тухайн орой 23 цаг өнгөрч байхад Н, Ж бид гурав манай гэрээс гараад Их-Уулд айлд очих гээд явж байсан. Тэгээд Цаг уурын урдуур баруунаас зүүн тийш чиглээд явж байсан чинь зам дээр нэг согтуу залуу гарч ирээд машины урдуур орчих гээд гар өргөөд байсан. Бид хэд зогсоод нөгөө хүнтэй уулзсан чинь тамхи нэхээд байхаар нь бид хэд тамхи байхгүй байна гээд хөдлөх гэсэн толинд тээглээд явуулахгүй машины толиноос бариад гэрлээ унтраачих Альфардтай пиздаануудаа гээд байсан. Бид гурав согтуу хүмүүс гай болно гэж бодоод зам тавиад явлаа гэсэн чинь огт явуулахгүй хэрүүл өдөөд байсан. Н машинаас буугаад цааш нь холдуулах гээд боль яах гэж ингэж байдаг юм архи дарс уучихаад гэж хэлсэн чинь уг залуу урдаас нь агсараад дайраад байсан. Тэгээд Н цааш нь нэг түлхээд бид нар явах гээд байна зам тавиад өгчих гэсэн чинь цаанаас нь хамт сууж байсан нэлээд хэдэн хүн хүрээд ирсэн. Тэгээд бас нэг залуу нь агсараад байсан тэр залуу нь одоо талийгаач болсон хүн юм шиг байгаа юм. Тэгээд Ж бид хоёр машинаас буугаад уг хүмүүстэй учраа олоод явах гэтэл тэр хүмүүс ойлголцохгүй хэрүүл хийгээд гээд байсан. Тэгээд талийгаач болсон залуу нэлээд согтуу бид нар руу дайраад байсан. Тэгсэн хамт байсан залуучууд нь цаашаа яваад өгсөн. Тэгээд талийгаач болсон залуу үлдээд бид нарыг цохих гээд дайраад байхаар нь бид гурав цааш нь түлхэх араас нь татах зэргээр үйлдлийг нь хорьж байсан. Тэгээд тэд нарын хамт явж байсан бололтой бас нэг туранхай өндөр залуу ирээд уг залууг хориод цааш нь аваад явахаар нь бид гурав салгаж байгаа дээр нь хурдан явъя гээд машиндаа суугаад шууд яваад өгсөн. Талийгаачийн биед бид гурвын хэн нь ч гар хүрч цохиж зодоогүй. Бид нар руу цохих гээд дайраад байхаар нь бид гурав боль гэж үйлдлийг хорьж түлхэх татах зэргээр биед нь хүрсэн тэрнээс цохиж зодоод гэмтэл учруулсан зүйл байхгүй. Бид гурвыг явахад уг залуугийн биед ямар нэгэн бэртэл гэмтэл огт байгаагүй. Тэр талаар ирж салгасан туранхай өндөр залуу нь сайн мэдэж байгаа гэжээ. /хавтаст хэргийн 88-90 дахь тал/
Шүүгдэгч Д.Аийн сэжигтнээр өгсөн мэдүүлэгт: Би Баянхонгор аймгийн Баянлиг сумын дунд сургуульд сураад 5 анги төгсөөд сургуулиас гарсан одоо уншиж бичиж чадна. Би 1991 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Д гэдэг айлын ууган хүүхэд болж төрсөн дороо 1 эмэгтэй дүүтэй. Бага насаа ээж, хамаатын ах, эгч нарын хамтаар өнгөрөөгөөд 1999 онд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Ерөнхий боловсролын сургуульд 1999-2003 онуудад сураад сургуулиас гарч хөдөө мал дээрээ очсон юм. 2011-2012 онд Хилийн цэргийн 166-р ангид хугацаат цэргийн алба хаасан. Цэргийн алба хаагаад хөдөө 1 жил маллаж байгаад 2014 онд Улаанбаатар хотод ирж барилгын ажил хийсэн юм. Эхнэр Баярсайхан овогтой Отэй 2014 оны хавар танилцаад 2014 оны 06 дугаар сараас эхлэн хамтран амьдарч эхэлсэн юм. 2015 оны 03 дугаар сарын 21-ний өдөр том охин Анужин төрсөн. 2018 оны 02 дугаар сарын 02-ний өдөр бага хүү А төрсөн. Манай ээж 3.Д Улаанбаатар хотод төрсөн дүү Д.Д мөн Улаанбаатар хотод амьдарч байгаа. Би Улаанбаатар хотод барилгын ажил хувиараа хийж амьдарч байгаа юм. Би 2022 оны 07 дугаар сарын 08-ний өглөө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд гудамжны гэрэлтүүлэг хийх ажлаар хамаатан ах Б.Н, талийгаач Б болон О, БТ нарын 8 хүний хамтаар ирсэн юм. Бид нар ирээд Баруун сайхан хороололд байх нийтийн байранд 2 өрөөнд хуваагдаж байрлаж байсан юм. 2022 оны 08 дугаар сарын 16-ний орой ажил тараад байрандаа ирэхэд хамт ажиллаж байсан Б, Б, О нар архи уучихсан байсан. Би архи уусан залуучуудад эртхэн амраарай гэж хэлчихээд би өөрөө машиндаа ороо засаад орондоо хэвтсэн чинь нойр хүрэхгүй байхаар нь машинд байсан 0.5 граммын Хараа архийг ганцаараа талыг нь уусан юм. Би тал архи уучихаад байр руу ороход хамт ажилладаг залуучууд байхгүй байсан. Тэгээд эргэж машиндаа орж ирээд фэйсбүүк ухаад хэвтэж байхад Бын дугаараас Отгоо гэдэг залуу залгаад цаг уурын тоглоомын талбайн хажууд хүрээд ир энд бид нар зодоон хийж байна гэж хэлсэн. Би машинаа асаагаад хашаанаас гараад гудамжны үзүүрт байх "Өгөөж” дэлгүүрийн гаднаас Отгоог аваад бид хоёр тоглоомын талбай дээр очсон. Тэгсэн чинь манай дүү Б цагаан Альфардтай хүмүүстэй зодолдоод байж байсан. Талийгаачийн цус гоожсон байсан. Би талийгаачийг хорьсон чинь дийлдэхгүй байсан. Би талийгаачийг тоглоомын талбайн төмөр хашаатай давхар тэвэрч зогсож байгаад нөгөө хүмүүсийг яв гээд явуулсан. Тэгээд тэр машинтай хүмүүсийг явуулсан дараагаар би талийгаачийг тавьсан чинь талийгаач орилж хашиграад над руу дайраад намайг 2-3 удаа хавсарч унагаасан. Тэгээд намайг хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би явлаа маргааш учраа олъё гэж хэлсэн. Би машиндаа суугаад ухарч байсан чинь талийгаач машин дээр ирээд миний машины салхины шилнүүдийг гараараа цохиод хагалсан. Тэгээд эргээд цаашаа алхаад явахаар нь гэнэтхэн надад дайрчихъя гэсэн бодол орж ирээд хүчтэй хаазлаад хөдөлсөн. Тэгээд зогсоход хажууд байсан хүмүүс хүн алчихлаа гээд орилолдоод явчихсан. Би машинаас буугаад ирэхэд Б машин доогуур орчихсон байсан. Түүнийг хараад би шоконд орсон нэг мэдэхэд цагдаа нар ирчихсэн байсан намайг цагдаа нар авч яваад цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд авч ирсэн юм. ...Талийгаач миний ээжийн төрсөн эгчийн хүүхэд байгаа юм. Бид хоёр үеэлүүд байгаа юм. Би 0.5 граммын Хараа архийг ганцаараа машин дотроо ганцаараа уусан юм. Тухайн газарт манай ажилчид болох Б, Т, О, Отгоо талийгаач нар байсан юм. Тухайн газарт талийгаач Б цагаан өнгийн Альфард машинтай нэлээд хэдэн хүнтэй муудалцаж хашигчаад байж байсан юм. Би тэр хүмүүсийг танихгүй. Тэнд 6-7 хүн байсан юм. Талийгаачийн ам, шанаа хэсэг нь цус болсон байсан. Би тухайн газарт очоод талийгаач Бийг хорьж байгаад машинтай хүмүүсийг явуулсан чинь над руу эргээд дайраад эхэлсэн тэгж байгаад намайг 2-3 удаа хавсарч унагаасан тэгэхээр нь би зөрүүлээд зүүн гараараа 2-3 удаа алгадсан. Тэгсэн чинь намайг зөрүүлээд 2-3 удаа өшиглөсөн тухайн үед миний уур хүрээд явлаа маргааш учраа олоорой гэж хэлээд машиндаа суугаад ухарч байсан юм. Бид хоёр муудалцаж маргалдаж, зодолдож байсан асуудал байхгүй. Бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзонтой зүйл байхгүй. Талийгаач архи уусан согтуу байсан. Талийгаач анх ажил хийж байхдаа О, Б нартай нийлж архи уусан юм шиг байна лээ. Тэгээд орой бас архи уугаад тухайн хэрэг болдог тоглоомын талбай дээр архи ууж байсан гэсэн. Бид нарыг Н гэдэг Баянхонгорын ах авч ирсэн юм. Бид нар бүгдээрээ Баянхонгор аймгийн Баянлиг сумын хүмүүс байгаа юм. Талийгаач 25 орчим настай. Эхнэр хүүхдийн хамтаар Улаанбаатар хотод амьдардаг юм. Талийгаачийн аав, ээж нь Баянхонгор аймгийн Баянлиг суманд мал маллаж амьдардаг юм гэжээ. /хавтаст хэргийн 206-207 дахь тал/
Шүүгдэгч Д.Аийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: Би 1991 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянлиг суманд төрсөн, 31 настай, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Цэцэрлэгт явж байгаагүй Баянлиг сумын ерөнхий боловсролын сургуульд 2002 онд элсэн орж 2006 онд 5 дугаар ангиа төгсөөд хөдөө ээж Д, өвөө Зэвэг нарын хамт мал маллаж амьдардаг байсан. Тухайн үед ээж, өвөө, дүү нарын хамт амьдардаг байсан. Аав маань 6 настай байхад шиг санаж байна ямар ч байсан бага байхад нас барчихсан юм. Аавынхаа талаар бага сага зүйлийг сандаг тэрнээс бүрэн дүүрэн мэдэхгүй. 2006 оноос 2011 он хүртэл мал маллаж байгаад цэргийн албанд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Овоотын цэргийн ангид цэргийн алба хаагаад 2012 цэргийн албанаас халагдаж Баянлиг сумандаа үргэлжлүүлэн хоёр жил мал маллаж байгаад 2014 онд бага дүү маань оюутан болоод Улаанбаатар хотод ирж суурьшин амьдрах болсон. Эхнэр Отэй 2014 онд танилцаад хамт амьдрах болсон. Би Улаанбаатар хотод ирснээс хойш хувиараа барилгын ажил эрхлэх болсон. Барилгын дотор засал чимэглэлийн ажил хийдэг. Энэ чиглэлээр ямар нэгэн сургалтанд сууж байгаагүй. Өөрийн гарын ур дүй хичээл зүтгэлээр барилгын засал чимэглэлийн ажлыг сурсан. Барилгын засал чимэглэлийн ажил хийж мөнгө олдог. Тухайн үед талийгаачийн амь насыг шууд хохироох санаа бодол байгаагүй. Талийгаач өөрөө хүмүүстэй маргалдаад хашигчаад агсан тавиад байсан. Би салгаж аваад явах гэтэл над руу дайраад байсан мөн миний машины цонхыг хагалаад машины араар тойроод нөгөө талын цонхыг хагалсан. Би урагшаа явтал талийгаач миний машины урд гараад ирчихсэн байсан. Тэгээд би машинаа зогсоож амжаагүй талийгаачийг дайрчихсан юм. Тухайн үед би уурлаж бухимдаад сэтгэл санааны хямрал ихтэй байсан намайг ирэхэд миний таньдагаас талийгаач Б ганцаараа Альфард машинтай хүмүүстэй маргалдаад хашигчаад зууралдаад байсан. Би очоод талийгаач Бийг татаж салгаад тухайн Альфард машинтай хүмүүсийг одоо явцгаа гэсэн тэр хүмүүс шууд яваад өгсөн. Тэгээд Альфард машинтай хүмүүс явсан дараа О, Бт нар ирсэн. Намайг анх хэрэг болсон газарт очиход Альфард машинтай гурван хүн Бтэй маргалдаад зогсож байсан. Талийгаач тэр хүмүүс рүү агсараад дайраад байсан. Би очиж салгасан. Очиход бол зодоон болсон зүйл байгаагүй. хоорондоо маргалдаад бужигналдаад байсан. Тухайн үед харанхуй байсан болохоор сайн анзаарч хараагүй. Ил харагдах ноцтой илт мэдэгдэх бэртэл гэмтэл бол анзаарагдаагүй. Тээврийн хэрэгслийн эд анги бүрэн бүтэн байсан. 3 хаалганы шилийг талийгаач Б хагалчихсан байсан. Тэрнээс бусад эд анги зүгээр байсан. Өмнөх мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Өмнөх мэдүүлэгт бүх зүйлийг үнэн зөвөөр нь мэдүүлсэн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Ар гэрийнхнээс нь маш их уучлалт гуйж байна. Би өөрийн дүүгээ алдсандаа их харамсаж байна. Би дүүгийнхээ амь насыг нь хохироох бодол байгаагүй гэжээ. /хавтаст хэргийн 215-216 дахь тал/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 125 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Талийгаач Н.Бийн цогцост толгойн хуйхны доорх цус хуралт, хүзүүний нугаламын мултрал, харалдаа нугасны тасрал, цээжний баруун талын 3, 5, 6-р хавирганы хугарал, баруун дунд чөмөгний хугарал, баруун чамархай, зүүн хацар, эрүү, хамар, зүүн, баруун мөр, баруун тохой, зүүн шуу, зүүн сарвуу, цээж, хэвлий, баруун шуу, баруун сарвуу, баруун, зүүн өвдөг, баруун шагайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Талийгаачид учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь хавсарсан олон хүнд гэмтлийн улмаас нас баржээ. /хавтаст хэргийн 107-115 дахь тал/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Н.Бий цогцост хуйхан доорх цус хуралт, хүзүүний нугаламын мултрал, харалдаа нугасны тасрал, цээжний баруун талын III, V, VI хавирганы хугарал, баруун дунд чөмөгний далд хугарал, баруун чамархай, хамар, зүүн хацар, эрүү, баруун мөр, тохой, шуу, сарвуу, өвдөг шагай, зүүн мөр шуу, сарвуу, өвдөг, цээж, хэвлий дэх зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Хүзүүний нугалмын мултрал, нугасны тасрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5, 3.1.7 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба уг гэмтлийн улмаас Н.Б нас барсан байх боломжтой. Баруун талын III, V, VI хавирганы хугарал, баруун дунд чөмөгний далд хугарал гэмтлүүд нь 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. 2. 3. 4. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын /машинд дайрагдах/ улмаас тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэжээ. /хавтаст хэргийн 118-1120 дахь тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4497 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн "Б 24н/эр Даланзадгад 17/VIII" гэж хаягласан цусанд 3,4 промилли, шээсэнд 3,8 промилли спирт илэрсэн. Цусан дахь 3,4 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Жич: Бусад төрлийн бодис тодорхойлоход дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байна гэжээ. /хавтаст хэргийн 124-126 дахь тал/
Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 6 дугаартай Үнэлгээний тайланд: Toyota premio маркийн автомашин нь 2022 оны 09 дүгээр сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 7.800.000 төгрөгөөр тогтоов гэжээ. /хавтаст хэргийн 130-133 дахь тал/
Автотээврийн үндэсний төвийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, дугуйн хээний гүний хэмжээ зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормосны ажиллагаа хэвийн, нэг тэнхлэг дээрх дугуйнуудын марк, хэмжээс, хээ ижил зэрэг нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Харин зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ өөрчлөлттэй байгаа зэрэг нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Автотээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд урд буфер сэтэрч хагарсан, урд буферын баруун гар талын нэмэлт гэрэл сууриараа байхгүй, баруун гар талын их гэрлийн бүрхүүл шил хагарсан, зүүн гар талын их гэрлийн бүрхүүл шил хайлж бүдгэрсэн, зүүн гар талын урд хойд хаалганы урд хойд цонх /шил/ хагарсан, баруун гар талын хойд хаалганы хойд цонх /шил/ хагарсан, хурдны хайрцагнаас тос хөлөрч гоожсон зэрэг эвдрэл, гэмтэлтэй байна. Уг автотээврийн хэрэгслийн ажлын тоормосны системийг тоног төхөөрөмж ашиглан хэмжилт хийж шалгахад урд болон хойд тэнхлэгийн дугуйнуудын тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормосны ажиллагаа хэвийн байна. Тухайн автотээврийн хэрэгслийн жолоодлогын системийг тоног төхөөрөмж ашиглан хэмжилт хийж шалгахад урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -13мм буюу тэнхлэг тохиргоо алдагдсан байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдаж явах анги, жолооны механизмын эд ангиуд бага зэрэг хөдөлгөөн орсон гэмтэлтэй байна. Зүүн гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй, урд буферийн баруун гар талын нэмэлт гэрэл сууриараа байхгүй, зүүн гар талын их гэрлийн бүрхүүл шил хайлж бүдгэрсэн зэрэг нь хэрэг болохоос өмнө үед хуучин гэмтэлтэй байна. Харин баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй, баруун гар талын их гэрлийн бүрхүүл шил хагарсан зэрэг нь хэзээ хэрхэн үүссэнийг тодорхойлох боломжгүй байна. Зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ өөрчлөлттэй, урд буфер сэтэрч хагарсан, урд буферийн баруун гар талын нэмэлт гэрэл сууриараа байхгүй, баруун гар талын их гэрлийн бүрхүүл шил хагарсан, зүүн гар талын их гэрлийн бүрхүүл шил хайлж бүдгэрсэн, зүүн гар талын урд хойд хаалганы урд хойд цонх /шил/ хагарсан, баруун гар талын хойд хаалганы хойд цонх /шил/ хагарсан зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ өөрчлөлттэй, урд буфер сэтэрч хагарсан, урд буферийн баруун гар талын нэмэлт гэрэл сууриараа байхгүй. Зүүн гар талын их гэрлийн бүрхүүл шил хайлж бүдгэрсэн зэрэг гэмтлүүд нь ашиглалтын явцад үүссэн байна. Харин баруун гар талын их гэрлийн бүрхүүл шил хагарсан, зүүн гар талын урд хойд хаалганы урд хойд цонх /шил/ хагарсан, баруун гар талын хойд хаалганы хойд цонх /шил/ хагарсан зэрэг гэмтлүүд нь осол гарахад үүссэн байх магадлалтай байна. Тухайн осол болох үед тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцоогүй зогсож байсан гэх тул дээрх эвдрэл гэмтлүүд нь тухайн осолд нөлөөлөхгүй. Холбогдох зураг, дүгнэлтийн хуудсыг хавсралтаар хүргүүлэв гэжээ. /хавтаст хэргийн 138-144 дэх тал/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 14-16 дахь тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 17-20 дахь тал/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 21-22 дахь тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 23-26 дахь тал/
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 27-28 дахь тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 31-32 дахь тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 33-34 дэх тал/
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 38 дугаартай “Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамж /хавтаст хэргийн 154-156 дахь тал/
Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 160 дахь тал/
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “Яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай” шүүгчийн захирамж /хавтаст хэргийн 166-167, 177-178, 187-189, 199-200 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 218 дахь тал/
Банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл /хавтаст хэргийн 222-225 дахь тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 227 дахь тал/
Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 228 дахь тал/
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1125 дугаартай албан бичиг “дугаартай М овогт Дгийн А нь тус хорооны 16 дугаар гудамж 33а тоотод эхнэр, 2 хүүхдийн хамт ам бүл 4-үүл амьдардаг болохыг тодорхойлов” гэжээ. /хавтаст хэргийн 231 дахь тал/
“Баян бигэр” өрхийн эрүүл мэндийн төвийн “Сонгинохайрхан дүүргийн 41 хорооны зээл 16-33а тоотод оршин суугч иргэн Баярсайхан овогтой О нь 26 настай эмэгтэй Онош: Gr IV-III 10-11 долоо хоногтой жирэмсэн болохыг тодорхойлов” гэжээ. /хавтаст хэргийн 232 дахь тал/
Иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 233 дахь тал/
Цэргийн батлахын хуулбар /хавтаст хэргийн 234 дэх тал/
Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч /хавтаст хэргийн 235 дахь тал/
Төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 236-237 дахь тал/
Баянхонгор аймгийн Баянлиг сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хавтаст хэргийн 238 дахь тал/
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 239 дахь тал/
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл: 1,09 хувийн согтолттой гэжээ. /хавтаст хэргийн 241 дэх тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 242 дахь тал/
Талийгаач Н.Бийн жолоочийн мэдээлэл “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй” гэжээ. /хавтаст хэргийн 243-244 дэх тал/
Шүүгдэгч Д.Аийн иргэний үнэмлэхийн мэдээлэл /хавтаст хэргийн 245 дахь тал/
Жолоочийн мэдээлэл “В, С” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй гэжээ. /хавтаст хэргийн 246 дахь тал/
Тээврийн хэрэгслийн мэдээлэл /хавтаст хэргийн 247-248 дахь тал/
Хохирол төлбөр төлсөн баримт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Д.Аийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Ад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн, шүүгдэгч Д.Аийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн бүр амьд явах үндсэн эрх, эрх чөлөөтэй гэж заасан ба хүний хамгийн үнэ цэнэтэй чухал эрхийн нэг нь амьд явах эрх юм. Тус эрхийг шүүгдэгч Д.А нь дараах байдлаар зөрчиж Н.Бийн амь насыг хохироосон.
Шүүгдэгч Д.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн нутаг Цаг уурын байрны урд талд байх хүүхдийн тоглоомын талбайд талийгаач Н.Бтэй машины цонх хагалсан гэх шалтгаанаар маргалдан 39-92 УЕВ улсын дугаартай Тоёота Премио маркийн тээврийн хэрэгслээр дайрч хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нн “...Би тухайн үед юу болсныг мэдээгүй. Би өглөө сэрээд талийгаачийг гэртээ байхгүй байхаар нь урд шөнө гадуур архи уугаад нэг газарт хоночихсон юм байхдаа гэж бодоод байсан тэгээд хамт байсан хүмүүс мөн байхгүй байж байгаад нас барсан талаар нь өдөр мэдсэн. 08 дугаар сарын 16-17-ны өдрийг шилжих шөнийн 00 цаг 52 минутад Бтын дугаараас над руу залгаад 1 минут 25 секунд ярьсан байсан. Тухайн үед бол би унтаж байсан сэрээгүй болохоор А миний утсыг авч ярьсан юм билээ...Тэгээд өглөө сэрхэд А байхгүй байсан, машин нь мөн алга байсан. Ажил явдлын үед Аийн ээж Д 500.000 мянган төгрөг өгснөөс өөр хохирол төлбөр төлөөгүй. Бид нараас уучлалт гуйгаагүй болохоор бид нар их гомдолтой байна...Бид нар оршуулгын зардал хоног хураах зардалд нийт 18 сая орчим зардал гарсан. Ээж аав маань хөдөөний малчин хүмүүс мөн хүүгээсээ хойш ухаан санаа орон гаран уймраад байгаа болохоор баримтаа сайн бүрдүүлж чадаагүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43, 46-47, 49-50 дахь тал/, Гэрч Б.Жийн “...Тухайн үед хэн нэгнийхээ биед халдаж зодоон цохион хийсэн зүйл байхгүй...Махлаг бор залуу бид нараас тамхи нэхээд агсраад хашигчаад байсан. Бид нар бол биед нь халдаж гэмтэл учруулсан зүйл байхгүй...Тухайн үед бол ямар нэгэн байдлаар зодоон цохион огт болоогүй. Бид гуравт агсан тавиад байсан залуу бол нэлээд согтсон байсан. Бусад хүмүүс нь мөн согтуу байгаа харагдсан. Тоглоомын талбайд сууж байсан газарт нь архи пивоны сав шил байгаа харагдсан. Бид гурав архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл явж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал/, Гэрч Б.Оын “...Тэгсэн талийгаач Б Аийн машины зөв талын урд цонхыг гараараа цохиод хагалсан...ард нэг юм пит гэсэн чимээ гарахаар нь эргээд харахад талийгаач Б Аийн машины цонхыг өшиглөж байгаа харагдсан...Тэгсэн араас Т хүрч ирээд бие биенийгээ алчихлаа гээд байсан би юу болсныг ойлгоогүй. Тэгээд Т унтаад өгөхөөр нь би нэг нэгийгээ алсан бол юу гэж тайван унтхав дээ гэж бодоод сэрүүн нөгөө хэдийг хүлээгээд хэвтэж байсан чинь Бт У нар хүрээд ирсэн. Тэгээд А Бийг дайраад алчихсан Бийг моорогт оруулж өгчихөөд ирлээ заримыг нь цагдаа нар аваад явсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-57 дахь тал/, Гэрч А.Бгийн “...Тэгсэн чинь А Бийг загинаад уурлаад архи дарс уулаа хүнтэй маргалдлаа гээд зогсож байсан. Тэгээд А Бийг цохиод байсан. Тэгсэн чинь талийгаач Б уурлаад Атэй барилцаж аваад хавсарч унагаад нэг цохьсон. Бид нар салгасан чинь А зүүн тийшээ гүйгээд банз мод хайгаад байх шиг байсан тэр үед талийгаач Б Аийн машины цонхыг гараараа цохиод хагалчихсан...Тэгсэн чинь А хар хурдаараа машиндаа гүйж орж ирж суугаад машинаа асаагаад хойшоо ухарсан тэр үед талийгаач бид нарын сууж байсан газарт ирэх гээд уг тоглоомын талбайн хашааны баруун хойд талын булан хэсэгт явж байсан ба А машинаа ухрааж зогсоод шууд чигээрээ урагшаа хөдлөж талийгаач Бийг чиглэн явж очоод тоглоомын талбайн хашаатай хамт хавсарч дайраад машин нь талийгаачийн Бийн дээр гараад зогсчихсон. Тэгээд бид гурав хэрэг болсон газарт очиход талийгаач Бийн цээж хэсэг нь машины урд тэнхлэг доогуур дарагдсан байдалтай хөдлөхгүй байсан. Бид гурав талийгаачийг дуудаад татсан боловч огт хөдөлгөөн хийгээгүй ямар нэгэн хариу өгөхгүй байсан...11-12 орчим метр зайтай байсан машины дугуй нь ухаад хөдөлсөн тэгээд машин нь маш хурдтай яваад талийгаачийг мөргөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-61 дэх тал/, Гэрч Т.Оын “...Тэгсэн А зүүн тийшээ яваад өгсөн тэгсэн чинь талийгаач Б Аийн машины цонхыг нь хагалчихсан...А машиндаа гүйж ирээд суусан тухайн үед талийгаач тоглоомын талбайн хашааны баруун хойд талын хэсэгт зогсож байсан. Тэгсэн А машинаа асаагаад баруун дараад ухарсан тэгэхээр нь бид нарыг хаяад явж байгаа юм байна гэж бодож байтал талийгаачийн зогсож байсан газрыг чиглээд зогсоод шууд урагшаа ухаж хөдлөөд маш хурдтай явж очоод талийгаачийг мөргөсөн. Бид нар очоод хартал талийгаач Машины урд тэнхлэг дор цээж хэсэг нь дарагдсан байдалтай доошоо хараад хэвтэж байсан татаад дуудсан чинь ямар нэгэн хариу өгөхгүй байсан...Бид хэт Аийг чиглээд шууд хурдтай явахаар нь хашиграад гүйсэн боловч нүд ирмэхийн зуурт очоод мөргөчихсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-65 дахь тал/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, талийгаач Н.Бийн автомашинд дайрагдаж нас барсан байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-20 дугаар тал/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Талийгаач Н.Б нь олон хүнд гэмтлийн улмаас нас барсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 125 дугаартай шинжээчийн “Талийгаач Н.Бийн цогцост толгойн хуйхны доорх цус хуралт, хүзүүний нугаламын мултрал, харалдаа нугасны тасрал, цээжний баруун талын 3, 5, 6-р хавирганы хугарал, баруун дунд чөмөгний хугарал, баруун чамархай, зүүн хацар, эрүү, хамар, зүүн, баруун мөр, баруун тохой, зүүн шуу, зүүн сарвуу, цээж, хэвлий, баруун шуу, баруун сарвуу, баруун, зүүн өвдөг, баруун шагайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Талийгаачид учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь хавсарсан олон хүнд гэмтлийн улмаас нас баржээ гэх дүгнэлт /хавтаст хэргийн 107-115 дахь тал/, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн “Н.Бий цогцост хуйхан доорх цус хуралт, хүзүүний нугаламын мултрал, харалдаа нугасны тасрал, цээжний баруун талын III, V, VI хавирганы хугарал, баруун дунд чөмөгний далд хугарал, баруун чамархай, хамар, зүүн хацар, эрүү, баруун мөр, тохой, шуу, сарвуу, өвдөг шагай, зүүн мөр шуу, сарвуу, өвдөг, цээж, хэвлий дэх зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Хүзүүний нугалмын мултрал, нугасны тасрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5, 3.1.7 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба уг гэмтлийн улмаас Н.Б нас барсан байх боломжтой. Баруун талын III, V, VI хавирганы хугарал, баруун дунд чөмөгний далд хугарал гэмтлүүд нь 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. 2. 3. 4. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын /машинд дайрагдах/ улмаас тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэх дүгнэлтээр /хавтаст хэргийн 118-1120 дахь тал/ тогтоогдож байна.
Гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч Д.А 1.09 хувийн согтолттой, талийгаач Н.Бийн цусанд 3.4 промилли, шээсэнд 3.8 промиллийн спирт илэрч хүнд зэргийн согтолттой байсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4497 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 124-126 дахь тал/, Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан 1.09 хувийн согтолттой гэх тэмдэглэл. /хавтаст хэргийн 241 дэх тал/, Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 242 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.
Амь хохирогч Н.Бийг тухайн хэргийн нөхцөлд биеэ хамгаалах чадваргүй байсан гэж үзэх боломжгүй бөгөөд орчинтойгоо хэвийн харьцаа үүсгэж, бусадтай харилцан маргалдаж байсан зэргээс дүгнэхэд цусан дахь спиртийн хэмжээ хүнд зэргийн согтолттой боловч биеэ хянах чадвар, орчинтойгоо харьцах харьцааны хувьд хэвийн байсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй гэж үзэв.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж архидан согтуурснаас шалтгаалсан гэж дүгнэхээр байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан.
Шүүгдэгч Д.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх байдлаар тогтоогдсон ба болсон үйл явдлыг сайн санахгүй, зүйл болно гэж бодоогүй гэж мэдүүлсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Шүүгдэгч Д.А нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан.
Шүүгдэгч Д.А нь өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслээр амь хохирогч Н.Бийг дайрч буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах боломжтой байсан хэдий ч хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу тээврийн хэрэгслээ асааж хүнийг чиглүүлэн дайран хүний амь насыг хохироосон нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.
Шүүгдэгч Д.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота Премио маркийн 39-92 УЕВ улсын дугаартай, ZZT2400089859 арлын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Д.Аийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл бөгөөд уг тээврийн хэрэгсэл нь 7.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий болох нь Тээврийн хэрэгслийн мэдээлэл /хавтаст хэргийн 247-248 дахь тал/, Жолоочийн мэдээлэл “В, С ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй” гэжээ. /хавтаст хэргийн 246 дахь тал/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 239 дахь тал/, Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 6 дугаартай Үнэлгээний тайланд: Toyota premio маркийн автомашин нь 2022 оны 09 дүгээр сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 7.800.000 төгрөгөөр тогтоов гэжээ. /хавтаст хэргийн 130-133 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Аийн тус гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота Премио маркийн 39-92 УЕВ улсын дугаартай, ZZT2400089859 арлын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан борлуулж үнийг улсын төсөвт оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд:
Шүүгдэгч зэргээр тогтоогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэргийн хохирол хор уршгийн тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоохоор хуульд заасан.
Тус гэмт хэргийн улмаас Н.Бийн амь нас хохирсон хор уршгийг арилгах боломжгүй байдал бий болсон.
Харин гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.М сэтгэл санааны хохирол болон оршуулгын зардлаа гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нь хуулиар олгогдсон тул шүүх дараах байдлаар шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.М нь талийгаачийн оршуулгын зардалд 10.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 15.000.000 төгрөгийг нэхэмжилсэн.
Шүүгдэгч Д.А нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Мт оршуулгын зардалд 10.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 15.000.000 төгрөг төлсөн болох нь Хас банкны цахим гүйлгээний мэдээлэл, Хаан банк ХХК-ийн шилжүүлгийн мэдээлэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Мын “...шүүгдэгч Д.Аээс сэтгэл санааны хохирол 15.000.000 төгрөгийн үнийн дүнд Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 41 дүгээр хороо Баянхайрхан 51 дүгээр гудамж 47 тоот 463 м/кв газрыг авахаар тохиролцсон болно. Хохирол төлбөр барагдсан гэж үзэж байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй... “ гэх хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Аийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Харин шүүгдэгч Д.Аийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч өмгөөлөгч И.Олонмөнх нар шүүх хуралдаанд хэргийн зүйлчлэл болон гэм буруу дээр маргаагүй болно.
Иргэдийн төлөөлөгч Б.Тгийн “шүүгдэгч Д.Аийг тээврийн хэрэгсэл ашиглаж хүний амь насыг хохироосон гэм буруутай” гэх санал, дүгнэлтийг хавтаст хэрэгт авагдан шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурласан, хууль зүйн үндэслэлтэй санал, дүгнэлт байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иймд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийн оролцогч нарын мэтгэлцээнд дүгнэлт хийж шүүгдэгч Д.Аийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Сайхан хүүгээ алдсан учраас ядаж 15 жилийн ял авах байх гэж бодож байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.Аийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын хамгийн доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх шүүгдэгч Д.А гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюул, хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших“ эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч Д.А үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, хувиараа ажил хөдөлмөр эрхэлж нийгэмд эзлэх байр сууриа олсон зэрэг хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.А нь 160 хоног цагдан хоригдсон болох нь Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 38 дугаартай “Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамж /хавтаст хэргийн 154-156 дахь тал/, Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 160 дахь тал/, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “Яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай” шүүгчийн захирамж /хавтаст хэргийн 166-167, 177-178, 187-189, 199-200 дахь тал/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Аийн цагдан хоригдсон 160 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, ялаас хасах үндэслэлтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2.5 литрийн Сэнгүр, Сэрүүн нэртэй задлаагүй пиво, ARKHI нэртэй 0.75 литрийн архины шил, Сэрүүн нэртэй таггүй бор өнгийн шингэн зүйлтэй 2.5 литрийн савлагаатай пивоны сав, Fanta нэртэй 2 литрийн савлагаатай ундааны сав, голоор нь хуваасан пивоны төмөр лааз зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэхээр, цогцосны үзлэгийг бэхжүүлсэн СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Шүүх хуралдааныг хаалттай хийх үндэслэл тогтоогдохгүй байх тул тус шүүх хуралдааныг нээлттэй хийсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Дгийн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аийг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аийн цагдан хоригдсон 160 /нэг зуун жар/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож эдлэх ялаас хассугай.
5. Шүүгдэгч Д.А нь оршуулгын зардалд 10.000.000 /арван сая/ төгрөг, сэтгэл санааны хохиролд 15.000.000 /арван таван сая/ төгрөг нийт 25.000.000 /хорин таван сая/ төгрөг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Мт төлсөн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Д.А бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Аийн эзэмшлийн ZZT2400089859 арлын дугаартай Тоёота Премио маркийн 39-92 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг №03935806 дугаартай гэрчилгээний хамт хураан авч худалдан борлуулж үнийг улсын төсөвт оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2.5 литрийн Сэнгүр, Сэрүүн нэртэй задлаагүй пиво, ARKHI нэртэй 0.75 литрийн архины шил, Сэрүүн нэртэй таггүй бор өнгийн шингэн зүйлтэй 2.5 литрийн савлагаатай пивоны сав, Fanta нэртэй 2 литрийн савлагаатай ундааны сав, голоор нь хуваасан пивоны төмөр лаазыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, цогцосны үзлэг бэхжүүлсэн СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тус тус шийдвэрлэсүгэй.
9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Д.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Т.ДЭЛГЭРМАА
Б.ВОЛОДЯ