Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/24

 

 

 

 

 

 

2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр                            Дугаар 2023/ШЦТ/24                              Даланзадгад сум

                                                                                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Г.Ганбаяр,

Шүүгдэгч Х.О,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С овогт Хгийн От холбогдох 2328000000005 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Биеийн байцаалт:

Шүүгдэгч Х.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханхонгор сумын төвд н.Эрдэнэбилэгийн гэрт Л.Ттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж, улмаар баруун гараараа зүүн нүд болон дух хэсэг рүү нь цохиж, биед нь тархины доргилт, зүүн нүдний алимны цус харвалт, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, бугалга, шуу, баруун бугалга шууны цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Х.Оын яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Урьд болсон асуудлыг ярьсан. Мэдүүлэг өгөхгүй гэв.

   Хохирогч Л.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 11 дүгээр сарын 21-ний шөнө 23 цагийн үед Батбилэгийн гэрт 1 шил архи тойруулж байсан. Тухайн архинаас 2 рүнк уугаад байж байсан чинь О намайг үг хэлээр доролмжлоод байсан. Тэгэхээр нь 1 удлаа алгадсан. Тэгээд байж байсан чинь О дахиад намайг хэл амаар доромжлоод бид 2 маргалдсан. Тэгсэн О миний нүд рүү нэг цохисон, дух руу хэсэг рүү нэг цохисон. Тэгээд би уурлаад босож очоод Оын нүүр нүдийг маажсан самардсан. Тэгээд тэнд байсан хүмүүс салгасан гэжээ.  /хавтаст хэргийн 8 дахь тал/

Гэрч А.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 11 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Ханхонгор сумын төв дээр найзуудаараа уулзаад нэгнээрээ тоглоод байж байсан. Тэгээд би гэрээс гараад утсаар ярьчихаад гэрт ороод ирсэн чинь Оыг Эрдэнэбилэг Баярсүрэн хоёр 2 гараас нь бариад авсан байсан. Тэгсэн Т О миний нүд рүү цохисон гээд орилоод дайраад байхаар нь би араас нь тэврээд орон дээр суусан чинь Т хоёр гараараа хажуу хавьд байсан шкаб, орны толгой, оёдлын машин, ширээг гарынхаа тохой бугалаг гараараа саравчлаад цохиод байсан. Тэгээд салгаад явуулсан гэжээ. /хавтаст хэргийн 10-11 дэх тал/

Гэрч Ц.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 11 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Ханхонгор сумын төв дээр найзуудаараа уулзаад архи уугаад нэг нэгнээрээ тоглоод байж байсан чинь О Т хоёр маргалдсан. Тэгсэн Т Оыг сандал дээр дарж байгаа харагдсан. Тэгээд байсан хүмүүс Тг салгасан. Тэгээд би Оыг авч гарсан. Тэгээд би гэр рүү орсон чинь Т гэр дотор хүн хорихоор оёдлыг машин, шкаб, ширээг гарынхаа тохой болон гараараа саравчлаад цохиод байсан гэжээ. /хавтаст хэргийн 13-14 дэх тал/

Гэрч С.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 11 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Ханхонгор сумын төв дээр найзуудаараа уулзаад манай О нөгөө хэдтэй архи уусан. Тэгсэн Т манай нөхрийг 1 удаа алгадсан. Нөхөр юм хэлэхгүй чимээгүй сууж байсан. Тэгсэн Т өвөр дээр нь гараад суугаад нүүр лүү нь гараараа чичлээд байсан. Тэгж байгаад нөхрийн дээлний захаас нь доошоо дараад дугтраад байсан. Тэгсэн С Тг хойшоо татаад суулгасан. Тэгсэн О гараараа 1 удаа нүүр тус газар руу цохисон. Тэгсэн манай хүнийг Баяр-Эрдэнэ хойшоо татсан. Тэгсэн шалан дээр хальтирч унасан. Тэгсэн Т очоод чих нүүр амын татаад базаад байсан. Тэгсэн Эрдэнэбилэг Тг хойшоо татаад суулгасан. Тэгээд О Стай цуг гарсан. Т орилоод ална тална гээд сандал гараараа хөл гараараа саравчлаад байсан, Тэгэхээр нь үс гэзгийн боогоод тайвшруулаад Эрдэнэбилэгийн гэр лүү нь аваад орсон. Тэгсэн Т Эрдэнэбилэгийн цахилгаан оёдлын машиныг гараараа цохиод байсан гэжээ. /хавтаст хэргийн 16-17 дахь тал/

Шүүгдэгч Х.О мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: ...Би Тд тоглоомоор чи эргүүтэж яваад бид нартай танилцаа биздээ гэсэн миний баруун хацар руу 1 удаа алгадсан. Тэгэхээр нь би гараад явсан. Тэгээд тамхи татаад байж байгаад буцаад ороод явах гэж байсан чинь С жаахан сууж байгаад явалдаа гэсэн. Би буцаад суусан. Тэгээд байж байсан Т надад агсан согтуу тавиад байсан. Би тоохгүй хүмүүстэй юм яриад байж байсан чинь миний өвөр дээр гарч суугаад нүүрнээс базаад сэгсчээд байсан. Тэгсэн С Тг хойшоо татаад надаас салгаад суулгасан. Тэгээд би босож очоод баруун гараараа нүд рүү нь 1 удаа алгадсан. Тэгсэн Баяр-Эрдэнэ намайг татсан. Би шалан дээр хальтираад унасан. Тэгсэн Т над дээр гараад дэвслээд нүдээд байсан. Би нүүрээ халхлаад хэвтсэн. Тэгсэн Эрдэнэбилэг авгайтайгаа, манай эхнэр нар салгасан. Тэгээд би шууд гараад явсан гэжээ. /хавтаст хэргийн 31-32 дахь тал/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 543 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Л.Тгийн биед тархины доргилт, зүүн нүдний алимны цус харвалт, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, бугалга, шуу, баруун бугалга, шууны цус хуралт гэмтлүүд үүсчээ.     Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хавтаст хэргийн 23-24 дахь тал/

Иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 38 дахь тал/

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 39 дэх тал/

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 40 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 44 дэх тал/

Зөрчлийн хэргийн материал /хавтаст хэргийн 45-74 дэх тал/

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан “Х.О миний бие Тгийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн. Хохирогчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн. Иймд Х.О надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 81 дахь тал/

Л.Т “миний бие гомдол санал алга” гэжээ. /хавтаст хэргийн 82 дахь тал/

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 05 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 86 дахь тал/

Прокурорын санал /хавтаст хэргийн 87-88 дахь тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Х.От холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Х.Оын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.От холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Х.Оын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Х.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт /хавтаст хэргийн 81 дэх тал/ гаргаж 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 05 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 86 дахь тал/-оор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч Х.От холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Х.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханхонгор сумын төвд н.Эрдэнэбилэгийн гэрт Л.Ттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж, улмаар баруун гараараа зүүн нүд болон дух хэсэг рүү нь цохиж, биед нь тархины доргилт, зүүн нүдний алимны цус харвалт, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарны цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Л.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/, гэрч А.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/, гэрч Ц.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/, гэрч С.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 543 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Л.Тгийн биед тархины доргилт, зүүн нүдний алимны цус харвалт, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, бугалга, шуу, баруун бугалга, шууны цус хуралт гэмтлүүд үүсчээ.       Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хавтаст хэргийн 23-24 дахь тал/, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Харин хохирогч Л.Тд учирсан “бугалга, шуу, баруун бугалга шууны цус хуралт” гэмтлийг хохирогч өөрөө гараа савчин оёдлыг машин, шкаб, ширээг цохих байдлаар өөрт гэмтэл учруулсан болох нь гэрч А.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Т О миний нүд рүү цохисон гээд орилоод дайраад байхаар нь би араас нь тэврээд орон дээр суусан чинь Т хоёр гараараа хажуу хавьд байсан шкаб, орны толгой, оёдлын машин, ширээг гарынхаа тохой бугалаг гараараа саравчлаад цохиод байсан. /хавтаст хэргийн 10-11 дэх тал/ гэх, гэрч Ц.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...би гэр рүү орсон чинь Т гэр дотор хүн хорихоор оёдлыг машин, шкаб, ширээг гарынхаа тохой болон гараараа саравчлаад цохиод байсан /хавтаст хэргийн 13-14 дэх тал/ гэх, гэрч С.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Т орилоод ална тална гээд сандал гараараа хөл гараараа саравчлаад байсан, Тэгэхээр нь үс гэзгийн боогоод тайвшруулаад Эрдэнэбилэгийн гэр лүү нь аваад орсон. Тэгсэн Т Эрдэнэбилэгийн цахилгаан оёдлын машиныг гараараа цохиод байсан /хавтаст хэргийн 16-17 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.О, хохирогч Л.Т нар нь гэмт хэрэг үйлдэгдэх үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Х.Оын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан “Х.О миний бие Тгийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн. Хохирогчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн. Иймд Х.О надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 81 дэх тал/-ээр шүүгдэгч Х.Оыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ. 

Шүүгдэгч Х.О нь Прокуророос санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналтай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул  сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч Л.Т шүүгдэгч Х.Оаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ. 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол, прокурорын саналтай шүүгдэгч Х.О танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Х.О хохирогч Л.Тгийн бие эрх чөлөөнд халдаж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Х.О нь хувийн байдлын хувьд  зэргээр тогтоогдож байна.

Харин шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Х.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч шүүгдэгч Х.От 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол хор уршгийн  хэр хэмжээ, прокурорын ялын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Х.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод  тус тус нийцнэ гэж дүгнэн шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.От 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Х.О цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.От хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт Хгийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.От 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Шүүгдэгч Х.О шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Хохирогч Л.Т шүүгдэгч Х.Оаас хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Х.О цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.    

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.От хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Х.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ