| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2023/0031/э |
| Дугаар | 2023/ШЦТ/33 |
| Огноо | 2023-02-15 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/33
2023 оны 02 дүгээр сарын 15-ны өдөр Дугаар 2023/ШЦТ/33 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч Б.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Огэрэл,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Бын Бд холбогдох 2228000710170 тоот эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
/Яллагдагчийн биеийн байцаалт/
Биеийн байцаалт:
Шүүгдэгч Бын Бэ 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумаас баруун тийш 20 километрт Ц.Бын эзэмшлийн Тоуota Hilux маркийн 08-21 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн чиглэлийн ахлах байцаагчаар ажиллаж байсан Б.Т тус албаны Beijing Jeep маркийн 20-50 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан автомашины араас чирүүлж яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 22.4 дэх хэсэгт заасан заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргаж, Ш.Г, Н.Ц, нарын эрүүл мэндэд хүнд, Ш.Э Г.Х, Г.Н нарын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл тус тус учирч, Ю.Оы амь нас хохирч, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Бэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд 2 удаа үнэн зөв мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр үнэн зөв мэдүүлэг өгсөн. Би өөрийн хуульд заасан эрхээ эдэлж шүүгдэгчийн эсрэг шүүхэд мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 01 сарын 29-ны өглөө намайг гэртээ байж байхад манай дүү 08 цаг өнгөрснөөс хойш над руу залгасан байсан. Би тухайн шөнө нь Улаанбаатар хотоос ирсэн байсан болохоор утасныхаа дууг хаагаад унтчихсан байсан. Тэгээд 09 цаг өнгөрч байхад сэрээд утсаа авсан чинь дүү Бэ талийгаач ээжийг маань өнгөрчихлөө гэж хэлсэн. Яг нарийн болсон зүйлийн талаар надад хэлээгүй. Тэгээд би Даланзадгад сумаас гараад осол болсон газар очиход хоёр машинтай явсан хүмүүсийн бэртэж гэмтсэн хүмүүсийг сумын төв рүү зөөчихсөн байсан. Харин ээж маань газар дээрээ нас барсан гэж эмч нь хэлж байсан. Намайг очсон дараа аав Б, дүү С хоёрыг эмнэлгийн машин авч явсан. Намайг очиход аавын машин буюу Тоуоta hilux маркийн 08-21 өмэ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дөрвөн дугуйн дээрээ баруун зүг рүү харсан, харин урд нь хар өнгийн /маркийг нь мэдэхгүй/ машин баруун хажуугаараа газар унасан, баруун зүг рүү харсан байдалтай байсан. Тоуоtа hilux маркийн 08-21 өмэ улсын дугаартай тээврийн хэрэгслээс зүүн тийш 2-3 метр зайд талийгаач ээжийг маань юмаар бүтээчихсэн байсан гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 74 дахь тал/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ш мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө эхнэр Х, хүү Ш.Г, охин Ш.Э нарын хамт Өмнөговь аймгийн Гурвантэс суманд аав, ээжийндээ очиж шинэлэхээр явахдаа Н гэх Ноён сумын эмэгтэй аваад Өмнөговь аймаг руу гарсан. Тэгээд 2022 оны 01 сарын 29-ний өглөө 07 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумаар дайран өнгөрөөд Баяндалай суманд очоод нойр хүрээд байхаар нь эхнэртээ жолоогоо шилжүүлээд би өөрөө арын суудал дээр хоёр хүүхдийн хамт сууж явж байгаад унтчихсан байсан. Тэгсэн чинь гэнэт түс тас гээд машин зогсохоор нь босоод харахад эхнэр машинаараа овоолсон шороо мөргөөд зогссон байсан. Тэгэхээр нь эхнэрээсээ яаж байна гэхэд хүү Гыг арын суудлаас урд суудалд суух гээд байхаар нь томоотой суу гэж хэлчихээд эргээд харсан чинь засмал зам дуусаад шороон зам руу тоормос гишгэхийн завдалгүй овоолсон шороо мөргөчихлөө гэсэн. Тэгээд би машинаас буугаад Гурвантэс суманд байдаг эгч Н рүү залгаж машин эвдэрчихлээ хүрээд ирээч гэхэд за гэж хэлээд утсаа тасалсан. Тэгсэн чинь баруун талаас араасаа машин чирсэн ,цагдаагийн логотой машин бид нарын хажуугаар гараад засмал зам руу ороод баруун гар тал руугаа шахаж зогсоод чирч явсан машинаа үлдээгээд цагдаагийн логотой машин нь бид нарын хажууд ирж зогсоод яасан харсангүй юу гээд татаад буулгаад өгөх үү гэхээр нь тэгье гэж хэлэхэд миний машины араас чирээд овоолсон шорооноос буулгасан. Тэгээд бид нарыг энд юу хийхэв машин ирэх гэж удна дулаан газар бараадсан нь дээр гэхэд эхнэр хүү Гын цээжин дээр өвдөөд байна гэнээ гэж хэлэхэд хамт явсан Н гэх охин миний шүд эмтэрчихсэн байна гэсэн. Тэгээд тухайн машинд суугаад араасаа чирч явсан машины хажууд очиж зогсоод би буугаад арын чирэгдэж явсан машинд суугаад эхнэр хүүхдүүд болон хамт явсан Н нар урд чирч явсан машинд сууж явсан. Тэгээд арын чирэгдэж явсан машинд жолооч ахтай юм яриад явж байхад урд чирч явсан машин араагаа солихдоо чирэгдэж яваа машинаа дугтчаад байхаар нь яаж байна гэхэд чирч яваа машины жолооч ахыг нойр муутай явж байгаа гэж хэлсэн. Тэгсэн урд чирч явсан машин засмал замын баруун гар тал руу даялаад нэг талын дугуй нь замаас гарахад миний сууж явсан машины жолооч ах энэ чинь яаж байна гээд сигнал дарахад сигнал нь дуугарахгүй байсан. Тэгсэн чинь чирч явсан машин замаас буугаад явчихаар нь чирэгдэж явсан машины жолооч ах сандраад чигээрээ явсаар байгаад дугтруулаад онхолдоод бүтэн эргээд дөрвөн дугуйн дээрээ тогтоход жолооч ах машинаас буухад нь би мөн жолоочийн талын хаалгаар араас нь буугаад харсан чинь эхнэр Х чирэгдэж явсан машин, чирч явсан машин хоёрын голд дээшээ хараад хэвтэж байхаар нь хажууд нь очоод зүгээр үү гэхэд ёолоод шоконд орсон байдалтай байсан. Тэгсэн чинь охин маань чирч явсан машины баруун хойд талд түрүүлгээ хараад уйлчихсан хэвтэж байхаар нь очиж охиноо тэврээд хүүгээ хайсан чинь олдохгүй байхаар нь охиноо Нд тэврүүлчхээд хүүгээ хайгаад чирэгдэж явсан машины доогуур харсан чинь тухайн машины арын тэнхлэгний хөндийд хэсэгт дээшээ харчихсан уйлж байхаар нь машин доогуур мөлхөж ороод хүүгээ татаж гаргаж ирэхэд хүүгийн духны зүүн дээд хэсэгт хагарчихсан байхаар нь хүүгээ тэврээд эхнэрийнхээ хажууд очиход өвдөөд байна, хүүхдүүд зүгээр үү гэж байн, байн асуугаад байсан. Тэгээд удаагүй байтал түргэн тусламж ирээд тэнд байсан гэмтсэн хүмүүсийг авч явахад чирч явсан машины жолооч ах, эхнэртэйгээ, бас нэг өвөө нар талийгаач эмээг хараад үлдсэн. ...Тухайн үед би сэрүүн байсан. Чирэгдэж явсан машинд суугаад жолооч ахтай юм яриад явж байхад чирч явсан машин засмал замын баруун гар тал руу даялж явахад чирэгдэж явсан машины ах сигнал дарахад сигнал нь ажиллахгүй байхад жолооч сандраад яаж байна гээд замаараа чигээрээ явсаар байгаад чирч явсан машиндаа татагдаад онхолдоод бүтэн хөрвөөгөөд дөрвөн дугуйн дээрээ тогтсон. Тухайн үед айж сандраад чирч явсан машин онхолдсон үгүйг ажиглаагүй. Чирэгдэж явсан машин онхолдож хөрвөөгөөд дөрвөн дугуйн дээрээ тогтоход жолооч ах машинаас буухад би араас нь дагаж жолоочийн талаар буусан гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 81-82 дахь тал/
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш мөрдөг байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Чирч явсан авто машин ямар учраас замаас гарсныг мэдэхгүй байна. Нэг харахад л замаас гарахад чирэгдэж явсан авто машины жолооч Бэ чи яаж байна гэж хэлснээ авто машинаа засмал замаас гаргахгүй чигээрээ яваад байсан. Нэг мэдэхэд машинтайгаа онхолдсон байсан. Яг хэд эргэснийг мэдэхгүй байна. Анх намайг машинд суусны дараа чирч яваа машины жолооч хоёр гурван удаа угзарч чирэхээр нь яагаад угзарч чирээд байгаа юм болоо гэж асуухад Бэ нь чирч яваа машины жолооч Б.Тийг нойр муутай явж байгаа гэж хэлж байсан гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 87-89 дэх тал/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2022 оны 01 дүгээр сарын 28-ны орой 23 цагийн үед том хүү Ш.Г, охин Ш.Э нарын хамт нөхөр Ш Хонда инсайт маркийн 06-89 уае улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Гурвантэс сум руу хадмындаа очихоор Улаанбаатар хотоос гарахдаа Өмнөговь аймгийн Ноён сум руу явах нэг эмэгтэйг аваад Өмнөговь аймаг руу явсан. 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өглөөний 06 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумаар дайран өнгөрөөд нөхөр Ш үүрэглээд байхаар нь жолоогоо сольж би жолоо бариад 07 цаг өнгөрч байхад Өмнөговь аймгийн Баяндалай сумаар дайран өнгөрөөд Баяндалай сумаас баруун урагшаа засмал замаар явж байхад хүүхэд арын суудлаас урагшаа сууна гээд байхаар нь эргэж хараад томоотой яваарай гэж хэлээд урагшаа зам руугаа харахад засмал зам дуусаад урд талд овоолсон шороо байхаар нь би тоормос гишгэсэн боловч эрчээрээ очиж овоолсон шороог мөргөөд, овоолсон шорооны дээр тэгнэж зогссон. Тэгээд бүгдээрээ машинаас буугаад тойрч машинаа харахад цааш явах боломжгүй болчихсон байсан. Тэгж байхад цагдаагийн лого, тэмдэгтэй, хар өнгийн машин араасаа машин ирээд манай нөхөртэй уулзаад машиныг чирч овоолсон шороон дээрээс буулгасан. Тэгсэн чинь нөхөр маань энэ машинтай явахаар боллоо гэж‘- хэлээд машинд явсан эмэгтэй, хүү, охин хоёртой намайг хамт цагдаагийн логотой машинд суулгасан. Тухайн машинд жолооч, жолоочийн хажуу талд нэг өвөө, өвөөгийн яг ард талд нь би хүүгээ тэвэрч суусан. Миний зүүн гар талд нэг эмээ, эмээгийн зүүн талд нь нэг эгч сууж байсан ба манай охиныг өвөр дээрээ авч суулгасан. Харин миний ард талд манай машинд сууж явсан эмэгтэй бас нэг эмэгтэй хоёр сууж явсан. Миний сууж явсан машины араас чирэгдэж явсан машинд манай нөхөр жолоочийн хамт суугаад хөдөлцгөөсөн. Тэгээд засмал замаар явж байгаад машин дайвалзаад, хүмүүс хашгиралдах шиг болоод цааш нь юу болсныг мэдэхгүй байна. Тэгээд нэг сэргэсэн чинь хүмүүс уйлаад, орилолдоод байгаа чимээ гараад сэргэсэн чинь би газар дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд би өндийх гэхэд өндийж чадахгүй цээж хөндүүртэй, зүүн гар даагдахгүй байхаар нь хүүхдүүд зүгээр үү гэхэд нөхөр маань хүүхдүүд зүгээр гэж хэлэхийг сонсоод дахиад цааш нь юу болсныг мэдэхгүй байна. Нэг сэргэсэн чинь Баяндалай сумын эмнэлэгт сэргэсэн гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 94-96 дахь тал/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 01 дүгээр сарын 29-ний 03 цагийн үед хадам аав, ээж хоёрын машин эвдэрчихлээ гэхээр нь Т, С, нөхөр Бэ нартай хамт Тийн албаны машинаар буюу цагдаагийн логотой машинаар Даланзадгад сумаас Ноён сум руу явсан. Тэгээд 05 цагийн үед хадам ээж, аав хоёрын машин эвдэрсэн газар очиход машин нь асахгүй байсан болохоор Т машинаараа чирээд аймгийн төвд очиж оношлуулж, засуулна гээд чирээд буцаад Даланзадгад сум руу явсан. Хадам ээж, аав хоёрын машиныг чирээд буцаад явж байхад Ноён сумаас Баяндалай сумын чиглэлд явдаг засмал замын эхлэл хэсэгт зам хаасан шороон дээр хар өнгийн жижиг суудлын авто машин овоолсон шороо мөргөөд машин нь эвдэрчихсэн, машины хажууд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан. Тухайн хоёр хүнтэй уулзаад машиныг нь татаж буулгахаар Т, Бэтэй хамт явсан. Тэгээд машиныг нь татаж буулгачихаад ирлээ гээд тухайн эвдэрсэн машинд сууж явсан хоёр эмэгтэй, нэг эрэгтэй, хоёр хүүхэд суулгаад ирсэн. Тэгээд хадам ээж, аавын машиныг чирээд засмал замаар явж байхад би жолоочийн ар талын суудалд баруун гар талын захад сууж өвөр дээрээ 2 настай охиныг суулгаж явсан. Тэгээд унтчихсан явж байхад машин замын хажуу руу буучих шиг болоод машин эргээд би машинаас шидэгдээд газар унахад миний зүүн гар эргэчихсэн юм шиг хөдөлгөж болохгүй чинэрээд байхаар нь би баруун гараараа зүүн гараа татаад эргэж дээшээ харсан. Тэгээд цаашаа юу болсныг мэдэхгүй ухаан алдсан байсан. Тэгж байтал хүмүүсийн орилолдох дуу гарахаар нь сэргээд хөдөлж чадахгүй хэвтэж байхад миний нөхөр Бэ хөнжил авч ирж миний дор дэвссэн. Тэгээд түргэн тусламж, цагдаа руу залгаад байцгаасан. Удалгүй түргэн тусламж ирж бид авч явсан. ...Надар учирсан хохирлын тооцоог хүснэгтээр гаргаж өгсөн байгаа. Нийт 8.654.787 төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Зам тээврийн ослын дүгнэлтээрээ миний нөхөр Б.Бий буруутай гэж гарсан болохоор надад Бээс нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 104-106, 112 дахь тал/
Хохирогч Г.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Миний ахар сүүлийн нугалам хугарч хөндүүртэй байсан учраас гэртээ хэвтрийн дэглэм сахиж эмчийн бичиж өгсөн эм тариаг ууж 2022.02.07-ны өдрөөс 2022.02.15-ны өдрийг хүртэл ажилдаа яваагүй. Тийм болохоор 6 өдөр ажилдаа яваагүй хугацааны цалин 350.000 төгрөг, эм тариа авсан 70 гаран мянган төгрөг нийтдээ 500.000 төгрөг нэхэмжилж байна. Миний эмчилгээ болон ажилгүй байх хугацааны цалинг зам тээврийн осол гаргасан буруутай этгээд төлбөл миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...Миний зүгээс одоо болон цаашид 500.000 төгрөгийн нэхэмжлэхгүй гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 116-117, 120 дахь тал/
Гэрч Г.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би Улаанбаатар хотоос би 2022 оны 01 сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс явна гэсэн зарын дагуу суудлын жижиг тэргэнд суугаад Өмнөговь аймаг руу 23 цагийн үед хөдөлсөн тэгээд хотоос гарахдаа жолооч Ш машинаа барьсан байсан. Манай машинд Ш эхнэр нь хоёр хүүхэдтэйгээ тэгээд би л байсан. Ш Өмнөговь аймгийн Баяндалай сум хүртэл машинаа барьж явсан. Тэгээд Баяндалай сумаас цааш Шгийн эхнэр нь машинаа барьж явсан юм. Би хэсэг зуур машинд унтсан. Нэг сэрсэн чинь машины ослын дэр нь гарсан миний сууж явсан машин замын хажууд байсан овоолсон шороон дээр гараад зогссон байсан. 10 орчим минутын дараа машин чирсэн машин гарч ирсэн. Хажуугаар өнгөрөх гэснээ болиод чирч явсан машинаа үлдээгээд манай машин дээр нэг цагдаагийн машин ирээд миний сууж явсан машиныг овоолсон шороон дээрээс нь буулгаж өгсөн. Тэгээд явж байсан хүмүүс хоорондоо ярилцаж байгаад яаж та нарыг үлдээгээд яаж явах билээ бага насны хүүхдүүд байна гээд бид нарыг аваад явсан. Би цагдаагийн машинд суугаад цаг харахад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өглөөний 09 цаг 10 минут болж байсан. Тэгээд цагдаагийн машин нөгөө үлдээсэн машин дээрээ очоод буцаагаад чирээд цааш явсан юм. Нэг сэрсэн чинь би газар хэвтэж байсан. ...надтай хамт цагдаагийн машиныг жолоодож явсан. Тийн эхнэр Соёлоо гэх эмэгтэй хамт суугаад урд талд буюу жолоочийн хажуугийн суудалд Тийн хадам аав Б гэх хүн суугаад хойд суудлын баруун талд Бийн эхнэр нь гэх эмэгтэй суугаад түүний өвөр дээр Шгийн бага охин суугаад, түүний зүүн талд талийгаач настай эмэгтэй суугаад, түүний зүүн талд Шгийн эхнэр том хүүгийнхээ хамт суугаад, хойно чирэгдэж явсан Прадо маркийн автомашинд Ш, Бэ нар суугаад цаашаагаа явцгаасан ба унтаад явж байсан ба нэг сэрэхэд газар хэвтэж байсан дахиад зам тээврийн осолд орчихсон байсан гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 134, 136-137 дахь тал/
Гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөр тасалбар болгон 01 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргаар томилогдож, ажлаа хүлээн авсан. Ингээд ажлаа авчихаад 2 хонож байхад буюу 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ажлаа хийж байгаад 21 цагийн үед гэр лүүгээ явсан. Гэртээ очоод шөнө 00 цагийн үед амарсан. Тэгээд амарч байхад 03-04 цагийн үед байх би одоо цагийг нь нарийн санахгүй байна. Шөнө дунд чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Т залгаад манай ээж, аав хоёр Ноён сум руу явж байгаад машин нь эвдэрчихсэн, ирээд аваадах гээд байна. Машин нь асахгүй болсон, гадаа хүйтэн даараад байна гэж байна. Би албаны 20-50 өмү улсын дугаартай машиныг аваад явчихаад ирье гэж утсаар мэдэгдсэн. Тэгээд маргааш өглөө нь гэртээ байж байхад 10 цаг 14 минутанд дэслэгч Н.Самданцоодол залгаад чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Тийг албаны машинаар машин чирч яваад онхолдож, зам тээврийн осол гаргасан байна гэж хэлэхээр нь би ажил дээр ирээд чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Т рүү залгахад утас нь холбогдох боломжгүй байсан. Тэгэхээр нь Баяндалай сумын хэсгийн төлөөлөгч Б.Ганболд руу залгахад утсаа авахгүй байж байгаад эргээд залгахаар нь авсан чинь хошууч Б.Т байсан. Утсаар ярихдаа би зам тээврийн осол гаргачихлаа гэж хэлсэн. Ингээд манай цагдаагийн газраас бүрэлдэхүүн гарч очсон. Ийм л асуудал болсон гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 139-140 дэх тал/,
Гэрч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 01 дүгээр сарын 28-ны орой 19 цагийн үед эхнэр Оы хамт Даланзадгад сумаас Ноён сум руу явсан. Тэгээд Баяндалай сум өнгөрөөд 60 гаруй км-т явж байхад 2022 оны 01 сарын 29-ний шөнө 02 цагийн үед машин унтраад асахгүй байсан. Тэгэхээр нь гараад утсаар хүүхдүүд рүүгээ залгах гэхэд сүлжээ байхгүй байсан. Тэгээд замдаа таарсан жолооч нарт Даланзадгад суманд байгаа хүү Бэ, охин С нарт хэл өгч хүйтэн байна хурдан ирээрэй гэж дамжуулж хээлээрэй гэсэн. Тэгээд 06 цагийн үед хүргэн Т, хүү Бэ, охин С, бэр Ц нар ирээд миний машиныг чирээд ойрхон сум нь Баяндалай байсан болохоор Баяндалай сум руу чирч явахаар болоод би хөгшинтэйгөө Тийн машинд суугаад хүү Бэ миний машины жолоог бариад чирэгдэж явсан. Тэгээд би даарчихсан байсан болохоор дулаан машинд суугаад унтчихсан байсан. Нойрон дунд л хүн байна, машин байна гээд ярьцгааж байсан санагдаж байна. Тэгээд нэг мэдсэн чинь машин онхолдоод би хөлний хэсэгт доошоо чихэгдчихсэн ганцаараа машинд үлдсэн байсан. Тэгээд дээшээ зүтгэсээр байгаад гарч ирэхэд охин маань уйлаад эхнэр маань өнгөрчихсөн байсан. Тэгээд тэрнээс хойш би ухаан балартаад сэргэхэд Баяндалай сумын эмнэлэгт сэргэсэн гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 142-143 дахь тал/
Гэрч Б.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Баяндалай сумаас баруун тийш 20 орчим км зайд өглөө 09 цаг 30 минутын орчим явж байхдаа хадам ах Б.Бэ өмнө нь чирэгдэж явахдаа чирэгдэж яваа машины цонхыг хаахаар цонх цантаад, онгорхой явахад хүйтэн байгаа учраас даараад байна жаахан явж байгаад зогсож дулаацаад хөдөлье гэж хэлж байсан нь санаанд ороод нэг зогсож дулаацуулъя гээд засмал замын баруун тал руу замаа чөлөөлж зогсоохоор хурдаа сааруулж, тоормос гишгээд зогсохоор толиндоо харахад арын чирэгдэж яваа машин ойртоод ирэхээр нь араасаа мөргүүлэхгүй гэж бодоод машинаа урагшаа хөдөлгөхөд чирэгдэж явсан машин зөв тал руу дараад хажуугаар орж ирж байгаа харагдсан удалгүй машинтай хажуу тал руугаа онхолдож машины баруун талаар хажуулдсан байдалтай хадам аавын дээр унасан байдалтай байхаар нь машинаасаа гараад харахад машины ард талд Ц, манай эхнэр, хүүхэд тэвэрсэн Х тэд нар харагдаж байхаар нь босох боломжтой нь босгоод харахад талийгаач ээж маань чирэгдэж явсан машины ард галд газар хэвтэж байхаар явж очиход ам, хамраас нь цус гарсан байдалтай байхаар нь дуудсан боловч дуугарахгүй байхаар нь гүрээний судсан дээр дарж үзэхэд амьсгалахгүй байсан. Би Баяндалай сумын хэсгийн төлөөлөгч рүү яриад зам тээврийн осол гарсан яаралтай түргэн тусламжийн машин явуулаарай гэж хэлсэн. Удалгүй түргэний машин ирээд гэмтсэн гэх хүмүүсийг аваад Баяндалай сум руу явсан гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 149-151 дэх тал/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Талийгаач Ю.Оы цогцост зүүн чамархай, дагзны зүүн төвгөр хэсгийн хуйх, зүүн чамархайн булчинд цус хуралт, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн орой хэсгийн аалзавчин доорх цус харвалт, бага тархины орой, суурь хэсгийг хамарсан цус харвалт, гавлын зүүн дунд хонхрын чамархайн суурь хэсгээс турк эмээл рүү үргэлжилсэн шугаман хугарал, цээжний зүүн талд 2, 3, 4, 5, 6-р хавирга, баруун талд 2, 3, 4, 5-р хавирганд хугарал, хэвлийн хөндийн шингэн хуралдалт, зүүн дээд 2-р шүдэнд хугарал, эрүүнд зулгаралт, уруулын дотор салстад шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаач Ю.Оы цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь хавсарсан олон хүнд гэмтлийн улмаас нас баржээ гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 158-159 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1165 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн “Юндэн О 64н/эм Баяндалай сум 29/I” гэж хаягласан цусны дээш нь шинжилгээнд тэнцэнэ. “Юндэн О 64н/эм Баяндалай сум 29/I” гэж хаягласан цусанд спирт илрээгүй гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 163-164 дэх тал/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 100 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ш.Эгийн биед аарцаг, зүүн дунд чөмөгт ясны хугарал, давсагны эдийн няцрал, урагдал уг гэмтлээс үүдсэн хэвлийн шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Ш.Эгийн биед үүссэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Ш.Эгийн биед учирсан давсагны эдийн няцрал, урагдал үүнээс үүдсэн хэвлийн хөндийн шингэн хуралдалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 170-171 дэх тал/,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 102 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Н.Цын биед зүүн талын 2, 3, 4-р хавирганы хоёрлосон хугарал, 1, 5, 6, 7-р хавирганы хугарал, уушгины эдийн няцралын улмаас үүссэн гэмтлээс цээжний хөндийн шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Н.Цын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д зааснаар амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 177-178 дахь тал/,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 99 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ш.Гын биед тархи доргилт, дух, зүүн талын 4-р хавирганы хугарал, дух дагзанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Ш.Гын биед үүссэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Ш.Гын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 183-184 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 4011 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.Нгийн биед ахар сүүлний нугалмын далд хугарал, баруун доод 2,3-р шүдний гэмтэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 189-190 дэх тал/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 101 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.Хы биед баруун, зүүн эгэм, зүүн атгаал ясанд хугарал, баруун дээд 2, баруун доод 3-р шүднүүдэд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Г.Хы биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Г.Хы биед учирсан баруун, зүүн эгэм, зүүн атгаал ясны хугарал гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун дээд 2, зүүн доод 3-р шүднүүдийн хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 200-202 дахь тал/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 98 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Шгийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 207-208 дахь тал/
Өмнөговь аймгийн автотээврийн төвийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 27 дугаартай дүгнэлтэд: Уг тээврийн хэрэгслийн урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан, баруун гар талын хол, ойрын гэрэл асахгүй. Ерөнхий байдал иж бүрдлийн хувьд зүүн гар талын хаалга гажиж, зурагдсан, зүүн талын дээвэр хонхойж цөмөрсөн, баруун гар талын хаалга гажиж, зурагдсан, баруун талын дээвэр бага зэрэг зурагдаж хонхойсон, баруун гар талын хойд крыло зурагдсан, хойд буфер баруун талын булан нь хаягдсан, хойд дээвэр төмөр байхгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Уг автомашиныг Швед Улсад үйлдвэрлэгдсэн ЕWJ4060 маркийн тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд урд болон хойд тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний зөрүү болон зогсоолын тоормос хэвийн ажиллагаатай. Явах эд анги ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ бага зэрэг алдагдсан. Уг тээврийн хэрэгслийн дугуйнд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байна. Зүүн гар талын хаалга гажиж, зурагдсан, зүүн талын дээвэр хонхойж цөмөрсөн, баруун гар талын хаалга гажиж зурагдсан, баруун талын дээвэр бага зэрэг зурагдаж хонхойсон, баруун гар талын хойд крыло зурагдсан, хойд буфер баруун талын булан нь хаягдсан, хойд дээвэр төмөр байхгүй зэрэг эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн эвдрэл гэмтэл байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ бага зэрэг алдагдсан нь ослын өмнө дараах аль нь болохыг тогтоох боломжгүй. Урд тэнхлэг тохиргоо бага зэрэг алдагдсан нь дугуйн жигд бус элэгдэлд нөлөөлөх боловч зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй гэж үзэж байна. Баруун гар талын хол, ойрын гэрэл асахгүй байгаа нь ослын өмнө ба дараа аль нь болохыг тогтоох боломжгүй гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 214-219 дэх тал/
Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 451 дугаартай Автотехникийн үнэлгээний дүгнэлтэд: Автомашины эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоогдсон дүн 3.893.000 төгрөг гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 227-231 дэх тал/
Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04/15 Техникийн шинжилгээний дүгнэлт: Жолооч Б.Т нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 23,9. а/ "тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэхийг хориглоно:” гэсэн заалтыг зөрчсөн байна. Зорчигч, амь хохирогч Ю.О нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй. Зорчигч Н.Ц, Г.Н, Г.Х, Ш.Э, Ш.Г нар Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй. Чирэгдэж явсан Toyota hilux маркийн 08-21 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Бэ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн “22.5. ...чирүүлж яваа механикжсан тээврийн хэрэгсэлд хүн тээвэрлэхийг хориглоно.”, 22.4. “Зөөлөн холбоогоор ... чирүүлэх хэрэгслийн тоормосны систем,... дуут дохио бүрэн ажиллагаатай байвал зохино." гэсэн заалтыг зөрчсөн байна. Уг зам тээврийн осол гарахад замын орчин, байгалийн нөхцөл байдал нөлөөлөөгүй. Чирэгдэж явсан Toyota hilux маркийн 08-21 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Бэ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 22.4. “Зөөлөн холбоогоор ... чирүүлэх тээврийн хэрэгслийн тоормосны систем, ... дуут дохио бүрэн ажиллагаатай байвал зохино.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 244-245 дахь тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 32-36 дахь тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 37-51 дэх тал/
Алба хаагчийн согтуурлыг шалгасан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 52 дахь тал/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дахь тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 56-61 дэх тал/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 63-64 дэх тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 65-66 дахь тал/
Г.Хы эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх /2 дугаар хавтаст хэргийн 20-46 дахь тал/
Н.Цын эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх /2 дугаар хавтаст хэргийн 47-67 дахь тал/
Ш.Гын эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх /2 дугаар хавтаст хэргийн 68-82 дахь тал/
Ш.Эгийн эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх /2 дугаар хавтаст хэргийн 83-107 дахь тал/
Нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 111 дэх тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 135 дахь тал/
Банк түүний харилцаг нарын талаарх мэдээлэл /2 дугаар хавтаст хэргийн 137-142 дахь тал/
Эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 145 дахь тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 146 дахь тал/
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 152-154 дэх тал/
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 42/132 дугаартай албан бичиг “Тус Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шалгагдсан эрүүгийн 222800710170 дугаартай хэрэгт 20-50 ӨМЭ улсын дугаартай “Beejing jeep” маркийн тээврийн хэрэгсэлд учирсан 3.893.000 төгрөгийг буруутай этгээдээр автомашиныг засварлуулж хэвийн үйл ажиллагаанд оруулсан одоо нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэжээ.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Шгийн “Б.Бэ нь бидэнд эмчилгээний зардал болох 3.000.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй тул хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү” гэжээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч г.Хы “Б.Бэ нь бидэнд эмчилгээний зардал болох 3.000.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй тул хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү” гэжээ.
Хохирол төлсөн баримт 2 хуудас
Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02/17 дугаартай албан бичигт “Тус газрын Цагдан хорих байранд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шүүгдэгчээр хоригдож байгаа Б овогтой Бийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 15 цаг 26 минутанд хүлээн авч шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болно” зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Бэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч АБ.Бийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Шүүгдэгч Б.Бийн гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Бэ нь 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумаас баруун тийш 20 километрт Ц.Бын эзэмшлийн Тоуota Hilux маркийн 08-21 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн чиглэлийн ахлах байцаагчаар ажиллаж байсан Б.Т тус албаны Beijing Jeep маркийн 20-50 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан автомашины араас чирүүлж яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 22.4 дэх хэсэгт заасан заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргаж, Ш.Г, Н.Ц, Ш.Э нарын эрүүл мэндэд хүнд, Г.Х, Г.Н нарын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл тус тус учирч, Ю.Оы амь нас хохирсон, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн чиглэлийн ахлах байцаагчаар ажиллаж байсан Б.Тийн жолоодож явсан Beijing Jeep маркийн 20-50 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан ба шүүгдэгч Б.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас Ю.О зам тээврийн осолд орж хавсарсан олон тооны гэмтлийн улмаас нас барсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 30 дугаартай шинжээчийн “...Талийгаач Ю.Оы цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь хавсарсан олон хүнд гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлтээр /1 дүгээр хавтаст хэргийн 158-159 дахь тал/,
Мөн хохирогч Ш.Э, Н.Ц, Ш.Гэрэл-Од нарын биед хүнд гэмтэл тус тус учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 100 дугаартай шинжээчийн “...Ш.Эгийн биед учирсан давсагны эдийн няцрал, урагдал үүнээс үүдсэн хэвлийн хөндийн шингэн хуралдалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтээр /1 дүгээр хавтаст хэргийн 170-171 дэх тал/, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 102 дугаартай шинжээчийн “....Н.Цын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д зааснаар амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлтээр /1 дүгээр хавтаст хэргийн 177-178 дахь тал/, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 99 дугаартай шинжээчийн “...Ш.Гын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтээр /1 дүгээр хавтаст хэргийн 183-184 дэх тал/ тус тус тогтоогдож байна.
Хохирогч Г.Н, Г.Х нарын биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 4011 дугаартай шинжээчийн “...Г.Нгийн биед ахар сүүлний нугалмын далд хугарал, баруун доод 2,3-р шүдний гэмтэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой...” гэх дүгнэлтээр /1 дүгээр хавтаст хэргийн 189-190 дэх тал/ Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 101 дугаартай шинжээчийн “...Г.Хы биед баруун, зүүн эгэм, зүүн атгаал ясанд хугарал, баруун дээд 2, баруун доод 3-р шүднүүдэд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Г.Хы биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Г.Хы биед учирсан баруун, зүүн эгэм, зүүн атгаал ясны хугарал гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун дээд 2, зүүн доод 3-р шүднүүдийн хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтээр /1 дүгээр хавтаст хэргийн 200-202 дахь тал/ тус тус тогтоогдож байна.
Замын хөдөлгөөний дүрмийн 1.2-т “Жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг жолоочид хамааруулна гэж заасан.
Шүүгдэгч Б.Бэ нь тус гэмт хэрэг гарах үед 08-21 ӨМЭ улсын дугаартай Toyota hilux маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан B C D E ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй жолооч болох нь 462838 дугаартай жолоочийн үнэмлэх, шүүгдэгч Б.Бийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.
Мөн дүрмийн 1.2-т “Зам тээврийн осол” гэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдал гэж тодорхойлсон.
Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04/15 Техникийн шинжилгээний дүгнэлтээр /1 дүгээр хавтаст хэргийн 244-245 дахь тал/ шүүгдэгч Б.Бэ нь зөөлөн холбоогоор чирүүлсэн тээврийн хэрэгслийн тормозны систем, дуут дохио бүрэн ажиллагаатай байвал зохино гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Бэ 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумаас баруун тийш 20 километрт Ц.Бын эзэмшлийн Тоуota Hilux маркийн 08-21 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн чиглэлийн ахлах байцаагчаар ажиллаж байсан Б.Т тус албаны Beijing Jeep маркийн 20-50 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан автомашины араас чирүүлж яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 22.4 дэх хэсэгт заасан заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргаж, Ш.Г, Н.Ц, Ш.Э нарын эрүүл мэндэд хүнд, Г.Х, Г.Н нарын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл тус тус учруулсныг зам тээврийн осол гаргасан гэж дүгнэхээр байна.
Тус зам тээврийн осолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал болон зам, замын байгууламж нөлөөлөөгүй болох нь Өмнөговь аймгийн автотээврийн төвийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 27 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 214-219 дэх тал/, Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04/15 Техникийн шинжилгээний дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 244-245 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.
08-21 ӨМЭ улсын дугаартай Toyota hilux маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Цэнбэлийн Б болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Бэ нь хувийн байдлын хувьд: зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэргийн хохирол хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоохоор хуульд заасан.
Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Бээс гэмт хэргийн улмаас хохирол төлбөрөө нэхэмжлэх эрхтэй.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А нь шүүгдэгч Б.Бээс хохирол төлбөр нэхэмжлээгүй болох нь түүний “тус гэмт хэрэг болгоомжгүй үйлдлийн улмаас үйлдэгдсэн. Бид төрсөн дүүгээсээ хохирол төлбөр нэхэмжлэхгүй” гэх мэдүүлгээр,
Шүүгдэгч Б.Бэ хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Х, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш нарт 3.000.000 /гурван сая/ төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Төмөрмөнхөд 3.893.000 /гурван сая найман зуун ерэн гурван мянга/ төгрөг тус тус төслөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Н, Н.Ц нар нь шүүгдэгч Б.Бээс хохирол төлбөр нэхэмжлээгүй болох нь Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 42/132 дугаартай албан бичиг “Тус Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шалгагдсан эрүүгийн 222800710170 дугаартай хэрэгт 20-50 ӨМЭ улсын дугаартай “Beejing jeep” маркийн тээврийн хэрэгсэлд учирсан 3.893.000 төгрөгийг буруутай этгээдээр автомашиныг засварлуулж хэвийн үйл ажиллагаанд оруулсан одоо нэхэмжлэх зүйл байхгүй болно”, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Шгийн “Б.Бэ нь бидэнд эмчилгээний зардал болох 3.000.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй тул хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү”, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Хы “Б.Бэ нь бидэнд эмчилгээний зардал болох 3.000.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй тул хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү”, хохирол төлсөн баримт 2 хуудас, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Бийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Б.Бэ урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Б.Бийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэм буруугийн асуудалд маргаж мэтгэлцээгүй болно.
Иймд шүүгдэгч Б.Бийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, гурван хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, нэг хүний амь насыг хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, зорчих эрхийг хязгаарлах ялыг Б.Бийн хувьд Улаанбаатар хотод оршин суудаг Өмнөговь аймагт байдаг учраас Улаанбаатар Өмнөговь аймаг хоёрын хооронд нээлттэй, бусад газраар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, цагдан хоригдсон хугацааг тэнсэнгийн хугацаанд оруулан тооцож өгнө үү гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.
Шүүх шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэрэг хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно гэж зааснаар шүүгдэгч Б.Бэд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэлээ. Харин шүүгдэгч Б.Бэд хязгаарлалт тогтоох арга хэмжээ авах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Бэ нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид эрх хасах ялыг оногдуулахаар заасан тул шүүгдэгч Б.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Бэ 7 хоног цагдан хоригдсон, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан B C D Е ангиллын 462838 дугаартай Б.Бийн жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар цагдан хоригдсон хугацааг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн тохиолдолд эдлэх ялд оруулах тооцохоор зохицуулаагүй байх тул өмгөөлөгчийн санал дүгнэлтийг хүлээн авах боломжгүй.
Шүүгдэгч Б.Бэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл тогтоогдохгүй байх тул урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х ургийн Бын Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, гурван хүний эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулж , нэг хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Бэд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бэ нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолсугай.
6. Шүүгдэгч Б.Бэ хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Х, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш нарт 3.000.000 /гурван сая/ төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Төмөрмөнхөд 3.893.000 /гурван сая найман зуун ерэн гурван мянга/ төгрөг тус тус төслөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Н, Н.Ц нар нь шүүгдэгч Б.Бээс хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч Б.Бэ 7 /долоо/ хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Б.Бийн В, С, D, Е ангиллын жолоочийн 462838 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Хүрэлбаатарт даалгаж шийдвэрлэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Б.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ