| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2023/0046/э |
| Дугаар | 2023/ШЦТ/49 |
| Огноо | 2023-04-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/49
2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Дугаар 2023/ШЦТ/49 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Шүүгдэгч С.Х,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С овгийн Сын Хт холбогдох 2328000000085 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Шүүгдэгч С.Х нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 13 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт байрлах таксины зогсоол дээр иргэн С.Цтай хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргалдаж, улмаар нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиж биед нь тархины доргилт, хамар ясны хугарал, хамар, 2 нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дотор булан дахь жижиг зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч С.Хт холбогдох хэргийн яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэжээ.
Хохирогч С.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 13 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд таксины зогсоолын урд эгнээнээс гэрлэн баруун гар талын эгнээ рүү орох гэхэд баруун гар талын эгнээнд байсан тээврийн хэрэгсэл миний араас шахаад зогссоноос болж хоорондоо маргалдаж байхдаа би тамхи татаж байхад нөгөө тээврийн хэрэгслийн жолооч хаалгаа нээгээд машинаа цэвэрлээд байх шиг байсан. Тээврийн хэрэгслийнхээ хаалгыг нээхдээ миний машины арын хэсгийг хаалгаараа цохиод байхаар нь би болиочээ гээд тойроод очиход миний хамар руу цохьчихсон. Тэгээд миний хамраас цус гарахаар нь алчуураараа хамраа дарж байхад нөгөө залуу машиндаа суугаад хөдлөөд явчихаар нь би араас нь хөөж очиж уулзах гэхэд надтай уулзахгүй зугтаагаад байсан. Тэгээд цагдаагийн газар өргөдөл гаргасан гэжээ. /хавтаст хэргийн 9-10 дахь тал/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Х бид хоёр тохиролцоод 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 600.000 төгрөгийг надад төлж барагдуулсан гэжээ. /хавтаст хэргийн 19 дэх тал/
Шүүгдэгч С.Х мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед Ц нь татаж байсан тамхины ишээ миний шилэн хүзүү рүү шидсэнээс болж би эргэж хараад Цыг нэг цохьчихоод машинаа унаад явсан гэжээ. /хавтаст хэргийн 39-40 дэх тал/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 108 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “С.Цын биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамар, 2 нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дотор булан дахь жижиг зулгаралт гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” /хавтаст хэргийн 31-32 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 41 дэх тал/
Иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 44 дэх тал/
Бүрэн бус дунд боловсролын архивын лавлагаа /хавтаст хэргийн 46 дахь тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 47 дахь тал/
Үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хавтаст хэргийн 48 дахь тал/
Банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл /хавтаст хэргийн 50-61 дэх тал/
С.Цын “С.Ц 2023.03.31-ний өдөр С.Хаас хохирол 600.000 төгрөгийг хүлээн авсан тул С.Хаас нэхэмжлэх хохирол байхгүй болно” /хавтаст хэргийн 62 дахь тал/
С.Хын хүсэлтэд: “С.Х миний бие үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө бүрэн төлсөн тул хэргийг минь хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. /хавтаст хэргийн 70 дахь тал/
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 10 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 71 дэх тал/
Прокурорын санал /хавтаст хэргийн 72 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:
Шүүгдэгч С.Х нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, уг хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 10 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 71 дэх тал/-оор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Хын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Хт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч С.Хын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч С.Х нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 10 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 71 дэх тал/-оор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч С.Хын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч С.Хын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан С.Хын хүсэлтэд “С.Х миний бие үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө бүрэн төлсөн тул хэргийг минь хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. /хавтаст хэргийн 70 дахь тал/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч С.Хыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ.
Шүүгдэгч С.Х нь Прокуророос санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын санал /хавтаст хэргийн 72 дахь тал/-тай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Х нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 13 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт байрлах таксины зогсоол дээр иргэн С.Цтай хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргалдаж, улмаар нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиж биед нь тархины доргилт, хамар ясны хугарал, хамар, 2 нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дотор булан дахь жижиг зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч С.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 108 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “С.Цын биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамар, 2 нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дотор булан дахь жижиг зулгаралт гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” /хавтаст хэргийн 31-32 дахь тал/ гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч С.Х нь хохирогч С.Цын эрх чөлөөнд халдаж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч С.Х нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 13 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт байрлах таксины зогсоол дээр иргэн С.Цтай хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргалдаж, улмаар нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиж биед нь тархины доргилт, хамар ясны хугарал, хамар, 2 нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дотор булан дахь жижиг зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл тогтоогдож байна.
Хохирогч С.Цт нь шүүгдэгч С.Хаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 600.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч С.Х уг хохирол төлбөрийг хохирогч, иргэний нэхэмжлэгчид төлж барагдуулсан болох нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, С.Цын “С.Ц би 2023.03.31-ний өдөр С.Хаас хохирол 600.000 төгрөгийг хүлээн авсан тул С.Хаас нэхэмжлэх хохирол байхгүй болно” /хавтаст хэргийн 62 дахь тал/ зэргээр тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Х хохирогч, иргэний нэхэмжлэгчид 600.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэв.
Харин шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч С.Х нь хувийн байдлын хувьд зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүгдэгч С.Хт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол хор уршгийн хэр хэмжээ, улсын яллагчийн саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч С.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцнэ гэж дүгнэн шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Хт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч С.Х цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Хт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Х нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овгийн Сын Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч С.Х шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Х хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Цт 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч С.Х цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлйдөр болтол шүүгдэгч С.Хт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч С.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ