Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/84

 

 

 

 

 

                                                                                        2023/ШЦТ/84

 

 

 

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: А.Амарсанаа 

Хохирогч: Б.Б

Хохирогчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр 

Шүүгдэгч: Э.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгин овогт Эын Ат холбогдох эрүүгийн 2212002470039 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ............ ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Боржгин овогт Эын А /РД:АЮ............./

 

                                          Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Боржгин овогт Эын А нь Архангай аймгийн  Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Б.Бийн биед согтуурсны улмаас доод уруулын дотор салстад язарсан шарх, духны голын дээд хэсэг, зүүн өвдөгт жижиг зулгаралт, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч Э.Аын шүүх хуралдаанд мэдүүлсэн:

            “...Би найзтайгаа зам дээр зогсож байтал 2 хүн ирээд таксинд явах уу гээд хаалга татсан. Тэгэхээр нь явахгүй 12 дугаар дэлгүүрийн тэнд такси зогсдог гэсэн. Тэр үед хэдэн хүн байсан, ямар цайртай хүн байсныг хараагүй. Тэгээд асуултаа асуучихаад машины хаалга маш хүчтэй хаасан. Араас нь гараад хэлэхэд, та нар шиг мангар бацаанууд ингэх болоогүй шүү, би их сургуулийн багш, хоёр гараа атгачхаад та нар миний гарт хүрч чадахгүй гээд хэл амаар доромжилсон. Тэрэнд жаахан уурлаад ийм алдаа гаргачихлаа...” гэх мэдүүлэг,

 

           *Хохирогч Б.Бийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:

           “...Миний бие Монгол Улсын Төрийн Захиргааны тусгай хамгаалалттай Хан Хөхийн 10 жилийн  ойд 2022 оны 10 дугаар сарын 14-өөс 15-ны хооронд илтгэл тавьчхаад буцаж явсан. Увс аймгаас Улаанбаатар ороход замд нэг хонодог. Архангай аймагт орой 5 цагт ирээд, урьдын танил Г гэдэг хүнтэй Чингис пабад оройн зоог барьсан. Согтууруулах ундааны зүйл их хэрэглээгүй, хоолны даруулга гээд 100 грамм архи уусан. Хойшоо буудал дүүрсэн байхаар нь хойшоо явж байгаад, Улаанбаатарын хүн болохоор орон нутгийг мэдэхгүй. Нэг машин зогсож байхаар нь таксинд явах юм болов уу гээд хаалгыг нь онгойлгосон. Э.Аын хэлснээр машины хаалга чанга хаасан. Мэдүүлэгт байгаа би дунд хуруу гаргасан, заналхийлсэн зүйл байхгүй. Дунд хуруу гаргах гэдэг бол миний үед байгаагүй. Одоогийн хүүхэд залуучууд гаргадаг, би тийм хүмүүжлээр өсөөгүй. Тэр орой зодуулсан, хавтаст хэрэг үүссэн байна. Хэргийн материалтай өмгөөлөгч хожуу танилцсан. Хэргийн материалд нэмэлт болох үүднээс Г гэдэг хүн надад ярьсан зүйлээсээ буцсан байна. Тэрийг 10 секундийн бичлэгээр утсан дээр байсныг хуулаад ирсэн. Энийг үзэх зөвшөөрөл олгоно уу.  Ингэж хохирсны улмаас Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт 5 хоног хэвтсэн. Тэр үед нөхцөл байдал ямар байсныг өмгөөлөгч хэлсэн байгаа. Ч.Эрдэнэбаяр дэслэгч удаа дараа надаас өөрөөс болсон байна гэсэн. Эмнэлэгт 2 хонож байхад эмч н.Амаржаргал гар гэж албадан шаардсан. Эмнэлгийн зүйгээс, янз бүрийн юм яриад байсан болохоор сэтгэл санааны хямралд орсон. Өмгөөлөгч авсан. Монгол Улсын иргэн ор хоногийн мөнгийг төлсөн байхад хаана ч хэвтэх эрхтэй гэж эмнэлгийн дарга дээр орж 5 хоног хэвтээд ингээд гараад Улаанбаатар хот явсан. Энэ хоёр хоёулаа зодсон. Энэ шүүх хуралд өгсөн мэдүүлгээр ганцаараа зодсон гэж ярьж байгаа нь худлаа зүйл байна. Энэ гэмт хэргийн улмаас 2 сар цалингүй байсан. Бүрүүлсэн материалаа тодруулбал 11, 12 сарын цалин олгоогүй баримт, удаа дараа эмнэлэгт хэвтэж байхад хохироосон хүний зүгээс бие асуух, эмчилгээний зардал төлье гэсэн ямар нэг зүйл хэлээгүй учраас гомдолтой байна. Биеэрээ зодуулж хохирсон, өмсөж явсан хувцас урсан, хоёр өмдний өвдгийг урагдтал зодсон. Надад бие, сэтгэл санаа, эд материалын хохирол учирсан. 2 сар ажилгүй байхад янз бүрийн хэл ам тасрахгүй байсан. Тэнхим хооронд тохиромжгүй зүйл гарсан. Би найман зүйлд дээр хохирол төлүүлэх хүсэлттэй байна. 3 удаагийн эмнэлгийн ор хоногийн мөнгө 578,300 төгрөг, мөн зүрхний эхо, болон шүүхийн шинжилгээний албаны хураамж болох 33,000 төгрөг, Архангай аймгийн нэгдсэн эмнэдэгт хэвтэх үеийн зардал /гадуур хооллох/ 101.550 төгрөг, 2 сар цалин аваагүй баримтыг захирлаараа албан бланк дээр гаргуулж ирсэн 4,315,448 төгрөг, сэтгэл санааны хохирол 5,000,000 төгрөг, өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөг, Улаанбаатараас Архангайд ирж, очих бензиний мөнгө 214.200 төгрөг, Архангайд ирээд буудал хоносон 60,000 төгрөгийг нэхэмжилж байна. Нийт 11.302.298 төгрөгийг нэхэмжилж байна. Бүх нэхэмжлэлийн ард НӨАТ-ийн баримт, эмнэлэгт хэвтсэн акт баримтууд хавсаргасан байгаа...” гэх мэдүүлэг,

 

            *Эрүүгийн 2212002470039 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Б.Бийн өгсөн:

“...Би 2022 оны 10 дугаар сарын 14, 15 өдрүүдэд Увс аймгийн Өндөрхангай суманд Хан хөхий нурууны төрийн тусгай хамгаалалтай захиргаа байгуулагдсаны 10 жилийн ойн хэлэлцүүлэгт үндсэн илтгэл тавьсан. Тухайн өдрөө үндсэн үйл ажиллагаа дууссан. Улмаар 2022 оны 10 дугаар сарын 16-ны өглөө өөрийн төрсөн сум болох Увс аймгийн Цагаан хайрхан сумын Хунт багийн нутагт очиж 2 хоносон. Ингэж 2 хонохдоо нэгэнт өвлийн идэшний цаг болсон байсан учир найз, аймгийн сайн малчин Дамжин гэх хүнээс 3 эр хонь, нэгийг нь хүнд өгөх, Мөнхөөгийн Аюуш гэх хүн 1 хонь, ахиад аймгийн хошой сайн малчин Бөөрөө ах 1 эр хонь нийт 5 эр хонь, Увс аймгийн Өндөрхангай сумын засаг дарга асан Сүхбаатар 1 шүдлэн адуу, Увс аймгийн Цагаан хайрхан сумын Хунт сумын малчин Баяндэлгэр 1 эр ямаа тус тус гарган өгч явуулсан. Эдгээр малын гарал үүслийн бичгийг Увс аймгийн Өндөрхангай сумын болон мал эмнэлгийн газраас зөвшөөрөл авч, код хийлгэн Улаанбаатар хот руу гарсан. Ингээд 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Тосонцэнгэл суманд хонож, Архангай аймаг руу хөдөлсөн. Архангай аймгийн төвд 17 цагт ирсэн. Би Увс аймгийн Цагаан хайрхан сумын нутгийн зөвлөлийн дарга хийдэг учир Архангай аймгийн төвд амьдардаг Р гэх хүнд аймгийн алдарт уяач цол, тэмдгийг гардуулж, Архангай аймгийн төвд орж ирсэн. Тэгээд хуучны анд Архангай аймгийн Гурван тамир дээд сургуулийн захирал Г гэх хүнтэй оройн зоогийг Чингис пабд идсэн. Тухайн үед орой болсон байсан бөгөөд тэндээс Буян зочид буудалд очиход хүн дүүрээд сул өрөө байхгүй байсан. Тэгэхээр нь Гийн зөвлөснөөр хойно байдаг буудал руу алхахад саарал өнгийн приус маркийн машин зам дээр зогсож байсан. Би Улаанбаатар хотын хүн учир мэдэхгүй такси байх гэж бодоод жолооч талын хойд хаалгыг онгойлгоход хөгшин төгцөгүүд минь зайлаарай гэсэн согтуу залуусын дуу хоолой сонсогдсон. Тэгэхээр нь би хаалгыг нь хаагаад Гтэй хамт 60-70 м орчим явж байсан чинь машин дотроос нэг хүн гарч ирээд Б багшаа гэж дуудсан. Тэгэхээр шавь таараад надтай уулзах гэж байгаа юм байна гэж бодсон. Гэтэл үл таних 2 залуу ирээд өндөр залуу нь зүүн болон баруун талын хамар руу цохиж, би газарт унасан. Газарт унасан байхад өндөр залуу нь цээж болон хөл хэсэг рүү өшиглөсөн. Би тухайн үед босоход дахин зүүн шанаа хэсэг рүү цохисон. Намайг багш гэсэн хүнийг би таниагүй. Намайг багш гэсэн хүн ар дагзнаас цохиж унагаасан. Би аргагүй хамгаалалт хийж газарт нуруугаараа хэвтсэн. Гэтэл тухайн 2 залуугийн нэг нь баруун хөлийн бүдүүн шөрмөс руу өшиглөсөн. Би хэнийг нь өшиглөснийг хараагүй, тэгээд баруун хөлөө газарт тавихад дээрээс дэвссэн. Одоо гутал өмсөж болохгүй хавдсан байна. Энэ үед баруун талын хашаанаас нэгэн эмэгтэй орилсон, та нар ямар зэрлэг юм бэ, хүн аллаа гэж хашхирсан. Тэгэхэд тоохгүй байсан. Тэгсэн 2 сургуулиас эрэгтэй, эмэгтэй дунд зэргийн нуруутай 2 багш гарч ирээд Анхаа болиочээ гэж дуудсан. Тухайн үед нэг залуу Анхаа гэдэг нэрийг нь мэдсэн. Энэ үед тухайн 2 залуу миний бэлэг эрхтэн рүү өшиглөсөн, 2 өвдөг рүү өшиглөсөн, зузаан гуя руу өшиглөсөн, дээрээс дэвссэн, тэгээд би дийлэхгүй байсан болохоор намайг уучлаарай гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллага руу дуудлага өгөөд Гтэй хамт цагдаагийн байгууллага руу алхаж байхад миний урдуур нэг, нэг залуу хөндөлсөж орж ирээд намайг цагдаагийн байгууллага руу явуулахгүй гээд хүзүү тус газар өшиглөсөн, энэ үед цагдаагийн байгууллагад ирэхэд нэг залуу нь согтуу тээврийн хэрэгсэл бариад явсан, тэгээд цагдаа дээр албан тушаалын нэр барин /нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч Нэмэхжаргалын хамаатан/ хэмээн сүрдүүлж байсан. Ийм л зүйл болсон. Тэгээд цагдаа дээр ирээд, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Намайг тухайн үед өндөр залуу болох Анхаа гэдэг залуу зүүн баруун хамар руу гараа цохиж унагаасан, энэ үед хамраас цус гаргасан, унагааж байгаад өшиглөсөн, бэлэг эрхтэн рүү өшиглөсөн, баруун талын хөлийн шагай, шилбэ орчмоор өшиглөсөн. Миний бэлэг эрхтэн хөвчрөхгүй /босохгүй/ байна.  Жижиг хар залуу нь ар дагз хэсэг рүү 2 удаа цохисон, газарт унагаасан байхад нуруу, цээж, бэлэг эрхтэн рүү өшиглөсөн. Тухайн 2 залуу надтай хамт явж байсан Г ахыг зодоогүй, би хамгаалсан. Г ах намайг зодсон 2 хүнийг зодох үед салгах гэж оролдоод дийлэхгүй байсан. Хажуу талаас болиочээ гэж орилоод байсан. Салгаж чадахгүй байсан. Би Увс аймгаас авчирсан 5 эр хонь, 1 эр ямаа, 1 шүдлэн байдасны мах муудсан учир 2022 оны 10 дугаар сарын 21, 22-ны аль нэг өдрүүдэд хогийн цэгт Рэнцэндорж гэх хүнээр хаяуулсан. 98920962 гэсэн дугаартай байгаа. Энэ одоо Архангай аймгийн төвд амьдардаг. Малын гарал үүслийн код нь 1350141 байгаа.  Би 5 эр хонь, 1 эр ямаа, 1 шүдлэн байдасны махыг зах зээлийн үнээр үнэлнэ. Одоо хэдээр үнэлэхээ мэдэхгүй байна. Би Увс аймгаас Архангай аймагт ганцаараа ирсэн. 3 эр хонийг Дамжин гэх хүн өгсөн. Утас нь 88593382, нэг эр хонийг Бөөрөө гэх хүн өгсөн утас нь 96763536, нэг эр хонийг нь Жамбига гэх хүнд өгсөн, ахынх нь утас 88897203, шүдлэн байдасны махыг Сүхбаатар гэх хүнд өгсөн, утас нь 98119094. Эдгээр хонь дотроос нэг хонийг нь хүнд өгөх байсан юм. Би Архангай аймгийн төвд очсон айлд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Архангай аймгийн төвд Чингис пабд 50, 50 грамм архи Г ах бид 2 уусан. Өөр архи уугаагүй. Би дээрх дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Би Улаанбаатар хот орж томографикийн бүрэн шинжилгээ өгнө. Сэтгэцийн хувьд өөрчлөлт орсон эсэхээ шалгуулна. Би маш их нойргүйдэл ихтэй, стресс ихтэй байна. Би эмнэлэгт дутуу эмчилгээ хийлгэсэн. Одоогоор гаргаж өгөх материал байхгүй. Нарийвчилсан шинжилгээнүүдийг өгч байгаад материалаа гаргаж өгнө.  Би хамгийн сүүлд 2022 оны 09 дүгээр сарын сүүлээр Өвөрхангай аймгийн Хужирт рашаан сувилалд хэвтэн эмчлүүлж байсан. Ядаргаа тайлах зорилгоор сувилуулсан. 2022 оны 05 дугаар сард улсын төв 1 дүгээр эмнэлэгт ядаргаа тайлах зорилгоор эмчлэгдэж байсан.  Би тухайн залуусаас замд авч явж байсан өвлийн идэшний үнэ болох 5 эр хонь, 1 эр ямаа, 1 шүдлэн байдасны махны үнэ нэхэмжилнэ. Эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн ор хоногийн мөнгө 210.000 төгрөг, гаднаас хүргэлтийн хоол, хуурай хүнс, эм тариа, ахуйн хэрэглэлийн мөнгө нэхэмжилнэ. Одоогоор үнийн дүнг тооцож гаргаагүй байна. Би тухайн үед таксинд явах уу гэж асуугаад машины хаалгыг нь чанга хаасан, өөр асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн  28-29 дугаар тал/

 

*Гэрч М.Гын өгсөн:  

“...2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр би хамт ажилладаг Аын хамт түүний эзэмшлийн цагаан өнгийн приус 30 маркийн улсын дугаарыг нь мэдэхгүй байна, автомашинд сургуулийн хажуу талын зогсоол дээр 19 цагийн үед 2 том сэрүүн нэртэй пивийг хоёулаа хувааж уусан. Тэгээд бид 2 машинд дотор ойр зуурын юм яриад сууж байгаад цаг нэлээн орой болгосон. Ойролцоогоор 21 цаг 30 минут өнгөрч байсан санагдаж байна. Тэгсэн танихгүй 2 хүн ирээд таксинд явуулах уу гэж асуугаад машины хаалгыг онгойлгосон. Тэгэхээр би Э.А бид таксинд явахгүй гэсэн тухайн хүн машинд суух гээд зүтгээд байсан. Тухайн үед архи уучихсан согтуу байсан. Тэгсэн хамт яваа нэг хүн нь татаад цаашаагаа аваад явсан. Тэгэхээр нь Э.А бид 2 машинаас буугаад тухайн 2 хүнийг харсан чинь хамгийн анх машины хаалга онгойлгосон хүн манай нутгийн ах, их сургуулийн багш Б хүн байсан. Хамт яваа хүн нь Архангай аймгийн Гурван тамир сургуулийн захирал Г гэх хүмүүс байсан. Тэгсэн Б багш намайг таниад их сургуулийн миний шавь байна гээд таниад байсан. Тэгсэн танд такси олоод өгөх үү гээд гарт хүрээд зам гаргаж өгөх гэсэн чинь чи миний шавь байж яах гээд миний гарт хүрээд байгаа, би их сургуулийн багш хүн шүү гээд агсраад байсан. Тэгсэн хажуу талаас А ирээд та цаашаа яв гэж хэлсэн чинь би их сургуулийн багш хүн шүү гээд аль гарыг нь сайн хараагүй дунд хуруугаа гарахаар нь Э.А гар руу цохисон доошоо суучихсан, тэгээд орилох хооронд Э.А нүүр хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Тэгсэн Б багш орилоод байсан. Тэгээд би Э.Аыг салгаад бид хоёр явсан. Би буцаж очоод уучлалт гуйя гэсэн чинь чи намайг дахиад зодох гээд байна уу гээд байсан. Тэгсэн удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан. Би Б.Б багшийг зодоогүй, яалаа гэж багшийгаа зодох билээ, манай найз Э.А Б багшийн дунд хуруу гаргаад байсан гар болон нүүр хэсэг рүү нь нэг удаа гараараа цохиход газар унасан. Тэгэхэд хөл нь гэмтсэн байж магадгүй, би Э.Аыг болио гээд салгасан. Б.Б багш өөрөө нэлээн согтуу байсан учир хамт явсан Г багш мөн Б багшийг салгаад авч явсан.  Б.Б болон Г багш нар нь Э.А бид хоёрыг цохиж зодоогүй. Б.Б багш намайг барьж авахаар нь би бултсан юм. Г багш болохоор хажуу талаас нь хараад байсан. Тухайн үед бид нар бүгдээрээ согтуу байсан. Э.А нь Б багшийг таксинд явуулах уу гээд машины хаалгыг хүчтэй онгойлгосноос болоод уур нь хүрээд цохиж авсан. Өөр маргаан болохоор зүйл болоогүй. Энэ үйл явдал богино хугацаанд болж өнгөрсөн. А нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд биеийн тамирын багшаар ажилладаг, бид хоёр хамт ажилд орсон бөгөөд 6 дахь жилдээ багшилж байна. А нь ажилч хичээнгүй, ажилсаг хүн байгаа юм. Бид хоёр гэр бүлийн найзууд байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/

 

*Гэрч С.Гийн өгсөн:

“... Б.Б гэх 2022 оны 10 дугаар сарын 13-ны үеэр санагдаж байна Улаанбаатар хотоос Увс аймаг руу явах замдаа утсаар холбогдож уулзсан. Олон жилийн өмнө манай сургуулийг буюу Гурван тамир дээд сургуулийг төгсөөд сайн явж байгаа би тантай уулзаж, сэтгэлийн үгээ хэлэх гэсэн юм гээд орой 20 цагийн орчимд уулзаад мэнд ус солилцоод явсан. Тэгээд хэд хоногийн дараа гэнэт над руу утсаар яриад би буцаж явна Архангай аймгийн төвд ирчихсэн байна Чингис нэртэй пабд хоол захиалчихлаа хамт хоол идье гэж намайг дуудаад тухайн газар очиход Б.Б нь ганцаараа хоол захиалчихсан сууж байсан. Тэгээд хоол идэнгээ ойрын зуурын хууч яриад аймгийн төвд хононо гэж байсан тухайн үед архи уучихсан халамцуу байсан, тэгээд бид 100 грамм архи авч өгсөн, тэгээд хуучаа хуурч нэлээн суугаад буудал орж хонохоор болоод хамт алхаад Буян буудал руу явсан чинь буудал дүүрчихсэн сул олдоогүй, тэгсэн нутгийнхаа нэг хүн РҮҮ утсаар яриад таксигаар хүрээд ир гээд дуудсан. Тэгээд би Б гэх хүнийг таксинд суулгах гээд явж байгаад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг 2 дугаар сургуулийн зүүн талын зам дээр жижиг цагаан өнгийн машин зогсож байхаар нь Б.Б түрүүлж очсон. Тэгэхээр нь би наанаас чинь такси явдаггүй юм, өөр газраас явдаг гэж хэлээд түрүүлээд алхсан. Тэгсэн надтай хамт явсан Б.Б нь тухайн машины хойд хаалгыг онгойлгоод юм яриад байснаа хаалгыг чанга хаасан. Тэгэхээр би буцаж ирээд Б.Бийг явъя гэсэн чинь араас машинаас нэг залуу бууж ирээд Б багшаа гээд нэрээр нь дуудаад бид 2 дээр ирээд тэврэлдээд мэнд ус мэдээд байсан. Тэгсэн цаанаас нэг өндөр цагаан залуу гарч ирээд чиний багш байхаар яадаг юм гээд Бтэй хэрүүл маргаан үүсгээд тэгсэнээ өндөр цагаан залуу нь Бийн нүүр хэсэг рүү гараараа цохисон, болгож ирээд ахиад унагасан. Тэгсэн Б А 2 би чи гээд нэлээд хэрүүл болсон, энэ үед Б, машинаас буусан 2 залуу нэлээн согтолттой байсан. Тэгээд би салгах үед Б.Б нь цагдаагийн газар луу утсаар ярьж дуудаад цагдаа руу алхаж байсан чинь урдаас цагдаа нар ирсэн. Тэгсэн Га нь багшаа та цагдаа битгий дуудаач ээ гээд байсан чинь өөдөөс цагдаа ирээд бид 2 цагдаагийн газар ирээд буцаад эмнэлэг явж үзүүлээд эмнэлэгт хэвтэнэ гээд үлдсэн. Би тэгээд гэр рүүгээ явсан. Надтай хамт явж байсан Б.Бийг өндөр залуу нь нүүр хэсэг рүү нь гараараа цохисон. Мөн газарт унагаасан. Б.Б нь согтуу байсан болохоор газарт амархан унасан. Бийг таниад байсан багшаа гээд байсан залуу зодоогүй, салгасан. Тухайн залуу өндөр залууг Анхаа гэж дуудаад байсан. Намайг бол зодоогүй, гар хүрээгүй. Б.Б нь дуудаад уулзахад Б.Бийн биед гэмтэл, шарх байгаагүй. Зүгээр байсан. Б.Б нь тухайн өндөр Анхаа гэдэг залууд зодуулсны дараа ам байна уу хамраас нь цус гараад байсан. Өөр гэмтэл гэх зүйл анзаараагүй, эмнэлэг явахад би гадаа нь тамхи татаад ороход эмнэлэгт хэвтэнэ гэхээр нь би гэр рүүгээ явсан. Б.Б гэх хүнтэй 2 удаа уулзалдсан. Увс аймаг явахад нь болон ирэхэд нь уулзалдсан. Зан байдлынх нь талаар мэдэхгүй байна. Намайг уулзахаас өмнө Чингис пабд архи уучихсан байсан, согтуу байсан. Би уулзалдаад 10 граммыг хамт уусан. Хамт сууж байхад Монгол улсын Боловсролын их сургуульд түүх, нийгмийн багш гэж хэлсэн. Би Увс аймаг явахад богино хугацаанд уулзсан, тухайн үед хэнтэй явж байгааг нь мэдээгүй, харин буцах замдаа ганцаараа цагаан өнгийн жижиг тэрэгтээ явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 дугаар тал/ 

 

*Гэрч Х.Нийн өгсөн:

“...2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хамт ажилладаг залуус болох Га, А нар пиво уучихсан ирээд машин бариад өгөөч гэж гуйхаар нь Аын машиныг бариад сургуулийн хажуу талын зогсоол руу зогсоод машинаас нь буугаад сургууль руу алхаад явж байхад өөдөөс 2 согтуу бололтой 2 хүн ирж харагдсан. Намайг сургуулийн гадна хашааны хаалгаар ороход манай эхнэр өөдөөс гарч ирсэн. Тэгэхэд тухайн 2 хөгшин Аын машины хаалгыг онгойлгоод буцаагаад хүчтэй хаах чимээ сонсогдсон. Энэ үед эхнэр сургуулиасаа гарч ирээд сургуулийн гадна хаалга руу буцаад алхахад Аын машин дээр өндөр, намхан 2 хүн ирчихсэн өндөр нь Атай хэрүүл маргаан үүсгээд байсан. Тэгээд би эхнэртэй хамт очих явцад А тухайн өндөр хөгшин хүнийг нүүр хэсэг рүү нь нэг удаа алгадаж харагдсан. Тэгээд би Аыг болио гэж хэлээд барьж авч салгахад тухайн хүний ам, хамар орчмоос нь цус гарсан харагдсан. Тэгсэн өндөр хөгшин нь Ааас зуурч аваад газарт чирэгдэж унасан. М.Га хажуу талд зогссон. Тухайн өндөр хөгшин хүн нь М.Гыг таньдаг бололтой юм яриад байсан. Тэгээд би М.Гыг загнаад машинд суулгасан. Тэгсэн тухайн 2 согтуу хөгшин цааш яваад өгөхөөр нь би эхнэртэйгээ өөрийнхөө машиныг унаад гэр рүүгээ явсан. Надаас хойш юу болсныг мэдэхгүй. Намайг эхнэртэйгээ очиход тухайн өндөр хөгшин хүнийг Э.А нүүр хэсэг рүү нэг удаа гараараа алгадаж харагдсан. М.Га нь намайг очиход тухайн 2 хөгшнийг цохиж, зодоогүй.  М.Га нь тухайн 2 хөгшнийг цохиж зодоогүй, өшиглөөгүй. Атай тухайн өндөр хөгшин нь зууралдаж авахад салгах гэж оролдоод байсан. Өндөр хөгшин нь А, Га нарыг цохиж зодоогүй, Атай зууралдаад газарт хамт унасан. Би Э.А, М.Га нартай нэг байгууллагад хамт ажиллаад 5- 6 жил болсон. Мөрөөрөө ажиллаа хийгээд байдаг залуучууд. М.Га Увс аймгийн гаралтай залуу байгаа юм. Хааяа даа хамт олонтойгоо ганц нэг пиво уучихдаг залуус байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 дугаар тал/ 

 

*Яллагдагч Э.Аын өгсөн:

“…би сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй, үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргах зүйл байхгүй. Би 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр сургуулийнхаа гадаа найзтайгаа машинд пиво ууж байхад танихгүй хүн ирээд машины хаалга онгойлгоод таксинд явах уу гэж асуухаар нь би таксинд явахгүй гэж хэлсэн чинь миний машин хаалгыг хүчтэй савж хааснаас болж үл ойлголцох асуудал үүсч нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисоны улмаас газарт унасан. Тэгээд цагдаагийн байгууллагад нөгөө хүн нь гомдол гаргасан байсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм асуудал гаргахгүй, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулна...” гэх мэдүүлэг/хх-ийн 188-189 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 409 дугаартай

1. Б.Бийн биед доод уруулын дотор салстад язарсан шарх, духны голын дээд хэсэг, зүүн өвдөгт жижиг зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.

4.  Доод уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Духны голын дээд хэсэг, зүүн өвдөгт жижиг зулгаралт, цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...”гэх  дүгнэлт /хх-ийн 88 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 413 дугаартай

1.Б.Бийн биед нэмэлтээр 6205 тоот өвчний түүхэнд эмч гавал доторх гэмтэл гэсэн онош тавьж өвчтөнд зовиур шаналгаанд тохирсон зохих шинж тэмдгийн эмчилгээнүүд хийгдсэн байна. Өвчний түүхээс харахад рентген шинжилгээгээр Б.Бийн биед бодит гэмтэл үгүй байна.

2. Урьд гаргасан №409 тоот дүгнэлт хэвээр байна...”гэх  дүгнэлт /хх-ийн 99 дүгээр тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 083 дугаартай

1. Шинжилгээнд хөх өнгийн цамцны ар талын доод манжлагын баруун талын залгаа оёдлоос зүүн тийш 16 см зайд 2х1.7 см талбайд үүссэн гэмтэл нь урагдалт байна.

-Саарал өнгийн өмдний баруун өвдөг хэсэгт 19,5х5х5 см талбайд үүссэн гэмтэл, уг өмдний зүүн өвдөг хэсэгт 13 см талбайд үүссэн гэмтлүүд нь урагдалт байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн цамцанд үүссэн урагдалт болон саарал өнгийн өмдөнд үүссэн урагдалтууд татаж чангаах хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад үүссэн урагдалтууд нь татаж чангаах хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт байх тул зодоон болох цаг хугацаанд үүсэх боломжтой...”гэх  дүгнэлт /хх-ийн 125 дугаар тал/

                                                                                                                                                             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны

өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

  1. Шинжээч эмч Б.Отгонжаргалын гаргасан 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн

гаргасан 409 дугаартай дүгнэлт, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан 413 дугаартай дүгнэлтүүд гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу гэмтэл тогтоож, үүсгэсэн хүчин зүйл, гэмтлийн механизм, зэргийг зөв тогтоосон, үндэслэлтэй байна.

  1. Хэргийн материалыг шинжилэхэд өөр гэмтэл тогтоогдсонгүй, гэмтлүүд нь 2022 оны 10

дугаар сарын 18-ны өдөр үүссэн байх боломжтой.

  1. Б.Бт учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар

эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтооно, гэмтлийн зэрэгт өөрчлөгдөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 151 дүгээр хуу/

 

                                                                                                                                                              *Эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 47-48

хуу/

*Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 199-212 хуу/

 *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 196 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

  Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн  Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Б нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Э.А нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн  Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Б.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар гараараа Б.Бийг цохиж, доод уруулын дотор салстад язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Бийн өгсөн: “...жолооч талын хойд хаалгыг онгойлгоход хөгшин төгцөгүүд минь зайлаарай гэсэн согтуу залуусын дуу хоолой сонсогдсон. Тэгэхээр нь би хаалгыг нь хаагаад Гтэй хамт 60-70 м орчим явж байсан чинь машин дотроос нэг хүн гарч ирээд Б багшаа гэж дуудсан. Тэгэхээр шавь таараад надтай уулзах гэж байгаа юм байна гэж бодсон. Гэтэл үл таних 2 залуу ирээд өндөр залуу нь зүүн болон баруун талын хамар руу цохиж, би газарт унасан. Газарт унасан байхад өндөр залуу нь цээж болон хөл хэсэг рүү өшиглөсөн. Би тухайн үед босоход дахин зүүн шанаа хэсэг рүү цохисон. Намайг багш гэсэн хүнийг би таниагүй. Намайг багш гэсэн хүн ар дагзнаас цохиж унагаасан. Би аргагүй хамгаалалт хийж газарт нуруугаараа хэвтсэн. Гэтэл тухайн 2 залуугийн нэг нь баруун хөлийн бүдүүн шөрмөс руу өшиглөсөн. Би хэнийг нь өшиглөснийг хараагүй, тэгээд баруун хөлөө газарт тавихад дээрээс дэвссэн. Одоо гутал өмсөж болохгүй хавдсан байна. Энэ үед баруун талын хашаанаас нэгэн эмэгтэй орилсон, та нар ямар зэрлэг юм бэ, хүн аллаа гэж хашхирсан. Тэгэхэд тоохгүй байсан. Тэгсэн 2 сургуулиас эрэгтэй, эмэгтэй дунд зэргийн нуруутай 2 багш гарч ирээд Анхаа болиочээ гэж дуудсан. Тухайн үед нэг залуу Анхаа гэдэг нэрийг нь мэдсэн. Энэ үед тухайн 2 залуу миний бэлэг эрхтэн рүү өшиглөсөн, 2 өвдөг рүү өшиглөсөн, зузаан гуя руу өшиглөсөн, дээрээс дэвссэн, тэгээд би дийлэхгүй байсан болохоор намайг уучлаарай гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллага руу дуудлага өгөөд Гтэй хамт цагдаагийн байгууллага руу алхаж байхад миний урдуур нэг, нэг залуу хөндөлсөж орж ирээд намайг цагдаагийн байгууллага руу явуулахгүй гээд хүзүү тус газар өшиглөсөн, энэ үед цагдаагийн байгууллагад ирэхэд нэг залуу нь согтуу тээврийн хэрэгсэл бариад явсан, тэгээд цагдаа дээр албан тушаалын нэр барин /нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч Нэмэхжаргалын хамаатан/ хэмээн сүрдүүлж байсан. Ийм л зүйл болсон. Тэгээд цагдаа дээр ирээд, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Намайг тухайн үед өндөр залуу болох Анхаа гэдэг залуу зүүн баруун хамар руу гараа цохиж унагаасан, энэ үед хамраас цус гаргасан, унагааж байгаад өшиглөсөн, бэлэг эрхтэн рүү өшиглөсөн, баруун талын хөлийн шагай, шилбэ орчмоор өшиглөсөн. Миний бэлэг эрхтэн хөвчрөхгүй /босохгүй/ байна.  Жижиг хар залуу нь ар дагз хэсэг рүү 2 удаа цохисон, газарт унагаасан байхад нуруу, цээж, бэлэг эрхтэн рүү өшиглөсөн. Тухайн 2 залуу надтай хамт явж байсан Г ахыг зодоогүй, би хамгаалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  28-29 дугаар тал/, гэрч М.Гын өгсөн “...тэгсэн хажуу талаас А ирээд та цаашаа яв гэж хэлсэн чинь би их сургуулийн багш хүн шүү гээд аль гарыг нь сайн хараагүй дунд хуруугаа гарахаар нь Э.А гар руу цохисон доошоо суучихсан, тэгээд орилох хооронд Э.А нүүр хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Тэгсэн Б багш орилоод байсан. Тэгээд би Э.Аыг салгаад бид хоёр явсан. Би буцаж очоод уучлалт гуйя гэсэн чинь чи намайг дахиад зодох гээд байна уу гээд байсан. Тэгсэн удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/, гэрч С.Гийн өгсөн...цаанаас нэг өндөр цагаан залуу гарч ирээд чиний багш байхаар яадаг юм гээд Бтэй хэрүүл маргаан үүсгээд тэгсэнээ өндөр цагаан залуу нь Бийн нүүр хэсэг рүү гараараа цохисон, болгож ирээд ахиад унагаасан. Тэгсэн Б А 2 би чи гээд нэлээд хэрүүл болсон, энэ үед Б, машинаас буусан 2 залуу нэлээн согтолттой байсан. Тэгээд би салгах үед Б.Б нь цагдаагийн газар луу утсаар ярьж дуудаад цагдаа руу алхаж байсан чинь урдаас цагдаа нар ирсэн. Тэгсэн Га нь багшаа та цагдаа битгий дуудаач ээ гээд байсан чинь өөдөөс цагдаа ирээд бид 2 цагдаагийн газар ирээд буцаад эмнэлэг явж үзүүлээд эмнэлэгт хэвтэнэ гээд үлдсэн. Би тэгээд гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 дугаар тал/, гэрч Х.Нийн өгсөн:

“...2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хамт ажилладаг залуус болох Га, А нар пиво уучихсан ирээд машин бариад өгөөч гэж гуйхаар нь Аын машиныг бариад сургуулийн хажуу талын зогсоол руу зогсоод машинаас нь буугаад сургууль руу алхаад явж байхад өөдөөс 2 согтуу бололтой 2 хүн ирж харагдсан. Намайг сургуулийн гадна хашааны хаалгаар ороход манай эхнэр өөдөөс гарч ирсэн. Тэгэхэд тухайн 2 хөгшин Аын машины хаалгыг онгойлгоод буцаагаад хүчтэй хаах чимээ сонсогдсон. Энэ үед эхнэр сургуулиасаа гарч ирээд сургуулийн гадна хаалга руу буцаад алхахад Аын машин дээр өндөр, намхан 2 хүн ирчихсэн өндөр нь Атай хэрүүл маргаан үүсгээд байсан. Тэгээд би эхнэртэй хамт очих явцад А тухайн өндөр хөгшин хүнийг нүүр хэсэг рүү нь нэг удаа алгадаж харагдсан. Тэгээд би Аыг болио гэж хэлээд барьж авч салгахад тухайн хүний ам, хамар орчмоос нь цус гарсан харагдсан. Тэгсэн өндөр хөгшин нь Ааас зуурч аваад газарт чирэгдэж унасан. М.Га хажуу талд зогссон. Тухайн өндөр хөгшин хүн нь М.Гыг таньдаг бололтой юм яриад байсан. Тэгээд би М.Гыг загнаад машинд суулгасан. Тэгсэн тухайн 2 согтуу хөгшин цааш яваад өгөхөөр нь би эхнэртэйгээ өөрийнхөө машиныг унаад гэр рүүгээ явсан. Надаас хойш юу болсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 дугаар тал/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 409 дугаартай дүгнэлт /хх-ийн 88 дугаар тал/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 413 дугаартай дүгнэлт /хх-ийн 99 дүгээр тал/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 083 дугаартай дүгнэлт /хх-ийн 125 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч Э.А нь хохирогчийн эрүүл мэндэд доод уруулын дотор салстад язарсан шарх, духны голын дээд хэсэг, зүүн өвдөгт жижиг зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Э.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилсан. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардалд 712550 төгрөг, гэмт хэргийн улмаас эмчилгээ хийлгэсэн хугацаанд ажлаа хийгээгүй тул 2 сарын цалин 4315448 төгрөг, сэтгэл санааны хохирол 5000000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1000000 төгрөг, замын зардал 214200 төгрөг, буудлын төлбөр 60.000 нийт 11.302.498 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд шүүх хохирол хор уршигт хамааралтай баримт болох бензиний үнэ 102173 төгрөг, буудалд буусан төлбөр 60.000 төгрөг, шинжээчид төлсөн хөлс 8000 төгрөг, эмчилгээний зардал 210.000 төгрөг, 203.000 төгрөг, 65850 төгрөг 79350 төгрөг, 25000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 3.698944 төгрөгийг тус тус хохирол хор уршигт хамааралтай, нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж дүгнэн нийт 4472322 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв. Хохирогч нь 2 сарын цалиин 4315448 төгрөг нэхэмжилсэнээс 12 сард 6 хоног ажилласан цалин хасч 3.698.944  төгрөгийг нэхэмжлэх талаар шүүх хуралдаанд тайлбарласан, түүний ирүүлсэн баримтаас 3-р хуудсанд авагдсан 76550 төгрөг, 4-р хуудсанд авагдсан 25000 төгрөгийн хоол хүнс авсан төлбөрийг хохирол хор уршигт хамааралгүй, мөн өмгөөлөгчид төлсөн хөлс 1.000.000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал биш тул гаргуулах боломжгүй тул хохирогчийн нэхэмжлэлээс 1.101.550 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь өөрт учирсан бусад хохирол болон сэтгэл санааны хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.А нь шүүх хуралдаанд хохирол төлөхөөр завсарлага авч хохирогчид 1.000.000 төгрөгийг төлсөн тул төлөөгүй үлдсэн 3.472.322/гурван сая дөрвөн зуун далан хоёр мянга гурван зуун хорин хоёр/  төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Б.Бт олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:  

Шүүгдэгч Э.А нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан шүүгдэгч Э.Ат зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, оршин сууж байгаа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг 2 сарын хугацаагаар хориглож, түүнд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Э.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржгин овогт Эын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аыг 2/хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг 2/хоёр/ сарын хугацаанд хориглосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Э.А хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ааас 3.472.322/гурван сая дөрвөн зуун далан хоёр мянга гурван зуун хорин хоёр/ төгрөг гаргуулан хохирогч Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, .................... тоотод оршин суух хаягтай, Хөх бух овогт Баянпунцагийн Б/РД:АС.........../-т олгосугай.

7. Шүүгдэгч Э.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Бийн нэхэмжлэлээс 1.101.550 төгрөгийг хэрэгсэхгүй болгож гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР

АА