| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2023/0088/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/86 |
| Огноо | 2023-04-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/86
2022/ШЦТ/86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Ж.Ундармаа
Шүүгдэгч: С.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Монгол овогт Сгийн Бт холбогдох эрүүгийн 2312000550086 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цамхаг краннист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Монгол овогт Сгийн Б/РД:АР............./
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2312000550086 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Т.Блын өгсөн:
“...2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өөрийн төрсөн эгч Т.Згийнд цай уугаад нэлээн оройтож гэртээ буюу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохио хорооллын 09-16 тоот гэртээ нөхөр болон хамаатнуудын хамт ирсэн. Тэгээд гэртээ ах дүү нар ирэхээр цагаан сарын юм гээд нэг виски задалж ууж, шөнийн 03 цаг хүртэл хөзөр тоглосон. Тухайн үед цаг нэлээн орой болсон учир тоглоомоо дуусгаад нөхөр С.Быг унт гээд хэлэхэд унтахгүй дахин архи ууна гээд байсан. Тэгээд манай ах намайг өмөөрөөд манай нөхөрт хэдэн үг хэлсэн. Тэгсэн намайг нөхөр С.Б нь гараараа зүүн нүд рүү цохисон. Тэгээд би тухайн үед цагдаагийн байгууллагад хандаад нөхрийг эрүүлжүүлэхэд хонуулсан. Тухайн үед манай нөхөр нэлээн согтсон байсан учир архи нэхээд байхаар нь би өгөхгүй гэсэн чинь согтуурхаад уурлаад миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. Намайг манай нөхөр анх удаагаа зодож байгаа. Өмнө нь намайг зодож байгаагүй, тэгээд маргааш нь эрүүлжүүлэхээс гараад гэртээ хариад надаас уучлалт гуйсан. Одоо бид хоёр учир зүйгээ ололцсон. Нөхөр С.Б бид хоёр хамт амьдраад 8 жил болж байгаа бөгөөд хоёр хүүхэдтэй, албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байгаа. Нөхөр намайг зодоход манай төрсөн ах, эхнэртэйгээ байсан. 2023 оны 03 дугаар сарын 10-ны үеэр ахын эхнэр гэнэт ухаан алдаад тархины гол судасны харвалт гээд ухаангүй эмнэлэгт хэвтээд би сахиж байгаад цагдаагийн байгууллагаас дуудахаар нь нөхрийн хамт ирсэн. Одоо манай ахын эхнэр бие нь маш хүнд байна. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Нөхөр бид хоёр учир зүйгээ ололцсон. Миний нүд эдгэрсэн. Надаас илүү манай ахын эхнэрийн биеийн байдал маш хэцүү байна. Би буцаж очиж эмнэлэгт сахина...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/
*Гэрч Т.Згийн өгсөн:
“...2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр манай төрсөн дүү Т.Бл нөхрийн хамт, мөн Улаанбаатар хотоос ах ирээд цагаан сар гээд цай уулгасан. Тэгээд тухайн өдрөө манайд бужигнаж өнжөөд би гэртээ том архи задалж өгч ууцгаасан. Тэгээд манайхаас 23 цагийн үед Т.Бл нөхөр болон ахын хамт гэр рүү явцгаасан. Гэртээ очоод архи ууцгааж, тоглосон байсан. Манай хүргэн С.Б нэлээн согтоод унтахгүй, архи нэхээд байсан гэсэн тэгээд маргаад эхнэрийнхээ зүүн нүдэнд цохисон байсан. Би тухайн үед байгаагүй учир сайн мэдэхгүй байна. Хүргэн С.Быг тухайн үед цагдаагийн байгууллагад өгч, эрүүлжүүлэхэд хоносон байсан. Маргааш нь дүү Т.Блтай уулзахад зүүн нүд хөхөрч хавдсан, улайчихсан байсан. С.Б маргааш нь согтуудаа буруу зүйл хийчихлээ гээд гэмшээд байсан. Манай дүүгийнд Т.Бл нөхөртэйгөө болон манай ах эхнэртэйгээ байсан. Ахын эхнэр нь хэд хоногийн өмнө тархиндаа цусан цүлхэн үүсч хавантай байснаа мэдэхгүй удаан яваад тархины судас нь хагараад одоо ухаангүй эмнэлэгт сахиж байгаа. Манай ах дүү нар эмнэлэгт бөөнөөр сахиж байгаад би ирсэн. Одоо удахгүй буцаад явна. Тэгээд би та нар юу юуны түрүүнд цагдаад хандаад байхдаа яадаг юм бэ, маргааш өглөө нь учир зүйгээ ололцохгүй яасан юм бэ гээд дүүдээ хэлсэн. Манай хүргэн С.Б нь эхнэрээ зодож байгаагүй. Анх удаа гар хүрсэн байсан. С.Б, Т.Бл нар нь амьдраад 8 жил болж байгаа бөгөөд 2 хүүхэдтэй. Манай хүргэн С.Б нь хүн чанар сайтай, хүний зовлон ойлгодог, хүнд их тусархуу, архи дарс нээх уугаад байдаггүй, баяр ёслолын үеэр хааяа даа уудаг, ажилсаг, амьдралын төлөө хүн байгаа юм. Өмнө ямар нэгэн асуудалд орж байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 40-41 дүгээр тал/
*Яллагдагч С.Бын өгсөн:
“...2023 оны 02 дугаар сарын 23-ны орой гэр бүлээрээ айлд цай ууж байгаад орой нь гэртээ хариад хадам ах түүний эхнэртэй хөзөр тоглоод нэг виски уусан. Нэлээн орой болтол тоглоод улмаар согтоод эхнэртэйгээ маргалдаад эхнэрийнхээ зүүн нүд хэсэг рүү гараа атгаад нэг удаа цохичихсон юм. Тэгсэн эхнэр цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байсан. Би эхнэр Т.Блын биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Архи ууж согтуудаа ийм зүйл болсон байна. Би архи ууж согтуудаа буруу зүйл хийсэн байна. Маш их гэмшиж байна. Би өмнө ер нь ийм асуудал гаргаж байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 50-51 дүгээр тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 53 дугаартай“...Т.Блын биед зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстад цус хуралт, духанд цус хуралт, зүүн бугалганд цус хуралт, зүүн сүвээнд зураасан зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болох цаг хугацаанд үүснэ. Зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстад цус хуралт гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн бугалганд цус хуралт, духанд цус хуралт, зүүн сүвээнд зураасан зулгаралт гэмтлүүд тус бүр нь 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 02 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Арслан цохионы 9-16 тоот иргэн Т.Бл нь хамтран амьдрагч С.Бт зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Т.Блыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Т.Блын”...Тэгсэн намайг нөхөр С.Б нь гараараа зүүн нүд рүү цохисон. Тэгээд би тухайн үед цагдаагийн байгууллагад хандаад нөхрийг эрүүлжүүлэхэд хонуулсан. Тухайн үед манай нөхөр нэлээн согтсон байсан учир архи нэхээд байхаар нь би өгөхгүй гэсэн чинь согтуурхаад уурлаад миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. Намайг манай нөхөр анх удаагаа зодож байгаа. Өмнө нь намайг зодож байгаагүй, тэгээд маргааш нь эрүүлжүүлэхээс гараад гэртээ хариад надаас уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Згийн”...Гэртээ очоод архи ууцгааж, тоглосон байсан. Манай хүргэн С.Б нэлээн согтоод унтахгүй, архи нэхээд байсан гэсэн тэгээд маргаад эхнэрийнхээ зүүн нүдэнд цохисон байсан. Би тухайн үед байгаагүй учир сайн мэдэхгүй байна. Хүргэн С.Быг тухайн үед цагдаагийн байгууллагад өгч, эрүүлжүүлэхэд хоносон байсан. Маргааш нь дүү Т.Блтай уулзахад зүүн нүд хөхөрч хавдсан, улайчихсан байсан. С.Б маргааш нь согтуудаа буруу зүйл хийчихлээ гээд гэмшээд байсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч С.Бын мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 53 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч С.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Т.Блын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний биед зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстад цус хуралт, духанд цус хуралт, зүүн бугалганд цус хуралт, зүүн сүвээнд зураасан зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг мөн байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан шүүгдэгч С.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Т.Блыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Быг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдрагч Т.Блын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Т.Блын биед зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстад цус хуралт, духанд цус хуралт, зүүн бугалганд цус хуралт, зүүн сүвээнд зураасан зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хохирогч Т.Бл нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгч С.Быг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгч С.Бт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн шинж, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Монгол овогт Сгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОРЖ