| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2023/0080/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/96 |
| Огноо | 2023-04-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/96
2023/ШЦТ/96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: А.Амарсанаа
Хохирогч: Б.Б, Б.У
Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Удвал
Шүүгдэгч: Л.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Лгийн Бд холбогдох эрүүгийн 2212000910326 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ......... ажилтай, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар баг, Тунгалаг тамир хоршоолол гэх газар оршин суух хаягтай, урьд Архангай аймгийн дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгуулсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Лгийн Б /РД:АЮ................/
Холбогдсон хэргийн талаар:
Мөн хохирогч Б.Б, Б.У нартай “бичлэг хийсэн, газрын хэмжилт хийсэн” гэх мэт шалтгаанаар маргалдаж тэдгээрийн эзэмшлийн эрэгтэй цамц 1 ширхэг, эмэгтэй цамц 1 ширхэг, Ай фоне 8 плас загварын гар утас 1 ширхэг зэргийг дахин ашиглаж боломжгүйгээр устгаж, гэмтээж тэдгээрт 718,00 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Хохирогч Б.Уын шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...Тухайн хэрэг болдог 05 дугаар сарын 16-ны өдөр манай нөхөр Чулуутын хавцал дээр газартай. Чулуутын хавцал дээр манайх дүүжин гүүр хийх гээд нэг компанитай гэрээ байгуулаад шав тавих гээд намайг явъя, толгойг чинь амраана гэсээр байгаад 1 дэх өдрийн ажлыг таслуулаад аваад явсан. Би эм зүйн шалгалт өгөх хэрэгтэй гээд Чулуутын хавцал дээр 18 цагаас шалгалтаа өгчхөөд, ажилчдаа хоолонд оруулаад буцаад Архангай аймаг руу явж байхад манай нөхрийн төрсөн дүү Б Хоршоолол дээр байгаа газартаа кадастрын хэмжилт хийлгээдэх гэж байна, энгээр дайраад явъя гэсэн. Тэр газрын талаар надад мэдэх юм алга. Б.Бы төрсөн дүүгийнх нь газар. Замдаа Б.Б хүмүүс рүү нь яриад Хоршоолол дээр уулзъя гэсэн. Явсаар байгаад бүрэнхий байхад очсон. Хоршооллын давааг даваад очиход Патролтой 2 залуу байсан. Бид 2 очоод та нар хэмжилт хийх гэж байсан залуу юу гэхэд, тийм кадастрын хэмжилт хийлгэхгүй байна бид нар явлаа гэсэн. Бид нар чинь бензиний мөнгө, хөлсийг нь өгсөн байсан. Би тэр өдөр шилжүүлсэн. Яагаад явах гэж байгаа гэсэн шон зоогоод байж байсан чинь архи уусан 10 гаран залуучууд гарч ирээд шонгуудыг нь авч шидээд та нарыг ална гээд авч шидээд ажил хийлгэхгүй байна. Бид нар явлаа гэсэн. Тэгэхээр нь бид 2 ч гэсэн очоод буцаад аймаг явна хамт очоод явъя гээд нөгөө залуучуудыг танихгүй байж хэлсэн. Тэгээд нөгөө залуучууд ээ гээд үлдсэн. Тэгээд бид 2 ямар залуучууд хэмжилт хийлгэхгүй байгаа харчхаад явъя гээд өөрсдийнхөө амралтын газрын ажилчид дээр оччихоод Их-Улаан Шивэртийн гадаа очсон. Манай нөхөр Б.Б надад хэлсэн чи бид хоёрын газар байгаа, энд ахиад ажил хийнэ ерөөсөө хэрүүл хийж болохгүй шүү гэсэн. Эд нар 10 гараад ирсэн, тэгэхэд манай нөхөр ерөөсөө хэрүүл хийж болохгүй шүү, энэ нутаг усанд хоёулаа юм хийнэ гээд надад тэгж хэлсэн хүн эд нартай эвтэйхэн харьцаж байгаа. Тэгээд манай нөхөр дүү нар ажил хийх гэж байгаа хүмүүсийг яагаад ажлыг нь хийлгэхгүй байна. Энэ чинь бичиг баримттай ийм газар гэсэн чинь бичиг баримт нь хаана байна гэсэн. Та нарт үзүүлээгүй юу гэхэд үзүүлээгүй гэсэн өө аргаггүй ш дээ гээд кадастрын зургийг дүүгийнхээ ажилчныг явуулаад авчраад үзүүлсэн чинь эд нар зургийг нь урчих, ахиад нэг эвгүй үг машинд сууж байхад сонсогдсон. Би амьдралдаа ийм зан, ааштай хүмүүстэй уулзаж байгаагүй учраас эвгүй санагдсан. Кадастрын зургийг аваад урчих, ахиад нэг эвгүй үг хэлсэн би худлаа хэлэхгүй мэдүүлэг өгөхдөө хэлсэн. Монгол улсад тангараг өргөсөн цөөхөн мэргэжил байдаг би эмч хүн худлаа хэлэхгүй. Чиний мэдүүлгийг сонсож байхад би өнөөдөр ямар нэгэн хачир нэхэмгүй мэдүүлэг өгч байхад чи мэдүүлгээ яаж өгсөн байна. Тэгээд бичлэг хийх шалтгаан болсон. Нөхөр буусан, кадастрын зургийг үзүүлсэн урчхаарай гэсэн. Тэгээд би нөхөртөө санаа зовоод эд нар эвгүй нөхдүүд байна нэг нь булаагаад ав нэг нь урчхаарай гэсэн 2 үг надад эвгүй санагдсан. Тэгээд буугаад кадастрын зургийг үзүүлтэл бид нар бичиг үсэг мэдэхгүй, би зун энд идээ цагаа зардаг, зун энд зусдаг гэсэн. Тэгэхээр нь Б миний дүү тэгж болно хэрвээ энэ газрыг бид нарт давхардуулаад олгосон бол бид нарын шийдэх асуудал биш. Цаана энэ газрыг олгосон хүмүүс алдаа хийсэн байна. Хэдүүлээ энэ дээр л учраа олъё та нар бичиг баримтаа аваад ир гэж хэлээд манай нөхөр машиндаа суусан, эд нар үлдсэн. Тэгээд бид 2 Их-Улааны шивэртийг тойроод 2 га газар л гэсэн би тэр газрын мэдэхгүй, за дүү нар ажлаа хий, нэгэнт ажил болгоод ирсэн юм чинь гэсэн. Нөгөө 2 айгаад бууж чадахгүй, та 2 буух юм бол ална шүү, хутга шаагаад эргүүлнэ шүү гэсэн. Тэгсэн нөгөө 2 залуу машинаасаа бууж чадахгүй шууд бид нар явлаа ажил хийх боломжгүй юм байна гээд яваад өгсөн. Та нар яахаар ажил болгоод очсон хүмүүсийг ална тална гэдгийн гээд нэг ийм байдалд орсон. Нөхөр ганцаараа 10 гаран залуу байсан учраас би машинаас буусан. Би амьдралдаа хүнд дээрэлхүүлж үзээгүй учраас ийм юм ярьж болдог юм уу гээд бичлэг хийсэн. Тэгсэн миний утсыг булааж аваад тэгээд хөөе миний утсыг өгөөч гээд эргээд хартал миний утсыг өгөөгүй. Б.Б утсыг нь өгөөч гээд нэг алхахад шууд манай нөхрийг барьж авад тоос манаргаад хавсарч унагаад хэн яаж байгаа нь мэдэгдэхгүй байсан. Хамгийн түрүүнд манай нөхрийг Б нэг өшиглөсөн. Тэр их танхай залуу байсан. Тэр ална шүү, хутга шааж эргүүлнэ шүү гэж байсан залуу нь Б байсан. Тэрийг би гол дүр байна гэж бодоод би тэрийг хойш нь хөөж байгаа юм, би тэрийг хөөж амжихгүй юм байна лээ, хурд ч гүйцэхгүй хөлөөрөө өшиглөхөд би хойшоогоо савж унасан. Тэгж унаж байгаа эмэгтэй хүний толгой тэсэх юм уу?. Энэ ганц үйлдэл биш. Л.Б намайг хэд хэд өнхөрч унасны дараа намайг үсдэж нугалам нуруугаар өөрөөр нь унагаасан. Эмэгтэй хүнийг ингэж дарласан. Мэдүүлэг өгөхдөө ямар цэвэрхэн өгдөг юм. Тэр тэмцэл дунд манай нөхрийг 570-ийн хамар дээр нь ноолууран цамцнаас нь заамдаад бүгд дээш нь өргөсөн байсан. Ганцхан Л.Б биш 10 гаран залуу байсан. Надад бичлэг нь байгаа. Нэг хоёр хүн байсан бол Бд ийм гэмтэл учруулах уу, чамд бол дийлдэхгүй. 1 жил өнгөрөөд байхад өнөөдөр ийм ааг омогтой, өндөр темптэй ярьж байгаа нь ямар их гомдолтой байгааг илтгэж байна. Хүн машинд нь суулгаж байхад урд хаалгыг онгойлгон барин хүүхдийн утсыг эвдэж, өшиглөх ямар шаардлагатай юм. Эмэгтэй хүнийг үсдэж чирдэг ямар шаардлагатай юм би чамд гэмтэй юм хийгээгүй. Би хүн жигшмээр үйлдэл гаргасан болохоор чиний үйлдлийг баримтжуулах гэж бичлэг хийсэн. Зөв үйлдэлтэй байсан бол чи бичлэг хийж байсан ч айхгүй. Тэгээд цагдаа дээр мэдүүлэг өгөх гээд очиход өөрийнхөө танил цагдаа дээр аваачаад өгчихсөн бид хоёрыг дарамтлуулсан. Бид хоёрыг тандаг Бат-Эрдэнэ гэдэг цагдаа дээр аваачаад Их-Улаан Шивэртийн Үзмээ эмчийн хүргэн нь Их-Улаан шивэрттэй төрөл би мэднэ Архангай жижиг учраас. Тэр цагдаа дээр оруулаад бид хоёрыг дарамтлуулсан...” гэх мэдүүлэг,
*Хохирогч Б.Бы шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...Манай хүн хэргийн талаар ярьсан. Улсын яллагч бүгдийг нь хэлчихлээ. Энэ дээр ганцхан Л.Б гээд байхын нөгөө хүмүүс нь яагаад байдаггүй юм бэ?. Би биеэрээ хохирсон, манай хүн надаас илүү хохирсон. Тэр хүмүүсийн тухай байхгүй хоорондоо тохирсон юм уу би сууя гэсэн тохироо байсан юм болов уу гэж бодож байна. Нөгөө хэд нь хаана ч явдаг юм, уучлал гуйж над руу ярьсан зүйл алга байна. Би Л.Бтай ярьсан чи юу болж байна, яахаар байна санаа оноо юу байна гэж. Би одоо гайхаад байгаа нь 10 гаран хүн байсан. Одоо энд нэг нь л байна. Яагаад тэд нарыг авчраагүй юм. Тэд нарыг авч ирж шүүх хуралдааныг хиймээр санагдаж байна. Хаалга онгойлгоод байсан бас нэг нөхөр байгаа нэрийг нь мэдэхгүй байна. Хаалга онгойлгоод машин цохиж байгаа юм шиг манай хүнийг цохиод манай хүний утсыг нь аваад гүйсэн. Ингэж муухай эхнэр нөхөр хоёрыг эвгүй байдал орж байна. Та нар ямар кинон дээр гарч байгаа нинжа баатрууд биш, кино зураг биш. Солонгос кинон дээр л нэгийгээ хөөргөөд. Яасан олуулаа ганц эрэгтэй хүнийг тийм олуулаа дээрэлхээд тэр чинь арчаагүй хүний зан биз дээ. Чи намайг өшиглөсөн гээд байна би итгэхгүй байна. Аягүй олон хүн байсан, энэ өшиглөсөн юм уу, нөгөө хүн нь өшиглөсөн юм мэдэхгүй байна. Цохиж аваад, нэг нь хавсраад унгасан. Ганц хүний үйлдэл биш би мэдэж байна. Миний араас хүн барьж авсан тэгээд тонгорсон. Бөөнөөрөө байсан гар хөл нь орж ирээд унагасан. Яаж ч бодсон би та нарыг дийлэхгүй. Кадастрын зураг авна гэсэн хүмүүсийг буугаад ирвэл ална, хутга шаана гээд. Би нарын ард том хүн байгаа гээд тэр хүн нь Быг хэлж байгаа. Тэр газар нь Бын ч газар биш. Бичиг баримт, кадастр нь гараад ирсэн газар бид хоёрынх ч биш. Манай дүү хотод байгаа учраас та очоод өгөөч гэхээр нь очсон. Би бичиг баримтыг өгсөн ураад хаячих, шатаагаад хаячих гэсэн. Машинаас буувал ална гээд ийм сонин сонин юм яриад. Ганцхан чамд арга хэмжээ авбал би бол эсэргүүцэж байна. Бүгдэд нь арга хэмжээ авахуулна. Чи ганцаараа хийсэн хэрэг биш. Жил гаран болж байна, бид 2 айхтар шамдаад юу болж байна гэсэн ч юм алга. Мэдэх юм алга. Чиний ярьж байгаа чинь худлаа байна. Бичлэг байгаа. Та нар юу гэж орилж байгаа. Өнөөдөр ганцхан энийг яллах гэж байгааг би болон манай эхнэр хүлээн зөвшөөрөхгүй байна. Бүгдийг нь л байлгах хэрэгтэй байна...” гэх мэдүүлэг
*Эрүүгийн 2212000910326 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Б.Бы өгсөн:
“...Тухайн өдөр миний төрсөн дүү Б.Б, нөхөр А нар руу залгаад Архангай аймаг Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэр Их- Улаан шивэрт гэх газарт өөрийнх албан ёсны авсан гэх зөвшөөрөлтэй газартаа, хашаа бариулах гэсэн юм "та нэг тогтоолгох шаардлагатай байна” гэж хэлсний дагуу би тухайн азар руу нь эхлээд аймгийн Газрын албаны залууг явуулаад газрынх нь цэгийг тавиад байж бай гээд түрүүлж явуулчхаад би араас нь кадастрын мэргэжилтэн болох эхнэр Б.Уын хамт тухайн газар руу нь мэргэжилтэн болох залуу нь тавиулахгүй байна гэж ярьсаар гэж хэлээд тухайн удаагүй яваад очиход, тухайн 2 нутгийн залуус кадастрын зураг авч, цэг тавих гэхээр буцаад бид хоёрын урдаас хөдлөөд ирж байсан. Тэгэхээр нь би яагаад тэгдэг байна мэргэжилтэн гэх 2 залууг дагуулаад өөрийн газар дээрээ оччихоод /тухайн газрын ойролцоо миний өөрийн газар мөн байдаг юм/ тэндээсээ эхнэрийн хамт цэг тавиулахгүй байгаа гэх газар очиход Их-Улаан шивэрт амралтын газар байшин барьж байгаа бололтой 10 эрэгтэй хүн гарч ирээд эхнэр бид хоёртой уулзсан. Би тухайн хүмүүстэй уулзаад ямар учраас кадастрын зураг авч, цэг тавиулахгүй байгаа талаар асуухад "бид нар угаасаа хашаа бариулахгүй та нар ингээд явчих, бид нар Б гэх хүний бааз дээр ажиллаж байгаа хүмүүс байна гэх зэргээр хэлсэн”, тэгэхээр нь би тухайн хүмүүст “та нарт хамааралгүй асуудал байхад дүү нар буруу ойлгоод байна, бид энд цэг тавьж кадастрын зураг авхуулах гэж байгаа юм, одоо хашаа барихгүй, уг газрын гэрчилгээ, зөвшөөрөл нь надад байна та нар үзэж болно гээд үзүүлэхэд “тэнд байсан залуус бид нар бичиг үсэг мэдэхгүй, та нар эндээс зайл, наад бичиг баримтыг нь урчих, манайхны өвөлжөө, хаваржаа энд байдаг та нараар хашаа бариулахгүй гэх мэтээр үгээр идээд, дайраад байсан” тэгэхээр нь би үнэхээр та нарын өвөлжөө, хаваржаа байдаг, албан ёсны бичиг баримт нь байгаа бол бидний маргалдах асуудал биш, холбогдох газар нь учрыг нь олж өгч шийдэж өгөх байх гэж хэлээд ярилцсан. Тэгтэл урдаас миний ярьсан зүйлийг ойлгохгүй, харааж ерөөгөөд, хэл амаар доромжлоод, үгээр идээд байсан. Тэгээд зогсож байтал дээрх Газрын албаны кадастрын мэргэжилтэн болох 2 залуу ирэхэд тухайн 2 залууг тэнд байсан залуус “2 писда минь бууж ирвэл ална шүү, зайл, наад багаж төхөөрөмжийг чинь эвдэлнэ шүү” гэх зэргээр доромжилж ажлыг нь хийлгэхгүй, айлган сүрдүүлсэн. Тэгээд би машинаасаа буугаад та нар битгий хүнийг айлгаж, далайлган сүрдүүлээд бай би та нараас айгаад байх юм байхгүй, та нар залуучууд байж ингэж болохгүй гэж хэлээд ярилцахад, урдаас эсэргүүцэж хэл амаар турхирч, явчих та нар гээд айлган сүрдүүлж байсан. Би тухайн залуучуудыг бүгдийг нь намайг зодоод байна гэж л ойлгож байсан юм яагаад гэхээр тэр залуучууд бүгд инээлдээд намайг доромжлоод байх шиг санагдаж байсан нэг өндөр залуу нь миний гуя хэсэг рүү нэг удаа өшиглөж байсан тэрийг нь би бол яг харсан харин миний цээж рүү хэн өшиглөсөн гэдгийг нь би сайн мэдэхгүй байна. Би гомдолтой байна тухайн Л.Б гэх хүн болон түүнтэй хамт байсан хүмүүс аль аль нь надаас болон миний эхнэрээс уучлалт гуйгаагүй тиймээс маш их гомдолтой байна. Тухайн үед би өөрийн бодлоороо ажил үйлчилгээний орлого болон ажлаа хийж чадаагүй хоногоо тооцож 15,000,000 төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн ер нь баримт гаргахад яг 15,000,000 төгрөгийн баримт гарах эсэхийг одоо би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85-87 дугаар тал/
*Хохирогч Б.Уын өгсөн:
“...2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 21 цагийн үед байх би нөхөр Б.Бы хамт Эрдэнэбулган сумын 6-р баг Их-Улаан шивэрт гэх газар очоод дүүгийнхээ газарт хэмжилт хийлгэхээр очсон. Тухайн үед хэмжилт хийх 2 залуу хэмжилтээ хийж чадсангүй ямар ч байсан 2 шон зоогоод ирлээ Б гэх хүний эзэмшлийн хашаан дотор байсан гэрээс 10 гаруй залуучууд гарч ирээд зоосон хоёр шонг сугалж аваад бид хоёрыг хөөж зайл гэлээ бид хоёр буцаж байна гэсэн. Тэгэхээр нь би хамт очъё, эргээд аймаг хамт явъя гээд нөгөө газар дээрээ очтол хашаан дотор байсан гэрээс хэсэг залуус гарч ирэхээр нь манай нөхөр машин дотроосоо яасан бэ дүү нар энэ ажил хийх гэж байгаа залуусыг яагаад ажлыг нь хийлгэхгүй явуулчихваа гэхэд нөгөө залуусаас Б.Б гэх залуу энд та нарт газарт өгөөгүй Батцэнгэл сумаас өгч байгаа гэх зэргээр яриад байхаар нь албан ёсны бичиг баримтаа авсан газар ш дээ гэхэд бичиг баримтыг чинь үзээгүй гээд байхаар нь манай нөхөр аан за та нарт бичиг баримтаа үзүүлээгүй юм уу тэгвэл аргагүй ш дээ та нарын зөвөө гэж хэлээд нэг ажилчнаа явуулаад бичгээ аваад ир гэж хэлээд явуулсан. Манай ажилчныг ирэх үеэр гадаа зогсож байсан залуусаас хэн нэг нь бичгийг нь урчих, булаагаад авчих гэх зэргээр яриад байдал эвгүй болоод айж эхэлсэн. Нөхөр машинаасаа буугаад бичгээ үзүүлээд машины гэрэлд зогсож байхад нь хэн нэг нь тэдний дундаас бид нарт хандаад булаагаад авчих гэх зэргээр хэлээд байсан нөхөр нөгөө бичгээ эргүүлээд ажилтандаа өгөөд явуулсан. Тухайн үед Б.Б гэх залуу би бичиг үсэг мэдэхгүй ш дээ бичиг баримт байсан ч бариулахгүй та нарыг юм хийлгэхгүй би энд цагаан идээгээ зардаг, зусдаг гээд байхаар нь бидний шийдэх асуудал биш та нар ч гомдол гаргаж болно ш дээ нэг газар дээр хоёр хүнд газар олгосон юм биш биз дээ гээд байж байтал хэмжилт хийх 2 залуу араас ирсэн тэгээд хэмжилт хийх гэтэл Б нь хөөе явчих тэгэх үү ажлын цагаар ажлаа хий яв гэж байгаа дээр яв дурангаа эвдүүлэв гээд хөөгөөд байсан. Нөхөр машинаасаа буусан байдал эвгүй болж эхлэхээр нь би машинаасаа буугаад нөхөртөө хань болоод утсаараа бичлэг хийсэн чинь малгайтай цамц өмссөн Х гэх залуу миний утсыг булааж авахаар нь би гараа сарвайгаад чи миний утсыг яагаад булааж авч байгаа юм бэ миний утсыг өг гэтэл өгөхгүй шоолж инээгээд байсан. Тэгээд удалгүй манай нөхрийг нэг нь араас нь цохиод хөл рүү нь өшиглөөд унагаасан тухайн үед хэн нь унагасныг харж амжаагүй үргэлжлүүлээд манай нөхрийг цээж хэсэгт нь хөлөөрөө дэвслээд нэг нь толгой хэсэг рүү өшиглөж байгаа харагдсан харанхуй байсан болохоор яг оноож хэлж би мэдэхгүй байна би Б руу чи яахаараа миний нөхрийг зоддог юм гээд хойшлуулах санаатай хөлөөрөө өшиглөх гээд хөлөө өргөтөл миний хөлөөс барьж аваад хойш нь түлхэж унагаахад нь босож ирээд дахин өшиглөх гээд хөлөө өргөтөл, ахиад түлхээд унагаасан би босож ирээд утсаа авах гээд утас булаасан залуугаасаа миний утсыг өг гэхэд хойноос нэг нь үсдээд татаж унагахад манай нөхөр та нар боль гээд орилсон миний нөхөр над дээр ирэх гээд ирж чадахгүй тухайн залууст заамдуулсан тал талаас бүчээд машины урд хамар дээр ноцолдоод байсан. Би харж амжаагүй шууд л хойноос үснээс зулгаагаад унагааж чирсэн. Дараа нь гэртээ ирээд миний хүзүүний хэсэг зулгарсан байсныг мэдсэн. Миний гар утсыг булааж авсан Х гэх залуугаас би хоёр удаа утсаа нэхээд өгөөч гэхэд надад байхгүй мэдэхгүй гээд инээгээд байхаар нь нүүр хэсэгт нь алгадаж цохисон гэгэхэд бүгдээрээ нийлээд дайраад энд тэндээс зулгаагаад унагаагаад байсан. Манай нөхөр намайг дундаас нь салгаад татаж аваад машины ард суудал дээр суулгаад бужигналдаад хөл толгой нь мэдэгдэхээ байсан. Намайг хэл амаар доромжлоод гичий минь янхан минь гээд байсан залууг дараа нь асуудал гарч магадгүй гээд утсан дээрээ бичлэг хийе, ядаж зургийг нь авъя гээд утсаараа зураг авах гэтэл нөгөө залуу нь миний утсыг булааж аваад машины хаалга онгойлгоод намайг хөлөөрөө жийсэн чинь манай нөхөр хөөе чи наад утсыг нь өгөөч эмэгтэй хүнийг яах гэсэн юм бэ гэхэд нөгөө залуу намайг жийчхээд эргээд баруун гараас зулгааж машинаас буулгах гэж оролдсон би тухайн үед нь бухимдаад чамайг хүний эд зүйлс булааж дээрэмдсэн бүлэглэж зодсон гэж заавал цагдаад өгнө гэж хэлэхэд юу гэнээ гичий минь гээд элдвээр намайг доромжлоод утсаа авах гээд ноцолдоод арай гэж утсаа аваад шууд 102 дугаарт залгах гэтэл дахин булааж авсан миний гар утас тухайн үед эвдэрсэн байх дэлгэц нь хагарсан байна лээ. Намайг жийж цохисон залуугаас Э.Д гэх залуу миний гар утсыг авч надад өгсөн. Тэр үед нэг эрэгтэй хүн та нар яаж байгаа юм бэ бүгдээрээ нийлж эмэгтэй хүн рүү дайрч зоддог нь гээд байсан хэнийг хэлснийг нь би мэдэхгүй байна. Нэгэнтэй ийм асуудал болж байгаа юм чинь бичлэг хийхгүй бол болохгүй гээд машин дотроосоо гар утсаараа бичлэг хийгээд гарч ирээд нөгөө бүлтгэр залуу хаана байна гэхэд чи муу гичий минь наад утсаа аваад ир балай авгай минь гээд дахин над руу дайраад байсан. Миний хүзүү хэсэгт зулгарсан, баруун талын гарын хумснууд хугарч махан дундуураа язарч цус гарсан, баруун гарын бугуй хэсэгт жижиг жижиг хөхрөлт үүссэн, биеийн энд тэнд хөхөрсөн байна. Миний бичлэг хийж байсан утас 13 промакс маркийн гар утас. Дахин манай хүүхдийн ай фоне-8 пласс маркийн гар утас байсан тэр утасны дэлгэц нь тухайн асуудал болох үед хагарсан. Ай фоне-8 пласс маркийн гар утсыг 1 сая гаран төгрөгөөр авч байсан яг одоо үнийг нь нарийн хэлж мэдэхгүй байна. Би 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 288,000 төгрөгөөр ноолууран цамц худалдан авч байсан тэр өдөр урагдчихаар нь аймаг ирэх замдаа хаячихсан юм манай нөхрийн цамц урагдсан одоо байгаа адилхан 288,000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Нэхэмжлэх зүйл бол байхгүй. Учир нь гар утасны хохирол цамцны хохирол зэргийг үнэлгээнд заагдсан дүнгээр нь Б гэх залуу миний данс руу шилжүүлсэн. Тухайн гар утсыг манай нөхөр Б.Б Улаанбаатар хот руу авч яваад засвар хийлгэх гэтэл засвар авахгүй гэсэн гээд тэнд нь хаясан байсан. Плат нь шатсан болон дэлгэц нь гэмтсэн байсан гэсэн тэгээд тэр утсыг тэнд нь хаясан гэсэн тэр утсыг засвар үйлчилгээ хийлгэх юм бол шинэ утасны үнэтэй адил болох гээд байхаар нь тэр утсыг хаясан гэсэн. Би өөрт учирсан хохирлоо барагдуулж авсан гэхдээ манай нөхрийг зодсон хүн болон хамт явсан хүмүүс нь биднийг хэл үгээр доромжилж их муухай авир гаргаж байсанд гомдолтой байна. Тухайн хүмүүс биднээс уучлалт гуйгаагүй тул гомдолтой байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 5-7 дугаар тал/
*Гэрч Т.Цийн өгсөн:
“...Тухайн өдөр би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Их улаан шивэрт амралтын газар өөрийн найз Б.Б, Х, Э.Д нарын хамт байшин барих ажил хийж байсан юм гэтэл оройн 20 цаг өнгөрч байхад гэж санаж байна Архангай аймгийн газрын албанаас яваа гээд хоёр залуу 3-4 хүний хамт ирээд газрын кадастр тогтоох гэж байгаа гээд ирсэн бөгөөд тухайн хүмүүсийг нутгийн залуу болох Ба, Ү, Л.Б нарын хамт бид нар очиж энэ газар кадастрын хэмжилт хийлгэхгүй гэж хэлж ойлгуулаад явуулсан. Гэтэл удалгүй лексус 570 маркийн хар өнгийн машин ирсэн бөгөөд тэндээс нэг эрэгтэй хүн бууж ирээд та нар яагаад энэ ажлаа хийх гэж байгаа хүмүүсийг хөөж явуулаад байгаа юм гэхэд Л.Б энэ газар чинь бид нар зун зусдаг газар энд бид зундаа сүү цагаан идээгээ зарж борлуулдаг юм гэсэн гэтэл Б.Б гэх залуу Л.Бд кадастрын зураг нь энэ байна гэж харуулаад явсан бөгөөд тухайн их улаан шивэрт амралтын газрын хойд талд очоод дурангаа зоогоод ажлаа хийгээрэй гээд байж байхад нь бид нар араас нь очсон бөгөөд бид нар очоод та нар ажлын цагаар ажлаа хийгээчээ орой болсон байхад ирж хүмүүс муудалцуулаад гэж хэлэхэд хар өнгийн машин дотор нэг эмэгтэй хүн гар утсаараа бичлэг хийгээд хэрүүл хийгээд байсан тэр үед Х тэр эмэгтэй гар утсыг булааж аваад гар утсыг нь надад өгөхөөр нь би тэр гар утсыг нь өөрийнх нь машины шил арчигчийнх нь ойролцоо тавьж орхисон гэтэл тэр эмэгтэй Хгаас утсаа нэхээд нэг удаа алгадсан гэтэл тэр эмэгтэй нөхөр Б.Б гэх залуу эхнэрээ өмөөрөөд Х руу дайрах үед Б.Б дундуур нь ороод Б.Б гэх залууг хоёр гараараа түлхэхэд Б.Б газар унасан бөгөөд тэр үед эхнэр нь гэх эмэгтэй чи миний нөхрийг зоддог хэн бэ гээд Б.Б руу дайраад байсан энэ үед нь би тэр эмэгтэйд гар утас чинь машины чинь урд байна шүү гэж зааж өгсөн тэр эмэгтэй гар утсаа авсан юм. Ингээд тэр Б.Б гэх залуу эхнэрээ аваад машиндаа суусан машиндаа суугаад тэр эмэгтэй Л.Бтай хэрүүл маргаан хийгээд дахин бичлэг хийх үед Л.Б тэр эмэгтэй гар утсыг булааж авсан тэр үед Б.Б Л.Бтай муудалцаж барьцалдаад авсан бөгөөд салгах завдалгүй Л.Б нь Б.Быг газар унагаасан энэ үед нь би Б.Быг татаж босгоод за эхнэрийн чинь утсыг өгчихлөө та хоёр явчих тэгэх үү гэхэд Б.Б эхнэрээ дахин машинд суулгахад эхнэр нь бичлэг хийгээд Л.Бтай хэрэлдсэн энэ үед Л.Б бичлэг хийж байсан утсыг нь булааж авахад Э.Д тэр утсыг нь аваад Б.Б гэх залууд өгсөн ингээд бид нар явсан Б.Б гэх залуу болон түүний эхнэр тэндээ үлдсэн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 93-94 дүгээр тал/
*Гэрч Э.Дий өгсөн:
“...Тухайн өдөр би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын үйл ажиллагаа явуулдаг Их-Улаан шивэрт амралтын газар өөрийн найз Б.Б, Х, Т.Ц нарын хамт байшин барих ажил хийж байсан юм гэтэл оройн 20 цаг өнгөрч байхад гэж санаж байна Архангай аймгийн газрын албанаас яваа гээд хоёр залуу кадастрын зураг авах гэж байгаа гээд 3-4 хүний хамт ирсэн бөгөөд тухайн хүмүүсийг нутгийн залуу болох Ба, Ү, Л.Б нарын хамт манай хамт ажиллаж байсан бид нар очиж энэ газар кадастрын хэмжилт хийлгэхгүй гэж хэлж ойлгуулаад явуулсан байсан гэтэл удалгүй хар өнгийн машин ирсэн бөгөөд тэндээс нэг эрэгтэй хүн бууж ирээд та нар яагаад энэ ажлаа хийх гэж байгаа хүмүүсийг хөөж явуулаад байгаа юм гэхэд Л.Б энэ газар чинь бид нар зун зусдаг газар энд бид зундаа сүү цагаан идээгээ зарж борлуулдаг юм гэсэн гэтэл Б.Б гэх залуу Л.Бд кадастрынх зураг нь энэ байна гэж харуулаад явсан бөгөөд Их-Улаан шивэрт амралтын газрын ертөнцийн зүгээр урд талд очоод дурангаа зоогоод байж байхад нь араас нь манай найзууд болон нутгийн залуус болох Ү, Л.Б нар очсон бөгөөд би тэд нарын араас дээл өмсчхөөд очиход манай найзууд болон Л.Б нар хэмжилт хийлгэхгүй гээд нөгөө хар машинтай хүн хэмжилт хийнэ гээд хэрүүл хийгээд байсан хар өнгийн машинаас нэг эмэгтэй хүн бууж ирсэн гар утсаараа бичлэг хийгээд хэрүүл хийгээд байсан тэр үед Х тэр эмэгтэй гар утсыг булааж аваад гар утсыг нь надад өгөхөөр нь би тэр гар утсыг нь өөрийнх нь машины шил арчигчийнх нь ойролцоо тавьж орхисон гэтэл тэр эмэгтэй Хгаас утсаа нэхээд нэг удаа алгадсан гэтэл Б.Б боль гээд очих үед түүний нөхөр Б.Б гэх залуу Б.Б руу дайраад Б.Б нь Л.Б гэх залууг хоёр гараараа түлхэхэд Б.Б газар унасан бөгөөд тэр үед эхнэр нь гэх эмэгтэй чи миний нөхрийг зоддог хэн бэ гээд Б.Б руу дайраад байсан. Ингээд тэр Б.Б гэх залуу эхнэрээ аваад машиндаа суусан машиндаа суугаад тэр эмэгтэй Л.Бтай хэрүүл маргаан хийгээд дахин бичлэг хийх үед Л.Б тэр эмэгтэй гар утсыг булааж аваад энэ утсыг нь хага шидчих үү гэхээр нь би тэр гар утсыг нь аваад тэр эмэгтэйд өгөөд эргээд харах үед Б.Б Л.Бтай муудалцаж барьцалдаад авсан бөгөөд Л.Б нь Б.Быг газар унагаасан ингээд Б.Б босоод эхнэрээ машинд суулгахад эхнэр нь дахин бичлэг хийгээд Л.Бтай хэрэлдсэн энэ үед Л.Б бичлэг хийж байсан утсыг нь булааж аваад буцааж өгсөн ингээд бид нар явсан Б.Б гэх залуу болон түүний эхнэр тэндээ үлдсэн. Л.Б хавсарч унагаасан уу яг яаж унагаасан талаар нь сайн харж чадаагүй ямар ч гэсэн Б.Быг унагаасан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 98-99 дүгээр тал/
*Гэрч Б.Бын өгсөн:
“...Тухайн өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн Их улаан шивэрт гэх амралтын газар би өөрийн найз Х, Т.Ц, Э.Д нарын хамт байшин барих ажилтай байсан бөгөөд тухайн ажлаа хийгээд байж байтал Архангай аймгийн төвөөс явж байгаа гээд хүмүүс ирээд тухайн жуулчны баазын зэргэлдээ кадастрын хэмжилт хийнэ гэхэд нутгийн залуу болох Ба, Л.Б, Ү нар манай зуслангийн газар эдгээр хүмүүс барилга байшин барих гээд байх шиг байна бөөндөө очоод юм хийлгэхгүй явуулъя гэж гуйгаад бид нар очиж тэр хүмүүсийг нь явуулсан ингээд удаагүй байж байхад хар машинтай эрэгтэй эмэгтэй хоёр хүн ирээд та нар яагаад энэ хүмүүсийн ажлыг яагаад хийлгэхгүй байгаа юм бэ гээд нөгөө хүмүүсийг дагуулаад ирсэн энэ үед нь Ба гэх залуу наад газар чинь манай зуслангийн газар байгаа юм кадастрын хэмжилт хийлгэхгүй гэхэд Б гэх залуу нь надад кадастрын зураг байгаа гэж хэлээд ажилчнаа явуулж кадастрын зураг авчирч үзүүлээд ажлаа хийнэ гээд Их улаан шивэрт амралтын ертөнцийн зүгээр урд талд нь очиж тэр хүмүүс ажиллаж эхэлсэн бөгөөд бид нар араас нь очоод наана чинь ямар нэгэн ажил явуулахгүй гээд маргалдсан энэ үед машинд байсан эмэгтэй машинаасаа буугаад гар утсаараа бичлэг хийгээд байсан бөгөөд тэр эмэгтэй Л.Бтай маргалдаад байсан Л.Б ахиж гар утсыг нь булааж авах үед нь Э.Д Л.Баас утсыг авч тэр эмэгтэйд өгсөн ингээд бид нар явсан тэр Б.Б гэх залуу эхнэрийнхээ хамт үлдсэн. Л.Б нь Б.Быг унагах үед гэмтэл учруулсан гэж бодож байна. Тухайн үед би Б.Быг татаж унагахад эхнэр нь гэх эмэгтэй над руу дайраад би юу болсныг нь анзаарч чадаагүй харин Л.Б цагдаад дахин мэдүүлэг өгөхөөр ирэх үедээ би өмнө мэдүүлэг өгөх үедээ сандарч байгаад нэг удаа өшиглөсөн асуудал гаргаснаа хэлэлгүй гараад ирсэн байна гэж ярьсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 102-104 дүгээр тал/
*Гэрч Т.Жы өгсөн:
“...Манай бригадыг ахалдаг Б гэх ах кадастрын зураг аваад ир гэнэ хоёулаа аваачиж өгөөд ирье гэхээр нь би хамт явсан юм бид хоёрыг очих үед Б.Б түүний эхнэр нар хэдэн залуустай маргалдаад байсан ингээд байж байтал нэг залуу нь Б.Б эхнэрийн гар утсыг булаасан энэ үед Б.Б тэр залуу руу утсыг нь өг гээд дайрах үед нэг өндөр биетэй залуу Б.Быг араас нь татаж унагасан, энэ үед нэг туранхай биетэй дундаж нуруутай залуу Б.Бы цээж хэсэгт нэг удаа өшиглөсөн. Б.Быг өшиглөдөг залуу утсыг нь булааж авсан Б.Б эхнэрийн утсыг өг гээд барьцалдаж авах үед тэр залуу Б.Быг тонгорч унагаасан энэ үед би бас л машинд суугаад харж байсан...” гэх мэдүүлэг /1р хх-н 139-143 дугаар тал/
Шинжээч эмч Б.Оын өгсөн:
“...Цээж хэвлий хэсэг буюу өвчүү ясны доод хэсэгт цохих дэвсэх өшиглүүлэх үед үүсэх боломжтой араас татаж унагах, түлхэж унагах, тонгорч унагах үед үүсэх боломжгүй юм. Өвчүү хэсгээр ямар нэгэн зүйлд цохигдохгүйгээр дөрвөн хөллөж унах үед ийм гэмтэл үүсэх боломжгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 219-220 дугаар тал/
*Яллагдагч Л.Бы өгсөн:
“...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна миний хийсэн үйлдэлд тохирч байна. Тухайн үед би өөрийн зуслангийн газарт хүмүүс хэмжилт хийгээд байхаар нь хэмжилт хийлгэхгүй гэж очоод л хэрүүл маргаан болсон юм Б.Б болон Б.У нарын цамцыг би маргалдаж ноцолдох үедээ урсан мөн Б.Уын гар утсыг булаацалдаж байгаад газар унагаж гэмтээсэн мөн Б.Б гэх хүнийг газар унасан байхад нь хажуугаас нь цээж хэсэгт нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн үйлдэл гаргасан би бүх болсон асуудлыг одоо ярих гэхээр санахгүй байна гаргасан үйлдлээ бол мэдэж байна хамт байсан хүмүүсээс Б.Б гэх залуу Б.Быг газар унагасан бөгөөд тухайн үед Б.Б дөрвөн хөллөж унасан юм тэр үед нь би өөрөө нэг удаа Б.Бы цээж хэсэгт өшиглөсөн асуудал гаргасан. Мөн Б.Быг нэг удаа хавирч унагасан үйлдэл гаргасан. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 237-239 дүгээр тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 198 дугаартай:
“...Б.Бы биед өвчүү ясны доод 1/3 хэсэгт цууралт, хэвлийн баруун доод хэсэгт цус хуралт, баруун шууны дотор доод хэсэг, баруун бугалганы дотор дунд, зүүн гуяны дотор дунд хэсэгт жижиг цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Өвчүү ясны доод 1/3 хэсэгт цууралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 73-74 дүгээр тал/
*Дамно ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн АЦ22-56 дугаартай:
“...Шинэвтэр, эрэгтэй эмэгтэй хүний цамц 2 ширхэгийн үнэ 168.000/нэг зуун жаран найман мянга/ төгрөг, Ай фоне 8 пласс маркийн гар утасны үнэ 550.000/таван зуун тавин мянга/ төгрөг, нийт 718.000/долоон зуун арван найман мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 51-55 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 154 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар баг, Их-Улаан шивэрт гэх газарт 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 21 цагийн орчимд иргэн Б.Б нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан, мөн шүүгдэгч Л.Б нь хохирогч Б.Б, Б.У нартай “бичлэг хийсэн, газрын хэмжилт хийсэн” гэх мэт шалтгаанаар маргалдаж тэдгээрийн эрэгтэй цамц 1 ширхэг, эмэгтэй цамц 1 ширхэг, Ай фоне 8 пласс загварын гар утас 1 ширхэг зэргийг дахин ашиглаж боломжгүйгээр устгаж, гэмтээж 718.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх үйл баримт тус тус тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Л.Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Бы ”...Тэгээд би машинаасаа буугаад та нар битгий хүнийг айлгаж, далайлган сүрдүүлээд бай би та нараас айгаад байх юм байхгүй, та нар залуучууд байж ингэж болохгүй гэж хэлээд ярилцахад, урдаас эсэргүүцэж хэл амаар турхирч, явчих та нар гээд айлган сүрдүүлж байсан. Би тухайн залуучуудыг бүгдийг нь намайг зодоод байна гэж л ойлгож байсан юм яагаад гэхээр тэр залуучууд бүгд инээлдээд намайг доромжлоод байх шиг санагдаж байсан нэг өндөр залуу нь миний гуя хэсэг рүү нэг удаа өшиглөж байсан тэрийг нь би бол яг харсан харин миний цээж рүү хэн өшиглөсөн гэдгийг нь би сайн мэдэхгүй байна. Би гомдолтой байна тухайн Л.Б гэх хүн болон түүнтэй хамт байсан хүмүүс аль аль нь надаас болон миний эхнэрээс уучлалт гуйгаагүй тиймээс маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Уын”...Тэгээд удалгүй манай нөхрийг нэг нь араас нь цохиод хөл рүү нь өшиглөөд унагаасан тухайн үед хэн нь унагасныг харж амжаагүй үргэлжлүүлээд манай нөхрийг цээж хэсэгт нь хөлөөрөө дэвслээд нэг нь толгой хэсэг рүү өшиглөж байгаа харагдсан харанхуй байсан болохоор яг оноож хэлж би мэдэхгүй байна би Б руу чи яахаараа миний нөхрийг зоддог юм гээд хойшлуулах санаатай хөлөөрөө өшиглөх гээд хөлөө өргөтөл миний хөлөөс барьж аваад хойш нь түлхэж унагаахад нь босож ирээд дахин өшиглөх гээд хөлөө өргөтөл, ахиад түлхээд унагаасан би босож ирээд утсаа авах гээд утас булаасан залуугаасаа миний утсыг өг гэхэд хойноос нэг нь үсдээд татаж унагахад манай нөхөр та нар боль гээд орилсон миний нөхөр над дээр ирэх гээд ирж чадахгүй тухайн залууст заамдуулсан тал талаас бүчээд машины урд хамар дээр ноцолдоод байсан. Би харж амжаагүй шууд л хойноос үснээс зулгаагаад унагааж чирсэн. Дараа нь гэртээ ирээд миний хүзүүний хэсэг зулгарсан байсныг мэдсэн...” гэх мэдүүлэг, гэрч Т.Цийн”...тэр эмэгтэй Хгаас утсаа нэхээд нэг удаа алгадсан гэтэл тэр эмэгтэй нөхөр Б.Б гэх залуу эхнэрээ өмөөрөөд Х руу дайрах үед Б.Б дундуур нь ороод Б.Б гэх залууг хоёр гараараа түлхэхэд Б.Б газар унасан бөгөөд тэр үед эхнэр нь гэх эмэгтэй чи миний нөхрийг зоддог хэн бэ гээд Б.Б руу дайраад байсан энэ үед нь би тэр эмэгтэйд гар утас чинь машины чинь урд байна шүү гэж зааж өгсөн тэр эмэгтэй гар утсаа авсан юм. Ингээд тэр Б.Б гэх залуу эхнэрээ аваад машиндаа суусан машиндаа суугаад тэр эмэгтэй Л.Бтай хэрүүл маргаан хийгээд дахин бичлэг хийх үед Л.Б тэр эмэгтэй гар утсыг булааж авсан тэр үед Б.Б Л.Бтай муудалцаж барьцалдаад авсан бөгөөд салгах завдалгүй Л.Б нь Б.Быг газар унагаасан энэ үед нь би Б.Быг татаж босгоод за эхнэрийн чинь утсыг өгчихлөө та хоёр явчих тэгэх үү гэхэд Б.Б эхнэрээ дахин машинд суулгахад эхнэр нь бичлэг хийгээд Л.Бтай хэрэлдсэн энэ үед Л.Б бичлэг хийж байсан утсыг нь булааж авахад Э.Д тэр утсыг нь аваад Б.Б гэх залууд өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Э.Дий”...тэр эмэгтэй Хгаас утсаа нэхээд нэг удаа алгадсан гэтэл Б.Б боль гээд очих үед түүний нөхөр Б.Б гэх залуу Б.Б руу дайраад Б.Б нь Л.Б гэх залууг хоёр гараараа түлхэхэд Б.Б газар унасан бөгөөд тэр үед эхнэр нь гэх эмэгтэй чи миний нөхрийг зоддог хэн бэ гээд Б.Б руу дайраад байсан. Ингээд тэр Б.Б гэх залуу эхнэрээ аваад машиндаа суусан машиндаа суугаад тэр эмэгтэй Л.Бтай хэрүүл маргаан хийгээд дахин бичлэг хийх үед Л.Б тэр эмэгтэй гар утсыг булааж аваад энэ утсыг нь хага шидчих үү гэхээр нь би тэр гар утсыг нь аваад тэр эмэгтэйд өгөөд эргээд харах үед Б.Б Л.Бтай муудалцаж барьцалдаад авсан бөгөөд Л.Б нь Б.Быг газар унагаасан ингээд Б.Б босоод эхнэрээ машинд суулгахад эхнэр нь дахин бичлэг хийгээд Л.Бтай хэрэлдсэн энэ үед Л.Б бичлэг хийж байсан утсыг нь булааж аваад буцааж өгсөн ингээд бид нар явсан Б.Б гэх залуу болон түүний эхнэр тэндээ үлдсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бын”...энэ үед машинд байсан эмэгтэй машинаасаа буугаад гар утсаараа бичлэг хийгээд байсан бөгөөд тэр эмэгтэй Л.Бтай маргалдаад байсан Л.Б ахиж гар утсыг нь булааж авах үед нь Э.Д Л.Баас утсыг авч тэр эмэгтэйд өгсөн ингээд бид нар явсан тэр Б.Б гэх залуу эхнэрийнхээ хамт үлдсэн. Л.Б нь Б.Быг унагах үед гэмтэл учруулсан гэж бодож байна. Тухайн үед би Б.Быг татаж унагахад эхнэр нь гэх эмэгтэй над руу дайраад би юу болсныг нь анзаарч чадаагүй...” гэх мэдүүлэг, гэрч Т.Жы”...Б.Б түүний эхнэр нар хэдэн залуустай маргалдаад байсан ингээд байж байтал нэг залуу нь Б.Б эхнэрийн гар утсыг булаасан энэ үед Б.Б тэр залуу руу утсыг нь өг гээд дайрах үед нэг өндөр биетэй залуу Б.Быг араас нь татаж унагасан, энэ үед нэг туранхай биетэй дундаж нуруутай залуу Б.Бы цээж хэсэгт нэг удаа өшиглөсөн. Б.Быг өшиглөдөг залуу утсыг нь булааж авсан Б.Б эхнэрийн утсыг өг гээд барьцалдаж авах үед тэр залуу Б.Быг тонгорч унагаасан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Л.Бы мэдүүлэг, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 198 дугаартай дүгнэлт, Дамно ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн АЦ22-56 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Хохирогч нар нь тухайн хэрэгт өөр хүмүүс оролцсон, тэдгээр хүмүүсийг шалгуулах хүсэлттэй байгаа талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдахаар хуульчилсан бөгөөд шүүх хуралдаанаас тухайн хэрэгт нэмж хүн шалгуулахаар хэргийг прокурорт буцаах боломжгүй юм.
Шүүгдэгч Л.Бы хохирогч Б.Б, Б.У нарын эрэгтэй цамц 1 ширхэг, эмэгтэй цамц 1 ширхэг, Ай фоне 8 пласс загварын гар утас 1 ширхэг зэргийг устгаж гэмтээн, 718.000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг, хохирогч Б.Бы эрүүл мэндэд өвчүү ясны доод 1/3 хэсэгт цууралт, хэвлийн баруун доод хэсэгт цус хуралт, баруун шууны дотор доод хэсэг, баруун бугалганы дотор дунд, зүүн гуяны дотор дунд хэсэгт жижиг цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.Бы хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан, хохирогч Б.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Б.Б, Б.У нарт гэмт хэргийн улмаас 718.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Шүүгдэгч уг хохирлыг нөхөн төлсөн болох нь шүүгдэгч болон хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Хохирогч нар нь шүүх хуралдаанд 15 сая төгрөг нэхэмжилнэ, үүнээс 7.880.000 төгрөг нь эмчилгээ хийлгэсэн эм тариа авсан, гэмт хэргийн улмаас ажлаа хийх боломжгүй болсоноос гарсан зардал гэж байх боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Иймд өөрт учирсан сэтгэл санааны хохирол болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ. Шүүгдэгч Л.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх байх бөгөөд, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах боломжтой байна.
Шүүхээс шүүгдэгчийг хоёр гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.У, Б.Б нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Лгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Л.Быг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700/долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000/долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000/нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000/нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.000/нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000/нэг сая/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700/долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000/долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1.700/нэг мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.700.000/нэг сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
6. Шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.У, Б.Б нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан сэтгэл санааны хохирол болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОРА