Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
Хэргийн индекс | 142/2019/00021/и |
Дугаар | 142/ШШ2019/00061 |
Огноо | 2019-01-08 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 142/ШШ2019/00061
2019 оны 01 сарын 08 өдөр | Дугаар 142/ШШ2019/00061 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох
“гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Э-тай 1997 онд танилцаж гэр бүл болж, 2002 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас том хүү 1998 онд, бага хүү 2003 онд тус тус төрсөн. 2004 оноос хойш өнөөдрийг хүртэл таарч тохирохгүй тусдаа амьдарч байгаа. Одоо хэн хэн нь тусдаа гэр бүлтэй болж амьдарч байгаа тул гэрлэлтийг цуцалж тусална уу. Эд хөрөнгө, үр хүүхдийн маргаан байхгүй болно. Бага хүү Э-гаа ээжийнх нь асрамжинд үлдээнэ.” гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие ******* нь *******-тай 1997 онд танилцаж, 1998 онд том хүүгээ, 2003 онд бага хүүгээ төрүүлсэн. ******* бид хоёр 2004 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Одоо хэн хэн нь тусдаа амьдрал зохиосон, цаашид амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Том хүү маань насанд хүрсэн, бага хүү *******-гаа миний асрамжинд үлдээхээр тохирсон. Гэр бүл, үр хүүхэд, эд хөрөнгийн маргаан байхгүй, хүлээн зөвшилцсөн болно. Хоёр хүүгийн том нь нэгэнт насанд хүрсэн. Бага хүү дараа жил насанд хүрнэ. Тэр болтол миний асрамжинд байхаар Д-тай тохирсон. Миний хувьд бага хүү *******-даа хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь *******-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч *******, хариуцагч *******-д нар нь 1997 онд танилцаж, 2002 оны 07 дугаар сарын 19-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2003 оны 06 дугаар сарын 13-ны өдөр бага хүү *******, 1998 оны 05 дугаар сарын 18-ны өдөр том хүү Д.Б нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, *******-ны төрсний гэрчилгээний хуулбар, Д.Б-ын иргэний үнэмлэхний хуулбараар тус тус нотлогдож байна.
Гэрлэгчид 2004 оноос хойш тусдаа амьдарч, хэн хэн нь тусдаа хамтран амьдрагчтай болсон болох нь тэдний тайлбаруудаар нотлогдож байх ба, гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цааш үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа байдлыг харгалзан тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ хэрэглэхгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Хүүхдийн асрамжийн хувьд нэхэмжлэгч ******* нь хүү *******-ыг эхийх нь асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Харин хариуцагч ******* нь хүү *******даа хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэсэн.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 38.2.-т Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулан тэтгэлэг тогтоож болно, мөн хуулийн 38.3-д Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлэгийг шүүх тогтооно гэж заажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд хүүхдэд олгох тэтгэлэгийн хэмжээг заасан бөгөөд мөн хуулийн 40.1.2-д 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэнэ гэж зааснаар *******-ыг насанд хүртэл нь эцэг *******-аар тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй.
Иймд *******, ******* нарын гэрлэлтийг цуцалж, хүү *******-ыг эх *******-ы асрамжинд үлдээж, *******ыг насанд хүртэл нь эцэг *******-аар тэжээн тэгүүлэхээр шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч *******-аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тэтгэлэгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 48 262 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан *******, ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2003 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү *******-ыг эх *******-ы асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2003 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү *******-ыг 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг ******* сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.С-д даалгасугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч *******-аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тэтгэлэгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 48 262 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА