Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/350

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.******* даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,                

улсын яллагч Ц.Сайнзаяа,       

шүүгдэгч Б.*******,

хохирогч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн ******* тоот дугаартай, хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, төмөр замчин мэргэжилтэй, “*******” ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 3, ******* дүүргийн 9 дүгээр хороо, ******* 5 дугаар гудамжны ******* тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч эхнэр, хүүхдийн хамт дүүрэг 11 дүгээр хороо, ийн тоотод түр оршин  суух, урьд

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

 ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт *******ийн ******* /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Б.******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “” авто худалдааны газрын амралтын өрөөнд амарч байсан М.*******ын нүүрэн тус газарт нь алгадаж, цохин, хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь хамар ясны цөмөрсөн, таславчийн зөрүүтэй хугарал, хамарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэг өгөхгүй гэжээ. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.******* мэдүүлэхдээ:  “...Эмчилгээний төлбөрт 500,000 төгрөг нэхэмжилж байна. Уг төлбөрийг барагдуулбал гомдол, саналгүй...”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч М.*******ын өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө 02 цагийн үед ажлаа дуусаад тухайн дүүргийн 19 дүгээр хороо угаалгын газрын амрах өрөөндөө ганцаараа амарч байхад гаднаас хамт ажилладаг ******* гэх залуу шал согтуу орж ирээд миний нүүрэн тус газарт гараараа 4-5 удаа цохисон. Тэгээд намайг орноос татаж унагаад миний нүүр лүү 3-4 удаа өшиглөсөн. Тэгэхэд миний хамраас цус гарахаар нь би угаах гээд ариун цэврийн өрөө рүү ороход ******* араас орж ирээд миний нүүрэн тус газарт 3-4 удаа алгадсан.

Би *******тэй сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцон эвлэрсэн. Б.******* миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-16 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.гийн өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “” нэртэй авто угаалгын газарт өөрийн найз залуу болох мөн хамт ажилладаг ******* гэх хоёр хүнтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд бид гурав согтоод ******* манай найз залуу тэй маргалдаад түүнийг цохиод газарт хэвтүүлээд нүүр ам руу нь цохиод зодоод байсан. Тэгснээ намайг бас алгадаж аваад зодох гээд дайраад байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлж хэрэглэсэн байсан болохоор зарим зүйлийг нь огт санахгүй байна. ******* цаана амралтын өрөөнд амарч байсан. Маргааш өдөр нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ******* нь нүд ам нь хавдсан явж байсан. Юу болсон талаар асуухад ******* намайг зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.гийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ “...1.3.4. М.*******ын биед хамар ясны цөмөрсөн, таславчийн зөрүүтэй хугарал, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 8. Цаашид ерөнхий хөдөлмөрийн  чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,

 

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 46-48 дугаар хуудас/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

           -   иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 71 дүгээр хуудас/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 77 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “” авто худалдааны газрын амралтын өрөөнд амарч байсан М.*******ын нүүрэн тус газарт нь алгадаж, цохин, хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь хамар ясны цөмөрсөн, таславчийн зөрүүтэй хугарал, хамарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлт,

 

            шүүгдэгч Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаан байхгүй хүлээн зөвшөөрч байгаа...” гэх саналыг тус тус гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

мөрдөн байцаалтад хохирогч М.*******ын өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө 02 цагийн үед ... ******* гэх залуу шал согтуу орж ирээд миний нүүрэн тус газарт гараараа 4-5 удаа цохисон. Тэгээд намайг орноос татаж унагаад миний нүүр лүү 3-4 удаа өшиглөсөн. Тэгэхэд миний хамраас цус гарахаар нь би угаах гээд ариун цэврийн өрөө рүү ороход ******* араас орж ирээд миний нүүрэн тус газарт 3-4 удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-16 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.гийн өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “” нэртэй авто угаалгын газарт өөрийн найз залуу болох мөн хамт ажилладаг ******* гэх хоёр хүнтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. ...Маргааш өдөр нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ******* нь нүд ам нь хавдсан явж байсан. Юу болсон талаар асуухад ******* намайг зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.гийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ “...1.3.4. М.*******ын биед хамар ясны цөмөрсөн, таславчийн зөрүүтэй хугарал, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 8. Цаашид ерөнхий хөдөлмөрийн  чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 46-48 дугаар хуудас/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/ зэрэг бусад нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь хохирогч М.*******ын эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь нотлогдон тогтоогдож байна.

Иймд дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хэргийн хохирогч М.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Гэм буруугийн шүүх хуралдаанд хохирогч М.******* нь Эмчилгээний төлбөрт 500,000 төгрөг нэхэмжилж байна гэх боловч холбогдох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанд шинээр баримт гаргаж өгөөгүй тул хохирлын талаарх тооцоог энэ шүүх хуралдаанаар тооцоолох боломжгүй байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч М.******* нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдав.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” гэх санал,

   Шүүгдэгч: “...Эхнэр удахгүй төрнө. Ажлаа таслахгүй ажиллах хүсэлтэй байна. Торгох ял оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

  Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний урьд 2 удаагийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан, өөрт дүгнэлт хийгээгүй зэрэг хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******д 2 сарын хугацаагаар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сидийг хэрэгт хадгалах, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг 2 сарын хугацаагаар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.******* нь зорчих эрхийг хязгаарлах ял биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сидийг хэрэгт хадгалах, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.******* нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

  

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ц.МӨНХ-ЭРДЭНЭ