Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар  2023/ШЦТ/349

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх алдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

  шүүх алдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,                

 улсын яллагч Т.Баянмөнх,       

 шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх алдааны танхимд нээлттэй хийсэн алдаанаар,    

 

Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн ******* тоот дугаартай, хэргийг *******0*******3 оны 4 дүгээр сарын *******1-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 198******* оны 10 дугаар сарын **************-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *******, 1 хүүхдийн хамт ******* дүүргийн ******* дугаар хороо *******-р гудамж ************** тоотод оршин  суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогт *******гийн ******* /РД:ШБ8*******10**************68/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Б.******* нь шунахай сэдэлтээр *******0************** оны 9 дүгээр сарын **************-ны өглөө ******* дүүргийн 1******* дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй зочид буудлаар хамт үйлчлүүлсэн, хохирогч Э.ын эзэмшлийн Хаан банкны АТМ-ээс ******* удаагийн үйлдлээр нийт 800,000 төгрөгийг хохирогч виза картнаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар гарган авч бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэг өгөхгүй гэжээ. /шүүх алдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Э.ын өгсөн: “...Би *******0************** оны 9 дүгээр сарын *******1-нд үдийн алдад манай найз над руу залгаад Тэнгис кинотеатрын хойно плаза дээр хүрээд ир гэхээр нь би хөдөөнөөс ирсэн тул 4 литр нэрмэл аваад очсон. Бид ******* авч ирсэн нэрмэлээ хувааж уугаад плазагаас гарсан. Тэрнээс хойшоо яг юу хийснээ сайн санахгүй байна. Нэг мэдсэн эхнэрийн дүүгийн ангийн хүүхэд болох болон хамт амьдарч байсан гэх эмэгтэй хүнтэй гурвуулаа бичилд нэг буудалд орчихсон архи ууж байсан. Архи ууж байхад эхнэр над руу яриад чиний цалинг миний данс руу хийгээд давхар бас чиний данс руу хийчихсэн байна. Чи буцаад шилжүүлэх үү би шилжүүлэх үү гэхээр нь би чи ойрхон байгаа юм чинь чи наагуураа учрыг нь олчих би ширээ явлаа гэж хэлсэн. Энэ байдлаас намайг мөнгөтэй болчихсон байх гэдгийг мэдсэн байх би ийн хамт амьдарч байсан гэх эмэгтэйн өглөө 0******* цагийн орчим дэлгүүр орж 1 шил архи 3 гоймон ус ундаа зэрэг аваад буудлын өрөөнд орж авч ирсэн юмаа уугаад унтсан. 1******* цагийн үед буудлын үйлчлэгч гараарай гээд дуудахаар нь сэрээд утас, эд зүйлсээ шалгахад түрийвчинд байсан Хаан банкны карт байхгүй иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх байхгүй байсан.

 Утсаа цэнэглэж байгаад утсаа асааж үзэхэд нэлээн олон удаа дэлгүүр орчихсон юм шиг бага багаар уншуулчихсан байсан. Уншиж байхад сүүлд нь 300,000 төгрөгөөр 1 удаа, 500,000 төгрөгөөр 1 удаа авчихсан байсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, ******* нь миний 800,000 төгрөгийг буцаан өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-4******* дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.ийн өгсөн:

“...Би *******0************** оны 9 дүгээр сарын *******1-ний өдөр хамтран амьдрагч ******* болон эгч цоожтой хамт хүүхдийн тэтгэмжээр барьцаалж зээл авч болох талаар асуух гээд Тэнгис орчимд байдаг Хаан банк руу явж байгаад замдаа СУИС-н урд ангийн хүүхэд Далайцэрэнгийн хүргэн ах тай таарахад жаахан согтолттой байсан. Тэгээд нэг шил архи авч өгье гэхээр нь би урд өдөр нь уучихсан дотор жаахан муу явсан болохоор зөвшөөрөөд гадаа уучихъя гэхэд үгүй буудал авч ууя надад 60,000 төгрөг байна гээд буудал хайж байгаад хорооллын бичилд байрлах буудалд *******, ах бид 3 орсон. Ороод ******* цаг хэртэй архи уугаад байж байтал ын утсанд 1,*******00,000 төгрөг орж ирсэн гээд мессеж ирсэн. Удалгүй компанийн нягтлан залгаад андуураад буруу хийчихсэн байна гэх зүйл ярьсан. Тэгээд архи ууж идэх юм аваад буудалдаа хоносон.

Өглөө сэрэхэд ******* явчихсан байсан. Тэгэхэд картаа хайгаад олоогүй. Би *******д чи ахын картыг авчихсан юм уу гэхэд эхэндээ үгүй юу солиороод байгаа юм гэж байснаа сүүлдээ авчихсан ******* удаа мөнгө авчихсан гэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/,

 

- Хохирогч Э.ын “...хохирол болох 800,000 төгрөгийг ******* нь буцаан өгсөн. Хохиролгүй болсон нь үнэн. Гомдол саналгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 106 дугаар хуудас/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9-1******* дугаар хуудас/,

- Камерын бичлэгийг хуулбарласан дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 18-*******4 дүгээр хуудас/,

- Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:     

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 99 дүгээр хуудас/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 101 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.******* нь шунахай сэдэлтээр *******0************** оны 9 дүгээр сарын **************-ны өглөө ******* дүүргийн 1******* дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй зочид буудлаар хамт үйлчлүүлсэн, хохирогч Э.ын эзэмшлийн Хаан банкны АТМ-ээс ******* удаагийн үйлдлээр нийт 800,000 төгрөгийг хохирогч виза картнаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар гарган авч бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлт,

 

            шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч Л.Ганцэцэг нь шүүх алдаанд гаргасан саналдаа: “...гэм буруу болон зүйлчлэл дээр хэлэх санал байхгүй...” гэх саналыг тус тус гаргав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

мөрдөн байцаалтад хохирогч Э.ын өгсөн: “...ийн хамт амьдарч байсан гэх эмэгтэйн өглөө 0******* цагийн орчим дэлгүүр орж 1 шил архи 3 гоймон ус ундаа зэрэг аваад буудлын өрөөнд орж авч ирсэн юмаа уугаад унтсан. 1******* цагийн үед буудлын үйлчлэгч гараарай гээд дуудахаар нь сэрээд утас, эд зүйлсээ шалгахад түрийвчинд байсан Хаан банкны карт байхгүй иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх байхгүй байсан.

 Утсаа цэнэглэж байгаад утсаа асааж үзэхэд нэлээн олон удаа дэлгүүр орчихсон юм шиг бага багаар уншуулчихсан байсан. Уншиж байхад сүүлд нь 300,000 төгрөгөөр 1 удаа, 500,000 төгрөгөөр 1 удаа авчихсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-4******* дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.ийн өгсөн “... картаа хайгаад олоогүй. Би *******д чи ахын картыг авчихсан юм уу гэхэд эхэндээ үгүй юу солиороод байгаа юм гэж байснаа сүүлдээ авчихсан ******* удаа мөнгө авчихсан гэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/, хохирогч Э.ын “...хохирол болох 800,000 төгрөгийг ******* нь буцаан өгсөн. Хохиролгүй болсон нь үнэн. Гомдол саналгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 106 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9-1******* дугаар хуудас/, камерын бичлэгийг хуулбарласан дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 18-*******4 дүгээр хуудас/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд ******* дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.******* нь шунахай сэдэлтээр *******0************** оны 9 дүгээр сарын **************-ны өглөө ******* дүүргийн 1******* дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй зочид буудлаар хамт үйлчлүүлсэн, хохирогч Э.ын эзэмшлийн Хаан банкны АТМ-ээс ******* удаагийн үйлдлээр нийт 800,000 төгрөгийг хохирогч виза картнаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар гарган авч бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

мөрдөн байцаалтад хохирогч Э.ын өгсөн: “...******* нь миний 800,000 төгрөгийг буцаан өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-4******* дугаар хуудас/, “...хохирол болох 800,000 төгрөгийг ******* нь буцаан өгсөн. Хохиролгүй болсон нь үнэн. Гомдол саналгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 106 дугаар хуудас/ зэргийг харгалзан шүүгдэгч Б.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” гэх санал,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлд зааснаар ******* жилийн хугацаагаар хорих ялыг хойшлуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, өмгөөлөгчийн санал бол шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******г 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар аагдан ирсэн ******* ширхэг Сидийг хэрэгт хадгалж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.*******, 36.6, 36.*******, 36.8, 36.10, 36.13, 3*******.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.******* нь зорчих эрхийг хязгаарлах ял биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар аагдсан ******* ширхэг Сидийг хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ