| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2021/0085/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/85 |
| Огноо | 2023-04-14 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/85
2023 4 14 2023/ШЦТ/85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2336000280044 дугаартай, 178/2023/0085/Э индекстэй хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Улсын иргэн, Боролдой овогт Батжаргалын *******, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 1989 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, бүрэн дунд боловсролтой, жолоочийн мэргэжилтэй, хувиараа мал, махны худалдаа эрхэлдэг, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 05-18 тоотод оршин суух, аминдаа приус 11 маркын машинтай, сарын өрхийн орлого 1000000 төгрөг, регистрийн дугаар *******
Холбогдсон хэргийн талаар:
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго ... шүүгдэгч *******г Даатгал - ийн Ховд аймаг дахь салбарт ын менежерээр ажиллаж байхдаа 2022 оны 07 дугаар сарын 06-09- ний өдрүүдэд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын баяр наадмын үеэр тус сумын “Хаан гал тамга” хадгаламж зээлийн хоршооны менежер ******* хурдан морины унаач 25 хүүхдийн гэнэтийн ослын д даатгуулсан 2500000 төгрөгийг ХААН банкин дахь өөрийн эзэмшлийн ******* дугаартай дансаар дамжуулан 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 2000000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 500000 төгрөг шилжүүлэн авсан, жолоочийн хариуцлагын д 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр даатгуулсан ******* 59400 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр даатгуулсан ******* 31350 төгрөгийг завшсан нь нотлогдсон ... ” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, гомдолд хавсаргасан ...Хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын ын баталгаанууд, шилжүүлгийн мэдээлэл, *******гийн ... 2230000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 15- ны дотор төлж барагдуулна... гэх баталгаа зэрэг баримтууд (хавтаст хэргийн 09-27 дахь тал);
2. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч өгсөн... Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын “Хаан гал тамга” хоршооны менежер ажилтай. Манай “ Хаан гал тамга” хадгаламж зээлийн хоршоо нь 2022 оны 07 дугаар сард болсон баяр наадмын үеэр - тай гэрээ байгуулж, хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын хийсэн. Уг гэрээг манай хоршооны захирал Ш.Нямсүрэн хийсэн. Тухайн 25 хүүхдийн болох 2500000 төгрөгийг өөрийн ХААН банкны 5861046074 дансанд төвлөрүүлж, Даатгал -ны ажилтан *******гийн ******* дугаарын данс руу 2022 оны 07 дугаар сарын 22- ны өдөр 2000000 төгрөг, 08 сарын 01-ний өдөр 500000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл Даатгал -иас над руу яриад “мөнгөө хийгээч” гэхээр нь “танай ажилтан ******* гэх хүний дансаар хийсэн” гэдгээ хэлсэн. Дараа нь ******* гэх хүн рүү залгаад “танай байгууллагаас мөнгөө нэхээд байна. Байгууллагадаа өгөөгүй юм уу” гэхэд ах нь удахгүй хийнэ гэж хэлсэн. Сүүлд ******* утас авахаа больсон ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал),
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Жавзанчулууны хохирогчоор өгсөн... ******* нь 2022 оны 01 дүгээр сард манай байгууллагад менежерээр ажил орсон. Тэгээд 2022 оны 07 дугаар сард Эрдэнэбүрэн сумын наадмын үеэр хурдан морь унаач 50 хүүхдийн хийхээр 50 гэрээ байгуулж, нийт 2500000 төгрөгийн хийлгэсэн байсан. Тухайн мөнгийг Г.Нямцоож өөрийн данснаас *******гийн данс руу хийсэн байсан. Тухайн мөнгийг ******* манай байгууллагын дансанд төлөхгүй өөртөө ашиглаж манай байгууллагыг хохироож байна. Мөн дээрээс 2022 оны 06 дугаар сард 6 хүний жолоочийн хариуцлагын д төлсөн 295020 төгрөгийг хувьдаа завшсан. ******* нь 2018, 2019 онуудад манай байгууллагад ажиллаж байгаад мөнгө дутагдуулаад ажлаасаа гарсан байгаад дахин 2022 оны 01 дүгээр сард дахин ажилдаа орсон байсан. 2022 оны 06 дугаар сарын 15-ны үед ажилдаа ирэхгүй байхаар нь залгахад “Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын баяр дээр ажиллаж байна” гээд өөрт байсан 50 ширхэг баталгааны хуудсаар өгөөгүй байсан. ******* нь Эрдэнэбүрэн сумын баяр дээр хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын хийсэн байсан. ******* нь байгууллагын данс руу 2022 оны 08 дугаар сарын 05- ны өдөр 500000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн 9 жолоочийн хариуцлагын 295020 төгрөгийг хувьдаа завшсан ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал),
4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Жавзанчулууны хохирогчоор дахин өгсөн ... ******* нь Даатгал -ийн Ховд аймаг дахь салбарын захирал болох миний 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 1/6 тоот тушаалаар Ховд аймаг дахь салбарын ын менежерээр томилогдон ажиллаж байсан. ******* гэх хүнтэй 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр -ийн Ховд аймаг дахь салбар хөдөлмөрийн гэрээ байгуулж ажлын байрны тодорхойлолт, зорилго чиг үүргийг танилцуулж, ажилтны болон ажил олгогчийн эрх үүргийг танилцуулж гарын үсэг зуруулж баталгаажуулсан байгаа. *******гийн цалинг харилцах данс руу нь шилжүүлсэн байгаа. 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 185186 төгрөгийн цалин авсан. ******* нь 2022 оны 06 дугаар сарын сүүлээс хойш ажилдаа ирээгүй тул хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 04/214 дугаартай тушаалаар ажлаас нь чөлөөлсөн байгаа. 2022 оны 07 дугаар сарын цалингаас жолоочийн хариуцлагын 295020 төгрөгийг суутгасан байгаа... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал),
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Жавзанчулууны хохирогчоор дахин өгсөн... ******* нь манай байгууллагад учруулсан хохирол 2300000 төгрөгийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр манай салбарын ХААН банканд байрших 5845010579 дугаартай дансанд А-13 гэсэн утгатайгаар хийж, хохирлыг барагдуулсан байгаа. Манай байгууллагын хувьд орлогоо шууд байгууллагын данс руу хийнэ гэсэн журам байхгүй. Хөдөө орон нутагт зарим тохиолдолд сүлжээ байхгүйн улмаас бэлнээр, мөн өөрийн дансанд төвлөрүүлж байгаад байгууллагын дансанд шилжүүлдэг байгаа. ******* нь манай байгууллагад 300000 төгрөгийг илүү төлсөн. Тухайн мөнгийг манай байгууллага буцааж төлнө. Одоо ямар нэгэн нэмж нэхэмжлэх зүйл үгүй, гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал),
6. Мөрдөн шалгах ажиллагаанд *******гийн яллагдагчаар өгсөн ... Би 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр -ийн Ховд аймаг дахь салбарт менежерээр ажилд орж ажиллаж байгаад 2022 оны 07 дугаар сарын 06-09 ны өдрүүдэд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын баяр наадмын үеэр “Хаан гал тамга” хадгаламж зээлийн хоршооны менежер Г.Нямцоожтой хамтран 25 хүүхдийг 100000 төгрөгөөр тооцож морь унаач хүүхдийн хийсэн. Тухайн үед хөдөө газар сүлжээгүй байсан. 20 хүүхдийн мөнгө 2000000 төгрөг төвлөрснийг өөрийн дансаа явуулж хийлгүүлж авсан. Үлдэгдэл 500000 төгрөг нь 08 сарын 01- ний өдөр миний дансанд орж ирсэн байсан. Тухайн үед нэг хүн малын сараалжин хашаа хийж өгсөн мөнгө орж ирэх байсан тул тухайн мөнгөө орж ирэхээр нь төлнө гэж тооцоолоод хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Мөнгөө хэрэглэчхээд төлж чадахгүй удаасан. Би ажиллаж байх үедээ жолоочийн хариуцлагын , мөн албан байгууллагатай харилцаа тогтоож, тухайн байгууллагын ажилчдын гэнэтийн осол, хөдөлмөрийн чадвар түр алдалтын хийдэг байсан. Б.Галбадрах, А.Аубекер, Я.Нарантуяа, Б.Дамдинбазар, С.Баянмөнх, С.Барсүрэн, Я.Цэрэнбалт Л.Лхачинхүү нарын 8 хүн зээлээр хийлгэснээс Б.Галбадрах, С.Барсүрэн нарын 594000 төгрөгийг бэлнээр авсан байгаа. Би 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Даатгал -ийн Ховд аймаг дахь салбарын 5845010579 дугаартай дансанд өөрийн 5862348484 дугаарын данснаас 2300000 төгрөгийг шилжүүлж, хохирлыг барагдуулсан ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал),
7. *******гийн ХААН банкны ******* дугаартай дансны “депозит дансны дэлгэрэнгүй хуулга” (хавтаст хэргийн 68-74 дэх тал),
8. Жолооч Б.Галбадрах, Я.Нарантуяа , С.Баянмөнх, С.Барсүрэн, Я.Цэрэнбат, Л.Лхачинхүү нарын жолоочийн хариуцлагын албан журмын ын даатгуулагчийн гэрээний мэдүүлгийн маягт (хавтаст хэргийн 77-85 дугаар тал),
9. -ийн Ховд аймаг дахь салбарын захирал Д.Жавзанчулуун, Хаан гал тамга ХЗХ-ийн захирал Ш.Нямсүрэн нарын байгуулсан хамтран ажиллах гэрээ (хавтаст хэргийн 86-92 дахь тал),
10. Даатгал -ийн Ховд аймаг дахь салбарын захирлын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1/06 дугаартай ... “Ажилд авах тухай” тушаалаар Батжаргалын *******г 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн Ховд аймаг дахь салбарын ын менежерээр ажиллуулж, сарын цалинг 620000 төгрөгөөр тогтоосон... тушаал (хавтаст хэргийн 45-46 дугаар тал),
11. Ажил олгогч Даатгал -ийн Ховд аймаг дахь салбар болон ажилтан Батжаргалын ******* нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 21- ний өдөр байгуулсан 21/16019 дугаартай хөдөлмөрийн гэрээ (хавтаст хэргийн 95- 99 дэх тал),
12. салбарт ажиллаж буй ажилтны нийгмийн ын шимтгэл төлөлтийн баримт (хавтаст хэргийн 100-106 дахь тал),
13. Даатгал -ийн Ховд аймаг дахь салбарын захирлын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 04/214 дугаартай ... Ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалаар *******г 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсан ... (хавтаст хэргийн 107 дахь тал) … зэрэг нотлох баримтуудаар ... шүүгдэгч Батжаргалын ******* нь Даатгал -ийн Ховд аймаг дахь салбарын захирлын 2022 оны 01 дүгээр сарын 21- ний өдрийн 1/06 дугаартай ... Ажилд авах тухай... тушаалаар тус салбарын борлуулалтын менежерээр ажиллаж байх үедээ 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 09-ний өдрүүдэд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын баяр наадмын үеэр тус сумын “Хаан гал тамга” хадгаламж зээлийн хоршооны менежер ******* хурдан морины унаач 25 хүүхдийн гэнэтийн ослын д даатгуулсан 2500000 төгрөгийг ХААН банкин дахь өөрийн эзэмшлийн ******* дугаартай дансаар дамжуулан 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 2000000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 500000 төгрөг шилжүүлэн авсан, жолоочийн хариуцлагын д 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр даатгуулсан ******* 59400 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр даатгуулсан ******* 31350 төгрөг нийт 2090750 төгрөгийг хувьдаа завшсан ... нь нотлогдон тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь -ийг төлөөлж тухайн байгууллагын нэрийн өмнөөс даатгуулагч нартай гэрээ байгуулах эрхийнхээ дагуу гэнэтийн ослын, жолоочийн хариуцлагын ын гэрээг байгуулсан, гэрээний дагуу төлөгдсөн 2095750 төгрөгийг өөрийн дансаар авч, хувьдаа ашигласан нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Хоёр: Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” бол гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
2. Итгэмжлэн хариуцсан этгээд гэж иргэн, хуулийн этгээдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно.
3. Хөрөнгө завших гэдэг нь бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд дур мэдэн хууль бусаар авч, хувийн зорилгодоо хэрэглэсэн шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэл байдаг бөгөөд шүүгдэгч ******* нь Даатгал -ийн Ховд аймаг дахь салбарын захирлын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1/06 дугаартай ... “Ажилд авах тухай” тушаалаар 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн Ховд аймаг дахь салбарын ын менежерээр томилогдон, ажил олгогч Даатгал -ийн Ховд аймаг дахь салбартай 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 21/16019 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байх үедээ ... 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 09-ний өдрүүдэд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын баяр наадмын үеэр тус сумын “Хаан гал тамга” хадгаламж зээлийн хоршооны менежер ******* хурдан морины унаач 25 хүүхдийн гэнэтийн ослын ын гэрээг байгуулж, тухайн д даатгуулсан 2500000 төгрөгийг ХААН банкин дахь өөрийн эзэмшлийн ******* дугаартай дансаар дамжуулан 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 2000000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 500000 төгрөг шилжүүлэн авсан, мөн жолоочийн хариуцлагын д 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр даатгуулсан ******* 59400 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр даатгуулсан ******* 31350 төгрөгийг өөртөө авч ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж гэмт хэргийн хохирол, хор уршгийг тус тус ялган хуульчилсан.
5. Шүүгдэгч ******* нь Даатгал -ийн Ховд аймаг дахь салбарт 2090750 төгрөгийн хохирол учруулсан ба тухайн хохирлоо төлсөн нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн ХААН банкин дахь ******* дугаартай дансны хуулганы баримтаар тогтоогдож байна.
6. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь манай байгууллагын менежерийн хувьд хөдөө орон нутагт очиж ажилладаг, энэ үедээ өөрийн дансанд болон бэлнээр ын мөнгийг төвлөрүүлж, дараа нь байгууллагын дансанд шилжүүлж болдог. Энэ талаар тусгайлан зохицуулсан журам байхгүй ... гэж мэдүүлснээс үзэхэд шүүгдэгч *******гийн үйлдсэн дээрх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд заасан ...албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулсан, зохион байгуулалттай бүлэг үйлдсэн ... гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд ажиллах үедээ 25 унаач хүүхдийн гэнэтийн ослын ын 2500000 төгрөг , хоёр жолоочийн жолоочийн хариуцлагын ын 90750 төгрөг төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан боловч тухайн мөнгөнөөс 500000 төгрөгийг нь байгууллагын дансанд төлж, 2090750 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн хэргийн үйл баримт тогтоогдсон.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
3. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 53 дахь тал), байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 57 дахь тал), шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн “...би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал) ... гэрч Н.Даваажаргалын өгсөн... ******* нь эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Хувиараа “Алтай” зах дээр махны худалдаа эрхэлдэг. Эхнэр нь бага ангийн багшийн ажилтай. Гэр бүлийн хувьд хэрүүл маргаан хийдэггүй. Гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй ... гэх мэдүүлэг, гэрч Б.Бямбахүүгийн ... ******* нь манай нөхөр. Бид хоёр хүүхдийн хамт амьдардаг. ******* нь даруу төлөв зантай, найрсаг юмны арга эв олохдоо сайн, тусархаг, муу зуршилгүй. Одоо Жаргалант сумын “Алтай” зах дээр махны худалдаа эрхэлдэг байгаа. ******* уртын дуу дуулдаг, улсын цолчин засуул, бөх тайлбарлагч хүн байгаа ... гэх мэдүүлэг, -ийн Ховд аймаг дахь салбарт ын менежерээр ажилд орсон, гарсан тушаал, хөдөлмөрийн гэрээ, “Алтай” хүнсний захад мал, махны худалдаа эрхэлдэг зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэм буруугаа ойлгон ухамсарлаж хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
4. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
5. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” санал гаргасан ба шүүгдэгч ******* нь “Алтай” захад махны худалдаа эрхэлдэг тул хөдөө явах шаардлага гардаг, мөн хөдөө өөрийн мал дээрээ очдог тул өөр төрлийн ял шийтгэж өгнө үү гэх өөрийгөө өмгөөлж дүгнэлт гаргасан болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.
6. Шүүгдэгчийн гэм буруугаа ойлгон ухамсарлаж хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналтын хугацаа тогтоох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзсэн болно.
7. Мөн хяналт тогтоосон хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан.. оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэв.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг заасан ... тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах ... журмыг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн *******гийн тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохиролд 2090750 төгрөг төлөгдсөн болохыг тус тус дурдав.
10. Шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боролдой овогт Батжаргалын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэгдэн хариуцсан эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн 233600028044 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид төлөх хохирол 2090750 төгрөг төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.
4. Шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан ... оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг заасан ... тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна ... гэх журмыг шүүгдэгч *******д тайлбарлаж, шүүгдэгчийн *******гийн тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний биелэлтэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА