Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/97

 

2023         4           24                                        2023/ШЦТ/97

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Х.Алтангүл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Артүмт ургийн овогт Батчулууны ******* холбогдох эрүүгийн 2336000000*******9 *******тай, *******8/2023/0094 индекстэй 2023 тоны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хянан хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Артүмт ургийн овогт Батчулууны , Ховд аймгийн Чандмань суманд 1994 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эх, дүү, дүүгийнхээ хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* ******* ******* ******* тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, аминдаа гэр 1-ийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 600000 төгрөг, регистрийн ******* *******

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Батчулууны нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* ******* ******* ******* тоотод 2023 оны 02 ******* сарын 04-ний орой “хүүхдээ орноос авсангүй” гэсэн шалтгаанаар толгой тус газарт гутал шидэн цохиж биед нь зүүн чамархайн хуйханд шарх бүхий гэмтэл үүсгэн хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                          Нэг. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 ******* зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

2. Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... 2023 оны 02 ******* сарын 04-ний орой өөрийн гэртээ хүү , ах ******* нарын хамт байж байтал миний хүү ах орон дотор хэвтэж байхад “энэ шээсээ ав” гэж хэлээд миний толгой хэсэг рүү гутлаараа цохисон. Мөн гараараа нуруу болон дал хэсэгт цохисон. Удалгүй ээж орж ирээд “чи яагаад хүүхэд цохиод байгаа юм, толгойг нь хагалаад хаячихсан байна” гэж хэлээд 103 *******ын утсанд дуудлага өгөөд эмч ирж авч яваад толгойдоо хоёр оёдол тавиулсан. Тухайн үед эмч нар цагдаад дуудлага өгсөн үү гэж асуухаар нь мэдэгдээгүй гэж хэлэхэд бид нар цагдаад мэдэгдлээ гэж хэлж байсан. Би оёдол тавиулчихаад гэртээ харьсан ... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-10 дахь тал),

3. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... гэх эмэгтэй 2023 оны 02 ******* сарын 04-ний орой 22 цаг 40 минутад ахдаа зодуулсан, толгой хагарсан гэх өгүүлэмжтэй яаралтай тусламжийн тасагт ирсэн. Уг эмэгтэйн биед үзлэг хийхэд толгойн зүүн чамархай хэсэгт 2 см орчим ил зүсэгдсэн шархтай, цус гарсан байдалтай байсан. Өөр ил харагдахаар шарх, сорви байгаагүй. Тухайн эмэгтэйгээс юугаар, хэнээр цохиулсан талаар асуухад “манай ах гутлаараа цохисон” гэж хэлсэн. Тухайн үед толгойноос нь цус гарсан, бохирдол ихтэй байсан учраас толгойг нь угааж, өвчин намдаах тариа хийж, шархыг нь ариутгаж, ариун багажаар 2 ширхэг оёдол тавьж цус нь тогтсон. гэх эмэгтэй толгойн рентген зураг авахуулахад ямар нэгэн гэмтэлгүй гэж гарсан учраас тархины хаван бууруулах эмчилгээ хийж, зовиур шаналгаагаа багасгаж, өдөр бүр боолт хийлгэхийг зөвлөж, гэмтлийн эмчид амбулаториор үзүүлэх эм бичиж өгч буцаасан ... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

4. Яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 15-******* дахь тал),

5. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... Би 2023 оны 02 ******* сарын 04-ний өдөр айлын банш боохоор гэрээсээ гарсан. Орой нь 20 цагийн орчимд гэртээ ирэхэд охин толгойноос цус гарсан, орилж хашхирсан байдалтай байхаар нь “яасан юм, хэн цохисон юм” гэж асуухад “ах ******* гутлаараа цохисон” гэж хэлсэн. Би *******ээс “яагаад дүү ыг зодсон юм” гэж асуухад “наадах чинь баашилж байгаа юм” гэж хэлэхээр нь 103 *******ын утсанд дуудлага өгсөн ... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

6.Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цэндхүүгийн 2023 оны 02 ******* сарын *******-ны өдрийн *******1 *******тай ... биед гэмтэл учирсан байна. биед зүүн чамархайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. биед учирсан дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...  гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

7. *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2023 оны 3 ******* сарын 10-ны өдрийн прокурорын тогтоол (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

 

8. Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн “ ... өдөр нь ээж Б.Юмжирмааг хэл амаар доромжлоод байсан. Мөн миний орон дээрээс хүүхдээ авахгүй байсан учраас миний уур хүрээд гутал аваад шидсэн юм ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал),

9. Иргэн *******ийн гутланд үзлэг хийсэн “ ... хохирогч ыг цохисон гэх гутал нь шар өнгийн, ноосон түрийтэй, хамар, өсгий хэсэгтээ хар өнгийн оруулгатай, түрий хэсэгтээ гурвалжин хээтэй, хуучирч элэгдсэн, гутлын өсгийн доор хар өнгийн хаймар тавьж хадсан, төмөр хадаастай байв” ... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 41-43 дахь тал),

10. Эд зүйл, /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 47 дахь тал),

11. Яллагдагч *******ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 54 дэх тал),

12. Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой ******* Засаг даргын 2023 оны 02 ******* сарын 27-ны өдрийн 65 *******тай тодорхойлолт (хавтаст хэргийн 62 дахь тал),

13. ******* регистрийн *******тай, Артүмт ургийн овогт Батчулууны ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 63 дахь тал),

14.  ******* регистрийн *******тай, Артүмт ургийн овогт Батчулууны ийн ... Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 64 дэх тал),

15. ******* регистрийн *******тай, Артүмт ургийн овогт Батчулууны ийн ... Ховд аймаг, Жаргалант сум, Алагтолгой /1 дүгээр баг/-т оршин  суух...  иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 65 дахь тал),

16. ******* регистрийн *******тай, Артүмт ургийн овогт Батчулууны ийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 66 дахь тал зэрэг баримтууд болно.

 

Хоёр: Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх  хууль зүйн  дүгнэлт:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар хууль зүйн дүгнэлт хийхэд:

1. Шүүгдэгч Батчулууны нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* ******* ******* ******* тоотод 2023 оны 02 ******* сарын 04-ний орой хүүхдээ орноос авсангүй” гэсэн шалтгаанаар толгой тус газарт гутал шидэн цохиж биед нь зүүн чамархайн хуйханд шарх ... бүхий гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

2. Хохирогч биед учирсан ... зүүн чамархайн хуйханд шарх   бүхий гэмтэл нь шинжээчийн 2023 оны 02 ******* сарын *******-ны өдрийн *******1 *******тай дүгнэлтээр гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаардаг болох нь тогтоогдсон.

3. Шүүгдэгч ******* нь хохирогч толгой хэсэгт гутлаараа цохиж халдахдаа гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж дээрх ... зүүн чамархайн хуйханд шарх бүхий хөнгөн гэмтлийг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 ******* зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

4.Шүүгдэгч ******* нь ... хүүхдээ орноос авсангүй ... гэсэн шалтгаанаар маргалдах явцдаа хохирогчийн толгойн хэсэгт гутлаараа цохиж, биед нь зүүн чамархайн хуйханд шарх бүхий гэмтэл хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан... гэх  гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж  байх тул шүүгдэгч *******ийн үйлдсэн дээрх гэмт хэрэгт Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 *******зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

5. Мөн шүүгдэгч *******ийн хувьд хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

6. Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

7. Шүүгдэгчийн ёс зүйгүй үйлдэл болох ах, дүү нар бие биенээ хүндлэхгүй байдал болон хүлээцгүй зан зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон.

 

Гурав: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1.Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн 54 дэх талд “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”- аар тогтоогдож байгаа ба шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Б. өгсөн “ ... Хүү ******* нь 1994 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. Айлын 3 дахь хүүхэд бөгөөд дээрээ 1 ах, 1 эгчтэй. Ах Б.Мөнгөн нь Ховд аймгийн Жаргалант сумын төвд эхнэр, хүүхдийнхээ хамт хувиараа ажил, хөдөлмөр эрхэлж амьдардаг. Эгч Б.Алимаа нь Улаанбаатар хотод нөхөр, хүүхдүүдийнхээ хамт Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг. , ******* нар надтай хамт нэг гэрт амьдардаг. ******* Ховд аймгийн Чандмань сумын ерөнхий боловсролын сургуульд 8 ******* ангиа төгссөн. Баян-Өлгий аймгийн Булган суманд 2012-2013 оны хооронд 1 жилийн хугацаатай цэргийн алба хаасан. Эхнэр, хүүхэд байхгүй. ******* нь ямар нэгэн муу зуршилгүй. Харин архи хааяа нэг уудаг ... ” гэх мэдүүлэг, ******* регистрийн *******тай, Артүмт ургийн овогт Батчулууны ийн ... Ховд аймаг, Жаргалант сум, Алагтолгой /1 дүгээр баг/-т оршин  суух...  иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, ******* регистрийн *******тай, Артүмт ургийн овогт Батчулууны ийн иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтууд авагдсан байна.

2. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 ******* зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 ******* зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

4. Шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа болон улсын яллагчаас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун наян цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх дүгнэлт гаргасан тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хоёр зуун наян цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Дэлгэрмөрөнд оногдуулсан 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ... ялтан  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино ... гэх журмыг шүүгдэгч *******д  тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 ******* зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Дөрөв. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг,

бусад асуудлын  талаар:

 

1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч нь хохирол, хор уршиг нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна.

2. Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2336000000*******9 *******тай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдав.

3. Шүүгдэгч *******д шүүхээс торгох ял шийтгэсэн тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 ******* зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 365 ******* зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 ******* зүйл, 36.8 ******* зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 ******* зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Артүмт ургийн овогт Батчулууны ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ ... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах ... ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Артүмт ургийн овогт Батчулууны ******* 280 /хоёр зуун ная/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* оногдуулсан 280 /хоёр зуун ная/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн 2336000000*******9 *******тай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан ... ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй  бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино … гэх журмыг шүүгдэгч *******д тайлбарлаж, шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162, 163, 185 ******* зүйлд зааснаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Артүмт ургийн овогт Батчулууны ******* өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Т.ЦЭЦЭГМАА