Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/96

 

2023         4         24                                   2023/ШЦТ/96

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.*******, улсын яллагч  *******  аймгийн Прокурорын газрын  хяналтын прокурор З.*******, шүүгдэгч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.*******ос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч  Зуутраг ургийн овогт Ганхуягийн холбогдох эрүүгийн ******* дугаартай ******* индекстэй хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-6, эцэг, эх, ах, дүү нарын хүүхдийн хамт ******* аймгийн******* сумын ******* багийн дугаар гудамжны тоотод оршин суух,  аминдаа  суудлын маркийн тээврийн хэрэгсэл  нэг, хашаа, засварын газрын байр зэрэг хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 2000000 төгрөг,  урьд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжэнэий 450000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар , Зуутраг ургийн овогт Ганхуягийн

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Ганхуягийн нь ******* аймгийн******* сумын Наран багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Өргөө” зочид буудлын ойролцоо 2023 оны 02 дугаар сарын 06-ны орой маргалдах явцдаа хохирогчийн зүүн чих тус газарт гараараа цохиж зүүн чихний дэлбээнд шарх, зүүн нүдний төгсгөлд цус хуралт бүхий гэмтэл үүсгэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санатаай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал)

2. Хэргийн газрын үзлэг хийсэн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “ ... хэрэг учрал болсон гэх газар нь ******* аймгийн******* сумын Наран багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өргөө” зочид буудлын баруун талд болсон байх ба хэрэг учрал болсон гэх газрыг “1” тоогоор, үл хөдлөх цэгийг (Өргөө зочид буудал) “2” тоогоор тус тус тэмдэглэв. 1-2 хоорондох зай 16 метр, хэргийн газарт хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй” ... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-5  дахь тал),

3. Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... 2023 оны 02 дугаар сарын 06-ны орой “Өргөө” зочид буудалд хэдэн ах нарын хамт архи ууж байгаад ахтай маргалдаж, улмаар харих гээд буудлаас гараад явж байхад араас Баттөр, нар гарч ирээд Баттөр надтай маргалдаад зогсож байхад гарч ирээд “буцаад буудал руу оръё” гэж хэлэхээр нь “би харилаа” гэж хэлэхэд “битгий маяглаад бай, оръё” гэж хэлээд миний өмсөж явсан куртикын малгайнаас доошоо дарж байгаад чих рүү хоёр удаа цохисон. Тухайн үед миний чих рүү хоёр удаа цохисон. Тухайн үед миний чих урагдаж, цус гарч байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),

4. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... 2023 оны 02 дугаар сарын 06-ны орой “Өргөө” зочид буудлын 306 тоотод найзууд болох ах нарын хамт архи уугаад сууж байхад , нар хоорондоо маргалдаад байхаар нь би г “одоо чи хариад амарчих” гэж хэлээд буудлаас гаргаж гаргаад хажуу талд нь зогсож байхад араас гарч ирээд О.Дүүрэндалайг “чи яагаад хүнтэй маргалдаад байгаа юм, орвол ороод, орохгүй бол яв” гэж хэлээд тэр хоёр барилцаж аваад куртикнаас нь татаж байгаад хоёр удаа толгой тус газарт нь цохихоор нь би салгасан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй” .... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

5. ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цэндхүүгийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 151 дугаартай “... биед гэмтэл учирсан байна. биед зүүн чихний дэлбээнд шарх, зүүн нүдний төгсгөлд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл ирмэг үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь цаг хугацааны хувьд шинэ байна. биед учирсан дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Харин зүүн нүдний төгсгөлд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” ... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 17-18  дахь тал),

6.   дугаарын регистртэй, Зуутраг овогт Ганхуягийн нь  ... ******* аймаг******* сумын ******* /1 дүгээр/ багийн 3 дугаар гудамжны тоотод оршин суудаг ... гэх  иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 22 дахь тал),

7. дугаарын регистртэй, Зуутраг овогт Ганхуягийн ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 23 дахь тал),

8. Согтолт тодорхойлсон 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 25 дахь тал),

9. Иргэн д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2023 оны 3 дугаар сарын 02ы өдрийн прокурорын тогтоол (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

10. Яллагдагч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... Би 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны өдөр шилжих шөнө ******* аймгийн******* сумын Наран багт байрлах “Өргөө” зочид буудалд найзууд болох , , нартай уулзаад “Х” бааранд орж бүжиглэж байгаад оройн 01 цагийн орчимд “Өргөө” зочид буудалд ирж өрөө авч архи ууж, юм яриад сууцгаасан. Бид нарыг “Х” бааранд ороод гараад явахад өмнө нь таньдаг байсан гэх залуу бид нарыг дагаад “хамт явцгаая” гэж хэлээд дагаад ирсэн. Тухайн үед манай найз нартай маргалдаад зодолдох гээд байсан. Тэгээд өрөөнөөс гараад явахаар нь би “Өргөө” зочид буудлын гадна уулзад О.Дүүрэндалайд хандаад “чи одоо яах гээд байгаа юм, харьж амар” гэж хэлэхэд миний урдаас “танай найз нарыг чинь цохиж ална” гэх мэтээр хэлээд байхаар нь би “хэрэггүй, хүн амьтантай маргаж яах гээд байгаа юм” гэж хэлээд хацар хэсэгт нь гараараа хоёр удаа алгадчихаад уурлаад “явлаа” гэж хэлээд явсан. Түүнээс хойш удалгүй 1 цаг орчмын дараа нь хоёр цагдаа дагуулж ирээд намайг цагдаа руу аваад явсан” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-36),

11. Яллагдагч ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, (хавтаст хэргийн 40 дэх тал),

12. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 43-45 дахь тал) зэрэг болно.  

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт:

1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо  агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

2. Шүүгдэгч Ганхуягийн нь ******* аймгийн******* сумын Наран багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Өргөө” зочид буудлын ойролцоо 2023 оны 02 дугаар сарын 06-ны орой маргалдаж, хохирогч зүүн чих тус газарт гараараа цохиж зүүн чихний дэлбээнд шарх, зүүн нүдний төгсгөлд цус хуралт бүхий гэмтэл учирсан  хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

3. Хохирогч биед учирсан ... зүүн чихний дэлбээнд шарх, зүүн нүдний төгсгөлд цус хуралт бүхий гэмтэл нь шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 151 дугаартай дүгнэлтээр гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаардаг болох нь тогтоогдсон.

4. Шүүгдэгч нь хохирогч зүүн чих тус газар руу нь гараараа цохиж халдахдаа гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж дээрх ... зүүн чихний дэлбээнд шарх, зүүн нүдний төгсгөлд цус хуралт бүхий хөнгөн гэмтлийг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

5. Шүүгдэгч нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа хохирогч зүүн хацар хэсэг рүү гараа цохисон нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ... зүүн чихний дэлбээнд шарх, зүүн нүдний төгсгөлд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж  байх тул шүүгдэгч ын үйлдсэн дээрх гэмт хэрэгт ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

6. Мөн шүүгдэгч ын хувьд хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

7. Иймд шүүгдэгч ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

8. Шүүгдэгчийн архи уусан, бусдыг хүндлэхгүй, хүлээцгүй байдал нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон.

 

   Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1. Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгч нь шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Э.Батлхагвын өгсөн ... нь эхээс 4-үүлээ бөгөөд дээрээсээ 2 дахь хүүхэд нь юм. Одоо өөрөө хувиараа ажил хийж байгаа. Тусдаа гараагүй ...  гэх мэдүүлэг, дугаарын регистртэй, Зуутраг овогт Ганхуягийн нь  ... ******* аймаг******* сумын ******* /1 дүгээр/ багийн 3 дугаар гудамжны тоотод оршин суудаг ... гэх  иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, дугаарын регистртэй, Зуутраг овогт Ганхуягийн ын иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтууд авагдсан байна.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар хохирогч нь шүүгдэгчээс хохирол, хор уршиг нэхэмжлээгүй учраас бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

3. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

4. Шүүгдэгч ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, хохирогчид төлөх хохирол, төлбөргүй, сарын өрхийн орлого 2000000 төгрөгийн орлого олдог зэрэг болон улсын яллагчаас шүүгдэгч д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний нэг сая таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлт гаргасан  зэргийг  харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч д мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний нэг сая таван зуун мянган төгрөгөөр  торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч д оногдуулсан 1500000 /нэг сая таван зуу/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын  хугацаанд сар хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг  шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч д тайлбарлаж,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын  талаар:

1. Шүүгдэгч д холбогдох эрүүгийн ******* дугаартай  хэрэгт шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол, төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдав.

 

2.Шүүгдэгч д шүүхээс торгох ял шийтгэсэн тул  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Зуутраг ургийн овогт Ганхуягийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ...  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Зуутраг ургийн овогт Ганхуягийн ыг нэг мянган таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний нэг сая таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч д оногдуулсан 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Т.ЦЭЦЭГМАА