| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00301/И |
| Дугаар | 00316 |
| Огноо | 2019-06-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 00316
| 2019 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 153/ШШ2019/00316 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 8 дугаар хороо, С-н 1-20 тоотод оршин суух, ..... дугаарын регистртэй, С овогт Ч-ийн Дын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Д нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1960 Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. 1978 онд 10 дугаар ангиа төгсч Хөвсгөл аймгийн Техник мэргэжлийн сургуульд 1980 онд төгсөөд 1980 оны 06 дугаар сараас 1983 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан. 1983 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трест болон Ховд аймгийн хангамжийн удирдах газар буюу Ховд аймгийн Худалдаа нийтийн хоолны трестэд ачигч, мужаанаар тус тус 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэхэд миний хөдөлмөрийн дэвтэр дээрх зарим сарын бичилт дутуу, орсон гарсан тушаалын зарим нь олдохгүй байгаа тул заавал шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг 1983 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд ачигчаар, 1987 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд мужаанаар, 1990 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарыг 02-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Худалдаа хангамжийн удирдах газарт мужаанаар, 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Худалдаа нийтийн хоолны трестэд мужаанаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагч Ч.Д нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Миний бие ажил явдал гарсан тул Улаанбаатар хотод байна. Иймд шүүх хуралдааныг намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Ч.Д нь 1983 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд ачигчаар, 1987 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд мужаанаар, 1990 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарыг 02-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Худалдаа хангамжийн удирдах газарт мужаанаар, 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Худалдаа нийтийн хоолны трестэд мужаанаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ч.Д нь 1983 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд ачигчаар, 1987 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд мужаанаар, 1990 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарыг 02-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Худалдаа хангамжийн удирдах газарт мужаанаар, 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Худалдаа нийтийн хоолны трестэд мужаанаар тус тус ажиллаж байсан болох нь
- Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 595 дугаар албан бичиг /хх-ийн 4 дугаар хуудас/
- Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1983 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 184 дугаартай “Ажилчид зохицуулан ажиллуулах тухай” тушаалын хуулбар,
- Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1987 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 131 дугаартай “Ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар,
- Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1990 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 64 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар,
- Ховд хотын Худалдаа, нийтийн хоолны трестийн даргын 1991 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 88 дугаартай “1991 оны нэгдүгээр улирлын шагналт цалин олгох тухай” тушаалын хуулбар,
- Хүсэлт гаргагч Ч.Дын 065940 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 9-10 хуудас/
- Монгол улс Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 4489 дугаартай “хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа” нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Хүсэлт гаргагч Ч.Дын 000027070 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 126/002205 дугаартай “Регистрийн дугаар өөрчилсөн тухай лавлагаа”, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 126/002033 дугаартай “Төрсний бүртгэлийн лавлагаа”, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 126/002032 дугаартай “Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа”
-Гэрч Д.Эрдэнэцогтын “...Би 1980 оноос 1990 онд Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд бойны эрхлэгчээр ажилласан. 1990 оноос 1992 оныг хүртэл Ховд аймгийн Хэрэглээний хоршоонд нягтлан бодогч, даргаар ажилласан. 1992 оноос 1995 оныг хүртэл Ховд аймгийн Хөдөө аж ахуйн биржид нярав, брокероор ажиллаж байсан. 1995 оноос эхлэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд хувиараа мал малласан. 1996 оноос тэтгэвэрт гарсан. Ч.Д нь 1983 оноос эхлэн Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд мужаан, туслах ажилчнаар 1990 онд намайг ажлаас гарах үед ажиллаж байсан. Би 1990 оноос өөр байгууллагад ажиллахаар болсон учир түүнээс хойш хаана ажиллаж байсан байдлыг мэдэхгүй...” гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ч.Дын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж заасан байна. Иймд шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Сартуул овогт Чунагийн Дыг 1983 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд ачигчаар, 1987 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд мужаанаар, 1990 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарыг 02-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Худалдаа хангамжийн удирдах газарт мужаанаар, 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Худалдаа нийтийн хоолны трестэд мужаанаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Ч.Дын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ