Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/77

 

    2023          4             07                                     2023/ШЦТ/77

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.*******, хохирогч ******* /цахимаар/  түүний өмгөөлөгч Б.Хосбаяр, шүүгдэгч Д. нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.*******ос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч  Адууч ургийн овогт Дамдинсүрэнгийн ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай, ******* индекстэй хэргийг 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* оны 7 дугаар дугаар сарын *******-ны өдөр аймгийн Зэрэг суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин, жолоочийн  мэргэжилтэй,  , эцэг, эгч нарын хамт аймгийн сумын Улиаст багт оршин суух,  хувиараа орон  нутагт зорчигч тээврийн үйлчилгээ  эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй, аминдаа хувийн орон сууц, Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл 1-ийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого төгрөг, регистрийн дугаар ПЕ9807*******17, Адууч ургийн овогт Дамдинсүрэнгийн ,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Дамдинсүрэнгийн нь 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 09 цагийн орчимд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах сумууд руу явах машины зогсоол дээр хохирогч *******тэй “ ... миний машин зогсох зогсоол дээр машинаа байрлуулсан байна ... ” гэх шалтгаанаар маргалдах явцдаа түүний нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж, биед нь хамрын ясны хугарал, зүүн чамархайн хуйх хэсгийн зөөлөн эдийн няцрал, дээд эрүүний зүүн талын 1 дүгээр шүдний хоёрдугаар зэргийн хөдлөл, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, баруун хацрын доод хэсгийн зулгаралтууд бүхий гэмтэл  учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр хянан хэлэлцэв.

Үүнд:

1. Гэрч   өгсөн...  Би 2023 оны 02 дугаар сарын 03- ны өдөр өөрийн найз залуу болох *******, ээж нарын хамт сум явдаг авто машины зогсоол дээр ирсэн. Зогсоолын хашаан дотор ороод зогсож байтал нэг эрэгтэй хүн нэлээн дээрэнгүй зандарсан байдалтай гарч ирээд “ Бид нарын зогсоолоос машинаа аваад яв. Зогсоол чөлөөл “ гээд байсан. Манай ээж болон манай найз залуу ******* нартай маргалдсан. Тэгээд *******ийн толгой руу гараараа цохиод авах шиг болсон. Би дундуур нь ороод салгах гэтэл намайг “ янхан” гэж доромжлохоор нь уур хүрээд нүүрийг нь маажсан. Тэгээд хажууд нь байсан тоосгыг аваад машиныг чинь хагална гээд далайж байгаад больчихсон үед *******ийн нүүр лүү хоёр удаа мөргөсөн. Тэгээд удалгүй салцгаасан.  Д. нь  намайг цохих гээд далайгаад байсан. Намайг хэл амаар доромжилсон. Бусдаар би тэр хүний биед халдах шаардлагагүй байсан... гэх мэдүүлэг   (хавтаст хэргийн 5-6 дахь тал)

 

2. Гэрч өгсөн... аймгийн сум хоорондын зогсоол дээр зогсож байтал хажууд танил гэх жолооч залуу нөгөө машины жолоочтой уулзаад “ машинаа гарга” гэсэн. Тэгээд маргалдаж барилцаж авах үед нь эмэгтэй хүн нүүр лүү гараараа самардсан. Дараа нь гартаа тоосго барьсан байсан. Тэгж байгаад хүмүүс боль гээд болиулсан. Тухайн хүнийг хүмүүс гэж дуудаад байдаг. Тухайн жолоочийн хацар хэсгээс цус гарсан байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дахь тал)

 

3. Гэрч ийн өгсөн... 2023 оны 02 дугаар сарын 03- ны өдөр аймгийн сум хоорондын зогсоол дээр хүргэн *******ийн хамтаар очсон. Бид нарыг очиход цаг орчмын дараа нэг залуу ирээд өндөр дуугаар “ миний зогсоол чөлөөл” гэсэн. Би машинаас буугаа ярилцаж байтал хүргэн буугаад машиныхаа арын багаж онгойлгож байхад нөгөө залуу очоод заамдаад авсан. Тэгээд охин бид хоёр салгах гээд нэлээн удаан ноцолдсон. Манай хүргэн болох Б.ийг нөгөө залуу чихнээс нь мушгиад нүүр рүү нь мөргөсөн. Манай охин нөхрөө өмөөрөөд Д.ийн нүүр лүү маажсан ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх  тал)

 

4. аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч   2023 оны 02 дугаар сарын 08- ны өдрийн дугаартай ... Д.ийн биед гэмтэл учирсан байна. Б.ийн биед дух, зүүн нүд, хацрын шонтон , баруун нүдний дотор болон доод хэсэгт, хамрын нуруу, үзүүр, зүүн хацар, хоёр гарын 1 дүгээр хурууны ард тус бүр зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Д.ийн биед учирсан дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Д.ийн биед учирсан дээрх гэмтэл нь цаг хугацааны хувьд шинэ гэмтэл байна...  гэх дүгнэлт(хавтаст хэргийн 16-17 дахь тал),

5. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай “ ... *******ийн биед гэмтэл учирсан байна. *******ийн биед хамрын хянга ясны хугарал, зүүн чамархайн хуйх хэсгийн зөөлөн эдийн няцрал, дээд эрүүний зүүн талын 1 дүгээр шүдний 2 дугаар зэргийн хөдлөл, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, баруун хацрын доод хэсгийн зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. *******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. *******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. *******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. *******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой” ... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-25 дахь тал),

6. Мөрдөн шалгах ажиллагаанд  *******ийн хохирогчоор өгсөн...  2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 09 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах орон нутгийн зогсоолд машинаа байрлуулчхаад зогсож байхад Д. гэх хүн ирээд “наад зогсоолоосоо гар, наадах чинь миний зогсоол” гэж хэлээд уурлаж хөөхөөр нь манай хадам ээж машинаас бууж ирээд “хүн бүр зогсоолыг эрх тэгш хэрэглэх эрхтэй” гэж хэлэхэд “гарч зайл, наадах чинь миний зогсоол” гэж хэлээд хадам ээж рүү уурлаад байсан. Би машинаа асаачхаад найз охиндоо дээл авч өгөх гэж буухдаа “та эвтэйхэн хэлж болдоггүй юм уу” гэж хэлэхэд “чи муу бацаан юу гээд байгаа юм” гэж хэлээд намайг барьж аваад толгойн зүүн чамархайн хэсэгт гараараа 1 удаа цохисон. Манай найз охин ирээд салгах гэхэд “би чамайг мэднэ шүү янхан, гичий минь” гэж хэлээд намайг тавихгүй байсан. Тэгээд манай найз охин бид хоёрыг салгах гэж дундуур ороод тэр хүний нүүрийг маажчихсан юм. Намайг эхлээд толгойгоороо хамар руу мөргөж, дараа нь ам руу мөргөчхөөд тавихгүй байсан. Тэгээд Баян-Өлгий аймгийн танихгүй нэг жолооч, сумын Хугаа гэх нэртэй жолоод нар ирээд салгасан. Дараа нь би машиндаа суугаад ухраад гарах гэтэл цагдаа дуудсан гэж хэлээд гаргаагүй.  Надад гомдолтой  байна. Улаанбаатар хотод очиж хамрын хагалгаанд орно. Хохирлын баримтаа бүрдүүлж өгнө  ... гэх мэдүүлэг” (хавтаст хэргийн 45-47 дахь тал),   

7. ПЕ9807*******17 дугаарын регистртэй, Адууч ургийн овогт Дамдинсүрэнгийн ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал),

8. Д.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн прокурорын тогтоол (хавтаст хэргийн 51-52 дахь тал),

9. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Д.ийн хэргээ хүлээн мэдүүлсэн ...  Миний бие 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр аймгийн сумаас аймагт ирсэн. Маргааш нь буцах болоод аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах орон нутгийн зогсоол дээр хүн авч явахаар өөрийн эзэмшлийн 03-16 ХОА улсын дугаартай, Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй  хашаан дотор ороход ******* машинтайгаа зогсож байхаар нь “хашаанаас гар” гэсэн шаардлага тавьсан.  ******* машинаасаа бууж ирээд “чи ямар том юм бэ?, суманд очоод ийм том байхыг чинь харна” гэж хэлсэн. Гэтэл *******ийн хадам ээж болон эхнэр нь гэх хүмүүс машинаас бууж ирээд над руу дайраад миний нүүрийг эхнэр нь маажсан. Мөн над руу тоосго барьж дайраад намайг цохиж, машины шилийг чинь хагална гэж хэлсэн. Тухайн тоосгыг тэнд байсан жолооч нар булааж авсан. Тэгээд би *******ийг барьж авч байгаад толгойгоороо хамар хэсэг рүү нь 2 удаа мөргөсөн.  Тэгээд цагдаад хандсан байгаа. Хадам ээж нь гэх эмэгтэй намайг алгадсан. Машины шил хагална гэж тоосго барьж дайрсан. Бид нар эрүүл байсан. Миний бие  эрүүл мэнд гоо сайхнаараа хохирсон. Цагдаагаас дуудахад ирж байгаа. Ижилхэн зардал гаргаж байгаа. ******* нь над руу утсаар залгадаг боловч уулзъя гэхээр уулзахгүй байгаа ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дахь тал),

10. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *******ийн дахин өгсөн ... “Миний бие иргэн Д.оос сумаас аймаг руу ирж, буцсан зардал болон эмчилгээний зардал 353450 төгрөгийг нэхэмжилж байна. Цаашид Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэх шаардлагатай байх тул гарсан зардлыг нь дараа нь нэхэмжилнэ.” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал),

11. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч *******ээс гаргасан хохирлын тооцоо баримт (хавтаст хэргийн 61-62 дахь тал),

12. ПЕ9807*******17 дугаарын регистртэй, Адууч ургийн овогт Дамдинсүрэнгийн ийн ... аймаг, сум, Улиаст /4 дүгээр баг/-т оршин  суух...  иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 65 дахь тал),

13. ПЕ9807*******17 дугаарын регистртэй, Адууч ургийн овогт Дамдинсүрэнгийн ийн ... Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 66 дахь тал),

14. Яллагдагч Д.ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, (хавтаст хэргийн 67 дахь тал),

15. Хохирогч *******ийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн эмнэлгийн магадлагаа

16. Шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч Д.ийн өгсөн... Би хөдөө орон нутаг руу явдаг хашаан дотор орсон. ******* зогсоол дээр зогссон байсан. Бид нар төлбөр төлөөд тухайн зогсоолд зогсдог тул  хашаанаас гараад зогсоо гэдэг шаардлага тавьсан. Гэтэл хадам ээж болон эхнэр шууд бууж ирээд маргалдсан. Эхнэр нь миний нүүрийг маажсан. Тоосго бариад миний машины цонхыг хагална гэсэн. Тэгээд л би *******ийн нүүр лүү толгойгоороо мөргөсөн байгаа.Би ч гэсэн гоо сайхан, эрүүл мэндээрээ хохирсон. Миний хохирлыг хэн нэг нь төлөх шаардлагатай гэж бодож байгаа. Хуулийн дагуу төлөгдөх хохирлыг төлөхөд татгалзах  зүйл байхгүй ... гэх мэдүүлэг

17. Шүүхийн хэлэлцүүлэгт  хохирогч  *******ийн өгсөн...  Д. нь хашаанд орж ирээд “миний зогсоол дээр зогслоо. Хашаанаас гар” гэсэн.  Манай хадам ээж  машинаас буухад маргалдсан. Манай эхнэр той маргалдсан. Манай эхнэр  нүүрийг нь маажсан. Тэгтэл намайг  барьж аваад миний нүүр лүү толгойгоороо мөргөсөн. Үүнээс болж миний хамарт гэмтэл учирсан. Одоо хамар битүүрээд амьсгалахад хүнд байгаа тул эмнэлэгт хэвтэж байна. Улаанбаатар хотод  очиж хагалгаанд орох шаардлагатай.   Бид хоёр эмнэлэг дээр уулзсан боловч надад хохирлын мөнгө өгөөгүй. Миний хувьд аймгийн сумаас хоёр удаа цагдаагийн байгууллагад дуудагдаж ирсэн байгаа. Мөн эмнэлэг үзүүлсэн эм тариа болон   зардалд  нийт 353450 нэхэмжилнэ ...  гэх мэдүүлэг   зэрэг баримтууд болно.

 

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх  хууль зүйн  дүгнэлт:

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар хууль зүйн дүгнэлт хийхэд:  

 1. Шүүгдэгч Дамдинсүрэнгийн нь 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 09 цагийн орчимд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах сумууд руу явах машины зогсоол дээр хохирогч *******тэй “ ... миний машин зогсоох зогсоол дээр машинаа байрлуулсан байна ... ” гэсэн шалтгаанаар  зогсоол чөлөөлөхийг шаардсан. Улмаар хохирогч *******, шүүгдэгч Д. маргалдах явцдаа, шүүгдэгч Д. нь хохирогч *******ийг заамдаж барьж авсан. Энэ үед нь хохирогч *******ийн найз охин тэд нарыг салгах явцдаа Д.ийн нүүрийг маажиж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон... дух, зүүн нүд, хацрын шонтон, баруун нүдний дотор болон доод хэсэгт, хамрын нуруу, үзүүр, зүүн хацар, хоёр гарын 1 дүгээр хурууны ард тус бүр зулгаралт гэмтэл  учруулсан. Шүүгдэгч Д. нь хохирогч *******ийн нүүрэн тус газарт нь мөргөж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон... хамрын хянга ясны хугарал, зүүн чамархайн хуйх хэсгийн зөөлөн эдийн няцрал, дээд эрүүний зүүн талын 1 дүгээр шүдний 2 дугаар зэргийн хөдлөл, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, баруун хацрын доод хэсгийн зулгаралтууд гэмтэл учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

2. Хохирогч *******ийн биед учирсан ... хамрын ясны хугарал, зүүн чамархайн хуйх хэсгийн зөөлөн эдийн няцрал, дээд эрүүний зүүн талын 1 дүгээр шүдний хоёрдугаар зэргийн хөдлөл, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, баруун хацрын доод хэсгийн зулгаралтууд бүхий гэмтэл нь шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай дүгнэлтээр гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаардаг болох нь тогтоогдсон.

3. Шүүгдэгч Д. нь хохирогч *******ийн нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж халдахдаа гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж дээрх ... хамрын ясны хугарал, зүүн чамархайн хуйх хэсгийн зөөлөн эдийн няцрал, дээд эрүүний зүүн талын 1 дүгээр шүдний хоёрдугаар зэргийн хөдлөл, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, баруун хацрын доод хэсгийн зулгаралтууд бүхий хөнгөн гэмтлийг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

4. Шүүгдэгч Д. нь ... миний машин зогсоох зогсоол дээр машинаа байрлуулсан байна ... гэсэн шалтгаанаар маргалдах явцдаа хохирогчийн нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж, биед нь хамрын ясны хугарал, зүүн чамархайн хуйх хэсгийн зөөлөн эдийн няцрал, дээд эрүүний зүүн талын 1 дүгээр шүдний хоёрдугаар зэргийн хөдлөл, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, баруун хацрын доод хэсгийн зулгаралтууд бүхий гэмтэл хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан... гэх  гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж  байх тул шүүгдэгч Д.ийн  үйлдсэн дээрх  гэмт хэрэгт аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

5. Мөн шүүгдэгч Д.ийн хувьд хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

6. Иймд шүүгдэгч Д.ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

7. Шүүгдэгч ,хохирогч, гэрч  нарын хүлээцгүй, бие биенээ хүндлэхгүй  байдал нь  гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон.

 

   Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1. Шүүгдэгч Д. нь  анх  удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 67 дугаар хуудас  дахь “ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”- аар тогтоогдож байгаа ба  шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч өгсөн ... “Миний найз Д. нь аавынхаа хамт аймгийн суманд амьдардаг. сум, сум, аймгийн хооронд тээврийн хэрэгслээр хөлсөнд явдаг. Зан харилцааны хувьд даруу төлөв зантай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, ямар нэгэн муу зуршилгүй. Бид нар 2005 оноос хойш найзалж нөхөрлөж байна.” ... гэх мэдүүлэг, ПЕ9807*******17 дугаарын регистртэй, Адууч ургийн овогт Дамдинсүрэнгийн ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ПЕ9807*******17 дугаарын регистртэй, Адууч ургийн овогт Дамдинсүрэнгийн ийн ... аймаг, сум, Улиаст /4 дүгээр/ багт оршин  суух ...  иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтууд авагдсан байна.

2. Шүүгдэгч Д. нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

4. Шүүгдэгч Д.ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгчээс 58000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг төлсөн, сарын өрхийн орлого төгрөг олдог болон улсын яллагчаас шүүгдэгч Д.*******  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу найман зуун мянган төгрөгөөр  торгох ял шийтгэх дүгнэлт гаргасан, хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч нар нь эрүүгийн хариуцлагын хувьд тусгайлан гаргах саналгүй   зэргийг  харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  найман  зуун мянган  нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу  найман зуун  мянган төгрөгөөр  торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******  оногдуулсан 800000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг  шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч  Д.*******   тайлбарлаж,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг,

бусад асуудлын  талаар:

 

1. Мөрдөн шалгах ажиллагаанд  болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь шүүгдэгч Д.оос сумаас аймаг руу ирж, буцсан зардал болон эмчилгээний зардал 353450 төгрөгийг нэхэмжилснийг гэм буруугийн шүүх хуралдаанаар  хэлэлцэж  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.оос нотлох баримтаар тогтоогдсон  58000 төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч Д. нь хохирогч *******т 58000 төгрөгийг төлсөн болно.  

2. Мөн хохирогч ******* нь  хамрын ясны хугарал, дээд эрүүний зүүн талын 1 дүгээр шүдний хоёрдугаар зэргийн хөдлөл  зэргээ эмчлүүлэх шаардлагатай тул  цаашид хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэж өгнө үү гэснийг  хангаж, Эрүүгийн  хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмыг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Харин хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч,  гэрч нарын мэдүүлэг , шинжээчийн дүгнэлтээр  хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн  байх тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... гэм хор учрах  буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээг  нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн нь бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах хохирлын хэмжээг багасгаж болно... гэж заасныг  үндэслэж  хохирогчийн нотлох баримтаар  хохирол, хор уршигт тооцож нэхэмжилсэн 116000 төгрөгийг  багасгаж 58000 төгрөгийг шүүгдэгчээр төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.   

3. Эрүүгийн ******* дугаартай  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогчид 58000 төгрөгийг төлсөн  болохыг  тус тус дурдав.

4. Шүүгдэгч Д.*******  шүүхээс торгох ял шийтгэсэн тул  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 365 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Адууч ургийн овогт Дамдинсүрэнгийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ...  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Адууч ургийн овогт Дамдинсүрэнгийн ******* найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* оногдуулсан 800000 /найман зуун мянган/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *******т 58000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч Д.******* тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Д.******* өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Т.ЦЭЦЭГМАА