| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00292/И |
| Дугаар | 00317 |
| Огноо | 2019-06-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 00317
| 2019 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 153/ШШ2019/00317 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Зэрэг сум, Хөндлөн багт оршин суух, ... дугаарын регистртэй, А овогт Б-н Сийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.С нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1964 онд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. 1982 онд 10 дугаар ангиа төгсөөд 2 жил буюу 1984 оныг дуустал эцэг эхийн хамт амьдарч байгаад 1984 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн дунд сургуульд талбайн үйлчлэгчээр ажилд орсон. Үүнээс хойш Ховд аймгийн Зэрэг сумынхаа сургууль, цэцэрлэг болон ахуйн үйлчилгээний газарт үйлчлэгч, оёдолчноор тус тус ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох болоход 1988 оноос 1990 оны хооронд ажиллаж байсан зарим орсон гарсан тушаалууд олдохгүй байгаа тул шүүхэд хандаж ажиллаж басйн байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг 1988 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр Нэгдлийн Эхчүүдийн амрах байрны үйлчлэгчээр, 1988 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Цэцэрлэгт тогоочоор, 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт оёдолчноор тус тус ажиллаж байсан тогтоож өгнө үү”
гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Б.С нь 1988 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр Нэгдлийн Эхчүүдийн амрах байрны үйлчлэгчээр, 1988 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Цэцэрлэг яслийн тогоочоор, 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын цэцэрлэг яслийн хүмүүжүүлэгч туслахаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Б.С нь 1988 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр Нэгдлийн Эхчүүдийн амрах байрны үйлчлэгчээр, 1988 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Цэцэрлэг яслийн тогоочоор, 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын цэцэрлэг яслийн хүмүүжүүлэгч туслахаар тус тус ажиллаж байсан болох нь
- Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 608 дугаар албан бичиг /хх-ийн 4 дугаар хуудас/
- БНМАУлс Ардын боловсролын яамны харъяа Ховд аймаг дахь Багшийн дээд сургуулийн ректорын 1984 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 146 дугаартай “Ажилд түр авах тухай” тушаалын хуулбар
- БНМАУлс Ардын боловсролын яамны харъяа Ховд аймаг дахь Багшийн дээд сургуулийн ректорын 1985 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 17 дугаартай “Ажилд авч, ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар
- БНМАУлс дээд, тусгай дунд боловсролын улсын хороо Ховд дахь улсын багшийн дээд сургуулийн ректорын 1988 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 38 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар
- Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1988 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 20 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар
- Ховд аймгийн Зэрэг сумын цэцэрлэг-яслийн эрхлэгчийн 1989 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар
- Ховд аймгийн Зэрэг сумын цэцэрлэг-яслийн эрхлэгчийн 1990 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаартай “Түр ажилчин томилон ажиллуулах тухай” тушаалын хуулбар,
- Ховд аймгийн Зэрэг сумын цэцэрлэг-яслийн эрхлэгчийн 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 33 дугаартай “ Түр ажилчин томилон ажиллуулах тухай” тушаалын хуулбар,
- Ховд аймгийн Зэрэг сумын хэрэглээний хоршооны даргын 1991 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 8 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар
- Ховд аймгийн Зэрэг сумын хэрэглээний хоршооны даргын 1991 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 33 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар,
- Ховд аймгийн Зэрэг сумын цэцэрлэг-яслийн эрхлэгчийн 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 5 дугаартай “Түр ажилчин томилох тухай” тушаалын хуулбар,
- Ховд аймгийн Зэрэг сумын цэцэрлэг-яслийн эрхлэгчийн 1993 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 5 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар,
- Ховд аймгийн өмч хувьчлалын комиссын 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11 дугаартай “Хувьчлах төсөл батлах тухай” тушаалын хуулбар,
- Хүсэлт гаргагч Б.Сийн 0707809 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Бүрэн дунд боловсролын 049878 дугаартай үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монголын үйлдвэрчний эвлэл гишүүний 553466 дугаартай бат илэрхийлэх нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 126/002064 дугаартай “Гэрлэлтийн бүртгэлийн” лавлагаа эх хувиараа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 126/002065 дугаартай “Төрсний бүртгэлийн’ лавлагаа эх хувиараа, Ховд аймаг дахь Улсын бүртгэлийн 2019 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 95 дугаартай лавлагаа
-Гэрч Л.Отгонбаярын “...би 1985 оноос 1992 оныг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт оёдолчин, эсгүүрчнээр ажииллаж байсан. Б.С нь 1989 оны 01 дүгээр сараас 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл жирэмсний амралттай хүний оронд оёдолчноор ажиллаж байсан...гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.Сийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Алтан шаргал даагаанхан овогт Батаагийн Сийг 1988 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр Нэгдлийн Эхчүүдийн амрах байрны үйлчлэгчээр, 1988 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Цэцэрлэг яслийн тогоочоор, 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын цэцэрлэг яслийн хүмүүжүүлэгч туслахаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Б.Сийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ