| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00284/И |
| Дугаар | 00318 |
| Огноо | 2019-06-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 00318
| 2019 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 153/ШШ2019/00318 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Цамбагарав багийн 02-24 тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Б. овогт Н-н Цгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Н.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Ц нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1967 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт Намсрайн 7 дахь охин болж төрсөн. 1975 онд Ховд аймгийн 2 дугаар 10 жилийн сургуульд 1 дүгээр ангид элсэн орж 1985 онд 10 дугаар анги төгсөөд 1936 оны 9 дүгээр сарын 30-нд Ховд аймгийн Нэгдсэн больницэд үйлчлэгчээр ажилд орсон. 1987 онд Насанжаргалын Болдтой гэр бүл болсон ба 5 хүүхэд төрүүлж өсгөсөн. 1986 оны 9 дүгээр сарын 30-наас 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал тус эмнэлгийн хүүхдийн тасагг асрагчаар ажиллаж байгаад 1991 оны11 сарын 15 нд жирэмсний амралт авч үргэлжлүүлэн төрсний дараах хүүхэд асрах чөлөө авч хүүхдээ асарч байгаад 1993 онд дахин хүүхэд төрүүлж ажлаасаа гарсан. Одоогоор хувиараа бизнес эрхэлж байгаа. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч тухайн үед ажлаас гарахдаа халагдах тушаал гаргуулаагүй учраас ажиллаж байсан байдпаа тогтоолгох шаардлагатай болсон. Ховд аймгийн ЗДТГ-ын архиваас 70 дугаар дансны лавлагаа авч материалд хавсаргасан. Иймд намайг Ховд аймгийн нэгдсэн больницын хүүхдийн тасагт 1986 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Н.Ц нь 1986 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Нэгдсэн больницын хүүхдийн тасгийн асрагчаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Н.Ц нь 1986 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Нэгдсэн больницын хүүхдийн тасгийн асрагчаар ажиллаж байсан болох нь
- Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 607 дугаар албан бичиг /хх-ийн 5 дугаар хуудас/
- Ховд аймгийн нэгдсэн больницын ерөнхий эмчийн 1992 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 42 дугаартай “Чөлөө олгох тухай” тушаалын хуулбар,
- Ховд аймгийн нэгдсэн больницын ерөнхий эмчийн 1986 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 79 дугаартай “Ажилд авах тухай” тушаалын хуулбар
- Ховд аймгийн нэгдсэн больницын ерөнхий эмчийн 1991 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 182 дугаартай “Ажилд түр томилох тухай” тушаалын хуулбар,
- Ховд аймгийн нэгдсэн больницын ерөнхий эмчийн 1991 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 203 дугаартай “Ажилд түр томилох тухай” тушаалын хуулбар,
- Хүсэлт гаргагч Н.Цгийн Нийгмийн даатгалын дэвтэрийн 0723059 дугаартай нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 126/002055 дугаартай ”Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа”, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 126/002056 дугаартай “Төрсний бүртгэлийн лавлагаа”, Ховд аймаг дахь улсын бүртгэлийн 2019 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 96 дугаартай лавлагаа
- Хүсэлт гаргагч Н.цгийн Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний 649773 дугаартай бат илэрхийлэх /хх-ийн 16-26 дугаар хуудас/
- Хүсэлт гаргагч Н.Цгийн 360777 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 27-51 хуудас/
-Гэрч Д.Бямбасүрэнгийн “...Би 1983 онд Говь-Алтай аймгийн Анагаах ухааны дунд сургуулийг сувилагчаар төгсөж ирээд 1983 оноос 2018 оныг хүртэл Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт сувилагчаар ажилласан. Н.Ц нь 1986 оноос 1991 оныг хүртэл Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Хүүхдийн тасагт асрагчаар ажиллаж байсан нь үнэн...” гэх гэрчийн мэдүүлэг,
-Гэрч Д.Уранбилэгийн “...Би 1980 онд Ховд аймгийн Жаргалант сумын 10 жилийн 2 дугаар сургуулийг төгссөн. 1980 оноос 2014 оныг дуустал Нэгдсэн эмнэлэг, БОЭТ-д үйлчлэгчээр ажилласан. Н.Ц нь 1986 оноос 1991 оныг хүртэл Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Хүүхдийн тасагт асрагчаар ажиллаж байсан. Жирэмсний амралтаа аваад ажилдаа буцаж ороогүй...” гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Н.Цгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Намсрайн Цг 1986 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн нэгдсэн больницын хүүхдийн тасагт асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Н.Цгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ