| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 105/2023/0123/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/147 |
| Огноо | 2023-01-27 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/147
2022 01 27 2022/ШЦТ/147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
Улсын яллагч Ц.Ганцэцэг,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ***** Б /регистрийн дугаар *****/-д холбогдох эрүүгийн 2303000550060 дугаартай 1 хавтаст хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1955 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Зэс-Эрдэнэ ХХК-д туслах ажилтан, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт ********* оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, **** овогт ****** Б регистрийн дугаар *****
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 12 дугаар сарын 31-нээс 2023 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 01 цаг 07 минутын орчимд, ******* хашаанд, еерийн жолоодож явсан Хьюндай Соната-6/Hyundai Sonata-6/ маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг асааж, онгорхой орхин, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.6-т заасан "Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө. Орхиж явахдаа 10 нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно", мен дүрмийн 3.4-т заасан "Жолооч дараах үүр гийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах" гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгслийн хойд талын суудалд насанд хүрээгүй Б.М /РД:****/ суух үед, тухайн тээврийн хэрэгсэл уруу газар хойшоо буюу арагш өнхөрч, насанд хүрээгүй Б.М/РД:*****/ нь тархиндаа "баруун зулай, чамархай ясны ил хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доор цусан хураа, баруун шанаа, зулай, дагзанд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, баруун бугалганд зулгаралт" бүхий гэмтэл авч, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Тухайн үед тээврийн хэрэгслээ асаачхаад хүүхдүүдээ авахаар гэр лүүгээ орсон. Машинд охин маань суусан. Гаднаас дүү орж ирээд агаа дүү гээд хэлэхэд гайхаад ойлгосон. Тэр үед тиймэрхүү зүйл болсон байсан. Одоогоор охины бие зүгээр байгаа...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 12 дугаар сарын 31-нээс 2023 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 01 цаг 07 минутын орчимд, ******** хашаанд, еерийн жолоодож явсан Хьюндай Соната-6/Hyundai Sonata-6/ маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг асааж, онгорхой орхин, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.6-т заасан "Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө. Орхиж явахдаа 10 нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно", мен дүрмийн 3.4-т заасан "Жолооч дараах үүр гийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах" гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгслийн хойд талын суудалд насанд хүрээгүй Б.М /РД:*****/ суух үед, тухайн тээврийн хэрэгсэл уруу газар хойшоо буюу арагш өнхөрч, насанд хүрээгүй Б.М /РД:*****/ нь тархиндаа "баруун зулай, чамархай ясны ил хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доор цусан хураа, баруун шанаа, зулай, дагзанд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, баруун бугалганд зулгаралт" бүхий гэмтэл авч, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Зам тээврийн ослын дуудлага мэдээллийн бүртгэл /хх-ийн 5/-р тал,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч зураглал, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-4, 6-13/-р тал,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр би нөхөр хүүхдүүд болон ээж Б, дүү Г нарын хамт авга эгч У-ийн гэрт нь шинэ оныг угтахаар 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 23 цагийн орчимд очсон. Уг тээврийн хэрэгслийг манай нөхөр Б жолоодож очоод У эгчийн хашаан дотор оруулж байрлуулсан. Тэгээд бид нар У эгчийн гэрлүү орсон. Гэрлүү ороход У эгч хүүхдүүдтэйгээ байсан. Тэгээд бид нар шинэ оноо угтаад 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 00 цаг 40 минутын орчимд гэртээ харихаар болсон. Тэгээд нөхөр Б түрүүлж гараад машинаа асаачихаад гэрт орж ирсэн. Б-г гэрт орж ирсний дараа манай охин М дүү Г-ийн хамт хувцасаа өмсөөд гадаа гарсан ба удалгүй Г гүйж орж ирээд агаа М гээд орилсон. Тэгээд бид нар гэрээс гүйгээд гахарад хашааны хаалганы дэргэд М-ийн толгойноос цус гарсан байдалтай гэрлүү мөлхөөд явж байсан. Машин хашаанаас гараад гудамжинд зогсож байсан. Би тэр үед машин хойшоо өнхрөөд М-г мөргөсөн байна гэж мэдсэн. Тэгээд бид шууд охин М-г аваад эмнэлэгрүү явсан...
Одоо биеийн байдал хэвийн байгаа. Тийм учир миний бие санал гомдол байхгүй. Манай нөхөр Б.Б-ийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэрлэж өгнө үү, мөн би шүүх хуралд оролцохгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 112/-р тал,
Иргэний нэхэмжлэгч Ө.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Huyndai sonata-6 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг 2021 оны 6 дугаар сард миний нөхөр Г-ий төрсөн дүү Д-ын нөхөр Т гэх залууд бэлэглэсн , түүнээс хойш нэр шмлжүүлэх гэсэн боловч Т гэх залуутай холбоо барьж чадаагүй. Миний бие өөрөө аймагт амьдардаг юм. Т, Д нар салаад тусдаа амьдарч байгаа талаар сүүлд мэдсэн. Энэ машин миний нэр дээр бүртгэлтэй байдаг нь үнэн. Тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэйлтэй холбоотой гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/-р тал,
Насанд хүрээгүй гэрч Ч.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хамаатны эгч У-ийн эрт шинэ оныг угтсан. Тухайн үед манай нагац эгч Б, У эгч, эгч А, ах Б, түүний охин М, хүү М бид нар байсан. Тэгээд гэрлүүнээ явахаар болоод би М бид 2 түрүүлээд хувцасаа өмссөн байсан юм. Тэгээд халууцаад байхаар нь би М-ийн хамт гэрээс гарсан. Тэгээд гадаа хашаан дотор машин зогсож байсан Б ахын машины баруун хойд хаалгаар М-г суулгаад би өөрөө зүйн хойд талын хаалгаар суусан. Дөнгөж машинд суутал машин хойшоо хөдөлсөн. Тэгхээр нь сандраад зүүн хойд хаалгаар би М-оос түрүүлж буугаад М-оог машинаас буулгахаар гарнаас нь таттал хөл нь жолоочийн суудлын доогуур орчихоод гарч чадахгүй байсан ба машин хойшоо нэлээд хурдтай өнхөрсөн учраас би гараас нь тавьчихсан юм. Тэгээд М машинд чирэгдээд явчихсан. Машин хойшоо өнхрөөд хашаанаас гараад явчихсан. Бид хоёрыг машинд орход машин асаалттай Б ах гэрт байсан. Бид хоёр машинд суугаад янз бүрийн юм оролдоогүй. Дөнгөж суугаад байж байхад машин гэнэт хойшоо өнхөрсөн. Машин дотор бид 2-оос өөр хүн байгаагүй. Тэгээд би шууд гэрлүү гүйж ороод юу болсон талаар гэрт байсан хүмүүст хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/-р тал,
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 932 дугаартай “Б.М-ийн биед баруун зулай, чамархай ясны ил хугарал, тархины баруун тад бөмбөлгийн хатуу хальсан доор цусан хураа, баруун шанаа, зулай, дагзанд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, баруун бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 42-43/-р тал,
Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 67663 дугаартай дүгнэлт /хх-ийн 57-61/-р тал,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 96 дугаартай “...Huynday sonata-6” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэглслийн жолооч Б.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.6 Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө. Орхиж явахдаа 10 нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно. Мөн дүрмийн 3.4 Жолооч дараахь үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах гэсэн заалтуудыг зөрчсөн...” гэх магадалгаа /хх-ийн 64-65/-р тал,
Жолоодох эрхийн лавлагаа: ... **** овогтой **** Б, үнэмлэхийн дугаар *****, жолооны үнэмлэхийн төлөв-хүчинтэй, үнэмлэх олгосон огноо-2018/12/01, үнэмлэх хүчинтэй огноо 2028/12/03, зөрчлийн оноо-9, ангилал В. /хх-ийн 84/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б-ийн өгсөн “... 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 22 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүрэг шар хаданд байрлах эхнэрийн эгчийн гэрт нь очсон. Очихдоо эхнэр А, охин М, хүү М нарын хамт Sonata-6 маркийн **** ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй очсон. Тээврийн хэрэгслийг жолоодож очсон. Тэгээд эхнэрийн эгчийн гэрт нь бид нар шинэ оны угтсан. Эхнэр А-н эгч У-ийн гэрт хадам эх Б, дүү Г, болон У эгч өөрөө байсан. Бид нар шинэ оны угтаж дуусаад явхаар болсон ба би түрүүлж гарч гадаа байсан тээврийн хэрэгслээ асааж халаагаад эргэж гэрт орж ирсэн. Эргэж гэрт орход манай охин М халууцаад байна гээд байхаар нь дүү Г-ийн хамт гаргасан. Тухайн үед цаг ойролцоогоор 1 цаг өнгөрч байсан. Тэгээд би эхнэр Алтанзул, хүү М нарын хамт араас нь гарах гэж байтал дүү Г гэрлүү гүйж орж ирээд М гээд орилоод байсан ба би яасан бэ юу болсон гэж асуухад дүү М машины доогуур орчихлоо гэж хэлсэн. Би шууд гүйгээд гартал М машины урд талд сөхрөөд суучихсан толгойноос нь цус гарсан байдалтай байж байсан. Машин хашаанаас гараад гудамжинд зорчих хэсэг дээр зогсож байсан. Тэгээд би шууд М-г аваад эхнэр болон хадам эх Б нарын хамт замын унаагаар эмнэлэг рүү явсан. Би тухайн үед машинаа асаагаад хаалгыг онгорхой орхисон байсан ба миний жолоодож явсан машины гар тормос ажилладаггүй мөн дугуйнуудад ямар нэгэн эвүүр тавиагүй орхисон байсан. Уг тээврийн хэрэгсэл механик кроптой тээврийн хэрэгсэл. Тухайн очсон байсан айлын хашаа бага зэрэг уруу газар байсан. Би машинаа халаах зуураа машиныг хойшоо өнхрөх нь үү гэж харсан ба өнхрөхгүй байсан болохоор нь гэрээс эхнэр хүүхдээ аваад гараад ирье гэж бодоод гэрлүү орсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 37/-р тал зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болох, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэг шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаас харвал шүүгдэгч Б. нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.6-т заасан "Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө. Орхиж явахдаа 10 нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно", мен дүрмийн 3.4-т заасан "Жолооч дараах үүр гийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангана” гэх заалтуудыг тус тус зөрчиж уг тээврийн хэрэгслийн хойд талын суудалд насанд хүрээгүй Б.М суух үед, тухайн тээврийн хэрэгсэл уруу газар хойшоо буюу арагш өнхөрч, насанд хүрээгүй Б.М нь тархиндаа "баруун зулай, чамархай ясны ил хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доор цусан хураа, баруун шанаа, зулай, дагзанд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, баруун бугалганд зулгаралт" бүхий гэмтэл авч, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, хохироосон нь хангалттай нотлогдон тогтоогджээ.
Прокуророос шүүгдэгч Б.Б-н Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын холбогдох заалтуудыг зөрчин тээврийн хэрэгслийн хойд талын суудалд насанд хүрээгүй Б.М суух үед, тухайн тээврийн хэрэгсэл уруу газар хойшоо буюу арагш өнхөрч, насанд хүрээгүй Б.М нь тархиндаа "баруун зулай, чамархай ясны ил хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доор цусан хураа, баруун шанаа, зулай, дагзанд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, баруун бугалганд зулгаралт" бүхий гэмтэл авч, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, хохироосон хохироосон гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.
Нөгөөтээгүүр шүүгдэгч Б.Б нь өөрийн гэм буруугийн асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд аливаа хэлбэрээр маргаагүйн дээр түүний өмгөөлөгчийн зүгээс хавтас хэрэгт авагдсан аль нэг баримтыг үгүйсгэж, няцаах талаар тайлбар, дүгнэлт гаргаагүй болохыг дурдвал зохино.
Иймд, дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Б.Б-г Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлтдээ “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалта зааснаар шүүгдэгч Б.Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 6 сарын хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жил, 06 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил.. өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээх албадлагын арга хэмжээ авах...” саналыг гаргаж шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг зэргээс харвал шүүгдэгч болон хохирогч нар нь эцэг, охин болох нь тогтоогдсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хөнгөн ял шийтгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх тайлбарыг гаргаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон бол, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3-5 жилийн хугацаагаар хасаж, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж тус тус заажээ.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж тус тус заажээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 6 сарын хугацаагаар хасаж, 01 жил 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 6 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж эхэлсэн үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Гурав. Бусад асуудлаар.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн хураагдсан баримтгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгоод
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** овогт **** Б-г Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 6 сарын хугацаагаар хасаж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэг, шүүгдэгч Б.Б-г 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэх ялаар шийтгэсүсэй.
4. Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 6 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж эхэлсэн үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН