| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2023/0029/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/25 |
| Огноо | 2023-04-11 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум *******ын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Д.Шинэбал
Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум *******ын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Э.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны ******* дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч 2023 оны 04 дүгээр сарын -ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, ******* ******* боловсролтой, мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын дүгээр баг, № тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, у санаа *******, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:МЗ86**************/
Шүүгдэгч Э.******* нь 2022 оны 07 дугаар сарын 0-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Сэлэнгэ аймаг Ерөө сумын нутаг Хар модот гэх газраас 4 метрийн урттай 30 ширхэг нойтон шинэс модыг бэлтгэж Зил -3 загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 5908239 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******ын өгсөн ......... 2022 оны 07 дугаар сарын 0-ний өдөр Сэлэнгэ аймаг Ерөө сумын Хар модот гэх газраас мод бэлтгэж тээвэрлэсэн. хамт Зил-3 маркийн - улсын дугаартай машиныг жолоодож явсан. Ууланд очоод мод хөрөөдөж унагаасныг нь бид хоёр нийлж машинд ачсан. 8 ширхэг ургаа мод унагаагаад 4 метрээр тайрсан. Зарим мод нь газарт унасан байхаар нь тайрсан. Нийт 30 ширхэг нойтон шинэс мод ачсан. Модоо ачаад чулуутын даваан дээр шөнө 0 цаг өнгөрч байхад экологийн цагдаа таарч баригдсан. Мод бэлтгэх эрхийн бичиг байгаагүй. Банкны зээл нэхэгдээд төрсөн ах сахарын өвчтэй тул бие нь өвдөөд байхаар нь мөнгө төгрөг олох гэж модонд явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Иргэний нэхэмжлэгч Л. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Хар модот гэх газар нь Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хамаардаг буюу Ялбагийн байгаль орчны байнгын хяналтын цэгийн ойролцоо байдаг. Тухайн газарт ихэвчлэн Мандал сумын нутаг дэвсгэрт мод бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд ойн сан эзэмшдэг. .... Би энэ хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Э.******* гэх иргэнийг ч танихгүй. Гэхдээ аж ахуйн нэгжийн ойн сангаас бэлдсэн ч гэсэн заавал зөвшөөрлийн бичиг авах ёстой. Нойтон 4 метрийн урттай модыг зөвхөн аж ахуйн нэгж бэлдэнэ. Иргэн зөвхөн түлээний мод бэлдэх ёстой. Тийм болохоор хэдий аж ахуйн нэгжийн ой сангаас бэлдсэн ч бай хууль бус гэж үзнэ. Тэгэхээр дээрх иргэн нь байгаль орчинд хохирол учруулсан гэж үзэж байна. Экологи эдийн засгийн хохиролд дурьдагдсан байгаль орчинд учруулсан хохирлыг нэхэмжилж байна. Өөр гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 44-45 дугаар хуудас/
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... Ууланд очоод би мод хөрөөдөж унагааж бэлтгэсэн. 7-8 ширхэг мод хөрөөдөж унагаасан. Би хөлсөөр явж байсан. Хөрөө нь бол *******ын хөрөө. Бид хэд 4 метрийн урттай 30 ширхэг шинэс мод бэлтгэсэн гэх мэдүүлэг /Хх-н 49 дүгээр хуудас/
Ерөөгийн бүсийн сум *******ын ойн ангийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн № 0 дугаартай дүгнэлт ....... Энэ моднууд нь нойтон шинэс мод байна. Экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин аялал жуучлалын сайдын 2020 оны А/76 дугаар тушаалын дүгээр хавсралтаар тооцон гаргав. Хэрэглээний бөөрөнхий мод тул бөөрөнхий модны итгэлцүүрээр .8 дахин үржүүлэн тооцов. Нийт 30 ширхэг мод нь 22.0698 метр куб, экологи эдийн засгийн үнэлгээ нь 5908239 төгрөг гэх /Хх-н 56-57 дугаар хуудас/
Арвижих Эстимэйт ХХК-ний - улсын дугаартай Зил-3 загварын тээврийн хэрэгслийг 3500000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлэээ тогтоосон дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 68-69 дүгээр хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Хх-н 0-8 дугаар хуудас/
Арвижих Эстимэйт ХХК-ний Хятад улсад үйлдвэрлэсэн ногоон өнгийн хөрөөг 50000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлэээ тогтоосон дүгнэлт /Хх-н 76 дугаар хуудас/
Э.*******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 7 дугаар хуудас/
Э.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 8 дүгээр хуудас/
Э.******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн Мандал сум дахь сум *******ын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 22 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Э.******* нь 2022 оны 07 дугаар сарын 0-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Сэлэнгэ аймаг Ерөө сумын нутаг Хар модот гэх газраас 4 метрийн урттай 30 ширхэг нойтон шинэс модыг бэлтгэж Зил -3 загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 5908239 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож уг тусгай ангид заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй, мөн Ерөөгийн бүсийн сум *******ын ойн ангийн шинжээчийн дүгнэлт нь үндэслэлтэй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Э.*******ын зөвшөөрөлгүйгээр 4 метрийн урттай 30 ширхэг нойтон шинэс мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдлийн улмаас ойн санд 5908239 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж, хүндрүүлж зүйлчлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн -д “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Э.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж сард 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.*******ын зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт үйлдлийн улмаас ойн санд 5908239 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэлт гаргасан Ерөөгийн бүсийн сум *******ын ойн ангийн экологи эдийн засгийн үнэлгээг баримтлан Э.*******оос 5908239 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 00003040 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.
Мөн энэ хэргийн улмаас хураагдан тээврийн хэрэгсэл саатуулах байранд байгаа 4 метрийн урттай 30 ширхэг нойтон шинэс модыг улсын орлогод оруулахыг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
Шүүгдэгч Э.*******ын зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж тээвэрлэхдээ хэрэглэсэн Зил-3 маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Б. өмчлөл, эзэмшилд байгаа нь тогтоогдсон бөгөөд тээврийн хэрэгслийн эзэмшигч нь тээврийн хэрэгслээ гэмт хэрэгт ашиглуулсан болохоо мэдээгүй байх тул тээврийн хэрэгслийг нь хураахгүйгээр тээврийн хэрэгслийн үнэ болох 3500000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг Э.*******оос гаргуулж улсын орлогод оруулах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иймд уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хятад улсад үйлдвэрлэсэн ногоон өнгийн цахилгаан хөрөө ширхэгийг улсын орлого болгохоор Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх,Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5., 5.2, 5.3, 5.4, 36. дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн , 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2., 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн , 4 дэх хэсэг, 36.0 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
.Шүүгдэгч овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан Э.*******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.******* нь 450000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн цахилгаан хөрөөг улсын орлого болгох, Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
6. Энэ хэргийн улмаас хураагдсан тээврийн хэрэгсэл саатуулах байранд байгаа 4 метрийн урттай 30 ширхэг нойтон шинэс модыг улсын орлогод оруулахыг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497., 50 дугаар зүйлийн 50. дэх хэсэгт заасныг баримтлан Э.*******оос ойн санд учирсан хохиролд 5908239 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 00003040 тоот дансанд оруулсугай.
8. - улсын дугаартай Зил-3 загварын тээврийн хэрэгслийн үнэ 3500000 төгрөгийг Э.*******оос гаргуулж улсын орлогод оруулахыг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
9. Энэ хэргийн улмаас - улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
0. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.