Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/27

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум *******ын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Д.Шинэбал

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум *******ын прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг *******23 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр хүлээн авч *******23 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Завхан аймаг Сантмаргаз суманд ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, ******* ******* боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эцэг, эх, 2 ах, 1 эгч, дүүгийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын дугаар баг, № тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа *******, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:ИК*******23*******18/

 

           Шүүгдэгч Б.******* нь *******23 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 23-24 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын дугаар багийн нутаг дэвсгэр гудамжинд иргэн Б. хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн …. ... *******23 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 23 цаг өнгөрч байхад манай найз намайг гэртээ хүрээд ир гэж утсаар дуудахаар нь би гэрт нь очсон. Тэднийд очиход , , -, нар 0.5 граммын Соёрхол архи уучихсан сууж байсан. Би очоод байж байхад хохирогч манай 10 жилийн ангийн найз хамт ирсэн. Ирээд юм яриад сууж байхад хамаатныхаа гэдэг хүүхдийг хайж ирсэн гэдгээ хэлсэн. Тэгээд , хоёр гарч яваад буцаж орж ирсэн. Орж ирэхдээ манай найз охин ийн хамт орж ирсэн. Би орон дээр сууж байхад нь миний найз охин болох гэж байгаа гэж ярихаар нь дургүй хүрээд гийн шүд рүү нь нэг удаа гараараа цохисон. Тэгэхэд нэг мөргөсөн. нэг өшиглөсөн. Цохисны дараа миний шүд уначихлаа гэж байгаад явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тэгсэн Хулан миний машины араас тэр айлын гадна алхаад ирсэн. Тэгсэн аас гадна , бас нэг танихгүй залуу хоёр чи энэнтэй үерхдэг юм уу гэж асуусан. Тэгсэн Хулан үгүй миний найз залуу биш гэж хэлсэн. Тэгсэн тэр гэдэг залуу нь чи үерхдэггүй л юм байна ш дээ гээд надад томроод байсан. Тэгээд ийг над руу согтуу дайраад байж байтал миний зүс таних залуу болох тэнд тааралдаад намайг өөс өмөөрсөн. Тэгсэн нь намайг түлхээд миний дух хэсэгт толгойгоороо нэг удаа мөргөсөн. ийн найз залуу гэх ******* нь чи үерхдэг гэлүү гээд надад томорч байгаад миний шүд гараараа нэг удаа гэнэт цохисон. Тэгсэн бас нэг цэнхэр үстэй залуу хоёр над руу дайраад цэнхэр үстэй нь миний цээж хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэгсэн миний шүд унаад би миний шүд уначихлаа ш дээ гэсэн чинь тэд нар дайрахаа больсон. Тэгээд би тэд нараас салаад явсан. Би гомдолтой байна. Шүдээ эмчлүүлээд эмчилгээний зардал мөнгөө төлүүлэх бодолтой нэхэмжилж байна гэх мэдүүлэг /Хх-н 11 дүгээр хуудас/

Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Тэгээд би г явах замд нь ******* руу машинаар дөхөөд буучихъя гэж бодоод дөхүүлүүлээд буусан. Тэгсэн манай эмэгтэй найз болох - өөдөөс ганцаараа ирсэн. Тэгээд би гийн машинаас буугаад аатай хамт аагийн байгаа айл руу нь алхаад явж байтал бид хоёрыг машиндаа суучих хүргээд өгье гэхээр нь би яах юм бэ чи яв яв гэж хэлсэн. Тэгээд явах шиг болсон чинь цаана нь ах, хоёр тааралдаад юм яриад байсан. Тэгэхээр нь би найз аагийн хамт очоод тэр гурвыг хоорондоо маргалдчих юм болов уу гэж бодоод ахыг ахаа явъя гэтэл ах хэн юм би хараадахъя манай дүүг хүргэж өгсөнд баярлалаа гэж д хэлээд намайг орж бай гэхээр нь би ийн гэр лүү аатай хамт орсон. Тэгээд намайг ийн гэрээс буцаад гараад ирэхэд , хоёр ах, *******, , нартай маргалдчихсан байж байтал ******* гийн шүд рүү нь гараараа нэг удаа цохичихсон. Тэгээд болъё гээд тэд нарыг салгаад гэр гэр лүүгээ орцгоосон. .. *******ыг миний найз залуу гэж мэдэхгүй намайг өөрийнхөө найз охин гэж худлаа яриад тэрнээс болж хэрүүл маргаан үүссэн гэх мэдүүлэг /Хх-н 15 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ *******23 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн № 3 ...... Дүгнэлт:

1.Б.гийн биед зүүн дээд 1 дүгээр шүд булгарч унасан, буйланд шүдний ором, шарх, баруун 1,2 дугаар шүд, зүүн 2-р шүд хөдөлгөөн орсон, буйланд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Үүсгэгдсэн гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Байнгын зүүн дээд 1-р шүд булгарч унасан нь хөдөлмөрийн чадварыг 5 хувь тогтонги алдагдуулна. Цаашид эмчилгээ, эдгэрэлтээс шалтгаалж шүд авагдсан тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдалт өөрчлөгдөх боломжтой гэх /Хх-н 24-25 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 39 дүгээр хуудас/

Б.******* нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн Мандал сум дахь сум *******ын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 43 дугаар хуудас/

Хохирогч Б.гийн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум *******ын прокурорын газарт гаргасан надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, бид хоёр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н  54 дүгээр хуудас/

Шүүгдэгч Б.*******ын Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум *******ын прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, 8 сая төгрөгийн хохирлыг барагдуулж хохирогчтой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 55 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.******* нь *******23 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 23-24 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын дугаар багийн нутаг дэвсгэр гудамжинд иргэн Б. хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Б.*******ын хохирогч Б.гийн нүүрэн тус газарт  гараараа нэг удаа цохисон үйлдэл нь хоорондын таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд зүүн дээд 1 дүгээр шүд булгарч унасан, буйланд шүдний ором, шарх, баруун 1,2 дугаар шүд, зүүн 2-р шүд хөдөлгөөн орсон, буйланд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж сард 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Б. нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг  дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 3. дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 3.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.*******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.******* нь 450000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            . Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ХЭРЛЭН.