Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 00342

 

2019 оны 07 сарын 01 өдөр

         Дугаар 153/ШШ2019/00342

                     Ховд аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн үйлдвэрчний район 1-5 тоотод байрлах, Арслан бар ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн өр 3,131,004 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар Нийгмийн даатгалын шимтгэл гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг хэлнэ гэж заажээ.

Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй гэж Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт тусгасан. Гэтэл харилцагч Арслан бар ХХК нь 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлөөгүй шимтгэл, 2018 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар 3,131,004  төгрөгийн өр үүсгэж нийгмийн даатгалын санд учруулсан хохирлоо барагдуулаагүй байна.

Иймд хариуцагч Арслан бар ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр 3,131,004  төгрөг гаргуулан нэхэмжпэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст төлүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Арслан бар ХХК-ийн төлөөлөгч О.Цэнгэл нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ Манай компани нь Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл болох 3.131.0004 төгрөг хугацаандаа төлөөгүй өр төлбөр үүссэн гэдэг нь үнэн билээ. Учир нь манай  Манай компани түүхий эд болох малын өлөн гэдэс боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Улаанбаатар хотод “UB interdarm” ХХК компаниар дамжуулан ХБНГУлс руу экспортод гаргадаг билээ. Гэтэл 2018 оны 02 дугаар улирлаас эхэлж Олон улсын экспортод хүндрэл үүсэж олон улсад боловсруулсан өлөн гэдэс борлуулалт буурч бүр зогсонги байдалд орсон билээ. Үүнээс үүдэж компани эдийн засгийн хүндрэлд орж борлуулалтын орлоггүй болсон. Одоогийн байдлаар Олон улсын худалдаа сэргэх хандлагатай байгаа бөгөөд 20196 оны 10 дугаар сар гэхэд хэвийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжтой юм. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг өр төлбөрийг 3,131,004 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр гэхэд төлж барагдуулна”

гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Арслан бар ХХК-д холбогдуулан 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл болох 3.131.0004 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Арслан бар ХХК-ийн төлөөлөгч О.Цэнгэл нь нэхэмжлэлийн шаардлага болох нийгмийн даатгалын шимтгэлийн өр 3.131.004 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж 65,046 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Арслан бар ХХК-иас 3.131.004  төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 65,046 төгрөгийн тал хувь болох 32,523 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.

Хариуцагч Арслан бар ХХК нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийгдурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч Арслан бар ХХК-д холбогдох, нийгмийн даатгалын шимтгэлийн өр  3.131.004  иргэний хэрэгт хариуцагч Арслан бар ХХК нь 3.131.004  төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж 65,046 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Арслан бар ХХК-иас 3.131.004  төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 65,046 төгрөгийн тал хувь болох 32,523 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Арслан бар ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ц.ОЮУН-ЭРДЭНЭ