| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00170/И |
| Дугаар | 00343 |
| Огноо | 2019-07-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 00343
| 2019 оны 07 сарын 02 өдөр | Дугаар 153ШШ2019/00343 | Ховд аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 3-3 тоотод байрлах, Ноён худгийн ач ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн өр 2,604,820 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар Нийгмийн даатгалын шимтгэл гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг хэлнэ гэж заажээ.
Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй гэж Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт тусгасан. Гэтэл харилцагч Ноён худгийн ач ХХК нь 2015 оны 01 сараас 2016 оны 03 сарын 31-ний өдрийг хүртэл Нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлөөгүй шимтгэл, 2018 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар 2,604,820 төгрөгийн өр үүсгэж нийгмийн даатгалын санд учруулсан хохирлоо барагдуулаагүй байна.
Иймд хариуцагч “Ноён худгийн ач” ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр 2,604,820 төгрөг гаргуулан нэхэмжпэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст төлүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч “Ноён худгийн ач” ХХК-ийн төлөөлөгч Д.Жамъяан-Осор нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ноён худгийн ач” ХХК нь Ховд аймгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр болох 2,604,820 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө төлж барагдуулах болно.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бямбасүрэн нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Миний бие Нямдуу овогтой Бямбасүрэн нь “Ноён худгийн ач” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Манай компанийн зүгээс нэхэмжлэгч Нийгмийн даатгалын хэлтэсийн нэхэмжилсэн 2,604,820 /хоёр сая зургаан зуун дөрвөн мянга найман зуун хорин мянга/ төгрөг дээр маргах зүйл байхгүй. 2,604,820 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь “Ноён худгийн ач” ХХК-д холбогдуулан 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийн өр 2,604,820 /хоёр сая зургаан зуун дөрвөн мянга найман зуун хорь/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ноён худгийн ач ХХК-ийн захирал Д.Жамьяан-Очир болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бямбасүрэн нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийгмийн даатгалын шимтгэлийн өр 2,604,820 /хоёр сая зургаан зуун дөрвөн мянга найман зуун хорь/ төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж 56.627 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 2604820 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 56.627 төгрөгийн тал хувь болох 28,313 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.
Хариуцагч Ноён худгийн ач ХХК нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийгдурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Ноён худгийн ач” ХХК-д холбогдох, нийгмийн даатгалын шимтгэлийн өр 2,604,820 /хоёр сая зургаан зуун дөрвөн мянга найман зуун хорин /төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч “Ноён худгийн ач” ХХК нь 2,604,820 /хоёр сая зургаан зуун дөрвөн мянга найман зуун хорин/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж 56.627 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 2604820 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 56.627 төгрөгийн тал хувь болох 28,313 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ноён худгийн ач ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ