Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 00345

 

2019 оны 07 сарын 02 өдөр

        Дугаар 153/ШШ2019/00345

                     Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий  шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Зэрэг сумын 5-р баг, Хөндлөн багт оршин суух, ... дугаарын регистртэй, Б овогт Д-н Гантулгын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.Г

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Г нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1959 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. Одоо 60 настай. 1980 онд Н.Баярмаатай гэр бүл болж, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. Бага насаа аав, ээжийн гар дээр өнгөрөөж, Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн дунд сургуульд 1975 онд төгссөн. Дунд сургуулиа төгсөөд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлийн зөвлөлийн Тэргүүлэгчдийн хурлын 17 дугаар тогтоолоор байгуулагдсан барилгын бригадад барилгачин, нормчноор орж ажилласан. Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн барилгын Туслах үйлдвэрт 1975 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс ажиллаж байгаад 1977 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс хугацаат цэргийн албанд татагдсан.  Д.Г миний бие нь 1977 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 01-ны өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1980 оны 06 дугаар сараас Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Туслах үйлдвэрт барилгачнаар ажиллаж байгаад 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн нэгдплийн Аж ахуйн няраваар ажиллаж эхэлсэн. Аж ахуйн няраваар ажиллаж байгаад сургуульд суралцах болсон тул 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаасаа чөлөөлөгдсөн. Д.Г миний бие нь 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймагт Хөдөө аж ахуйн техникумд суралцаж Агротехникч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөж ирээд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Ховд аймгинй Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд Агротехникчээр ажилд орж, 1991 оныг хүртэл ажилласан. 1991 оноос Ховд аймгийн Нефть баазын Зэрэг Шатахуун түгээх станцад Эрхлэгч, түгээгчээр ажиллаж одоог хүртэл ажиллаж байна. Нефть баазад ажиллаж байх үеийн 1995 оны 01 дүгээр сараас 10 сар хүртэлх хугацааны нийгмийн даатгал төгөлдсөн боловч, Нийгмийн даатгалын санд бүртгэгдээгүй байна. Иймд намайг 1975 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 07 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн барилгын туслах үйлдвэрт барилгачин нормчноор, 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Туслах үйлдвэрт барилгачин нормчиноор, 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Аж ахуйн няраваар, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд Агротехникчээр, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарыг дуусталх хугацаанд Ховд аймгийн Нефть баазын Зэрэг шатахуун түгээх станцад Эрхлэгч-түгээгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Д.Г нь 1975 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 07 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн барилгын туслах үйлдвэрт барилгачин нормчноор, 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Туслах үйлдвэрт барилгачин нормчиноор, 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Аж ахуйн няраваар, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд Агротехникчээр, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарыг дуусталх хугацаанд Ховд аймгийн Нефть баазын Зэрэг шатахуун түгээх станцад Эрхлэгч-түгээгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч нь 1975 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн барилгын туслах үйлдвэрт барилгачин нормчноор, 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн барилгын туслах үйлдвэрт барилгачин нормчноор, 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн аж ахуйн няраваар, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Нефть баазын Зэрэг шатахуун түгээх станцад эрхлэгч – түгээгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэж хүсэлтийн шаардлагаа багасгасан байна.

Хүсэлт гаргагч нь 1975 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн барилгын туслах үйлдвэрт барилгачин нормчноор, 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн барилгын туслах үйлдвэрт барилгачин нормчноор, 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн аж ахуйн няраваар, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Нефть баазын Зэрэг шатахуун түгээх станцад эрхлэгч – түгээгчээр тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч нь 1975 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн барилгын туслах үйлдвэрт барилгачин нормчноор, 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн барилгын туслах үйлдвэрт барилгачин нормчноор, 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн аж ахуйн няраваар, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Нефть баазын Зэрэг шатахуун түгээх станцад эрхлэгч – түгээгчээр тус тус ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн  497 дугаартай албан бичиг

- Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1975 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 17 дугаартай “Барилгын бригад байгуулж ажилууллах тухай” тогтоолын хуулбар,

- Зөвлөлийн тэргүүлэгчдийн 17 дугаартай тогтоолын “Барилгын бригадад ажиллах хүмүүсийн нэрсийн тухай хуулбар

-  Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1977 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 19 дугаартай “Ажлаас чөлөөлөх ба ажил томилох тухай” тушаалын хуулбар,

- Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1980 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 30 дугаартай “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” тушаалын хуулбар,

- Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1982 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаартай “Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар,

- Ховд НХС-ын Зэрэг ШТС-ын эрхлэгч- түгээгч Д.Гантулгын цалингийн тодорхойлолт

- 1995 оны Нийгмийн даатгалын санд төлсөн шимтгэлийн тооцооны хуулбар /хх-ийн 13-21 хуудас/

- Хүсэлт гаргагчийн 1975 оны Ховд аймгийн Зэрэг сумын 70 дугаар дансны хуулбар,

- Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 05/1889 дугаартай архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- Хүсэлт гаргагч Д.Гантулгын 1981 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр эх хувиараа

- Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр эх хувиараа

-Гэрч Д.Чимэдийн “...Би 1972 оноос 1991 оныг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд усны группийн ахлагч, гидротехникч, тооцооны нягтлан зэрэг ажлыг хийж байсан. Д.Г нь надаас 10 дүү хүн байгаа юм. Д.Г нь 1975 онд Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэдлийн туслах үйлдвэрлэлд туслах ажилчнаар ажиллаж байсан. 1977 онд цэргийн албанд татагдаж 1980 онд цэргээс халагдаж ирсэн. 1980 оноос 1981 оныг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн няраваар, 1981 оноос 1982 оныг хүртэл нэгдлийн аж ахуйн няраваар ажиллаж байгаад 1982 оноос Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникумын агротехникийн ангид элсэн орж 1985 онд төгссөн. 1985 оноос 1990 оныг хүртэл тус нэгдэлдээ агротехникчээр ажиллаж байсан...” гэх гэрчийн мэдүүлэг

-Гэрч Т.Төртогтохийн “... Би 1989 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл Ховд аймгийн Нефьт хангамжийн Баазад цахилгаан техникчээр ажиллаж байна. Ховд аймгийн Зэрэг сумын шатахуун түгээх станц 1990 онд анх ашиглалтад ороход Д.Г нь түгээгчээр ажилд орж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл тус станцдаа ажиллаж байна...” гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.Гантулгын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Буу тамгатынхан овогт Дашаагийн Гантулгыг 1975 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн барилгын туслах үйлдвэрт барилгачин нормчноор, 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн барилгын туслах үйлдвэрт барилгачин нормчноор, 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн аж ахуйн няраваар, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Нефть баазын Зэрэг шатахуун түгээх станцад эрхлэгч – түгээгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Д.Гантулгын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ц.ОЮУН-ЭРДЭНЭ