Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2019/00110

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2019/00110

Орхон аймаг

 

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.З-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Ж-д холбогдох

“гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Ц.З шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие нь Г овогтой Ж-тай 1995 онд гэр бүл болж 1996 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 1996 онд том охин Э, 2002 онд хүү А, 2008 онд бага охин Я нар тус тус төрсөн. 2008 оноос бид таарч тохирохгүй болж тус тусдаа амьдарч, хамтран амьдрах боломжгүй болсон. Тус тусдаа өөр хүнтэй хамтын амьдралтай болсон тул гэрлэлтээ цуцлуулж хүү А, охин Я нарыг өөрийн асрамжинд авч хүүхдүүддээ эцгээс нь тэтгэлэг тогтоолгохгүй, бид гэр бүлийн дунд эд хөрөнгийн маргаан байхгүй.” гэжээ.

Хариуцагч Г.Ж шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Г овогтой Ж би 1995 онд Ц овогтой З-тай гэр бүл болж 1996 онд албан ёсоор гэрлэлтээ баталгаажуулсан. Бидний дундаас 1996 онд том охин Ж.Энхжин, 2002 онд хүү Ж.А, 2008 онд охин Ж.Я төрсөн. 2008 оноос хойш бид хоорондоо таарч тохирохгүй тусдаа амьдарч байна. Иймд гэр бүлийн гэрчилгээ буюу гэрлэлтийг цуцалж өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй, 3 хүүхдийг эхийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна.” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.З нь Г.Ж-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Ц.З, Г.Ж нар 1996 онд гэр бүл болж, 1997 оны 10 дугаар сарын 05-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 1996 оны 03 дугаар сарын 19-ний өдөр охин Ж.Э, 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүү Ж.А, 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр охин Ж.Я нар тус тус төрсөн болох нь зохигчийн тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар нотлогдож байна.

Гэрлэгчид таарамжгүй харьцааны улмаас 2008 оноос хойш тусдаа амьдрах болж, гэрлэгчдийн хэн аль өөр хамтран амьдрагчтай болсон талаар талууд тайлбарлаж байх ба, гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цааш үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа байдлыг харгалзан тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ хэрэглэхгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

Хүүхдийн асрамжийн хувьд нэхэмжлэгч Ц.З нь хүү Ж.А, охин Ж.Я нарыг өөрийн асрамжиндаа авна гэснийг хариуцагч Г.Ж хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн.

Иймд Ц.З, Г.Ж нарын гэрлэлтийг цуцалж, хүү Ж.А, охин Ж.Я нарыг эхийх нь асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан Ц.З, Г.Ж нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Ж.А, 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Ж.Я нарыг эх Ц.З-гийн асрамжинд үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч Ц.З нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурьдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сэр-Оддамбад даалгасугай.    

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

6. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА