Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 36

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Н.Номинчимэг  ,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Д.Сүхбатын  өмгөөлөгч Н.Ганбат ҮД:03-46,

шүүгдэгч С.Батсанаагийн өмгөөлөгч М.Отгонцэцэг ҮД:03-49

хохирогч Ш.Оюунбаярын өмгөөлөгч Д.Өлзийсайхан ҮД:20-64,  Л.Баярсайхан  ҮД:19-87,

хохирогч  Ш.Оюунбаяр,

гэрч  Н.Ганзул,  Б.Баярцэцэг, Н.Энхцэцэг,

шүүгдэгч Д.Сүхбат,С.Батсанаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Баянхонгор аймгийн Өлзийт суманд 1950 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 66 настай,халх,  эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, Барилгын менежер мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ өндөр насны тэтгэвэрт байсан , ам бүл-4, эхнэр, хүүхдийн  хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цэргийн хотхон 1-17 тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа  бүрэн  Бориг овогт Доржжанцангийн Сүхбат  /РД:ВЭ50081311/

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Баянхонгор аймгийн Бууцагаан суманд 1979 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй,халх,  бүрэн бус боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо , Цэргийн хотхон 1-17 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 842.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн Доржжанцан овогт Сүхбатын Батсанаа /РД:ВЭ79102618/нарт

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2501 2164 дугаартай 105/2016/..../Э индекстэй хэргийг 2016 оны 11 дүгээр сарын ­­22-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Сүхбат, С.Батсанаа нар нь 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Эрдэнэтолгойн гүний худгийн орчим иргэн Ш.Оюунбаяртай зам тавьж өгсөнгүй гэх хувийн зүй бус харьцааны улмаас маргалдаж бүлэглэн зодож, хамар ясны хугарал, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, хүзүү, зүүн мөр, зүүн шуу, бугуйнд зулгаралт, хэвлийн өмнө ханын зөөлөн эдийн няцрал буюу хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Сүхбат мэдүүлэхдээ: 2016 оны  05 дугаар сарын 21-ний өдөр бид гэр бүлийнхнийхээ хамт  Улиастайн замын урд талаас хойшоо орсон. Гэтэл цагаан тэрэг их хурдтай орж ирсэн. Хохирогч согтуу байсан бөгөөд биднийг хэл амаар доромжилсон. Цаашаа өнгөрч явахдаа хохирогчийн эхнэр нь зам шахаад бид нар руу салаавч өгч, утсаараа бичлэг хийж, архины шил, аяга, ундаа зэргийг шидсэн. Ундааны сав нь манай машин руу орж хүүхэд цохисон. Ингэж явсаар байгаад Эрдэнэтолгойн гүний худаг орсон. Тэнд очоод Батсанаа машинаас буухад хохирогч Батсанааг цамцаар нь бүтээгээд эхнэр  нь дээрээс нь хүнд цүнхээр нүдээд байсан. Батсанаагаас  цус нь гарч цамц нь урагдсан байсан. Би салгах гэхэд хохирогч манай машины дугуйн доор ороод гарахгүй байсан. Бид хүүхдүүдээ гэртээ буулгачихаад эргээд ирэх гэхэд зугтаасан хэрэгт орох гээд байсан. Би Батсанаагийн хадам ээж Бадамхандтай хамт үлдсэн. Тэгээд бид цагдаад хандаад хохирогч нарыг шалгаад өгөөч гэхэд цагдаа нар апаратны цэнэг дууссан гээд хүлээж аваагүй. Би энэ хэрэгт салгах гэж оролцсон. Түүнээс биш зодоон хийгээгүй. Би залуу хүнийг дийлэхгүй гэв.

          2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Батсанаа мэдүүлэхдээ:  2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Туул гол ороод Улиастайн зам руу нийлэх гэхэд Ариунбаярын машиныг эхнэр Баярцэцэг нь жолоодож явж байгаад ирэхэд нь зам тавьж өгсөн. Тэгтэл энэ машин урд зогсоод Ариунбаяр гарч ирээд аав, ээжтэй хэрэлдээд хэл ам хийгээд эхнэр Баярцэцэг нь салаавч гаргасан. Тэгээд хөдөлж яваад урд зам хэрээд явсан. Тэгээд Амгалангийн призерээр явж байхад Баярцэцэг машинаасаа ундаа шидээд тэр нь намайг болон манай хүүхдийг оносон. Дахин аяга шидсэн тэр нь газар унаад хагарсан. Би араас нь яваад Эрэднэтолгойн худаг дээр очоод машинаасаа бууж та нар яагаад ундаа шидэж байгаа юм бэ гэхэд Оюунбаяр миний цамцаар толгой бүтээгээд авгай нь хүнд юмаар толгой нуруу руу цохисон. Тэгээд явах гэхэд Оюунбаяр явуулахгүй гээд машины урд хэвтээд байсан. Манай аав салгаж бид явсан. Хохирогчийн хохирол төлбөрийг төлөх гэхэд 2 сая төгрөг авна гээд байгаа. Баримттай мөнгөө төлөх гэхэд авахгүй байгаа. Би мөн зодуулсан тэгэхдээ надад гэмтэл гараагүй. Оюунбаярт хохирол учруулсандаа уучлалт гуйж байна гэв.

   3. Шүүхийн хэлэлцүүлэгт   хохирогч  Ш.Оюунбаяр  мэдүүлэхдээ: Шүүгдэгч нар намайг бүлэглэж зодсон. Тухайн үед Сүхбат миний футболкноос татаж намайг боож унагаасан. Тэгэхэд Батсанаа намайг орхиж явах гэхэд нь явуулахгүй гээд цагдаа дуудах гэхэд Батсанаа манай эхнэрийн гар утсыг авч шидсэн. Тэгэхэд миний машинд ахын хоёр хүүхэд, манай нэг хүүхэд гээд 3 хүүхэд байсан. Би гурван хүүхдийнхээ нүдэн дээр  зодуулсандаа гомдолтой байна. Би хөдөө явдаг тээврийн жолооч. Миний хамраас цус гараад ажлаа хийж чадахгүй байсан. Баруун хараагийн  эмнэлэгт би хамартаа чихээс хийлгэж эмчлүүлсэн. Хамрын яс хугарч, зөөлөн эд гэмтсэн. Хамрын таславчийн хагалгаанд 1.800.000 төгрөг гарна гэсэн. Хохирол барагдуулаагүй. Надад 2.593.000 төгрөгийн хохирол учирсан гэв.

 Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 Мөрдөн байцаалтанд хохирогч Ш.Оюунбаярын:... 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн орчим байх Баянзүрхийн товчооноос хот руу явж байхад замын урд талаас шороон замаас “Х.Мяти” маркийн автомашинтай хүн гарч ирээд урдуур орж ирээд мөргүүлэх шахсан манай эхнэр машинаа арай гэж зогсоосон араас нь сигнаалдахад дотор нь байсан хүмүүс сүртэй юм гээд орилсон тэгээд зайлаач гээд маргалдаад хөдлөөд явсан араас уг “Х.Мяти” маркийн автомашин шахаад хойноос орж дайраад байсан тэгээд явсаар байгаад би цагдаагийн академийн хажуугаар дээшээ өгсөн замаар явж байхад Эрдэнэтолгойн гүний худгийн тэнд нөгөө “Маяти” маркийн машин хажуугаар гүйцэж түрүүлээд урд зогсоод машины бүдүүн залуу Батсанаа бууж ирээд яагаад байгаан яаж яваад байгаан чи хэн бэ гэж орилоод намайг барьж аваад толгой руу гараараа нэлээн олон удаа цохисон тэгсэн араас нь машинд байсан хөгшин эрэгтэй хүн бууж ирээд намайг боосон газар унагаагаад газраар чирсэн манай эхнэр ирээд бид нарыг салгах гэхэд Батсанаа гэх залуу манай эхнэрийг түлхэж унагаагаад байсан тэгсэн  манай эхнэр цагдаа дуудлаа гэж орилоход манай эхнэрийн гар утсыг аваад газар шидсэн тэгээд  машиндаа суугаад зугтаах гээд байсан нөгөө хөгшин эрэгтэй цамцнаас бариад боогоод явуулахгүй байсан  Батсанаа эхнэр нь бололтой нэг эмэгтэйтэй хамт машиндаа суугаад зугтаагаад явсан намайг боосон хөгшин эрэгтэй намайг тавиад машинаас буусан хөгшин эмэгтэйтэй хамт алхаад явах гэхээр нь би цагдаа дуудсан байгаа гэхэд нөгөө эрэгтэй нь явсан эмэгтэй нь үлдээд цагдаа ирээд хамт цагдаагийн хэлтэс дээр ирсэн чинь араас нь Батсанаа болон түүний аав нь гэх намайг боосон хөгшин ах хоёр ирсэн.  ... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 29-р тал/

 Мөрдөн байцаалтанд гэрч Б.Баярцэцэгийн: ...Тэгээд манай нөхөр буухад манай нөхрийг үгийн зөрүүгүй цохиод авсан би салгах гээд очиход Батсанаа гэх залуу намайг түлхээд ойртуулахгүй байсан “Маяти” машин дотроос нэг эмэгтэй болон хөгшин  эрэгтэй, эмэгтэй 2 хүн бууж ирсэн салгах нуу гэхэд машинаас буусан хөгшин ах манай нөхрийг боогоод байсан би цагдаа дууд гээд орилоход миний утсыг аваад газар шидсэн миний утасны дэлгэц хагарсан байгаа тэр хөгшин ах манай нөхрийг боогоод байсан ба Батсанаа гэх залуу машиндаа суугаад зугтаах гэхээр нь би очоод машины хаалганаас зүүгдээд явуулахгүй гэхэд хуцаад бай гичий минь гээд түлхэж унагаад хөдлөөд явсан манай нөхрийг хөгшин өвгөн боож унагаад цохиод байсан намайг хүртэл тэр хөгшин эрэгтэй бас цохисон хажууд хүмүүс хараад зогсож байсан... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 32-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Н.Энхцэцэгийн:... Намайг машинаас буугаад очиход нөгөө машины залуу Батсанаагийн толгой дээгүүр нь фудволкийг нь бүтээчихсэн доошоо дарчихсан хамт явсан  эмэгтэй нь цүнхээрээ Батсанаагийн нуруу руу цохиод байсан. Тэгээд би нөгөө эмэгтэйг татаж холдуулаад Батсанааг холд яв гээд  машин руу явуулсан чинь нөгөө залуу машин доогуур орж хэвтээд эмэгтэй нь машины тольноос зүүгдээд байсан. Манай хадам аав нөгөө залууг машины доороос цамцнаас нь татаж босгоод гаргасан ба ээж нөгөө эмэгтэйг татаж холдуулаад Батсанааг 3 хүүхэдтэйгээ явуулаад аав, ээж бид 3 үлдсэн ба ээж нөгөө хүүхэн залуу хоёртой үлдсэн ... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 61-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Н.Ганзулын: ... Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Эрдэнтолгойн гүний худгийн зам дээр худгийн урд талд машин зам дээр нэг ачааны том машин түүний ард нэг жижиг суудлын машин зогсчихсон байсан ба нэг хөгшин ах хажуу талын хашаанаас гарч ирсэн ба жижиг машины жолооч ахын нүүр ам цус бочихсон энэ тэнд нь зулгарсан шархтай харагдаж байсан. Харин том машин явах гээд байсан ба жижиг машины жолоочийн эхнэр нь бололтой нэг эгч том машинаас зүүгдээд явуулахгүй гээд туслаарай гээд орилоод байсан. Тэгтэл том машины жолооч ах нөгөө зүүгдээд байсан эгчийг цохиж унагаагаад гар утсыг нь авч шидсэн чинь жижиг машины жолооч ах нөгөө унасан эгч дээр том машиныг явуулахгүй гэсэн чинь машинаас гарч ирсэн хөгшин ах наад машинаа явуул гээд нөгөө жижиг машины жолооч ахыг татаж чангаагаад байсан. Би өөрийнхөө утсаар цагдаа дуудаж өгсөн. Тэр үед том машин нь хөдлөөд явсан ба тэнд нөгөө хөгшин ах, нэг эмээ, эгч 3 үлдсэн байсан. Удалгүй цагдаа  ирсэн... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 63-р тал/

Мөрдөн байцаалтанд яллагдагч Д.Сүхбатын:... 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр би өөрийн  хүү Батсанаа түүний хадам ээж Бадамханд, эхнэр Энхцэцэг болон  3 ач зээгийн хамт Батсанаагийн “Маяти-2” маркын машинтай бид нар Налайх руу салхинд гарчихаад буцаад хотруу явж байхдаа голын эрэг дээр жоохон сууж байгаад гэрлүүгээ явахаар машинтайгаа Улиастайн тойрог орчимд төв зам руу зүүн гар талаас замдаа нийлэх бидний баруун гар талаас буюу Налайх  талаас нэг жижиг цагаан өнгийн машин орж ирээд сигнаалдаж өнгөрсөн машин зам төв зам дээр бидний урдуур орчихоод зам хааж зогсоод эрэгтэй нь бууж ирээд та нар зам хаалаа гээд хашгираад байхаар нь би хөөе чи боль гэж хэлсэн. Тэгээд бид нар нөгөө жижиг цагаан машины араас дагаж явж байхад бидний замыг хэрээд эхнэр нь бололтой машин барьж явсан эмэгтэй цонхоороо салаавч гаргаад байсан. Тэгээд Улиастайн гүүрний гэрлэн дохио өнгөрөөд явж байтал цагаан машинтай Батсанаа машинаас буугаад нөгөө машинтай хүмүүстэй уулзах гээд очтол Батсанааг цамцаар нь ороогоод дарчихсан эхнэр нь цүнх юмуу нэг зүйлээр цохиж байгаа харагдсан. Эхнэр Энхцэцэг, Бадамханд нар эхлээд бууж би араас нь алхаад очсон. Тэгээд очоод салгаад Батсанаа машинаа хөдөлгөх гэтэл нөгөө залуу машины дугуйн доогуур нь орж хэвтээд, эхнэр нь тольноос нь зүүгдээд бид арай хийж холдуулж машинаа хөдөлгөж явуулсан...Манай хүү Батсанааг тэр залуу хүүхэн хоёр нийлээд зодоод байсан.Би бол очиж хүүгээ салгаж дараа нь нөгөө залуу машин доор хэвтээд байхаар нь татаж босгоод гаргасан...Би тэр хүнийг боох нь битгий хэл би астамтай, 2 гар хугархай хүн юу гэж тэгж дийлэхэв дээ. Тэр чинь залуу хүүхэд байсан надад дийлдэхгүй. Би тэр залууг татсан гэж байгаа бол би машин доороос л гаргах гэж татсан. Би тэр залууд огт гар хүрээгүй...Батсанаатай зууралдаж байхад нь би ойртоогүй. Залуугаас архи үнэртэж байсан. Эрүүл хүн байсан бол явж байгаа машин руу аяга шидэж арай ч тийм авир гаргахгүй байх. Тэр өдрийн жижүүрээр шалгуулъя гэхэд үлээлгэдэг юм байхгүй гээд шалгаагүй... Би 1950 оны 08 дугаар  сарын 13-ны өдөр  Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн.1974 онд цэргийн албанаас халагдаад Баянхонгор аймгийн барилга трэйдэд өрлөгчин, талбайн инженер зэрэг ажлыг 1986 он хүртэл хийж байгаад Баянхонгор аймгийн клонкод түгээгч, барилга цахилгаан сантехникийн засварын нярав зэрэг ажил хийж байгаад 2002 онд Улаанбаатар хотод шилжин ирсэн... Надад сонсгож байгаа бүлэглэж хүн зодсон гэх зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 67, 69-70-р тал/

Мөрдөн байцаалтанд яллагдагч С.Батсанаагийн:... 2016 оны 05 сарын 21-ний өдөр өөрийн Маяти-2 маркийн автомашинтай эхнэр хүүхэд болон аав Сүхбат, хадам ээж Бадамханд нарын хамт Налайх руу явж айлд очоод салхинд байж байгаад  буцаад хотруу явсан. Хот руу явж байх замдаа бид нар Улиастайн гүүрнээс урагш Туул голын эрэг дээр байж байгаад 19 цагийн үед байхаа Улиастайн гүүрний зүүн талаас төв замынхаа урд талаас төв замруугаа орох гээд зогсож байгаад машины зай гарахаар нь орох гэтэл Налайх талаас нэг жижиг цагаан суудлын машин  тулж ирж зогсоод сигнаалдаад машинаас нэг залуу бууж ирээд буруу талын цонхоор аав, ээж рүү дайрч гартаа барьсан байсан зажикалкыг шидэх гэж далайж байгаад машиндаа суугаад миний машины урд талд ороод хөндлөөд явсан ба намайг араас нь дагаад явж байхад миний машины урдуур зам дээр зам харж яваад цонхоороо салаавч гаргаад байсан. Ингээд явж байтал Амгалангийн төмөр замын призер дээр би хажуугаар нь зэрэгцээд иртэл нөгөө жижиг машинаас тал ундаатай сав шидээд машин руу орж ирсэн. Мөн удалгүй дахин нэг аяга шидээд миний машиныг оноод зам дээр унаж хагарсан. Бид нар ямар нэг хэл ам хийгээгүй зүгээр явсан.Ингээд цагдаагийн академиар  дээш эргээд явж байгаад Эрдэнэтолгойн гүний худгийн урд талд би нөгөө жижиг цагаан машиныг гүйцэж түрүүлээд урд талд нь гарч зогсоод шидсэн ундааны савыг нь бариад буугаад очтол жижиг машинд байсан залуу бас бууж ирсэн. Тэгээд би чи яаж байгаа юм бэ хүүхэд цохьчихлоошдээ гэтэл нөгөө залуу намайг шууд шанаа руу цохихоор нь би зөрүүлээд цохьсон. Тэгээд бид хоёр заамдалцаж аваад зогсож байтал малгайтай цамцны  малгайг толгой дээгүүр өмсүүлээд миний доор ороод намайг намайг доошоо дараад тонгойлгосон чинь машин  барьж явсан эмэгтэй миний нуруу руу нэг хатуу зүйлээр цохиод байсан. Тэгтэл манай эхнэр ээж аав 3 ирээд нөгөө залуу бид 2-ыг салгасан ба хэн нь түрүүлж ирснийг би мэдээгүй. Ингээд намайг  яв гэхээр нь би машиндаа суугаад явах гэтэл намайг зугтах гэж байна гээд нөгөө залуу машин доогуур орж хэвтээд эхнэр нь машины тольноос зүүгдээд байсан. энэ үед хадам ээж эмэгтэйг нь аваад аав нөгөө залууг машин доороос гаргасан. Би шууд машинаа асаагаад явсан ба аав ээж эхнэр 3 үлдсэн. Тэр залуу эхлээд шанааруу цохихоор нь би зөрүүлээд цохьсон. Хаана цохисоноо мэдэхгүй байна. Бид бие биенээ харилцан цохиж байсан. Тэр жижиг машинтай эрэгтэй эмэгтэй хоёр миний машины урдуур хэрж яваад машин руу удаа дараа юм шидээд  байхаар нь би Эрдэнэтолгойн гүний худгийн зам дээр гүйцэж түрүүлээд ямар учраас машин руу юм шидээд байгаа юм бэ хүүхэд цохьчихлоо гэж хэлэхээр очтол намайг үгийн зөрүүгүй цохихоор нь би зөрүүлээд цохьсон. Хэрэв тэр хүмүүс хөдөлгөөндөө хэвийн оролцоод зүгээр явсан бол ийм асуудал үүсэхгүй байх байсан... Оюунбаяр бид 2 л бие биенээ харилцан хэд хэдэн удаа цохьсон. Оюунбаяртай надаас өөр маргалдаж муудалцсан хүн байхгүй. Харин Оюунбаярыг  машин доогуур орж хэвтээд машины хаалга онгойлгоод цээжээ оруулаад миний машины түлхүүрийг сугалж авах гээд байхад нь аав машин доороос татаж босгоод, машины хаалга онгойлгоод дайраад байхад нь араас татаад буулгасан. Манай аав бол тэр залууг зодож цохьсон үйлдэл хийгээгүй...Залуугаас архи үнэртэж байсан. Цагдаа дээр очоод үлээлгээд согтолтыг нь тогтоогоод өгөөч гэхэд үлээлгэж согтуурлын зэргийг нь шалгаж өгөөгүй...Миний биед жижиг жижиг газар зулгарч хавдсан байсан. Мөн бие хөндүүр орсон байсан...  Би 1979 оны 10 сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн..1997 онд Өмнөговь аймгийн 0166 ангид 1 жилийн цэргийн алба хаасан. Ингээд 1998 онд цэргээс халагдаж ирээд Улаанбаатар хотод суурьшсан. Улаанбаатар хотод хувиараа хөдөлмөр эрхэлж өдийг хүрсэн ба одоо хувиараа тээвэрт явж байгаа. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг...Би надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Дээрх асуудал нь Оюунбаяр бид 2-ын хооронд болсон  асуудал байгаа юм. Уг асуудалд манай аав Сүхбатын оролцоо байхгүй. Аав намайг явуулж маргааныг л салгах гэж л тэгсэн юм... гэсэн мэдүүлэг /хх-ийн 72, 74-75-р тал/

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний  өдрийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн  ¹7138 тоот  актанд :

 

1.Оюунбаярын  биед хамар ясны хугарал, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, хүзүү, зүүн мөр, зүүн шуу, бугуйнд зулгаралт, хэвлийн өмнө ханын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн  хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэсэн дүгнэлт /хх-ийн 36-р тал/ зэргийг ши нжлэн судлав.

Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Энэ гэмт хэргийн  объект нь  иргэдийн  эрүүл мэнд , аюулгүй байдлыг хангаж байгаа  нийгмийн харилцаа,

Объектив тал нь хүний биемахбодь, эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл, эс үйлдэхүй, гэмт үйлдэл болон гэмт  үр дагавар  нь шалтгаант холбоотой байна.

Субъектив  тал нь  санаатай гэм буруугийн  хэлбэртэй шууд ба шууд бус  санаатай байж болно.

Субъект нь  16 нас хүрсэн хэрэг хариуцах  чадвартай хувь хүн байна.

 Хэрэгт цугларсан  бичгийн  нотлох  баримтууд болон шүүгдэгч,  хохирогч, гэрчүүдийн  мэдүүлэгүүдээс  дүгнэхэд 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр  Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Эрдэнэтолгойн гүний худгийн орчимд иргэн Ш.Оюунбаяртай зам тавьж өгсөнгүй шалтгааны улмаас хэрүүл маргаан үүсч Ш.Оюунбаяр,Батсанаа нар барьцалдан зодолдож түүнийг  хохирогч  Ш.Оюунбаярын эхнэр Б.Баярцэцэг, С.Батсанаагийн эцэг Сүхбат  нар салгах  үйлдэл хийж салгасан, Ш.Оюунбаярын бие махбодид С.Батсанаа гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.

Харин Д.Сүхбат нь С.Батсанаатай бүлэглэн зодсон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн хэрэг маргаан  болоход тааралдсан хөндлөнгийн гэрч Н.Ганзул бүлэглэн зодсон талаар мэдүүлэхгүй байна.

Иймд шүүгдэгч  С.Батсанаа  нь 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр  Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Эрдэнэтолгойн гүний худгийн орчимд иргэн Ш.Оюунбаяртай зам тавьж өгсөнгүй шалтгааны улмаас хэрүүл маргаан  хийж хувийн зүй бус харьцааны улмаас  Ш.Оюунбаярыг зодож хамар ясны хугарал, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, хүзүү, зүүн мөр, зүүн шуу, бугуйнд зулгаралт, хэвлийн өмнө ханын зөөлөн эдийн няцрал буюу хөнгөн зэргийн  гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шинжлэн  судалсан  хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба  С.Батсанаагийн  үйлдэл  Эрүүгийн  хуулийн  тусгай ангийн 99 дүгээр зүйлийн  99.1-т  заасан  гэмт хэргийн  бүрэлдэхүүнтэй  байх тул  нь гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч  Д.Сүхбатын гэм  буруугийн үйлдэлд нотлох баримтыг цуглуулах  бүхий л ажиллагааг хийсэн боловч С.Батсанаатай бүлэглэн хохирогч  Ш.Оюунбаярыг зодсон нь тогтоогдоогүй байна.

            Шүүгдэгч Д.Сүхбат нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдов. /хх-н 39-р тал/

Шүүгдэгч С.Батсанаа  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 842.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан  болох нь  хуудас, түүний  ял шийтгэгдсэн  эсэхийг  шалгах  хуудас болон  шүүхийн шийтгэх тогтоол  зэргээр  тогтоогдож байна. /хх-ийн 40, 83-85-р тал/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  78 дугаар зүйлийн 78.2,2... хөнгөн гэмт хэрэгт  ял шийтгүүлсэн этгээд  ялаа эдэлж дууссанаас хойш  1 жилийн дотор  шинээр гэмт хэрэг үйлдээгүй бол  ялгүйд тооцохоор  хуульчилсан тул  С.Батсанаа нь ялгүй болсон байна.

Хохирогч Ш.Оюунбаяр нь эмчилгээний зардалд нийт 2.583.000 төгрөгийг  нэхэмжилж байгаагаас нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг  үндэслэн доорхи  хохирлыг гаргуулан шийдвэрлэх  нь зүйтэй  гэж үзлээ.

            Үүнд: 120.000 төгрөг /хх-ийн 119-р тал/+25.000 төгрөг  /хх-ийн 120-р тал/+

             15.000 төгрөг+8500 төгрөг /хх-н 121-р тал/+25.000 төгрөг /хх-н122-р тал/ +20.000 төгрөг /хх-н 136-р тал/+80.000 төгрөг/ хх-н  137-р тал /+250.000 төгрөг/ хх-н 138-р тал/+ 250.000 төгрөг /хх-н 139-р тал/  нийт  793.500 төгрөгийн хохирлыг гэм буруутай  С.Батсанаагаас гаргуулж хохирогчид олгох  үндэстэй байна.

            Хохирогч Ш.Оюунбаяр нь  өөрийн зөрчигдсөн эрхийг хамгаалуулах, эрх зүйн  туслалцаа авахаар өмгөөлөгч авч хөлс төлсөн зардлыг хохиролд тооцов.                  

            Хохирогч цаашид хамрын хагалгаанд орох эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан  журмын дагуу  жич    нэхэмжлэх эрхтэй болно.

            Шүүх хуралдааны шатанд  С.Батсанаа нь хохиролд  300.000 төгрөгийг   хохирогч  Ш.Оюунбаярт хүлээлгэн өгсөн байх тул  хохирлоос хасч тооцох нь зүйтэй байна. /хх-ийн 150-р тал/

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар  зүйлийн 72.1.1... хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагаас  чөлөөлөхөөр хуульчилсан ба С.Батсанаа нь  энэ  гэмт хэргийг 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр үйлдсэн байх ба түүнээс хойш  6 сар өнгөрсөн тул  С.Батсанааг эрүүгийн хариуцлагаас  чөлөөлж  шийдвэрлэх үндэстэй байна.

            Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн  248.1,  283, 284, 286, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1.Баянзүрх дүүргийн Прокурорын  газраас Доржжанцан  овогт  Сүхбатын  Батсанаагийн  гэм буруугийн  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар зүйлчлэн  ирүүлснийг өөрчлөн мөн хуулийн тусгай ангийн  99 дүгээр  зүйлийн 99.1-д зааснаар зүйлчилсүгэй.   

2.Доржжанцан овогт Сүхбатын Батсанааг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Монгол улсын Эрүүгийн  Байцаан Шийтгэх хуулийн  208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар яллах дүгнэлт  үйлдэн  ирүүлсэн Бориг овогт Доржжанцангийн Сүхбатад  холбогдох  хэргийг  хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.

4.Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн  72 дугаар зүлийн  72.1.1-т зааснаар  Сүхбатын Батсанаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас  чөлөөлсүгэй.

5.Энэ хэргийн улмаас Д.Сүхбат, С.Батсанаа нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн  505.1-д  зааснаар  Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цэргийн хотхоны 1-17 тоотод оршин суух хаягтай  Сүхбатын Батсанаагаас  493.500 /дөрвөн зуун ерэн гурван  мянга  таван зуун/ төгрөгийг гаргуулан хохирогч Шийтэрхүүгийн Оюунбаярт /РД:МК87101310/ олгосугай.

7. Хохирогч Ш.Оюунбаяр нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Д.Сүхбат, С.Батсанаа нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Сүхбат, С.Батсанаа нарт урьд  авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.АЛТАНЦЭЦЭГ