Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/60

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

Улсын яллагч М.Одгэрэл,

Хохирогч П.*******, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

Гэрч С.*******, Ж.*******, Т.*******, Н.*******,

Д.*******,

Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн,

Шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Одгэрэлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 482 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******, ******* овогт гийн ******* нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, аймгийн суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, аймгийн сумын ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт аймгийн сумын ийн задгайд оршин суух, урьд ял шийтгэлгүй,

            ******* овогт *******ын ******* РД://,

             2. Монгол улсын иргэн, өдөр аймгийн суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, аймгийн сумын ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт аймгийн сумын ийн задгайд оршин суух хаягтай, урьд өмнө нь ял шийтгэлгүй,

            ******* овогт гийн ******* РД://        

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

  Шүүгдэгч Д.******* нь Б.*******той бүлэглэн, согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “д” нэртэй амралтын газарт амарч байхдаа П.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар П.*******ыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.******* нь 1 дүгээр сарын 31-ний өдрийн шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрийн албан хаагчийн баяр тэмдэглэх гээд Тэрэлжид байдаг амралтын газар очсон. Очоод бүгд инээж ханиагаад ууж идэцгээсэн. Тэгээд н.******* эгч миний гараас хазчихлаа гэж хэлсэн. П.******* би хазаагүй гэж байна гэхээр нь би та хазсан байна. Уучлалт гуйчих гэж хэлэхэд би хазаагүй гээд миний гар, хөхнөөс хазсан. Тэр үед нь би салгах гээд үснээс нь зулгаасан. Тухайн амралтын газар хүн чирээд явах орон зай, талбай байгаагүй,

4 дүгээр сарын 21-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт ...Тухайн үед өглөө 09 цагт цугласан. амралтын газарт 14 цаг болж байсан. Хамтдаа ширээгээ засаж хоол, ундаа идэж дууссаны дараа тэмцээнүүдээ зохион байгуулсан. Т.******* эгч бүжиглэж байхад П.******* эгч хазсан. Тэгээд хоорондоо хэрэлдээд байхаар нь би П.******* эгч дээр очоод та хазсан юм чинь очоод уучлалт гуйчих гэхэд миний хацар, хөхнөөс хазсан. Тэгэхээр нь би үснээс нь зулгаагаад хоорондоо хэрэлдсэн...” гэв.

Шүүгдэгч Б.******* нь 1 дүгээр сарын 31-ний өдрийн шүүхийн  хэлэлцүүлэгт: “...2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр бид амралтын газар руу явсан. Амралтын газар очоод 15-17 цагийн хооронд ууж идсэн. Тэгээд дараа нь тэмцээнүүд зохиогдсон. Эхнийх нь дууны тэмцээн байсан. Караоке ороод дуулж байх явцад н.******* эгчийн гараас П.******* хазсан. Тэгээд Д.******* боль гэж хэлсэн. Тэрнээс хойш нэлээд удаж байгаад би түр гараад ороод ирсэн. Орж ирэхэд П.******* н.*******тай муудалцаж байсан. Юунаас болж муудсан талаар би мэдэхгүй. Түүний нөхөр н. эхнэр П.*******ыг аваад гарсан. Энэ үйл явдлаас хойш П.******* хүмүүс рүү дайрч доромжилсон. Би бол өшиглөөгүй, ойртоогүй тэрийгээ өөрөө ч гэсэн мэдэж байгаа,

4 дүгээр сарын 31-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт  “...2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Тамгын газраараа амралтын газарт 14 цагт очсон. Хоол, цайгаа идэж уусны дараа хамгийн эхний тэмцээн буюу караокены тэмцээн болсон. Хүмүүс дуулж хуурдаад бүжиглэж байхад Т.******* эгчийн гараас П.******* хазсан. Тэгээд юу болов, яав ийв гэсэн. Т.******* эгчийг манай байгууллагын үйлчлэгч н. эгч цааш аваачиж орон дээр суулгасан...” гэв.

Хохирогч П.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хамт олноороо Тэрэлж рүү амралтад очсон. Бүгд нэг автобусаар явсан. Замдаа архи уух нь ууж, дуулах нь дуулж байсан.15 цагийн орчим амралт дээрээ очиж байшинд орцгоосон. Хүүхнүүд нь ширээгээ засаж ширээндээ сууцгаасан. Түүний дараагаар бүжиг, дууны тэмцээн зохион байгуулсан. Тухайн үед бүгд гарч ороод байсан. Гэтэл Т.******* эгч чи намайг хазлаа гэхээр нь би хазаагүй гэсэн. Хүн хазчихаад хазаагүй гэлээ гээд над руу бүгд дайрсан. Нягтлан Д.******* чи даргын бууны нохой биз дээ. Хов зөөж бид нарт арга хэмжээ авхуулдаг биз дээ гээд бүгдээрээ над руу дайрсан.Т.******* эгч намайг хэд, хэд цохисон. Нягтлан Д.******* үснээс зулгааж, чирсэн. Тэгсэн нярав Б.******* ирээд өшиглөсөн. Д.******* бас намайг хэд, хэд цохисон. Цаад өрөөнд сууж байтал нярав Б.******* ирээд гар пизда минь гээд заамдсан. Цаанаас Д.******* ирээд бас цохисон. Тэгээд бид нарыг салгасан. Өглөө босоход хамаг бие хүндүүр болоод нүүр, ам шалбарчихсан байсан. Өглөө босоод би энэ хүмүүстэй маргаагүй, хэрэлдээгүй. Т.******* чи миний гарыг хазсан шүү гээд гараа харуулсан. Өө яанаа тийм үү гээд уучлалт гуйсан. Гэтэл цаанаас нягтлан Д.*******г чи бас хазсан гэхээр нь би хазаагүй гэсэн. Би сайн санахгүй байгаа тул хазсан бол үнэхээр уучлаарай гээд уучлалт гуйсан. Тэгсэн чам шиг гичий шиг хүүхнийг уучилдаггүй юм. Дахин зодох гээд дайраад байсан. Тэнд байсан хүмүүс хол бай дахиад зодуулах гээд байгаа юм уу гэсэн...” гэв.

Гэрч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Б.*******, Д.******* хоёр П.*******ын үснээс нь зулгаагаад байхаар салгасан. Тэгсэн нягтлан Д.******* дахин босож ирээд үснээс нь зулгаасан. Би дахин салгасан. 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэг үнэн зөв... Үүргээ мэдээд гэрчийн мэдүүлэгт тусгаж гарын үсэг зурсан. Манай ажлын газрынхан бүгд байсан. Хэсэг хэсгээрээ хуваагдаад энд тэнд суусан байсан. Юунаас болж муудсан талаар би мэдэхгүй. Нэг харахад Д.******* П.*******тай зодолдож байсан. Би зургийг нь авсан. Нэг харахад Д.******* П.*******ыг зодож, өшиглөж, үс гэзгээс нь зулгаасан. Би салгасан. Б.******* хажуунаас нь цохиод татаж чангаагаад байсан. Тухайн үед санхүүгийн албаны дарга н.*******, н.Дариймаа, н.*******, н.******* нар байсан.” гэв.

Гэрч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Төрийн албан хаагчийн баяр тэмдэглэхээр амралтын газар очсон. Тэмцээн уралдаан зохион байгуулаад ууж, идэцгээсэн. Бүжгийн тэмцээн болоод бүжиглээд явж байхад П.******* миний гарыг хазсан. Хазсан талаар нь хэлэхэд би хазаагүй гэж байна гичий минь камераа шүүгээд гаргаад ир гэсэн. Бид хоёрыг хоорондоо муудаж байхад манай ажлын хүмүүс одоо боль та явж унт гэж хэлсэн. Хэвтэж байгаад ус уух гээд босоод ирэхэд нягтлан Д.*******гийн хөх хэсгээс П.******* хазсан гээд хоорондоо муудаж байсан. Би буцаад хэвтээд байж байтал П.******* орны хажууд ирчхээд ногоон гичий гэх мэт муухай үгээр доромжлоод байхаар нь алгадсан. Маргааш нь гараа харуулаад хазсан талаар нь хэлэхэд уучлалт гуйсан.” гэв.

Гэрч Ж.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “11 дүгээр сарын 26-ны өдөр хамт олноороо Тэрэлжид амарсан. 14 цагийн үед амралтын газраа очиж ширээгээ засаж идэж, ууцгаасан. Караокены тэмцээний дараа бүжгийн тэмцээн зохиосон. Би оройны 20 цаг өнгөрч байхад унтсан.. Би санхүүгийн албаны дарга хийдэг. Шөнийн 00 цагийн үед засаг дарга танай салбарын хүмүүс хоорондоо муудаад байна хүрээд ир гэж дуудсан. Намайг очиход ямар нэгэн зодоон болоогүй буйдан дээр П.******* эгч, наана нь Б.*******, Д.******* хоёр сууж байсан. Би Д.*******г яагаад хүн дуудуулаад байгаа юм гээд хальт гараараа цохисон. Тэгээд бие засчхаад буцаад унтаад өгсөн. Тэрнээс хүмүүс хоорондоо маргаж, муудалцсан зүйлийг хараагүй. Би том танхимаас гараад жижиг өрөөнд орж унтсан. Өглөө сэрэхэд П.******* эгч дуу муутай байсан. Автобусанд цуг суугаад явахад зодоон болсон талаар яриагүй. Автобусанд суугаад харьж байхад С.******* бичлэг байгаа талаар ярьсныг сонссон. Зодооныг бол хараагүй.” гэв.

Гэрч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрийн албан хаагчдын баяр болоод Тэрэлжийн амралтад очсон. Баяраа тэмдэглээд бүгд ууж, идэж, дуулж, хөөрөлдсөн. Тухайн үед би нэг хэсэг унтсан. Тэгээд босоод ирэхэд Э.******* миний орны хажууд байсан. Тэгснээ П.******* намайг хазчихлаа гээд хэрэлдэж муудсан. Нягтлан Д.******* хохирогч П.*******ын үснээс зулгаагаад хойш унагааж байсан. Хүмүүс салгасан байж байхад дахин үснээс нь зулгаах гээд байсан...” гэв.

Гэрч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Болсон процессыг анх мэдүүлэг өгөхдөө хэлсэн. Хамт олноороо амралтад явсан. Үл ойлголцож П.******* эгч бид хоёр муудалцсан. Намайг элдэв үгээр хэлж доромжлохоор нь би алгадсан. Тэгээд бие биеэсээ уучлалт гуйсан. П.******* эгч Б.*******, Д.******* хоёртой муудсан. Хамгийн эхлээд П.******* эгч Т.******* эгч хоёр муудсан. Дараа нь намайг элдэв үгээр хэлж доромжлоод байхаар нь би цохисон. Тэгсэн намайг боль боль гээд цаашаа аваад явсан. Цохиж зодсон зүйлийг би хараагүй. Миний нүдэн дээр Б.******* эгч П.******* эгчийг үсдэж унагаасан зүйл байхгүй. Намайг хажуу талын өрөө рүү орсны дараа П.******* эгч араас ирж хэрүүл хийсэн. Тэгэхээр нь гараач ээ, зайлаач ээ гээд ширээн дээр байсан савтай усыг аваад цацсан. П.******* эгч өрөөнөөс гараад явсан. Би тэгээд өрөөнөөс гаралгүй унтсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: хохирогч П.*******ын мэдүүлэг /хх-45-46/, 66 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт /хх-82-83/, шинжээчийн мэдүүлэг /хх-88-89/, гэрч н.ийн мэдүүлэг /хх-53-54/, гэрч н.ын мэдүүлэг /хх-55/, гэрч С.*******ын мэдүүлэг /хх-59-60/ гэрч Ж.*******, гэрч Т.*******, гэрч Н.*******, гэрч Д.******* нарын мэдүүлэг,

Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс: хохирогчийн мэдүүлэг /хх-45-46/, хохирогчийн дахин өгсөн мэдүүлэг /хх-48-49/, гэрч С.*******ын мэдүүлэг /хх-59-60/, шинжээчийн дүгнэлт /хх-82-83/, шинжээчийн мэдүүлэг /хх-88-89/, хохирлын баримт /хх-188-210/, өмнөх шүүх хуралдан дээр гаргаж өгсөн хохирлын баримтууд,

Шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч М.Мэндсүрэнгийн зүгээс: хэргийн газрын нөхөн үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-24-28/, гэрч н.ын мэдүүлэг /хх-57/, гэрч С.*******ын мэдүүлэг /хх-58-59/, гэрч н., н.ын мэдүүлэг /хх-63/, гэрч н.ын мэдүүлэг /хх-68/,

Шүүгдэгч Д.*******гийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын зүгээс: шинжээчийн дүгнэлт /хх-82-83/, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэлэлцэж, нэмэлт ажиллагаа хийлгэж Б.*******, Д.******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.*******, Д.******* нар нь 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр аймгийн Баянжаргалсумын засаг даргын тамгын газрын албан хаагчид  Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “д” гэх амралтын газарт 22-23 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэргэлэн амрах үедээ П.*******ыг “хазлаа, хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар маргаж  Б.******* хөлөөрөө нурууруу нь хөшиглөх , Д.*******  үснээс нь газар чирэх зэргээр бүлэглэн зодож түүний биед бүсэлхийн 4-5 дугаар нугалмын жийргэвчний цүлхийлт, цагариг мөгөөрсний урагдал, бүсэлхийн 5-аас ууцны 1 дүгээр нугалмын жийргэвчний цүлхийлт, нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт Б.*******гийн өгсөн: “...Би бол өшиглөөгүй, ойртоогүй тэрийгээ өөрөө ч гэсэн мэдэж байгаа...”гэх,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт Д.*******гийн өгсөн: “...миний гар, хөхнөөс хазсан. Тэр үед нь би салгах гээд үснээс нь зулгаасан. Тухайн амралтын газар хүн чирээд явах орон зай, талбай байгаагүй...” гэх,

3. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.*******ын өгсөн: “...Нягтлан Д.******* үснээс зулгааж, чирсэн. Тэгсэн нярав Б.******* ирээд өшиглөсөн. Д.******* бас намайг хэд, хэд цохисон. Цаад өрөөнд сууж байтал нярав Б.******* ирээд гар пизда минь гээд заамдсан. Цаанаас Д.******* ирээд бас цохисон. Тэгээд бид нарыг салгасан. Өглөө босоход хамаг бие хүндүүр болоод нүүр, ам шалбарчихсан байсан. Өглөө босоод би энэ хүмүүстэй маргаагүй, хэрэлдээгүй. Т.******* чи миний гарыг хазсан шүү гээд гараа харуулсан. Өө яанаа тийм үү гээд уучлалт гуйсан. Гэтэл цаанаас нягтлан Д.*******г чи бас хазсан гэхээр нь би хазаагүй гэсэн. Би сайн санахгүй байгаа тул хазсан бол үнэхээр уучлаарай гээд уучлалт гуйсан. Тэгсэн чам шиг гичий шиг хүүхнийг уучилдаггүй юм. Дахин зодох гээд дайраад байсан.,

            2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хохирогчоор  өгсөн: ...Д.******* нь үснээс ирж зулгаагаад газраар чирээд байсан. нягтлан Д.******* миний үснээс зулгааж газраар чирж гараараа хоёр хацар, чих орчимд олон удаа алгадсан...нягтлан Д.******* миний үснээс зулгаагаад газраар чирч байхад нярав Б.******* хөлөөрөө миний нуруу, бөөр лүү өшиглөсөн..." гэх мэдүүлэг

/1хх-45-46/

4. Гэрч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Б.*******, Д.******* хоёр П.*******ын үснээс нь зулгаагаад байхаар салгасан. Тэгсэн нягтлан Д.******* дахин босож ирээд үснээс нь зулгаасан. Би дахин салгасан. 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэг үнэн зөв... Үүргээ мэдээд гэрчийн мэдүүлэгт тусгаж гарын үсэг зурсан. Манай ажлын газрынхан бүгд байсан. ...Юунаас болж муудсан талаар би мэдэхгүй. Нэг харахад Д.******* П.*******тай зодолдож байсан. ...Нэг харахад Д.******* П.*******ыг зодож, өшиглөж, үс гэзгээс нь зулгаасан. Би салгасан. Б.******* хажуунаас нь цохиод татаж чангаагаад байсан.,

...2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гэрчээр өгсөн: ...Би аймгийн Баянжаргал сумын Засаг даргын тамгын газарт жолоочоор ажилладаг ба 2021 оны 11 дүгэр сарын 26-ны өдөр ...П.*******ыг нягтлан Д.******* үснээс нь зулгаагаад газар чирээд тэгтэл хажуугаас нь нярав Б.******* хөлөөрөө нуруу, хөл рүү нь өшиглөж зодож байсан би боль гээд салгасан мөн дахин дайраад байсан юм ...Тухайн үед би бага зэрэг архи уусан согтоогүй бөгөөд болж байгаа үйл явдлыг мэдэж байсан.” гэх мэдүүлэг,

/1хх-59-60/,

5. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.ын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: “...Би аймгийн сумын Засаг даргын тамгын газарт жолоочоор ажилладаг ба 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Төрийн албан хаагч нарын баярын өдөр болоод ажлын хамт олны хамтаар 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Тэрэлж гэх газар амралтын газарт очоод тэндээ хоол цай идэж уугаад архи согтууруулах ундаа уугаад би согтоод унтсан байсан, маргааш нь өглөө сэрэхэд эмэгтэйчүүд хоорондоо зодоон хийсэн гэж байсан...” гэх мэдүүлэг,

/1хх-57/

 

6. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.ын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “...багийн дарга ******* чи миний гарыг хазчихлаа гээд *******тай маргалдсан. Тэгээд ******* унтахаар хэвтэх гэтэл ******* нь *******ыг хэл амаар доромжлоод байсан. Тэгтэл ******* босож ирээд 2 алгадтал хүмүүс ирээд салгаад байж байтал Д.******* орж ирээд чи миний нүүрнээс хазчихлаа гэсэн чинь би хазаагүй гэж маргасан тэгээд байж байтал Д.******* нь *******ыг үснээс нь зулгаагаад 1 удаа өшиглөсөн өөр зүйл болоогүй. Маргааш өглөө нь босоод бид нар хоорондоо юу болсон талаар ярилцахдаа би гудамжны архичин хүүхнүүд хоорондоо зодолдож байгаа юм шиг харагдлаа гэж хэлсэн бие биедээ хэлж байгаа үг нь маш бүдүүлэг байсан...” гэх мэдүүлэг,

/1хх-68/

            7. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.*******ийн 2023 оны 03 дугаар 06-ны өдөр өгсөн: “...******* эгч хазчихлаа гээд орилоод *******тай хэрэлдээд байхаар нь Д.******* дундуур нь ороод хорих гэж байхад ******* Д.*******гийн нүүрэн дээрээс нь хазаад Д.******* түүний үснээс нь арагшаа дараад хүмүүс очоод салгаад хэрэлдэж байгаад арай гайгүй болоод байж байхад ******* гэнэт над руу хандаж “бүдүүн, тарган, луйварчин” гэх мэтээр орилоод байхаар нь би очоод *******ын зүүн хацар руу нэг удаа алгадахад хүмүүс намайг боль гээд би гараад явсан. Тэгээд ******* миний араас орж ирээд элдэв үгээр доромжлоод байхаар нь би ширээн дээр байсан 500 граммын усыг өөдөөс нь цацсан. Тэгээд ******* цаашаа явж, би унтсан...Тэгээд Д.******* нь *******ын үснээс зулгаагаад хойшоо дарсан...”, гэх мэдүүлэг

/2хх-69-70/

            8. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Т.*******ын 2023 оны 03 дугаар 06-ны өдөр өгсөн: “...******* “би хазаагүй, гичий минь” гээд хэрүүл маргаан эхэлсэн. Тэгээд бид хоёр хэрэлдэж байгаад би орон дээр очоод унтаад хүмүүс шуугиад байхаар нь босоод иртэл ******* Д.*******гийн хөх, хацар дээрээс нь хазсан гээд маргаан болсон байж байсан. Тэгээд би унтах орон дээр хэвтэж байхад ******* миний орны толгой дээр ирээд “ногоон гичий минь” гээд байхаар нь би босоод *******ын зүүн хацар дээр нь баруун гараараа хальт алгадаад унтаад өгсөн...” гэх мэдүүлэг

/2хх 74-75/

9. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Н.*******ийн 2023 оны 03 дугаар 06-ны өдөр өгсөн: “...энэ одоо миний гарыг хазчихлаа яадаг новш вэ гээд ******* руу дайрч байсан. хэсэг хугацааны дараа Д.******* нь *******ын үснээс зулгаагаад газар унагахаар нь хэсэг хүмүүс нийлээд салгаж байтал Д.******* дахиад үснээс нь зулгаах гээд дайраад арай гэж салгасан...” гэх мэдүүлэг,

/2хх-77-78/

10. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ж.*******гийн 2023 оны 03 дугаар 06-ны өдөр өгсөн: “...Д.*******, ******* хоёр өөд өөдөөсөө хараад нэг нь хаалганы хажууд нэг нь буйдан дээр суугаад хоорондоо маргалдаж байхаар нь яагаад хоорондоо маргалдаад байгаа юм гэж хэлээд хүмүүс юм ярихгүй байхаар нь би гарч явсан.Тэгээд шөнө 03 цаг өнгөрч байхад ам цангаад сэрээд бостол бүгд унтаж байсан...” гэх мэдүүлэг,

/2хх 80-81/

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Л.Бямбатуяагийн 66 дугаар: “П.*******ын биед бүсэлхий 4-өөс 5-р нугалмын жийргэвчний цүлхийлт, цагариг мөгөөрсний урагдал, бүсэлхийн 5-аас ууцны 1-р нугалмын жийргэвчний цүлхийлт, нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

/1хх-82-83/

12. Гэмт хэргийн талаарх “...Зариг.мн, фейсбүүк хаягаар төрийн алба хаагчид амралтад явахдаа согтуурч нэгнээ бүлэглэн зодсон 39 настай эмэгтэй хохирч үлдлээ...” гэх гомдол, мэдээллийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авсан тухай тэмдэглэл,

/1хх-10/

            13. Д.*******, Б.******* нарын  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/1хх-116,122/

  1. Д.*******, Б.******* нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд,

/хх-118-122, 218-222  /

            15. Хохирогч П.*******аас гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтууд /1хх-190-210, 2хх-29-40/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Д.*******, Б.******* нар нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч П.*******ын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.******* нь П.*******ын үснээс зулгааж газар чирж, шүүгдэгч Б.******* нь П.*******ын нуруу, хөл рүү өшиглөж хохирогчийн биед бүсэлхий 4-5 дугаар нугалмын жийргэвчний цүлхийлт, цагариг мөгөөрсний урагдал, бүсэлхийн 5с 1 дүгээр нугалмын жийргэвчний цүлхийлт, нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан болох нь хохирогч, гэрч нарын тогтвортой мэдүүлэг, зодуулсны улмаас хохирогчид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 66 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

 

Шүүх хуралдаанд гэм буруу талаар гаргасан дүгнэлт тайлбар:

Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг хангаж байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Б.*******, Д.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэм буруутайд тооцуулах. Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан төлбөр 6.708.456 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах саналтай байна.” гэх,

Шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч М.Мэндсүрэн: “...Миний үйлчлүүлэгч Б.******* нь энэ гэмт хэргийг үйлдсэн гэдэг үйл баримт бүрэн нотлогдон тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдал хангалттай нотлох баримтаар тогтоогдсонгүй эргэлзээ төрүүлж байна. Мөн хэргийн бодит байдлыг мөрдөгч, хяналт тавьж байгаа прокурор тогтоох үүрэгтэй. Энэ үүрэг бүрэн биелэгдээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эргэлзээгүй тогтооно гэж заасан. Хохирогчийн өгсөн мэдүүлэг эргэлзээтэй. Зарим зүйлээ санахгүй байна гэдэг. Гэрч С.******* цохиж, өшиглөж үйлдлийг харсан гэж мэдүүлдэг хэдий ч өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч П.*******ыг нягтлан Д.******* өшиглөсөн гэдэг. Улсын яллагчийн зүгээс таны өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв үү гэж асуухад үнэн гэж хариулдаг. Энэ нь эргэлзээ төрүүлж байна. Гэрч Д.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй Б.******* цохиж, зодсон үйлдлийг хараагүй гэдэг. Бусад гэрч нарын мэдүүлэг мөн эргэлзээ төрүүлж байна. Өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчээсээ асуухад гар хүрч цохисон зүйл байхгүй гэдэг. Эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн бол шүүгдэгч нарт ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэж заасан. Б.*******гийн үйлдэл бүрэн нотлогдохгүй байгаа тул үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх,

Шүүгдэгч Д.*******гийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар: “...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. Хохирогч хүндэвтэр гэмтэл авсан нь үнэн. Гэхдээ хэн учруулсан гэдэг нь тодорхойгүй. Улсын яллагч яагаад бүлэглэл гэж оруулж ирж байгаа юм бэ? Бүлэглэл гэдэг чинь үгсэн тохирсон байх ёстой. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад үзэхэд гэрч нарын мэдүүлэг эргэлзээтэй байдаг. Т.*******, Д.*******, Ж.******* тухайн хэргийн газар байсан хүмүүс. Яагаад үнэн зөв мэдүүлэг өгөхгүй байгаа юм бэ?  Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газар, аймгийн Прокурорын газар яагаад энэ хэргийн бодит үнэнийг тогтоож чадахгүй байгаа юм бэ? Өмгөөлөгчийн зүгээс шударга ёсны зарчим алдагдсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвхөн гэм буруутай хүн хариуцлага хүлээнэ. Өөр хүний үйлдсэн үйлдэлд хариуцлага хүлээхгүй гэж хуульчилсан. Д.*******гийн хувьд нотлогдсон зүйл байхгүй. Ямар хуулийн үндэслэл бариад улсын яллагч гэм буруутайд тооцсон юм бэ? Гэмт хэргийн хор уршгийн талаар ярьж байна. Шууд хохирол, шууд бус хохирол гэж байдаг. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол шууд хохирол. Түүнээс байгууллагын даргын тушаалаар чөлөө авч байгаа нь нотлох баримт биш. Хуурамч нотлох баримт. Ийм учраас гэм буруугүй гэдэг нь гэрч нарын мэдүүлэг болон нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5-т зааснаар шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тогтооно гэсэн. Үүнтэй холбоотойгоор хохирогч талд 6.708.456 төгрөгийн бодит хохирол учирсныг гаргуулах. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэх дүгнэлт, тайлбараас шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “...хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх өмгөөллийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

            Тухайлбал: Гэрч С.*******ын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрүүдийн “...П.*******ыг нягтлан Д.******* үснээс нь зулгаагаад газар чирээд тэгтэл хажуугаас нь нярав Б.******* хөлөөрөө нуруу, хөл рүү нь өшиглөж зодож байсан би боль гээд салгасан мөн дахин дайраад байсан юм..” гэх, хохирогч П.*******ын “...нягтлан Д.******* миний үснээс зулгаагаад газраар чирч байхад нярав Б.******* хөлөөрөө миний нуруу, бөөр лүү өшиглөсөн...”мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой зөрүүгүй мэдүүлдэг,

            Харин гэрчээр Д.*******ийн: “...Д.******* нь *******ын үснээс зулгаагаад хойшоо дарсан...”,

            Т.*******ын: “...Тэгээд бид хоёр хэрэлдэж байгаад би орон дээр очоод унтаад хүмүүс шуугиад байхаар нь босоод иртэл ******* Д.*******гийн хөх, хацар дээрээс нь хазсан гээд маргаан болсон байж байсан...”,

            Ж.*******гийн: “...Д.*******, ******* хоёр өөд өөдөөсөө хараад нэг нь хаалганы хажууд нэг нь буйдан дээр суугаад хоорондоо маргалдаж байхаар нь яагаад хоорондоо маргалдаад байгаа юм гэж хэлээд хүмүүс юм ярихгүй байхаар нь би гарч явсан...” гэх мэдүүлгүүд нь 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэмт хэрэг гарснаас хойш 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр буюу  1 жил 4 сарын дараа “тухайн үйл баримтыг хараагүй”, гэж тус тус мэдүүлгийг үндэслэж үйл баримтыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

            Иймд шүүгдэгч Б.*******, Д.******* нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, мөн  Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газрын прокурорын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 4/191 тогтоолоор Улсын ерөнхий прокурорын 2020 оны А67 дугаар тушаалаар баталсан “Хэрэг бүртгэх, Мөрдөн шалгах ажиллагаанд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар”-ын 2.2 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.2 дахь заалтад заасан мөрдөн шалгах ажиллагааг шуурхай, бүрэн гүйцэт явуулахын тулд хохирогч, гэрч нар олонх байгаа газар буюу 21 оролцогч төв аймагт байгаа тул аймаг дахь цагдаагийн газрыг мөрдөн шалгах, мөн тус аймгийн прокурорын газрыг хяналт тавихаар тогтоосон.

Гэтэл 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 4/191 тогтоолоор харьяалал тогтоосноос хойш 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 482 дугаартай яллах дүгнэлт үйлдэх хүртэлх 8 сарын хугацаанд 21 оролцогчийн 4 оролцогчоос нь гэрчийн мэдүүлэг, яллагдагч нарын хувийн байдал тодруулснаас өөр ажиллагаа хийгээгүй, Б.*******, Д.******* нарыг сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлаагүй атлаа 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр, мөн оны 04 дүгээр сарын 26-ны өдрүүдэд сэжигтнээр мэдүүлэг /хх-69-80/ авсан ба 9 сарын дараа 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар татах тухай тогтоол танилцуулсан тус мэдүүлгүүдийг улсын яллагч нотлох баримтаар үнэлж 482 дугаарт яллах дүгнэлтэд тусгасан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2 дугаар зүйл Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэний дараа хийгдэх ажиллагаа, 31.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу баривчлагдсан, эсхүл яллагдагчаар татах тогтоолтой танилцуулахаар дуудагдсан хүнийг сэжигтэн гэнэ” гэх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна.

 Шүүх 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2023/ШЗ/36 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна”, мөн зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлийн 5-д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бол энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гардуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэж заасны дагуу 60 хоногийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн.

Гэвч шүүгдэгч нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан зүйлчлэл өөрчлөгдөөгүй байтал 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 482 дугаартай яллах дүгнэлтийг 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 482 дугаартай /дугаар давхцуулсан/ яллах дүгнэлт дахин үйлдсэн, түүнийг хэлэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар аймаг дахь прокурорын газраас дээрх 60 хоногийн хугацаанд нэмэлт ажиллагаа хийлгүүлж ирүүлсэн хэргийн хүрээнд бүхэлд нь хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.2 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа холбогдох саналыг хавтаст хэргийн хамт 3 хоногийн дотор прокурорт шилжүүлнэ.”,  мөн хуулийн 32.4 дүгээр зүйлд Мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос гаргах шийдвэрийн 2 дахь хэсгийн 2.7-д “эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх” гэж хуульд тус тус заасан байхад яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийн өмнөх хэсэгт “ аймаг дахь Цагдаагийн газрын Заамар суман дахь сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Мөнхтэмүүлэн нь ...хянан шийдвэрлүүлэхээр ...шүүхэд шилжүүлэх санал гарган...” гэж  бичсэн зэрэг дээрх  зөрчлүүдийг цаашид анхаарах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.*******, Д.******* нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч П.*******ын бие махбодод хүндэвтэр хохирол учирсан ба хохирогчийн нотлох баримтын шаардлага хангасан 1,886,592 төгрөг нэхэмжилснээс шүүхийн хэлэлцүүлгийн өмнө төлсөн 500,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 1,386,592 төгрөгийг шүүгдэгч Б.*******гоос 943,296 төгрөг, шүүгдэгч Д.*******гоос 443,296 төгрөгийг гаргуулахаар гэм буруугийн хурлаар шийдвэрлэсэн ба тус хохирлыг төлөхөөр шүүх хуралдааныг 5 хоногийн завсарлага авч хохирол төлбөрийг төлсөн тул энэ тогтоолоор шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж  үзэв.

 Харин хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлсөнд 1,500,000 төгрөг нэхэмжилснийг хохирогч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын хоорондоо харилцан тохиролцсон төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зайлшгүй зардалд хамаарахгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаар бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй.

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар:

Улсын яллагчийн зүгээс  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1т зааснаар шүүгдэгчийн оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяаллын хүрээнд 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч гийн *******гийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1т зааснаар шүүгдэгчийн оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяаллын хүрээнд 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэх. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна. аймгийн сумын нутаг дэвсгэрээс гаргахааргүй.” гэх,

Шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч М.Мэндсүрэн “...Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасан заалтуудыг хэрэглэх боломжтой гэж үзсэн. Хорих ял биш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Өмгөөлөгчийн зүгээс хорих ялыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх гэсэн заалтыг хэрэглэх саналтай байна.” гэх,

Шүүгдэгч Д.*******гийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар “...Ял шийтгэлийг оногдуулахдаа оролцсон оролцоо, үйлдсэн үйлдэл зэргийг харгалзан үзэх нь зүйтэй. Шүүгдэгч Д.*******д оногдуулах ялыг 1 жилээр оногдуулж тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна.” гэх,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл “...Хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч ял шийтгэл ярих нь зохисгүй. Үүнтэй холбоотойгоор хохирогчийн хор уршгийн асуудал яригдана. Иргэний хуулийн 497,505 дугаар зүйлд заасны дагуу цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй, гэм буруугийн талаар маргаж байгаа байдлыг,

Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшихгүй байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Б.*******, Д.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.*******, Д.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд 7 /долоо/ сарын хугацаагаар тус тус зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Бусад асуудлаар

Шүүгдэгч Б.*******, Д.******* нар нь энэ хэрэгт  эд  мөрийн   баримтаар   хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт гийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.*******, Д.******* нарыг 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Д.******* нарыг аймгийн сумын хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр аймгийн сумын ийн задгайд оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 7 /долоо/ сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Д.******* нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч П.******* нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

            6. Шүүгдэгч Б.*******, Д.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч П.*******т шүүгдэгч Б.******* 943,296 төгрөг, шүүгдэгч Д.******* 443,296 төгрөг, нийт 1,386,592 төгрөгийг шүүхийн шатанд төлсөн тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

 8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******, Д.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ