Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/84

 

 

 

 

    2023          4            14                                      2023/ШЦТ/84

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.*******, шүүгдэгч Д. нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.*******ос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч  Жантекей ургийн овогт *******т холбогдох эрүүгийн *******   дугаартай,  178/2023/0084 индекстэй хэргийг хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Жантекей ургийн овогт *******, Ховд аймгийн суманд 2000 оны 8 дугаар дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, МУИС-ын салбар Ховд их сургуулийн биеийн тамирын ангийн 4 дүгээр дамжааны оюутан,  ам бүл-6, эцэг эх, ах, дүү нарын хамт Ховд аймгийн сумын багт оршин суух хаягтай, Ховд аймгийн сумын ******* багийн Нарлаг ******* тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, аминдаа дундын өмчлөлийн хувийн орон сууц, , маркийн тээврийн хэрэгслийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 500000 төгрөг, регистрийн дугаар *******

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн сумын ******* багийн нутаг дэвсгэрт “дэлгүүрт хэрүүл маргаан үүсгэлээ” гэсэн шалтгаанаар нүүр тус газарт гараараа болон хөлөөрөө цохиж, биед нь зулайн урд дунд хэсгийн хуйхны шарх болон зулгаралт, хамрын таславчийн муруйлт, хамрын зөөлөн эдийн няцрал, 2 нүдний доод зовхины цус хуралт, дээд уруулын дотор талын цус хуралт, зүүн гарын сарвууны ар хэсгийн зулгаралт бүхий гэмтэл учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                          Нэг. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.                      

1. Д.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн прокурорын тогтоол (хавтаст хэргийн 2-3 дахь тал),

2. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дахь тал),

3. Иргэн Т.гийн Ховд аймгийн Цагдаагийн газарт хандан гаргасан “ ... Миний бие овогт нь 2023 оны 02 дугаар сарын 27-ны орой зүүн хаалганд байрлах 8 нэрийн хүнсний дэлгүүрт ороод Д. гэх залуутай тааралдаж, улмаар маргалдсанаас болж толгойгоо хагалуулж, хамраа муруй болгож, уруулаа сэтэртэл зодуулсан. Иймд шалгаж, намайг эрүүл мэндийн хувьд хохиролгүй болгож өгнө үү .. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дахь тал),

4. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 17 цагийн орчимд Т. над руу утсаар залгаад “Рашааны тэнд малаа хариулж байна, чи хүрээд ирээч” гэж хэлэхээр нь би машинтайгаа Т. дээр очиход малынхаа хажууд согтуу байж байсан. Т. хүүхдээ дуудаад мал дээрээ үлдээчихээд надтай хамт Ховд аймгийн төв орж ирээд Т. “Итгэл” баар ороод “Esse” нэртэй жижиг шилтэй 1 ширхэг пиво, 1 ширхэг ундаа аваад сууж байгаад уусан. Т. нэлээн согтуу гарч ирэхээр нь би гэрт нь хүргэж өгөхөөр машиндаа суулгаад явж байтал гэрийнхээ ойролцоо Ховд аймгийн сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрт бид хоёр машинаас буугаад хамт дэлгүүр орсон.  Тэгээд 1 шил архи аваад тухайн дэлгүүрт байсан танил гэх хоёр залууд өгөөд явуулсан.  Би тооцоог гар утаснаас нь шилжүүлж хийж өгсөн. Дараа нь би машиндаа сууж байгаад гарч ирэхгүй болохоор нь буцаад дэлгүүр рүү ороход Т. мөнгөний хариулт нэхээд зогсож байхаар нь “мөнгөний хариулт авахгүй ш дээ, тооцоог чинь утаснаас чинь хийсэн” гэж хэлэхэд “за за тэгвэл чи яв, би гэртээ ойрхон ирчихсэн юм чинь харьчихна” гэж хэлэхээр нь гараад машинаа асаагаад явж байгаад гэнэт гар утсыг авч явж байгаагаа санаад буцааж өгөхөөр тухайн дэлгүүрийн гадаа ирэхэд дэлгүүр дотор худалдагчийн хажууд зогсож байсан 20 гаруй насны залуу гадаа засмал замын хажууд газар унагаачихсан зодож байсан. Би машинаа тулгаад зогсоож байгаад салгах гэсэн боловч тэр залуу намайг “чи юу юм, чамд хамаагүй, цагдаа ирэх хүртэл би энэ хүнийг босгохгүй” гэж хэлээд дараад байхаар нь хажууд нь зогсож байсан. Гэтэл эхнэр хажуудаа нэг хүнтэй ирээд нөгөө залуугаас нөхрөө салгаж аваад явсан ... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал),

5. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... Тухайн өдөр би Ховд аймгийн сумын ******* багийн Нарлагийн ******* тоотод байрлах “Мини Маркет” хүнсний 8 нэрийн дэлгүүр дотроо сууж байтал 22 цагийн орчимд Т. хажуудаа гэх хүнтэй хамт согтуу орж ирсэн. Манай дэлгүүрээс “Eden” нэртэй 1 шил архи аваад дэлгүүр дотор байсан 2 залуугийн хамт гараад явсан. Тэгээд 30 минут орчмын дараа дахин орж ирээд надаас тамхи, мөнгөний хариулт нэхээд хэрүүл, маргаан хийж байтал гаднаас орж ирээд Т.д хандан “чи хариулт авахгүй ш дээ, тооцоогоо гар утасны мобайл үйлчилгээгээр хийсэн” гэж хэлэхэд г дэлгүүрээс хөөж гаргачихаад надаас авсан тамхиа над руу шидээд “задалж өг” гэж хэлэхээр нь задалж өгөхгүй зогсож байтал “чи дэлгүүр нээхдээ надаас зөвшөөрөл авсангүй, намайг залуу байхад дэлгүүр нээсэн бол их юм үзэх байлаа” гэж хэлээд хэрүүл хийгээд байхаар нь хадам дүү болох Д.ийг дуудаад дэлгүүрээс чирж гаргуулаад цагдаад дуудлага өгсөн ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

6. Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... Намайг гийн гэдэг. Би 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Рашааны тэр хавьд мал хариулж яваад малынхаа захад ганцаараа “Ерөөл” нэртэй 0.33 литрийн 1 шил архи уучихаад малынхаа захад сууж байтал манай найз болох    над дээр ирсэн. Би хүүхдээ дуудаад  малаа өгч явуулчихаад С.Амантай хамт аймгийн төв рүү орж бааранд суусан. Тэндээсээ тай хамт гэр рүүгээ харих замдаа Ховд аймгийн сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах шар өнгийн хүнсний дэлгүүр орсон. Дэлгүүр  дотор байсан Д. гэх залуу намайг “дэлгүүрээс гар” гэж хэлээд хэрүүл маргаан үүсгэж, дэлгүүрээс чирч гаргаад засмалын ойролцоо зодсон юм ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

7. Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “ ... Д. гэх хүн миний эрүүл мэндэд учруулсан хохирлоо барагдуулаагүй. Би өөрт учирсан хохирлын талаарх баримтаа гаргаж өгнө. Надад одоогоор 558000 төгрөгийн бодит учирсан хохирол учирсан. Үүнээс 400000 төгрөгийг өмгөөлөгчийн зардалд төлсөн. Бусад зардлын хувьд эмчилгээ, эм тариа, бариач зэрэгт зарцуулсан. Миний хамраас байнга цус гарч байгаа учраас цус тогтоох эмийг байнга авч хэрэглэж байна. Өөрөөр өвдөж байгаа зүйл байхгүй байна. Д. гэх хүнээс би өөрийн биед учирсан хохирлоо барагдуулж авмаар байна. Би цаашид Улаанбаатар хот руу явж биеэ эмчлүүлэх учраас шүүхийн шийдвэрт хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),

8. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 206 дугаартай ... биед гэмтэл учирсан байна. биед зулайн урд дунд хэсгийн хуйхны шарх болон зулгаралт, хамрын таславчийн муруйлт, хамрын зөөлөн эдийн няцрал, 2 нүдний доод зовхины цус хуралт, дээд уруулын дотор талын цус хуралт, зүүн гарын сарвууны ар хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. биед учирсан дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй ...  гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25-27 дахь тал),

9. Яллагдагч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн ... “Тухайн өдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 27-ны орой би хүргэн ах болох М.Төлепбердийн Ховд аймгийн сумын ******* багийн Нарлагийн ******* тоотод байрлах “Мини Маркет” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүр дотор хүргэн ах болох М.Төлепбердийн хамт сууж байтал 22 цагийн орчимд гаднаас Т. хажуудаа гэх хүнтэй хамт согтуу орж ирээд “Eden” нэртэй 1 шил архи аваад дэлгүүрийн гадна байсан хоёр залуугийн хамт гараад явсан. Эргээд 30 минут орчмын дараа орж ирээд манай хүргэн ахаас тамхи болон мөнгөний хариулт нэхэж байтал гаднаас орж ирээд Т.д хандаад “чи энэ дэлгүүрээс хариулт авахгүй ш дээ, тооцоогоо гар утаснаасаа мобайл үйлчилгээгээр хийсэн” гэж хэлэхэд Т. г дэлгүүрээс хөөгөөд гаргачихаад манай хүргэн ах руу дайраад байхаар нь би дэлгүүрээс чирч гаргаад цагдаад дуудсан. Т. миний нүүр рүү нулимаад, хэл амаар доромжлоод байхаар нь цээж рүү 1 удаа, толгой руу 1 удаа цохисон. Өөр зодож, цохисон асуудал байхгүй. Цагдаад дуудсаны дараа зугтах гээд байхаар нь би барьж аваад дараад байж байтал эхнэр нь ирээд аваад явсан ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

10. Яллагдагч Д.ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, (хавтаст хэргийн 35 дахь тал),

11. ******* регистрийн дугаартай, Жантекей ургийн овогт *******ийн ... Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 37 дахь тал),

12. ******* регистрийн дугаартай, Жантекей ургийн овогт *******ийн ... Ховд аймаг, сум, / баг/-т оршин  суух...  иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал),

13. ******* регистрийн дугаартай, Жантекей ургийн овогт *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 39 дэх тал),

14. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн өмгөөлөгч гаргасан хохирлын тооцоо баримт (хавтаст хэргийн 47-49 дэх тал),

15. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.гаас гаргасан хохирлын тооцоо баримт (хавтаст хэргийн 52 дахь тал) зэрэг баримтууд болно.

 

         Хоёр: Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх  хууль зүйн  дүгнэлт:     

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар хууль зүйн дүгнэлт хийхэд:  

1. Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн сумын ******* багийн нутаг дэвсгэрт “дэлгүүрт хэрүүл маргаан үүсгэлээ” гэсэн шалтгаанаар нүүр тус газарт гараараа болон хөлөөрөө цохиж ... биед нь зулайн урд дунд хэсгийн хуйхны шарх болон зулгаралт, хамрын таславчийн муруйлт, хамрын зөөлөн эдийн няцрал, 2 нүдний доод зовхины цус хуралт, дээд уруулын дотор талын цус хуралт, зүүн гарын сарвууны ар хэсгийн зулгаралт ...  бүхий гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

2. Хохирогч биед учирсан ... зулайн урд дунд хэсгийн хуйхны шарх болон зулгаралт, хамрын таславчийн муруйлт, хамрын зөөлөн эдийн няцрал, 2 нүдний доод зовхины цус хуралт, дээд уруулын дотор талын цус хуралт, зүүн гарын сарвууны ар хэсгийн зулгаралт бүхий гэмтэл нь шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 206 дугаартай дүгнэлтээр гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаардаг болох нь тогтоогдсон.

3. Шүүгдэгч Д. нь хохирогч нүүрэн тус газар гар болон хөлөөрөө цохиж халдахдаа гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж дээрх ... зулайн урд дунд хэсгийн хуйхны шарх болон зулгаралт, хамрын таславчийн муруйлт, хамрын зөөлөн эдийн няцрал, 2 нүдний доод зовхины цус хуралт, дээд уруулын дотор талын цус хуралт, зүүн гарын сарвууны ар хэсгийн зулгаралт бүхий хөнгөн гэмтлийг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

4. Шүүгдэгч Д. нь ... дэлгүүрт хэрүүл маргаан үүсгэлээ ... гэсэн шалтгаанаар маргалдах явцдаа хохирогчийн нүүрэн тус газарт гараараа болон хөлөөрөө цохиж, биед нь зулайн урд дунд хэсгийн хуйхны шарх болон зулгаралт, хамрын таславчийн муруйлт, хамрын зөөлөн эдийн няцрал, 2 нүдний доод зовхины цус хуралт, дээд уруулын дотор талын цус хуралт, зүүн гарын сарвууны ар хэсгийн зулгаралт бүхий гэмтэл хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан... гэх  гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж  байх тул шүүгдэгч Д.ийн үйлдсэн дээрх гэмт хэрэгт Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

5. Мөн шүүгдэгч Д.ийн хувьд хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

6. Иймд шүүгдэгч Д.ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

7. Хохирогчийн биеэ зөв авч яваагүй байдал, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай таарамжгүй харилцаа үүсгэсэн  болон шүүгдэгчийн хүлээцгүй зан, бие биенээ хүндлэхгүй байдал нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон.

 

   Гурав: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

1. Шүүгдэгч Д. нь  анх  удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн 35 дахь талд “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”- аар тогтоогдож байгаа ба шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч А.Авайгийн өгсөн ... “Манай найз болох Д. нь төлөв даруу зантай, өөрийн зөв гэсэн үйлдэлдээ тууштай, сурлагадаа сайн залуу. Д. бид хоёр 12 жилийн сургуулийг хамт суралцаж төгссөн. Манай найзын аав, ээж нь Ховд аймгийн суманд хүнсний ногоо тариалж амьдардаг. Ар гэрийн ахуйн амьдралын хувьд боломжийн амьдралтай бөгөөд өөрийн гэсэн малтай. Д. одоогоор МУИС-ын салбар Ховд их сургуулийн биеийн тамирын ангийн 4 дүгээр дамжааны оюутан бөгөөд энэ хавар сургуулиа төгсөнө ...” гэх мэдүүлэг, ******* регистрийн дугаартай, Жантекей ургийн овогт *******ийн ... Ховд аймаг, сум, / баг/-т оршин  суух...  иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, ******* регистрийн дугаартай, Жантекей ургийн овогт *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтууд авагдсан байна.

2. Шүүгдэгч Д. нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

4. Шүүгдэгч Д.ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа болон улсын яллагчаас шүүгдэгч Д.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлт гаргасан тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* оногдуулсан 800000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар  бүр 266000 төгрөгөөр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг  шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч  Д.*******  тайлбарлаж,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Дөрөв: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг,

бусад асуудлын  талаар:

 

1. Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд хохирогч, түүний өмгөөлөгч  нар нь шүүгдэгч Д.ээс эмчилгээний зардалд 158000 төгрөг, өмгөөллийн зардал 400000 төгрөг  нэхэмжилснийг гэм буруугийн шүүх хуралдаанаар  хэлэлцэж  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 50 зүйлийн 505.1  дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.ээс нотлох баримтаар тогтоогдсон эмчилгээ, унааны  зардал 158000 төгрөгийн гаргуулж хохирогч Т.д олгохоор шийдвэрлэв.  

2. Харин өмгөөлөгчийн зардалд 400000 төгрөг нэхэмжилсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь: Хохирогч Т. нь өмгөөлөгчид 400000 төгрөг төлсөн  талаархи  нотлох баримтыг  шүүхэд  ирүүлээгүй болно.     

3. Мөн хохирогч Д.гийн биед ... хамрын таславчийн муруйлт, хамрын зөөлөн эдийн няцрал... бүхий хөнгөн гэмтэл учирсан, хохирогч цаашид эмчлүүлэх шаардлагатай тул эмчилгээний зардал, хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэж өгнө үү гэснийг  хангаж, Эрүүгийн  хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь  нээлттэй үлдээж шийдвэрлэв.

4. Эрүүгийн ******* дугаартай  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг  тус тус дурдав.

5. Шүүгдэгч Д.******* шүүхээс торгох ял шийтгэсэн тул  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36 зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Жантекей ургийн овогт *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ...  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жантекей ургийн овогт *******ийг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* оногдуулсан 800000 /найман зуун мянган/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 266000 төгрөгөөр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 50 зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.ээс 158000 /нэг зуун тавин найман мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Т.д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хохирогчийн өмгөөлөлийн хөлсөнд нэхэмжилсэн 400000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч Д.******* тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Д.******* өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Т.ЦЭЦЭГМАА