Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/67

 

 

 

 

 

 

 

 

  2023         3            27                                      2023/ШЦТ/67

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.*******, шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.*******лтангүл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.*******ос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх саналтайгаар шүүхэд шилжүүлсэн ирүүлсэн шүүгдэгч овогт*******аянмөнхийн ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай, ******* индекстэй хэргийг 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1997 оны 7 дугаар сарын 31-ний өдөр аймгийн *******лтай суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс , боловсролгүй, мэргэжилгүй, “Титэм плаза” худалдааны төвд галч ажилтай, ам бүл 7, эцэг эх, дүү нарын хамт аймгийн *******т сумын ******* багийн *******,******* байрны дүгээр орцны 2 тоотод оршин суух хаягтай, аминдаа өөрт ногдох хөрөнгөгүй, сарын өрхийн орлого 00000 төгрөг, ял шийтгэлгүй, П*******9707311 регистрийн дугаартай, овогт ийн

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ургийн овогт*******аянмөнхийн нь аймгийн *******т сумын *******лагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Титэм плаза” худалдааны төвд галчаар ажиллаж байхдаа хохирогч*******.ийн сейфээс 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд  шилжих шөнө 280000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-ны өдөр шилжих шөнө 220000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч*******.т нийт 500000 төгрөгийн хохирол учруулсан,  хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн, Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогджээ.       

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлав.

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан...*******.ээс гаргасан “Титэм плаза” худалдааны төвийн сейфнээс 2023 оны 01 дүгээр сарын 09-ний орой 800000 төгрөгийн орлого тоолж үлдээсэн боловч 280000 төгрөг алга болсон. 2023 ны 01 дүгээр сарын 11-ний орой тоолсон 350000 төгрөгийн орлогоос 220000 төгрөг алга болсон. 2023 оны 01 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдийн камер шүүж үзэхэд малгайтай хүн орж ирээд камер унтраагаад 6 минут орчим болоод асаасан нь бичигдсэн байна. Өмнө нь хэдэн төгрөг, өөр юу алга болсон талаар нарийн сайн мэдэхгүй байна. Тус холбогдогч эзнийг тогтоож өгнө үү” ... гэх гомдол  (хавтаст хэргийн 3 дахь тал),

2. Хяналтын камерт үзлэг хийсэн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ... “Үзлэг хийхэд  уг DVD нь цагаан өнгөтэй ба өөр дээрээ “Philips” гэх бичиглэлтэй байв. Уг DVD-г компьютерт уншуулж  “Facebook 2” хэсгийг нээн үзэхэд хананд суурилуулж тавьсан зурагт дээрх бичлэгийг хуулсан байх ба уг бичлэг нь “CAM 1” гэх бичиглэлтэй, бичлэгийн он, сар, өдөр, цаг нь 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 21:5:21 болж байлаа. Уг бичлэг нь 1 минут 25 секундын хугацаатай бичлэг байв. Уг бичлэгт бичлэгийн 00:00:26 секундад саравчтай малгайтай эрэгтэй хүн шалаар мөлхөж лангуунуудын хажуугаар өнгөрөх бичлэг байв.” ... гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дахь тал),

3. Хэргийн газрын үзлэг хийсэн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ... “Уг хэрэг учрал болсон гэх газар нь аймгийн *******т сумын *******лагтолгой багийн нутаг дэвсгэрт байрлах “Титэм” плаза худалдааны төвд болсон байлаа. Уг худалдааны төвийн хаалга нь ертөнцийн зүгээр зүүн тал руу харсан шилэн хаалгатай, хохирогч болох*******. нь өөрөө онгойлгосон байсан хаалгаар дотогш орж чигээрээ харахад гэр ахуйн бараа, түүний зүүн талын эгнээнд бэлэг дурсгалын эгнээ байв. Төв хаалганы зүүн талд худалдагчийн лангуу байх ба лангууны /ширээний/ доод талд мөнгө алдагдсан гэх цагаан өнгийн төмөр сейф байх бөгөөд сейфний код бичих хэсгийг скочоор дарж наасан байлаа. Тус сейфийг (*******) үсгээр тэмдэглэн гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Тус сейфийг онгойлгож үзэхэд 2 тасалгаатай байх бөгөөд доод талын тасалгаанд зүүн болон зуут болон тавьтын дэвсгэртүүдийг хийж тавьсан байлаа. Дээд талын тавцанд бор өнгийн скочтой элэгдэж хуучирсан дэвтэр байлаа. Сейфний дотно болон гадна талаас, түлхүүрнээс гарын мөр илрүүлэх зорилгоор “Сама” нунтаг багс ашиглан үзэхэд төмөр сейфний дотор талаас 1 ширхэг гарын мөр илэрсэн наалдамхай тууз ашиглан бэхжүүлэн авч үзлэгийг оролцогч нарт танилцуулж, гарын үсэг зуруулж 12 цаг 30 минутад үзлэгийг дуусгав.” ... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-10 дахь тал),

. Хохирогч*******.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2023 оны 01 дүгээр сарын 09-ний орой 710000 төгрөг тоолоод кассны доод талын сейфэнд хийсэн байсан. Орой 20 цаг 10 минутын үед ажлаасаа гарч явсан. Маргааш нь буюу 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 11 цагийн үед банкинд мөнгөө хийхдээ 280000 төгрөг дутсаныг мэдээд шөнийн 00 цагаас өглөөний 06 цаг 00 минут хүртэл камерийн бичлэгийг шүүж үзэхэд сэжигтэй зүйл ажиглагдаагүй. 2023 оны 01 дүгээр сарын 11-ний орой нь орлого болох 350000 төгрөг тоолоод сейфэндээ хийсэн. Сейфээ цоожлоод түлхүүрийг нь зоогоотой нь хаясан. 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр орлогоо хийхдээ 220000 төгрөг алга болсон талаар мэдсэн. 2023 оны 01 дүгээр сарын 09-ний оройн 20 цагийн орчимд гадаа шуургатай байсан учраас 2 камераа унтрааж гараад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),

5. Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...*******и 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн ажилладаг “Титэм” плаза худалдааны төвд ээлжтэй /галчаар/ байсан. Орой 19 цагийн орчимд ажилчид ажлаасаа буугаад явсан. “Титэм плаза” худалдааны төвийн 3 давхрын цонх онгорхой байхаар нь шатаар гарч дотор нь ороод 1 давхрын бичиг хэрэг болон бүх төрлийн бараа зардаг хэсэг рүү орж мөнгө хадгалдаг сейфний хажууд нь очиход түлхүүр нь зоолттой байхаар нь онгойлгож мөнгө авсан. Тухайн үед хэдэн төгрөг авснаа тоолж үзээгүй. Тэгээд буцаад гарсан. “ ... гэх мэдүүлэг (1-2 дахь тал),

6. Хохирогч*******.ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “ ... ******* нь аймгийн *******т сумын *******лагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “Титэм плаза” худалдааны төвд галчаар ажиллаж байх хугацаандаа 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хоёр удаа 280000 төгрөг, 220000 төгрөгийг тус тус зөвшөөрөлгүй сейфнээс авсан байсан. Миний хохирол мөнгийг барагдуулж өгсөн. ******* нь  манайд галчаар ажилладаг учраас цалингаас нь суутгаж авсан. Одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь тал),

7. П*******9707311 дугаарын регистртэй, овогт*******аянмөнхийн ынЯл шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” (хэргийн 5 дэх тал),

8. П*******9707311 дугаарын регистртэй, овогт*******аянмөнхийн ын аймаг, *******т сум,*******уянт багийн 12 дугаар гудамжны 10 тоотод оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дахь тал),

10. П*******9707311 дугаарын регистртэй, овогт*******аянмөнхийн ын нэр дээр “Эд хөрөнгө бүртгэлгүй тухай” лавлагаа (хавтаст хэргийн 60 дахь тал),

11. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Х.*******лтангүл нарын аймгийн Прокурорын газарт гаргасан ... Миний үйлчлүүлэгч ******* нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд бусдын эд хөрөнгийг хулгайлж хохирол учруулсан гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч үнэн зөв мэдүүлэг өгсөн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ гэмшиж байгаа. Хохирогч этгээдээс уучлалт гуйж, хохирлыг цалингаасаа суутгуулж хохиролгүй болгосон. Мөн түүнчлэн хохирогчийн зүгээс гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн. ******* нь -уулаа бөгөөд аймгийн *******т сумын*******уянт багт эцэг, эх, дүү нарынхаа хамт амьдарч байгаа. Мөн хувийн байдлын хувьд мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж хохирогчоос уучлалт гуйсан, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан 20 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” ... гэх хүсэлт (хавтаст хэргийн 66 дахь тал)

12. аймгийн *******т сумын*******уянт багийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 07- ны өдрийн ... Тус багийн*******аянмөнхийн нь ам бүл-7, эцэг, эх, дүү нарын хамт 12 дугаар гудамжны 10 тоотод оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов... гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 31 дэх  тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан,, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг  үйлдсэн нь  нотлох баримтаар  нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг  нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

2. Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг  хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:  

Шүүгдэгч ийн нь аймгийн *******т сумын *******лагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “Титэм” плаза худалдааны төвд галчаар ажиллаж байхдаа 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-ны өдөр шилжих шөнө*******.ийн өмчлөлийн сейфнээс  280000 төгрөг, мөн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-ны өдөр шилжих шөнө*******.ийн сейфнээс 220000 төгрөг, нийт 500000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр тус төвийн онгорхой цонхоор орж авсан ... хэргийн үйл баримт тогтоогдож байна.

3. Шүүгдэгч ******* нь “Титэм плаза” худалдааны төвд галчаар ажилладаг болох нь хохирогч*******.ийн ... ******* нь манай байгууллагад галчаар 3 жил ажиллаж байгаа. Тухайн үед би өөрийн санамсаргүй байдлаас болж сейфээ цоожлохгүй үлдээсэн байсан. Хохирлоо цалингаас нь суутгаж төлүүлж авсан ... гэх мэдүүлэг, мөн шүүгдэгч *******ын ...*******и тус байгууллагад галчаар 3 жил ажиллаж байна. Тухайн үед миний ажлын байрны цонх онгорхой байхаар нь орж сейфнээс мөнгө авсан. Миний буруу. Өөрийн цалингаас хохирлыг төлсөн... гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

. Шүүгдэгч ******* нь “Титэм плаза” худалдааны төвд галчаар ажиллаж байх үедээ хохирогчийн зөвшөөрөлгүйгээр 2 удаагийн үйлдлээр, шөнийн цагаар, тус төвийн камерийг унтрааж, өөрийгөө нуун далдалж хохирогчийн сейф онгорхой байсан байдлыг ашиглаж 500000 төгрөгийг авсан нь ... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан... гэх хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан ... гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Мөн шүүгдэгч ******* нь аймгийн *******т сумын *******лагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “Титэм плаза” худалдааны төвд галчаар ажиллаж байхдаа 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-ны өдөр шилжих шөнө*******.ийн өмчлөлийн сейфнээс  280000 төгрөг, мөн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-ны өдөр шилжих шөнө*******.ийн сейфнээс 220000 төгрөг, нийт 500000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр авсан нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон тул түүний хоёр удаагийн үйлдлээр нэг объектод халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  заасан  ... энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн гэмт хэрэг ... гэж үзнэ гэх үргэлжилсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна.       

5. Шүүгдэгч ******* нь бусдын өмчлөлийн хөрөнгийг хохирогчид мэдэгдэхгүйгээр, зөвшөөрөлгүйгээр, нууцаар, сэм аргаар авч болохгүй гэдгийг мэдсээр байж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар эзэмшилдээ шилжүүлэн авсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

6. Шүүгдэгч ******* нь аймгийн *******т сумын *******лагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “Титэм плаза” худалдааны төвд галчаар ажиллаж байхдаа 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-ны өдөр шилжих шөнө*******.ийн өмчлөлийн сейфнээс  280000 төгрөг, мөн 2023 оны 01 дүгээр сарын 11-12 шилжих шөнө*******.ийн сейфнээс 220000 төгрөг, нийт 500000 төгрөгийг авсан 2  удаагийн үйлдэлд нь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй,  хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Иймд шүүгдэгч *******ыг ... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанхулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

7. Харин шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд ... аймгийн *******т сумын *******лагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг өөрийн  ажиллаж байсан “Титэм плаза” худалдааны төвийн гурван давхрын онгорхой цонхоор орж, 2 удаагийн үйлдлээр 500000 төгрөгийг  авсан ...  гэж мэдүүлсэн боловч аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* нь ажлын шаардлагаар онгорхой цонхоор орох, нэвтрэх эрхтэй, тухайн төвд  галчаас өөр харуул хамгаалалт байхгүй, тус төв нь шүүгдэгч *******тай  ажил гүйцэтгэх болон хөдөлмөрлөх талаар гэрээ байгуулаагүй, аман хэлцлээр тохирч галчаар ажиллуулж байсан гэсэн үндэслэлээр шүүгдэгчид ашигтай байдлаар шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн гэх дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.   

8. Хохирогчийн тухайн ажлын байранд шүүгдэгчтэй ажил гүйцэтгэх болон хөдөлмөрлөх талаар гэрээ байгуулаагүй, галчаар ажиллах явцдаа хэрхэн ажиллах талаар зааварчилгаа өгөөгүй, өөрийн эд хөрөнгөндөө хайхрамжгүй хандаж цонхоо онгорхой орхиж, сейфэндээ түлхүүрээ зүүж үлдээж,  бэлэн мөнгийг ил задгай орхисон болон шүүгдэгч  *******ын  өөрийн ажиллаж байгаа байгууллагын эд хөрөнгийг хамгаалах, тухайн хөрөнгөд хохирогчийн зөвшөөрөлгүй хүрч болохгүй гэдгийг мэдсээр байж шунайхан сэдэлтээр өөрийн хэрэгцээг хангах гэсэн байдал нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болжээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1. П*******9707311 дугаарын регистртэй, овогт*******аянмөнхийн нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь  “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” (хэргийн 5 дэх тал), мөрдөн шалгах ажиллагаанд гэрч*******.Энхболорын өгсөн “ ... *******х ******* нь 1997 онд аймгийн *******лтай суманд төрсөн, ах, дүү 5-уулаа, айлын том хүүхэд, тусдаа гараагүй байгаа. Доороо 1 эрэгтэй, 3 эмэгтэй дүүтэй, эхнэр, хүүхэд байхгүй бөгөөд тусдаа гараагүй. Одоо аймгийн *******т сумын *******лагтолгой багийн нутаг дэвсгэрт байрлах “Титэм плаза” худалдааны төвд галчаар ажилладаг. *******х ******* нь сэргэлэн цовоо, хүнд тусархуу хүн байгаа юм. Царгийн алба хаагаагүй. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. *******рхи уудаггүй, тамхи татдаг.” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6 дахь тал), мөрдөн шалгах ажиллагаанд гэрч*******.Дамбадагвын өгсөн “ ... Хөөрхөн, даруухан зантай, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэг, мөрөөрөө зантай, зодоон хийж байгаагүй, архи, тамхи хэрэглэдгийг нь харж байгаагүй. ******* нь ажлын газартаа ямар нэгэн асуудал гаргаж байгаагүй. Мөн цагдаагийн байгууллагаар ямар нэгэн асуудалд холбогдоод явж байсан талаар сонсоогүй.” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал), П*******9707311 дугаарын регистртэй, овогт*******аянмөнхийн ын нэр дээр “Эд хөрөнгө бүртгэлгүй тухай” лавлагаа (хавтаст хэргийн 60 дахь тал), П*******9707311 дугаарын регистртэй, овогт*******аянмөнхийн ын аймаг, *******т сум,*******уянт багийн 12 дугаар гудамжны 10 тоотод оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дахь тал), П*******9707311 дугаарын регистртэй, овогт*******аянмөнхийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 59 дэх тал), П*******9707311 дугаарын регистртэй зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээр дурдсан баримтуудаас шүүгдэгч ******* нь эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, “Титэм плаза” худалдааны төвд галчаар ажиллаж байгаад гарсан, одоогийн байдлаар эрхэлсэн ажилгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ухамсарлан ойлгож байгаа, урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх зэрэг хувийн байдал тогтоогдож байна.

2. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

3. Шүүгдэгч ******* нь хохирогчид учирсан хохирол 500000 төгрөгийг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

. Шүүгдэгч *******ыг ... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, хохирол төлбөрөө төлсөн, улсын яллагч болон шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хооронд тохиролцсон эрүүгийн хариуцлагын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун жаран цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, түүнд оногдуулсан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан ... ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих ... -ыг шүүгдэгч *******ад тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162, 163, 16 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Гурав: Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч өгсөн ... Миний хохирол мөнгийг барагдуулж өгсөн. ******* нь манай байгууллагад галчаар ажилладаг учраас цалингаас нь суутгаж авсан. Одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй ... гэх мэдүүлэг,  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь хохирогчид хохирол, хор уршгийг төлж барагдуулсан ... гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг хохирогчид учирсан хохирол 500000 төгрөгийг төлсөн гэж үзнэ.  

2. Эрүүгийн 23360000001 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СD нэг ширхэгийг хэргийг хадгалах хүртэлх хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

3. Шүүгдэгч *******ад нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн 1, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч овогт*******аянмөнхийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “усдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт*******аянмөнхийн ******* гурван зуун жаран цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 360 /гурван зуун жар/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлсүгэй.

. Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD нэг ширхэгийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 500000 төгрөг төлсөн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдсугай.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан... ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих ...-ыг шүүгдэгч *******ад тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162, 163, 16 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч гомдлоо, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

          Д*******РГ*******Л*******ГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Т.ЦЭЦЭГМ**************