Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 00346

 

2019 оны 07 сарын 02 өдөр

        Дугаар 153/ШШ2019/00346

                      Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий  шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 2-6 тоотод оршин суух, ..... дугаарын регистртэй, Б овогт М-н Мгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч М.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.М нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1984 оноос хойш боловсролын салбарт тасралтгүй 36 дахь жилдээ ажиллаж байна. Өндөр насныхаа тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1996 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөст сумын ерөнхий боловсролын сургуульд пионерийн удирдагч багшаар ажиллаж байгаад ажлаас халсан тушаал  мөн 1991 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн Цэцэг сумын ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багшаар ажилласан бөгөөд анх ажилд авсан захирлын тушаал байхгүй, архиваас олдохгүй байгаа учир хохироход хүрээд байна. Иймд намайг 1984 оноос 1996 оныг хүртэлх ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү”гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч М.М нь Ховд аймгийн Мөст сумын ерөнхий боловсролын сургуульд 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөст сумын ерөнхий боловсролын сургуульд пионерийн удирдагч багшаар, 1991 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Цэцэг сумын ерөнхий боловсролын сургууьд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч М.М нь Ховд аймгийн Мөст сумын ерөнхий боловсролын сургуульд 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөст сумын ерөнхий боловсролын сургуульд пионерийн удирдагч багшаар, 1991 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Цэцэг сумын ерөнхий боловсролын сургууьд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 724 дугаартай албан бичиг

Ховд аймгийн Цэцэг сумын 10 жилийн сургуулийн захирлын 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар

Ховд аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1984 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 92 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар

Хүсэлт гаргагч М.Мгийн 065757 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 275801 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 02/3496 дугаартай архивын лавлагаа

Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс Даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн/

Гэрч Б.Балдоржын “...Би 1973 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн. Ховд аймгийн Цэцэг сумын сургуулийг 1989 онд 8 дугаар анги төгсөөд, 1989 оноос 1993 онд Архангай аймгийн Багшийн сургуулийг төгсөж, 1994 оны 08 дугаар сараас 2008 оны 08 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Цэцэг сумын Ерөнхий боловсролын сургуульд багшаар, 2008 оны 09 дүгээр сараас одоог хүртэл Цаст алтай сургуульд захирлаар ажиллаж байгаа. М.М багш нь намайг 1994 онд Ховд аймгийн Цэцэг сумын Ерөнхий боловсролын сургуульд багшаар томилогдон ирж ажилд ороход бага ангийн багшаар ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байгаад М.М багш нь 1996 оны 10 дугаар сараас шилжиж Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр 10 жилийн сургуульд одоог хүртэл ажиллаж байна...” гэх гэрчийн мэдүүлэг,

Гэрч З.Мөнхдалай “... Би 1960 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн. Ховд аймгийн Булган сумын сургуулийг 1976 онд 8 дугаар анги төгсөөд 1976 оноос 1979 онд Архангай аймгийн Багшийн сургуульд сурч байгаад 1979 оноос 1982 онд цэргийн алба хааж, 1982 оноос 1983 онд Архангай аймгийн Багшийн сургуулиа бага ангийн багш мэргэжлээр төгсөж, 1983 оны 08 дугаар сараас 1996 оны 09 дүгээр сар хүртэл Ховд аймгийн Ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багшаар ажиллаж байгаад 1996 оны 09 дүгээр сараас өнөөдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 6 дугаар 12 жилийн сургуульд ажиллаж байна. М.М багш нь намайг Ховд аймгийн Мөст сумын сургуульд 1983 оноос ажиллаж эхлэхэд 1984 оны хичээлийн жилээс бага ангийн багшаар ажилд орж 1991 оны 06 дугаар сар хүртэл тус сургуульдаа бага ангийн багшаар ажиллаж багаад 1991 оны 06 дугаар сараас Ховд аймгийн Цэцэг сумын сургууль руу шилжиж 1991 оноос 1996 онд хүртэл Ховд аймгийн Мөст сумын сургуульд ажиллаж байсан. Одоо М.М багш нь 1996 оноос одоог хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр 10 жилийн сургуульд ажиллаж байна...” гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан М.Мгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бууралынхан овогт Моломын Мг Ховд аймгийн Мөст сумын ерөнхий боловсролын сургуульд 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөст сумын ерөнхий боловсролын сургуульд пионерийн удирдагч багшаар, 1991 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Цэцэг сумын ерөнхий боловсролын сургууьд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар М.Мгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ц.ОЮУН-ЭРДЭНЭ