Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/211

 

2023         02         09                                          2023/ШЦТ/211

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

Улсын яллагч: Г.Билгүүн,

Шүүгдэгч: Н.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн **** ургийн овогт **** Х-т холбогдох эрүүгийн 2306003010180 дугаартай 1 хавтаст хэргийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, гадаад худалдааны менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ******тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, **** ургийн овогт ***** Х регистрийн дугаар ЧГ87031571,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Н.Х нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ****** тоотод эхнэр Н.Б-ыг гэр бүлийн маргаанаас үүдэн түлхэж унагах, хөлнөөс чирэх байдлаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Н.Х 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ******** тоотод эхнэр Н.Б-ыг гэр бүлийн маргаанаас үүдэн түлхэж унагах, хөлнөөс чирэх байдлаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Б-ын өгсөн “... 2022 оны 12 дугаар сарын 28-ны орой 22 цагт гэртээ амарч байхад бага хүү Э буйдан дээрээс унасан. Тэгтэл нөхөр болох Н.Х босч ирээд янхан, гичийгээр дуудаад хүүхдээ олигтой хараач гээд намайг тонгорч унагаад багалзуурдаж авсан. Тэрнээс болж зүүн гар хуруу эвгүй болсон. /23:30 цагт гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлэхэд хугарсан байв/. Тэгээд нөхөр маань гэрээсээ бэлэн мөнгө 200,000 төгрөг авч гараад явсан. Өнөөдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 20:29 цагт гэрийн үүдэнд ирж хаалга их чангаар нүдэн гурван хүүхдийг айлгаж цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 5/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Х-ийн өгсөн “...Би 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэртээ эхнэр, 3 хүүхдийн хамт байсан. Би өрөөнд жижиг өрөөнд унтаж байсан чинь манай бага хүү уйлахаар нь сэрсэн чинь орноос унасан байсан. Тэгэхээр нь би хүүхдээ харахгүй юу хийж байсан юм бэ гэж эхнэр Н.Б-т хэлээд бид хоёрын дунд үл ойлголцол үүсч маргалдсан. Энэ асуудал нь бол ингээд дууссан. Тэгээд орой унтах гэж жижиг өрөөндөө хэвтэж байсан чинь эхнэр Н.Б нь том өрөөнд унт гэхээр нь би энд унтана гэж дахиж маргалдаж эхэлсэн. Улмаар би босоод эхнэр Н.Б-ыг түлхэж унагаасан. Хөлнөөс нь татаад орон дээрээс буулгасан. Тэр үед охин нөгөө өрөөнөөс орж ирээд болиоч гэж хэлэхээр нь би больсон. Тэгээд би том өрөө рүү орох гэж байтал газраас хувцас шидээд, мөн хувцас хатаагч над руу түлхсэн. Би гараараа барьж авсан. Тэр үед надруу хуруу эвгүй болчихлоо гэж хэлж байсан. Тэгээд удалгүй Н.Б гараад явсан. Би ардаас нь 10 орчим минутын дараа гарсан чинь байхгүй байсан. Улмаар би Гэмтэл согог судлалын төв рүү очсон боловч олоогүй буцаж гэрийнхээ гадаа ирээд машиндаа унтсан. Өглөө гэр лүү орох гэсэн чинь хаалга цоожтой байсан. Орой болтол хүнтэй ажил хийсэн. Тэгээд 21 цагийн үед гэртээ дахиад ирсэн чинь хаалгаа онгойлгохгүй болхоор нь хүчтэй цохьсон. Гэтэл цагдаагийн алба хаагч нар хүрч ирсэн. Би архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/-р тал,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 836 дугаартай дүгнэлт /хх-ийн 15-16/-р тал

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 836 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Н.Б-ын биед зүүн бугуйн үе, эрхий хуруунд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтооох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 15-16/-р тал зэрэг болоод шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Х-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд “...Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно...” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ...” гэж,

Мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана...” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Н.Х-ийн зүгээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзэн шүүгдэгч Н.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгийн торгуулийн ял санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Б-т учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцсэн гэж үзнэ.

Цаашид улсын яллагчийн зүгээс хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.2, 17.3 дугаар зүйлүүдэд заасан заалт нэг бүрээр хяналтын ажлыг хэрэгжүүлж байвал зохино.

Түүнчлэн хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргээс харвал шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлтэй байх тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х нь прокурорын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд, шүүгдэгч Н.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 10 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Х нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-ийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **** ургийн овогт **** Х-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-т 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-т шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 10 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай..

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х нь шүүхийн оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Н.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БЭЭЖИН