| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00294/И |
| Дугаар | 00351 |
| Огноо | 2019-07-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 00351
| 2019 оны 07 сарын 02 өдөр | Дугаар 153/ШШ2019/00351 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Манхан сумын Ботгон багт оршин суух, .... дугаарын регистртэй, Х овогт Ц-ий Цгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ц.ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Ц нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1969 онд Х.Цэвээний 5 дахь хүүхэд болж төрсөн. 1977 онд Ховд аймгийн Манхан сумын 8-н жилийн сургуулийн 1-р ангид элсэн орсон, 1985 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 8-н анги төгсөөд Техник мэргэжлийн сургуульд хуваар авсан боловч миний төрсөн эгч нас бараад сургуульд сурч чадалгүй Ховд амйгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Ботгон баргиадад эцэг эхийн хамт малчнаар ажиллаж эхэлсэн. Эцэг эхийнхээ хамт ажиллаж байгаад 1992 онд Н.Наранчулуун гэдэг хүнтэй гэр бүл болсон. Тус багтаа нөхрийнхөө хамт мөн малчнаар ажилласан. Миний бие нь одоо хүртэл малчнаар ажиллаж байна. Гэтэл 1992 оны 10 сард манай гэр шатсаны улмаас бичиг баримт минь бүгд үрэгдсэн. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгаас 70-р дансны хуулбар авахаар зарим оны баримтууд дутуу гарч ирлээ. Ийм учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Ботгон баригадад 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Ц.Ц нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Ботгон баригадад 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ц.Ц нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Ботгон баригадад 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 622 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Ботгон бригадын 1985 оноос 1990 он хүртэлх 70 дугаар дансны хуулбар /хх-ийн 6-11хуудас/
Хүсэлт гаргагч Ц.Цгийн 0723135 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1608000681 дугаартай Баталгаажилтын хуудсын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 126/002119 дугаартай “Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа”, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 126/002120 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа”, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 98 дугаартай лавлагаа эх хувиараа, БНМАУлс Ардын боловсролын яам Бүрэн бус дунд боловсролын 526276 дугаартай гэрчилгээ эх хувиараа,
-Гэрч Ө.Цэдэнбалын “... Би 1978 оноос 1982 оныг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Ботгон бригадын аж ахуйн няраваар, 1983 оноос 1987 оныг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Ботгон бригадын тоо бүртгэгчээр, 1987 оноос 2000 оныг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Ботгон бригадын дарга, багийн Засаг даргаар тус тус ажиллаж байсан. Ц.Ц нь 1985 онд Ховд аймгийн Манхан сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Манхан сумын Ботгон бригадад эцэг эхийн хамт малчин болж байсан бөгөөд 1990 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан...” гэх гэрчийн мэдүүлэг,
-Гэрч Б.Дашдоржийн “...Би 1970 оноос 1978 оныг хүртэл Ховд аймгийн Манхан сумын 8 жилийн дунд сургуулийг, 1978 оноос 1980 оныг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 10 жилийн 1 дүгээр сургуулийг тус тус төгссөн. 1980 онд цэргийн албанд татагдаж, 1983 онд цэргээс халагдсан. 1983 оноос 1985 оныг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Ардын депатутын хурлын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн даргаар, 1986 оноос 1988 оныг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар, 1988 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн сургуульд биеийн тамирын багшаар, 1990 оноос 2012 оныг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн Засаг даргаар тус тус ажиллаж байсан. Ц.Ц нь 1986 онд Ховд аймгийн Манхан сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Манхан сумын Ботгон бригадад эцэг эхийн хамт малчин болж байсан бөгөөд 1990 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан...” гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ц.Цгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хээдийн овогт Цэвээний Цг 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Ботгон баригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Ц.Цгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ