Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа хөтлөн,

улсын яллагч Н.Амарсанаа,

шүүгдэгч Б.Сарантогтох, түүний өмгөөлөгч П.Отгонбаяр

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Баттулгын Сарантогтоход холбогдох эрүүгийн 201601000203 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

 Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 7 дугаар байрны 62 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,  Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 235 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5,4.4 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Баттулгын Сарантогтох /РД:УИ92020634/,  

 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Б.Сарантогтох нь 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Оргил худалдааны төвийн орчимд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий мөс гэх, мөн дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий шавар гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилогогүйгээр хууль бусаар олж авч, 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Чингэлтэй дүргийн 19 дүгээр хороо, Дээд салхит 29-507 тоотод болон биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Б.Сарантогтох: ... Би 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Зайсангийн Оргил худалдааны төвийн ойролцоо явж байгаад зүс таних Оригоо ахтай таарсан юм. Тэр үед Оригоо ах надад хар өнгийн жижиг чулуу өгөөд тарианы усанд хийж байгаад сорж хэрэглэж үзэх үү гэхээр нь би гэртээ очиж хэрэглэхэээр авсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна... гэв.

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд:

2016 оны 7 дугаар сарын 28-ний өдрийн Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 34-36 дугаар хуудас,/

-Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 37-38 дугаар хуудас/,

-Гар цүнхэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл / дүгээр хх-ийн 39-43 дугаар хуудас/,

-2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 48-52 дугаар хуудас/,

-2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хх-ийн 66-67 дугаар хуудас/,

-2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /2 дугаар хх-ийн 68-71 дүгээр хуудас/,

 

- Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны 6731 дугаартай дүгнэлт:

1.  Шинжилгээнд ирүүлсэн Б.Сарантогтохын шээсэнд метамфетамин /МАМР/ илэрсэн. Метамфетамин нь Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна. /хх-ийн 142 дугаар хуудас/,

 

- Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны 4769 дугаартай дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн Б.Сарантогтохын гарын хээний дардас адилтгалын шинжилгээний шаардлага хангаж байна.
  2.  Б.Сарантогтохын гарын хээний дардас эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас ирүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна.
  3.  Б.Сарантогтохын гарын хээний дардас урьд нь санд 2009 онд MN005210001482, MN000110003276, MN0000ХУД00027, 2010 онд MN000110009018, MN003110011476 дугаараар 5 удаа бүртгэгдсэн байна. /2 дугаар хх-ийн 145 дугаар хуудас/,

 

 

-Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний Төвийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 792 дугаартай дүгнэлтэнд:

  1. Б.Сарантогтох нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримтгүй байна.
  2. Б.Сарантогтох нь одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
  3. Б.Сарантогтох нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
  4. Б.Сарантогтох нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөх чадвартай байна.
  5. Б.Сарантогтох нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  6. Б.Сарантогтох нь мансуурах дон, мансууруулах, сэтгэц нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэггүй байна.
  7. Б.Сарантогтох нь мансуурах дон, мансууруулах, сэтгэц нөлөөт бодисын хамааралгүй тул эмчлүүлэх шаардлагагүй. СЭМҮТ эх төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой.
  8. Б.Сарантогтох сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй.
  9. Мансууруулах сэтэгцэд нөлөөт бодисын хамааралтай эсхүл мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын донтолттой хоёрын ялгааг  шинжилгээгээр тодруулан тогтоох боломжгүй юм. /2 дугаар хх-ийн 158-159 дүгээр хуудас/

 

-Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны 6767 дугаартай дүгнэлтэнд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн Зиплок түгжээ бүхий гялгар уутанд 3.5 см өндөртэй, 1 см радиустай, дотор талдаа цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон, тарианы байж болох шил, хуйлж соруул мэт болгосон Монгол улсын 100 төгрөгний дэвсгэрт 1 ширхэг зэрэг шинжилгээнд тэнцэнэ.
  2. Шинжилгээнд ирүүлсэн Зиплок түгжээ бүхий гялгар уутанд 3.5 см өндөртэй, 1см радиустай, дотор талдаа цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон, тарианы байж болох шил, хуйлж соруул мэт болгосон Монгол улсын 100 төгрөгний дэвсгэрт 1 ширхэг зэрэгт сэтгэцэд нөлөөт бодис болох метафетамины /МАМР/ агууламж илрэв.
  3. Шинжилгээгээр илэрсэн метамфетамины /МАМР/ нь Олон улсын конвенцийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг. / 2 дугаар хх-ийн 166 дугаар хуудас/,

 

-Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 6764 дугаартай дүгнэлтэнд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн Nokia гэсэн бичиглэлтэй, загвар тодорхойгүй гар утасны батерай болон таганд наалдсан бор шаргал өнгийн шавар мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ.
  2. Шинжилгээнд ирүүлсэн Nokio гэсэн бичиглэлтэй, загвар тодорхойгүй гар утасны батерай болон таганд наалдсан бор шаргал өнгийн шавар мэт зүйлд дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн.
  3. Дельта 9 тетрагидроканнабинол нь 1971 оны НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно. /2 дугаар хх-ийн 168 дугаар хуудас/

 

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд:

Шүүгдэгч Б.Сарантогтох мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр мэдүүлэхдээ: ...Би 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Зайсангийн Оргил худалдааны төвийн ойролцоо явж байгаад зүс таних Оригоо ахтай таарсан юм. Тэр үед Оригоо ахтай юм яриад сууж байхад намайг мөс хэрэглэж үзсэн үү, хэрэглэх үү гэхээр нь би мөс хэрэглэж үзээгүй гэсэн чинь хамт хэрэглэх үү гэхээр нь дүү нь яарч явна, найз охин хүлээж байгаа гэсэн чинь надад гялгар цагаан өнгийн зүйл өгөөд мөс байгаа юм, хэрэглэх аргыг нь мэднэ биз дээ гээд өгөхөөр нь би мэдэхгүй ш дээ гэсэн чинь эмийн сангаас тарианы усны шил авч байгаад доторх усыг нь асгаад оронд нь мөсөө хийж байгаад доороос нь асаагуураар халааж утааг нь мөнгө хуйлж соруул болгож байгаад сорж хэрэглээрэй гээд өгсөн. Би тэндээсээ ойролцоо байх эмийн сан орж нэг тарианы ус аваад гэртээ харихад манай найз охин Х.Гэрэл манайд ирчихсэн байсан. Тэгээд бид хоёр тэндээсээ шууд манай зуслангийн байшин руу хамт явсан. Х.Гэрэл хажууд байгаад байсан болохоор Оригоо ахаас авсан мөсөө хэрэглэх боломж гараагүй юм. Тэнд очоод мах шарж идчихээд модны сүүдэрт хэвтэж байхад Х.Гэрэл гол руу явлаа гээд явахаар нь Оригоо ахын өгсөн мөсийг гаргаж ирээд тарианы усны шилийг хагалж доторх усыг нь асгаж байгаад оронд Оригоо ахаас авсан мөсөө хийж доороос нь асаагуураар халааж, утааг нь 100 төгрөг хуйлж соруул болгож байгаад сорсон. Гурав дөрвөн удаа сороход Оригоо ахаас авсан мөс нь дуусчихсан. Тэр үед Х.Гэрэл голоос ирж байгаа харагдахаар нь Х.Гэрэлээс айсандаа тарианы усны шил, соруул болгосон 100 төгрөгөө Х.Гэрэлийн гар цүнхэнд хийчихсэн юм. Тэгээд бид хоёр амарч байгаад оройхон зуслангийн байшиндаа ирээд цагдаа нарт баригдсан. ...Би шавар гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Зайсангийн Оргил дэлгүүрийн ойролцоо зүс таних Оригоо гэх ахтай таарахдаа авсан юм. Насанд эхлээд мөс гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг өгснийхөө дараа явах гэж байхад энэ шавар байгаа юм, мөстэй адилхан хэрэглэдэг юм гээд жааханыг өгөхөөр нь хаячих гээд байхаар нь утасныхаа таганд хийчихсэн юм. Би урьд өмнө нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж байгаагүй. 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Оригоо ахын өгсөн мөс гэх мансууруулах бодисыг анх удаа хэрэглэсэн. Шавар гэх бодисыг нь хэрэглэе  гэж бодож байсан боловч хэрэглэж амжаагүй...  гэсэн мэдүүлэг  /3 дугаар хх-ийн 30-34 дугаар хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар /3 дугаар хх-ийн 108 дугаар хуудас/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 3 дугаар хх-ийн 102 дугаар хуудас/

            Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 235 дугаартай хэргийн шийтгэх тогтоолын хуулбар /3 дугаар хх-ийн 105-107 дугаар хуудас/,

Нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /3 дугаар сарын хх-ийн 109 дүгээр хуудас/,

Боловсролын гэрчилгээний хуулбар / 3 дугаар хх-ийн 110-111 дүгээр хуудас/ зэрэг болно.

          

            Гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Сарантогтох нь 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Оргил худалдааны төвийн орчимд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий мөс гэх, мөн дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий шавар гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилогогүйгээр хууль бусаар олж авч, 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Чингэлтэй дүргийн 19 дүгээр хороо, Дээд салхит 29-507 тоотод болон биедээ хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Х.Гэрэлийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн ...миний гар цүнхнээс хар тамхи хэрэглэхэд ашигладаг хуйлж соруул мэт болгосон Монгол улсын 100 төгрөгийн дэвсгэрт тарианы шил мөн Нокио маркийн товчлууртай хар өнгийн утас зэрэг эд зүйл гарч ирсэн. Би дээрх эд зүйлсийг тэр өдөр анх удаагаа харсан. Дээрх зүйлийг яагаад миний цүнхэнд байсныг үнэхээр мэдэхгүй байна. Б.Сарантогтохыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг гэдгийг огт мэдээгүй. 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр цагдаад баригдсан өдөр Б.Сарантогтох бид хоёрын биед үзлэг хийж мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгах үед Б.Сарантогтохын шээснээс хар тамхи илэрсэн гэж цагдаа нар хэлэх үед нь би Б.Сарантогтохыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн гэдгийг нь олж мэдсэн. Б.Сарантогтохоос миний цүнхэнд байсан эд зүйлийг чи хийсэн юм уу гэж асуухад надад юу ч хэлээгүй, би бодохдоо Б.Сарантогтохыг миний цүнхэнд хийсэн байж магадгүй гэж бодож байна... гэсэн мэдүүлэг / 3 дугаар хх-ийн 45-48 дугаар хуудас/,

-2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 34-36 дугаар хуудас/,Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 37-38 дугаар хуудас/,2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /2 дугаар хх-ийн 68-71 дүгээр хуудас/,Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны 6731 дугаартай дүгнэлт /хх-ийн 142 дугаар хуудас/,Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны 6767 дугаартай дүгнэлт / 2 дугаар хх-ийн 166 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 6764 дугаартай дүгнэлт /2 дугаар хх-ийн 168 дугаар хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хараат байдлыг үүсгэж, донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлж, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, хүн амын эрүүл мэнд, удмын санд нөхөж баршгүй хор учруулдаг, нийгмийн хор,аюул уршигаар өргөн хүрээнд хамран сарниулдаг хортой үр дагавартай учир хууль тогтоогч сэтгэцэд нөлөөлөх, эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах,тээвэрлэх,илгээх,борлуулах бүхий л үйл ажиллагааг хориглож, гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис гэдэгт Монгол Улсын олон улсын гэрээнд багтан орсон 1971 оны Нэгдсэн Үндэсний Байгууллагын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 1,2,3,4 дүгээр жагсаалтад орсон байгалийн болон нийлэг аливаа бодис, материалыг ойлгох бөгөөд хууль ёсны буюу зөвхөн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх,зөвхөн эмчийн жороор олж авахаас бусад аргаар өөрийн эзэмшлийн болгосон, хувь хүний хувьд сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад аливаа хэрэглэсэн үйлдэл, тохиолдлийг хууль бусаар олж авсан гэж, уг бодисыг санаатайгаар орон байранд агуулж байхыг хадгалах гэж тус тус ойлгоно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлд заасан Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогддог хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй онцлогтой болно.

Иймд шүүгдэгч Б.Сарантогтохыг Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий мөс гэх, мөн дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий шавар гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилогогүйгээр хууль бусаар олж авч, 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Чингэлтэй дүргийн 19 дүгээр хороо, Дээд салхит 29-507 тоотод болон биедээ хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Сарантогтох нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Сарантогтоход ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Монгол улсын PS7601092 дугаартай 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 3.5 см өндөртэй, 1 см радиустай гэх тарианы шил 1 ширхэг /хагарсан/ 12х15 см харьцаатай зип лок түгжээ бүхий гялгар ууттай Nokio гэсэн бичиглэлтэй, загвар нь тодорхойгүй гар утас /батерейнд 1.5х1, 2х1 харьцаатай хэсэгт бор шаргал өнгийн шавар мэт зүйл наалдсан, байдалтай/-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 5109 Сарантогтох гэсэн бичиглэлтэй ягаан өнгийн СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Сарантогтох нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж байна.