Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/87

 

2023       04         27                                  2023/ШЦТ/87

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Л,

Шүүгдэгч: С.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Сгийн От холбогдох эрүүгийн 1935000680106 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ....... оны 11 дүгээр сарын 09-нд Увс аймгийн ...... суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Увс аймгийн Хяргас сумын ....... багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй Т овогт Сгийн От /РД:................../.

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч С.О нь Увс аймгийн Хяргас сумын Улаан үзүүр гэх газраас 2019 оны 2 дугаар сарын 11-нээс 2 дугаар сарын 12-ны өдрийн хооронд хохирогч Б.Өын гэрийн гадна байсан авдар дотроос мөнгөн хазаар, гаанс, хөөрөг, 3 ширхэг бөгж хулгайлж, 4.742.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч С.Оийг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч С.О нь Увс аймгийн Хяргас сумын Улаан үзүүр гэх газраас 2019 оны 2 дугаар сарын 11-нээс 2 дугаар сарын 12-ны өдрийн хооронд хохирогч Б.Өын гэрийн гадна байсан авдар дотроос мөнгөн хазаар, гаанс, хөөрөг, 3 ширхэг бөгжийг нууцаар авсан болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн I-р хавтасны 50-52 дахь тал),

Авдарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн I-р хавтасны 53-57 дахь тал),

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн I-р хавтасны 60-61 дэх тал),

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн I-р хавтасны 62-64 дэх тал),

Хэрэг бүртгэлтийн 193500068 дугаартай хэрэгт зураг таньж олуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн I-р хавтасны 65-70 дахь тал),

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн I-р хавтасны 71-72 дахь тал),

Хохирогч Б.Өын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би отроор нүүдэл хийж явах үедээ Хяргас сумын Улаан үзүүр нэртэй газраас 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гэрийн гадна талд байсан анх айл болж гэр бүрхэд миний аав Б өгч байсан хүрээгээрээ алхан хээтэй, голдоо арслангийн дүрстэй, шар өнгийн хос авдарны гадна талдаа цоожний цүү, цуурагтай авдар дотроос мөнгөн хазаар, хаш соруултай гаансыг, гадна талдаа цоожны цүү, цуураг байхгүй авдар дотроос 3 ширхэг мөнгөн бөгж, шар манан хөөргийг хулгайд алдсан. Хяргас сумын С гэх хүн 2019 оны 02 сарын 13-ны өдөр 21 цагийн орчим Хяргас сумын Улаан үзүүрт байсан манай гэрт ирж миний хүү С.О танай гэрээс хулгай хийсэн юм байна. Манай гэрээс гаанс, хазаар хоёр нь гарч ирсэн 3 ширхэг бөгжийг чинь сул өвөрлөж яваад унагааж гээсэн гэж байна. 3 ширхэг мөнгөн бөгжний төлбөр болгож 200.000 /хоёр зуун мянган/ төгрөг өгнө гэж хэлсэн боловч одоо болтол өгөөгүй. Надад хохирол төлбөрийг төлж барагдуулсан зүйл байхгүй. Би 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хөөрөг хулгайд алдагдсаныг мэдсэн. 21 цагын үед С манай гэрт ирэх үед би Сд хандаж миний хөөрөг бас байхгүй байна гэж хэлэхэд С надад хандаж хөөрөг алга болсон талаар цагдаагийн газарт битгий нэмж хандаачээ хоёулаа хоорондоо тохироод миний хүүхдэд байвал буцааж өгнө байхгүй бол хөөрөгний чинь тохирсон үнэ өртөгийн өгнө гэж бид хоёр тохирсон боловч одоо хүртэл өгсөн зүйл байхгүй тул гомдолтой байна. Би хөөрөг хулгайлагдсан талаар манай гэрээс эд зүйл хулгайлагдсаны дараагаар 2 хоногийн дараа цагдаагийн алба хаагчтай хамт Улаангом сум руу явахаар болоход гэрт бөгж алга болсон авдар дотор байсан ногоон өнгийн торго даавуун материалаар хийсэн даалин дотор байсан шар манан хөөрөг хулгайлагдсан байхгүй байсан. Тухайн үед хөөрөг алга болсон талаар мэдэхэд манай гэрт хэсгийн төлөөлөгч Т, миний авдраас гаанс, хазаар, мөнгөн бөгж хулгайлсан гэх С.О, түүний төрсөн эцэг С, манай эхнэр Ж нар байсан юмаа. Би тухайн хөөргийг эд зүйл хулгайлагдахаас өмнө Цагаанхайрхан сумын нутаг “Талын цахир” гэх нэртэй газраас Хяргас сумын нутагруу нүүх үедээ манай авдраас эд зүйл хулгайлагдахаас өмнө 5 хоногийн өмнө даалиндаа хөөргөө хийгээд модон авдарт хийж хадгалсан. Тэгтэл эд зүйл хулгайлагдсанаас хойш 2 хоногийн дараа байхгүй байсан. Миний хөөрөг эд зүйл хулгайлагдсан гэх авдарт байсан. Надад хэлэхдээ С.О нь 3 ширхэг мөнгөн бөгжийг гээчихсэн гэж хэлсэн. Одоо олдохгүй, өвөрт явж байгаад уначихсан, одоо хаана унасан болохыг мэдэхгүй байна гэж хэлж байсан. Би манай гэрээс эд зүйл хулгайлагдсан болохыг 2019 оны 02 дугаар сарын 10-ны үед байх цаг хугацааг тодорхой мэдэхгүй байна мэдээд цагдаагийн алба хаагчийн хамт Сгийн гэрт очсон юмаа. Тэр үед Сгийн хүү С.Оийн цүнхнээс миний хулгайлагдсан гэх Гаанс, мөнгөн хазаар гарч ирсэн ба 3 ширхэг мөнгөн бөгжийг С.О гэгч нь гээчихсэн гэж хэлсэн. Миний гэрийн гадна талд байсан авдарнаас хулгайлагдсан зүйлийг С.О гэгч нь хулгайлж авсан талаараа хэлж байсан. Би тэр үед хэсгийн төлөөлөгчид хэлээд С гэгч нь хүүхдийнхээ хамт манай гэрт ирсэн бөгөөд хөөрөг алга болсон талаар хэлэхэд С.О гэгч нь 3 ширхэг мөнгөн бөгжтэй хамт гээчихсэн гэж хэлсэн. Тэгэхэд С ах чиний эд зүйлийг манай хүү хулгайлсан байна, би чиний хөөргийг төлж өгнө, чи хөөргө хулгайлагдсан талаар битгий хэл гэж хэлсэн. Тэгэхээр нь би төлж өгөх байх гэж бодтол миний хөөргийг С гэгч ньтөлж өгөөгүй, Улаангом сум руу орж ирээд С.О гэгч нь би хөөрөг аваагүй гэж хэлсэн. Би Б гэгчийг С гэгчийн гэрт очоод манай авдраас хулгайлагдсан зүйл байгаа эсэхийг хараад ир гэж явуулсан зүйл байхгүй, би С гэгчийн гар утсыг олоод өг гэж хэлж байсан. Тэгтэл Б гэгч нь утасны дугаарыг олж өгнө гэж хэлчихээд яваад үдээс хойш манай гэрт би эхнэр Ж, Д нарын хамтаар байж байхад Б морьтой ирээд С гэгчийн утас холбогдохгүй байна, тэр айлын гэрт эзгүй байхад нь ороод хувцасны цүнхийг нь татаад үзэхэд дотор мөнгөн хазаар цухуйж харагдлаа гэж хэлсэн. Тэр үед би цагдаагийн алба хаагчид дуудлага өгчихсөн байсан бөгөөд цагдаагийн алба хаагч ирээд бид нар шууд Сгийн гэр лүү явсан. Тухайн үед манай гэр Хяргас, Цагаанхайрхан сумын заагт нүүдэллэж явсан бөгөөд манайд очоод 2-3 хоноход Б гэгч нь манай гэрт ирсэн юмаа. Бид нарыг нүүдэллэж бууж байхад манай гэрт ирчихээд явчихсан. Маргааш нь бас манай гэрт ирсэн. Нөгөөдөр буюу Гаанс алга болдог өдөр би дуудагдаад ирэхэд Б ирчихсэн байсан. С.О нь манай гэрийг нүүдэлж бууж байхад ирээд ачаа тайлж өгсөн. Түүний маргааш өдөр нь Бтэй хамт ирсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 163-170, 172-174 дэх тал),

Гэрч Б.Жгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би малаа хариулахаар явахдаа гэрийн гадна байсан авдар дотроос хоёр чихэр авдаг юмаа. 2019 оны 02 сарын 11-ний өдөр 10 цаг 40 минутын үед авдар дотроосоо 2 чихэр авах гээд авдараа онгойлгож үзэхэд авдар дотор байсан хазаар, гаанс байхгүй байсан. 2019 оны 02 сарын 11-ний өдөр буюу хазаар, гаанс алга болдог өдөр Хяргас сумын С.О гэх нэртэй залуу манай гэрийн хажууд малаа хариулаад өнжсөн тул би тэр залууг авсан гэж хардаж байгаа. Тухайн өдөр би хонинд явсан. Манай нөхөр адуундаа явсан учир гэр эзгүй байсан. С.О гэх залуу манай гэрийн баруун талд гэртэй ойрхон мал хариулаад өнжсөн. Манай гэртэй С.О ойролцоо өнжсөн учирсан манай гэрт ирсэн байж магадгүй гэж үзэж байна. Би 2019.02.11-ний өдөр 14 цагийн үед малаа туугаад гэрлүүгээ харьж явахдаа, гэрийн ойролцоо мал хариулж явсан С.Отэй тааралдсан. С.О надад хандаад танайх хэзээ нүүх юм бэ? одоо нүүгээрэй манай бэлчээр идэж байна гэж хэлхэд би нүүх гэхээр хүн хүч муутай байна дахиад 2-оос 3 хоноод нүүнээ гээд ярилцаж зогсоход малчин Д /Ж.Б/ ирсэн. Д ирээд С.Оээс шилбүүрээ аваад буцаад явсан. Д манай гэрийн урд хажуугаар ирсэн. Манай нөхөр 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр аймаг явахдаа иргэний үнэмлэхээ авах гээд хөөрөгний уут даалингаа гаргаад хөөрөг байхгүй байна гэж хэлсэн. Бид тэр үед л мэдсэн. Д манай гэрт очсон эсэхийг би мэдэхгүй байна Манай гэр миний мал хариулж байсан газраас харагдахгүй байсан. Гэрийн ойролцоо өнжсөн учир хүн очсон бол С.О очсон гэж бодож байна. Би 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр авдарнаас малд явахдаа чихэр авахад хулгайлагдсан эд зүйлс болох хазаар, гаанс авдарт байсан. 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 10 цагийн орчимд малд явахдаа чихэр авахаар харахад миний авдарнаас нөхөр Б.Өын мөнгөн хазаар, гаанс байхгүй байсан. Би нөгөө авдрыг үзэхэд 3 ширхэг нөхрийн мөнгөн бөгж байхгүй, дотор талын эд зүйлсийг эмх замбраагүй болгочихсон байсан. 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдрийн хооронд манай авдарнаас эд зүйл хулгайлагдсан юм. Би 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 10 цагаас ойролцоогоор 17 цагийн үед малаас ирсэн. Түүнээс хойш дахиж малд яваагүй, ойр зуур яваагүй, хоноод өглөө чихэр авах гэхэд эд зүйл хулгайлагдсан байсан. Шөнө манай гэрийн гадна авдарнаас эд зүйл авсан байхыг үгүйсгэхгүй, тэрнээс бусад нөхцөл байдлаар бол 2019 оны 02 дугаар сарын 11-ний 10 цагаас 17 цагийн хооронд манай гэрээс эд зүйл хулгайлагдсан. 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн үед хонио хариулаад буцаж байхад С.О дээлтэй ирсэн бөгөөд танайх хэзээ нүүх гэж байгаа юм гэж асууж ойр зуурын юм ярьж байсан, би одоо юу ярисан талаар дэлгэрэнгүй санахгүй байна. Түүний дараа удалгүй Б гэх залуу морьтой хантаазтай хувцастай ирээд шилбүүр авна гээд С.Оээс шилбүүрээ аваад буцаад малруугаа явчихсан. С.О, Б нар мал нь манай гэрийн ойролцоо тухайн өдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр өнжсөн юм. Б явсны дараагаар С.О нь гэрлүүгээ явсан. Ж.Б нь С.О бид хоёрыг малын бэлчээрт байхад ирээд шилбүүр аваад явсан. Шилбүүр авахдаа ямар нэг онцын зүйл яриагүй. Шилбүүр авсан гэх газраас манай гэр харагдахгүй байсан, манай гэр нь тухайн үед хонхор газарт байрлаж байсан. Ж.Б тухайн үед ирэхдээ алаг зүсмийн адуутай ирсэн. С.О нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр надтай уулзаж байхдаа танай гэр лүү чиглэлд хүн явж байна гэж хэлсэн тэгэхээр нь би манай гэрт цай байгаа болов уу? гэж хэлсэн. Тэгээд удалгүй Б хүрээд ирсэн бөгөөд манай гэрээр орсон эсэхийг би асуугаагүй. Б нь тухайн үед малаа манай гэрийн урд талын хэсгээр хонио эргүүлж байсан бөгөөд бид нар луу явж байхыг хараад С.О манай гэрлүү явж байна гээд харсан байх. С.О бид нарын хамт байсан газраас манай гэр харагддаггүй, тэгэхээр манай гэрлүү орсон эсэхийг хэлж мэдэхгүй байна. Б нь С.О ирээд удалгүй хүрээд ирсэн юм. Танай гэрлүү хүн орчихлоо гэж хэлээгүй, танай гэр лүү чиглээд хүн явж байна гэж хэлж байсан санагдаж байна. Б нь С.О бид хоёрыг байхад ирээд С.Оээс шилбүүрээ авсан. Б ирэхдээ хантаазтай ирсэн санагдаж байна, түүний хувцсанд ямар нэгэн хазаар, гаанс байгаа зүйл харагдаагүй, хэрэв байсан бол хувцасны цаанаас харагдах байсан, миний бодлоор хулгай хийгээд гэрээс юм авсан бол бид нар дээр ирэхгүй байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 179-185, 224-226 дахь тал),

Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай аав Т.Б нь амьд ахуйдаа хэрэглэж байсан мөнгөн хазаар, хаш чулуун соруултай гаанс, мөнгөн бөгж байсан бөгөөд Б.Өыг айл болж гэр бүрхэд өгч байсан юма. Б.Өт мөнгөн хазаар, гаанс, алхан хээтэй мөнгөн бөгж, морины толгой менген бөгж байдаг юмаа. Хүүхэд байхдаа харж байсан болхоор онцлох содон шинж тэмдэгийн мэднэ. Мөнгөн хазаар нь суран материалаар хийсэн, хамар, шил, гогцоо, сагалдарга нь цагаан мөнгөн бөгжтэй амгай болон чагтан зуузайг төмөр материалаар хийсэн. Гаанс нь сум модтой, хаш соруултай, зэс толгойтой гаанс байгаа. Мөнгөн бөгж нь алхан хээтэй мөнгөн бөгж, морины толгойтой мөнгөн бөгж, сүүлд Б.Ө өөрөө худалдаж авсан гол мөнгөн бөгж байсан. Б.Ө 2019.02.12-ны өдөр 10 цагын орчим өөрийнхөө 88.....54 дугаарын утсаар миний 88....71 дугаарын утасруу залгаж мөнгөн хазаар, гаанс, мөнгөн бөгж хулгайд алдсан талаар хэлсэн. Маргааш өглөө нь буюу 2019.02.13-ны 09 цагийн үед Б.Ө 88......54 дугаарын утаснаас миний 88.....71 дугаарын утасруу залгаж Хяргас сумын С.О гэх хүн аваад цүнхтэй хувцсан дотроо хийчихсэн байсан байна гэж хэлсэн" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 186 дахь тал),

Гэрч Ц.Баны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр миний 88....43 дугаарын утасруу Б.Ө 80.....80 дугаараас залгаж Хяргас сумын Улаан үзүүр нэртэй газар отроор нүүдэлж явахад гэрийн гадна талд байсан авдар дотроос мөнгөн хазаар, гаанс, 3 ширхэг мөнгөн бөгж алга болчихсон байна гэж дуудлага өгсөн. Хэсгийн төлөөлөгч, цагдаа, эмнэлгийн жолооч бид дөрөв Б.Өын гэрлүү яваж байхад Б.Ө бид нарыг Үзүүрийн булаг дээр тосож ир ээд 2019 оны 02 дугаар сарын 11-ны өдөр Хяргас сумын Сгийн С.О гэх залуу манай гэрийн хажууд мал хариулж байгаад 02 дугаар сарын 11-ний орой хөх дэрсэнд байдаг гэрлүүгээ явсан. Миний хулгайд алдсан мөнгөн хазаар, гаанс, 3 ширхэг мөнгөн бөгжийг тэр хүүхэд л авсан гэж хардаж байна гэж хэлээд хэсгийн төлөөлөгч, цагдаа, эмнэлгийн жолооч, Б.Ө бид тав хөх дэрсэнд байдаг С.Оийн гэрт очиж С.Оийг аваад Бын буурь нэртэй малын гэрт нь очиход гэрийн баруун хаяанд байсан улаан өнгийн цүнхтэй хувцсан дотроос нь Б.Өын хулгайд алдсан гэж хэлсэн мөнгөн хазаар, гаанс гарч ирсэн. С.Оийг сүрдүүлсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 189, 223 дахь тал),

Гэрч Н.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай гэрт Завхан сумын Ө гэх хүн ирж манайд хулгай орж гаанс, 2 мөнгөн бөгж, нэг мөнгөн хазаар алга болсон байна яахуу гэж асуухаар нь нөхөр Дөш бид хоёр цагдаагаа дуудаж шалгуулаарай гэхэд манай гэрийн ойролцоо Сгийн хүү С.О, танай аавын малчин Б хоёр ойролцоо малаа бэлчээдэг, тэр хоёр хүнээс гарцаагүй гэхээр нь бид хоёр ямар түүж олж өгдөг хүмүүс бишээ, цагдаагаа дууд гэж хэлсэн. Сүүлд сонсоход тэдний гэрээс алга болсон зүйлүүд С.Оийн гэрээс гарч ирсэн гэж сонссон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 208-209 дэх тал),

Гэрч Ч.Өын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 01 дүгээр сард дахиад тэр 2 хүнээр малаа дахиад маллуулахаар авчирч мал маллуулж байгаад Б 2019 оны 02 дугаар сарын 20-ны үед Цагаанхайрхан сумын төв орно гэж хэлчихээд шууд хот руу зугатаад яваад өгсөн. 2019 оны 02 дугаар сарын 10-12-ны өдрийн хооронд манай туслах малчин Б болон Ж нар Цагаанхайрхан сумын 1- р багийн нутаг Хуцны улаан толгой нэртэй газар нутаглаж байсан юм. Тэднийх гэр оронгүй байсан ба манай гэрт байдаг байсан юм. Тухайн үед Ө гэгч нь айл манай гэрийн ойролцоо буугаад 10-аад хоногийн дараа нүүгээд явсан гэж сонссон. Би Бт ямар нэгэн хөөрөг өгсөн, зарсан, бэлэглэсэн зүйл байхгүй. Бт өөрт нь шинэ үеийн ир гарын хөөрөг байсан. Ямар онцлог шинж тэмдэгтэй гэдгийг мэдэхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 210-211 дэх тал),

Гэрч Ө.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 02 дугаар сард Б.Ө гэгч нь надаас мотоцикль ирж гуйсан тэгэхээр нь би чи зам мэдэхгүй мотоцикль болохгүй байх, осгож мэднэ гэж хэлсэн. Түүний маргааш нь байх Б.Ө гэгч нь манай гэрт байхдаа надад ирээд манай овоохойны гадна талын хэсэгт байсан авдарнаас мөнгөн хазаар, гаанс, мөнгөн бөгж байхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б.Өт манай энэ орчимд манайд Улаанбаатар хотоос ирж туслах малчингаар ажиллаж байгаа Б, Хяргас сумын С гэх айлын С.О гэх хүүхдээс өөр хүн байхгүй байсан юмаа. Тэгээд би өөрийн туслах малчин Бийг дагуулаад очьё гэж хэлсэн. Би гэрээс гарахад Ө, болон Б нар нь Б.Өын гэр лүү хамтдаа явж байсан. Би араас нь очоод Б.Өт хандаж нохойтой цагдаа дуудчих гэж хэлсэн. Би өөрийн туслах малчин Бийг чи Сгийн хүүхэд байвал дагуулаад ир байхгүй явчихсан байвал гар утасны дугаарыг аваад хүрээд ир гэж хэлсэн. Тэгтэл Б дугаарыг нь аваад ирлээ Ч, С нар байна гэж хэлсэн. Бийн авчирсан дугаар луу залгахад холбогдоогүй, намайг явсны дараа Б дахиж Сгийн гэрт очоод С байхгүй хооронд тэдний гэр лүү ороод тэдний хүүхдийн цүнхэнд хазаар цухуйж үзэгдэж байна гэж Б.Өт буцаж ирж хэлсэн байсан. Энэ талаар С сонссон байсан бөгөөд энэ талаар С гэгч нь надад хэлсэн. Сгийн С.О гэх хүүхэд нь тус аймгийн Завхан сумын төв рүү очоод хазаар, мөнгөн бөгж, гаанс хулгайлсан талаараа хэргээ хүлээсэн байсан, энэ талаараа төрсөн аав С лүүгээ мөн ярисан байсан. Хэсгийн цагдаа нар ирээд Б.Өыг явсны дараа тэднийх маргааш нь нүүгээд явчихсан. Б.Ө Улаангом сум руу явахдаа хөөргөө авах гэхэд хөөрөг нь алга болчихсон байсан гэсэн. Би Б.Өт хөөрөг байдаг эсэх талаар нь мэдэхгүй байна. Б нь тухайн асуудлаас хойш нэлээн хэд хоногийн дараа миний мотоциклиор эхнэрийн хамтаар Цагаанхайрхан сумын төв рүү яваад ирсэн бөгөөд гэртээ хувцасаа өмсөөд сууж байсан. Надад хэлэхдээ та намайг үзүүрийн булаг оруулаад өг намайг Завхан сумын хэсгийн төлөөлөгч дуудаад байна гэнэ, Сгийн хүүхэд аймаг руу ороод хэргээ хүлээхгүй байна гэнэ гэж хэлсэн. Үзүүрийн булаг дээр би Бийг мотоциклиор сундлаад ороход С гэгч нь мотоциклио авах гээд ороод ирлээ гээд таарсан юмаа. Би Бийг Үзүүрийн булгийн гуанз дээр үлдээсэн тэгээд Сг дуудаад мотоцикльд суулгаад Сгийн гэрт хүргэж өгсөн. С нь гэртээ очоод мотоциклио аваад буцаж очоод Б гэгчтэй уулзаад байсан. Ж.Б нь мэдүүлэг өгөхөөр явна гэж хэлээд эхнэрээсээ салахдаа уйлаад байсан бөгөөд яагаад уйлж байгаа талаар нь асуухад хүний газарт ирээд цагдаад дуудагдаад байгаадаа өөртөө харамсаж байна гэж хэлж байсан. Би гэртээ ирчихсэн байхад маргааш нь С гэгч нь ирээд Завхан сумын хэсгийн төлөөлөгч чамайг яриул гэж байна гэхэд би гар утсаар ярихад Б гэгч нь Улаангом сум руу явж байгаад Төв аймгийн Лүн сум дээр баригдсан талаар хэлсэн. Сүүлд сонсоход Ж.Б нь Улаанбаатарт хулгайн хэрэгтэй байсан юм байна лээ. Ж.Б нь 2017 оны 10 дугаар сард манайх нүүж ирэхэд манай төрсөн аав Өын гэрт мал маллаж байгаад тэгээд манай гэрт байж байхдаа том цагаан өнгийн чулуун хөөрөгтэй байсан. 2018 оны 05 дугаар сард манай гэрээс яваад Цагаанхайрхан сумын төв байж байгаад 2019 оны 01 дүгээр сарын эхээр манай гэрт ирэхдээ бор өнгийн чулуун хөөрөгтэй ирсэн юм. Том цагаан хөөрөг чинь яасан юм бэ? гэхэд толгой нь салчихсан гэж хэлсэн. Нохойтой цагдаа дуудна гэхээр Б нь Сгийн цүнхтэй хувцас руу хийчихсэн байж магадгүй гэж би бодсон юм. Хэрэг гарах үед Цагаанхайрхан, Хяргас сумын зааг Б гэх нэртэй газарт отрын гэрээрээ байсан юмаа. Бын буйрнаас Б.Өын гэр хүртэл 3 орчим км, Бын буйрнаас манай гэр хүртэл 6 км орчим зайтай байсан. Би Сгийн С.О гэгчийг танина. Манай эхнэр Бгийн төрсөн ээж, Сгийн төрсөн ээж нар нь төрсөн ах дүү нар юм. Нэг газар ах дүү нараараа ойрхон олон жил нутаглаж байгаа учраас бид нар нэгнийгээ сайн танидаг юмаа. Б, С.О 2019 оны өвөл хоорондоо танилцсан юмаа. Хоорондоо их дагалдаад байдаг байсан, их сүрхий дагалддаг найзууд байсан юм. Тэд нар 2018 онд шинэ танилцсан найзууд байсан юм, манай гэрт дагалдаж ирдэг байсан. Өөр айлд бас хамт очдог байсан талаараа хэлж байсан. Б нь туслах малчингаар ажиллаж байхдаа гэмт хэрэг зөрчил холбогдож байгаагүй, Ж.Б нь хөөрөгний наймаа хийдэггүй байсан, манайд байхдаа лав хөөрөгний наймаа хийж байгаагүй, чихэр их иддэг хүн байсан. Ажилд их сайн, ажилсаг залуу байсан, хулгай хийдэг талаар мэдэхгүй, элэг муутай гэж хэлж байсан, Ж.Б хөдөө байхдаа хамар амнаас нь цус гараад сумын төв рүү оруулж эмнэлэгт хэвтүүлж эмчилгээ хийлгэж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 220-221, 232-233 дахь тал),

Мөрдөн байцаалтын шатанд Ж.Бийн сэжигтнээр өгсөн “2019 оны 2 дугаар сарын эхээр би гэрээс мал руу явж байхад нүүдлэж явж байсан малчин Б.Ө, Өын хүү Дөш нар Б.Өын гэрийн гадна талын хэсэгт сууж байхад би мэнд мэдээд мориноосоо буухад Б.Өын гэрийн гадна талын хэсэгт сууж байхад би мэнд мэдээд мориноосоо буухад Б.Ө нь надад манай гэрийн гадна авдарнаас мөнгөн хазаар алга болсон байна. Манай гэрийн ойролцоогоор 2 хүн байсан, нэг нь чи нэг нь Сгийн С.О нар, та хоёроос өөр хүн байхгүй. С.О гэртээ алга байна. Уулзах гэхэд хонины бэлчээрт байхгүй байна. Чи яваад гэртээ байна уу? үгүй юу харчихаад ир гэж хэлсэн мөн гэрт нь хүн байхгүй байсан. Намайг тэдний гэр лүү явж байхыг Дөш, Б.Ө нар харж байсан. Би гэрт ороод хүн байхгүй болохоор нь хөнжил гудасны завсрыг харахад ямар нэгэн юм байгаагүй. Би улаан байсан байх өнгийг нь санй санахгүй байна, гар цүнх байсан хувцас хийх зориулалттай түүний цахилгааныг татаж үзэхэд мөнгөн хазаар байсан ба би харчихаад буцаагаад цахилгааныг нь татчихаад тэдний гэрээс гарч яваад Дөш, Б.Ө уулын хамар дээр сууж байхад очоод ил харагдах зүйл алга, цүнх байна, цүнхний цахилгааныг татаад үзэхэд хамгийн дээд хэсэгт нь мөнгөн хазаар байна өөр зүйл байгаа эсэхийг харсангүй, тэр чигээр нь орхичихоод ирлээ гэж хэлсэн. Би ойролцоогоор морьтой С.Оийн гэрт очоод ирэхэд 10 минутын орчим болсон. Б.Ө заза тэгвэл байж байг наадах чинь хонин дээрээ байхгүй байна, ах нь хэсгийн төлөөлөгчөө дуудчихсан байгаа, ирэхээр нь хамт очно гэж хэлсэн. Тухайн үед би Төв аймаг хэрэгт холбогдчихсон байсан, эхнэр аваад удаагүй байсан. Би шалгагдаж байгаа талаараа эхнэртээ хэлээгүй байсан, хадмууддаа муугаа харуулахгүй гээд цагдаад очвол намайг мэдчих байх гээд зугтчихсан. Би тухайн үедээ хэрэг хийгээгүй учраас ирдэггүй байсан, мөн айгаад намайг авсан гэж гүтгэж байгаа гэхээр нь нутгийн хүмүүс таньж мэдэх хүнтэй, боломжийн амьдралтай айл гэж сонссон тул намайг очвол хэрэгт оруулж магадгүй гээд ирээгүй. Одоо бол би хэргээ бүрэн гүйцэт шийдүүлнэ. С.Оийн гэр лүү явуулсан болохоо хэлэх байх, С.Оийн гэрт очоод хулгайлагдсан эд зүйлсийг хараад хохирогчид хэлсэн учраас тэд нар өш санаад намайг гүтгээд хэрэгт холбогдуулах гээд байна. Ганц бие байхдаа хэрэгт холбогдон шалгагдаж байсан. Эхнэртэй болоод тогтвор суурьшилтай амьдарч байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 3-5, 10 дахь тал),

Гэрч Х.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 02 дугаар сарын 12-ны 20 цагийн орчим малаа хотлуулчихаад гэртээ байж байтал гадна мшин ирээд манай хүү С.О, Завхан сумын хэсгийн төлөөлөгч Б.Т нар орж ирсэн. Миний хүү С.О гэрийн баруун талд байсан цүнхтэй хувцас дотроосоо Б.Өын гэрийн гадна байсан авдар дотроос алга болсон мөнгөн хазаар, гаанс хоёрын гаргаж ирж үзүүлсэн. С.О “Мөнгөн хазаар, гаанс, 3 ширхэг мөнгөн бөгж авснаа хүлээн зөвшөөрч байна. 3 ширхэг мөнгөн бөгжийг мал хариулж явах замдаа өвөр дотроосоо унагаж гээсэн байна” гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 187-188 дахь тал),

Шүүгдэгч С.Оийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 02 дугаар сард тус аймгийн завхан сумын харъяат Б.Ө гэх айл Цагаанхайрхан сумын нутаг Улаан үзүүр гэх нэртэй газарт отроор нүүж ирсэн бөгөөд Б.Ө болон эхнэрийнхээ хамтаар хоёулаа явсан. Тэдний гэр барилцахад нь би тусалсан бөгөөд гэр барилцаж байхад Б буюу Д ирээд бид нар хамт тэдний гэрийг барилцсан. Гэр барилцасны дараагаар Б.Өын эхнэр нь авдарнаасаа чихэр гаргаж өгсөн. Тэгээд тэднийхээс явсан. Түүний маргааш нь би малаа хариулж яваад Б.Өын гэрийн хажууханд байхдаа морио малынхаа хажууд тушаад үлдээчихээд тэдний гэрт цай уухаар очсон бөгөөд яваад очиход тэдний гэрт хүн байгаагүй. Би авдар нь цоожгүй байхаар нь онгойлгож хараад авдарт хазаар, гаанс, 3 ширхэг мөнгөн бөгж, хөөрөг байсныг би аваад дээлтэй явсан, дээлэндээ хийгээд өвөрлөсөн. Тэндээсээ би хонь байгаа газарт очоод манай гэр туайн өдөр Б.Өынхтай ойролцоо ирж буусан бөгөөд би очоод гэр барилцсан. Тэр үедээ би улаан өнгийн хувцас хийдэг цүнхэндэ хазаар, гаансыг хийсэн. Гэрт очиход бөгж, хөөрөг нь унаад гээгдчихсэн байсан юм. Түүний дараагаар намайг үзүүрийн булаг гэх гэртээ байж байхад шөнө цагдаагийн алба хаагч нар ирээд намайг аваад явсан ба намайг Дөшийн гэрийг зааж өг гэж хэлэхээр нь би айгаад аав дээр очих гээд замаа буруу заагаад өөрийнхөө Бын буйр гэх газар байрлах отрын гэр байгаа газар очсон. Хэсгийн төлөөлөгч Т нь аавтай ярилцаж байгаад гэрийн хойморьт байгаа улаан цүнхийг аваад дотроос хазаар, гаанс гаргаж ирээд хохирогч Б.Өыг манай гэр лүү дуудаж оруулаад энэ таны хазаар, гаанс мөн үү? гэж асуусан. Б.Ө миний хазаар гаанс мөн байна гэж хэлсэн. Тэгээд намайг авч явахаар болоод бид нар явсан. Замдаа Дөшийн гэрээр очоод Дөш болон тэдний малчин Б нартай уулзсан. Тэгээд цагдаагийн хэсэг рүү явсан. 2019 оны 02 дугар сарын 11-ний өдөр Б.Өын эхнэртэй уулзсан. Түүний дараагаар тэдний гэрээс эд зүйл хулгайлсан. Авдар нь цоожгүй байсан санагдаж байна. Би авдрын тагийг онгойлгохдоо ямар нэг баагж хэрэгсэл хэрэглээгүй. Би тэдний гэрийн ойролцоо байсан учраас алхаад очсон. Би морио малныхаа хажууд цулбуураар тушаад үлдээчихсэн. Би морио тушаад хониныхоо хажууд идээшүүлээд үлдээсэн. Би хазаар, гаансыг ямар нэг эвдрэл гэмтэлгүйгээр эх хувиар нь хүлээлгэн өгсөн. Хөөрөг бөгжний хохиролыг төлж өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 28-29 дэх тал)-үүдээр тогтоогдож байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдэл бөгөөд шүүгдэгч С.О хохирогч Б.Өын гэрийн гадна талд байсан түүний авдар дотроос мөнгөн хазаар, гаанс, 3 ширхэг бөгж, хөөрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4.742.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн Тайлбарт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн материаллаг бүрэлдэхүүний шинжийг хохирлын хэмжээгээр  тодорхойлон тогтоожээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж 300 /гурван зуу/  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг  ойлгоно гэж,   5.3 дугаар зүйлийн  3-т “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус тодорхойлжээ.

Эндээс дүгнэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тооцох материаллаг шалгуур нь 300.001 буюу түүнээс дээш хэмжээний үнэ бүхий эд хөрөнгийг хулгайлсан бол гэмт хэрэгт тооцогдоно.

Шүүгдэгч С.О нь хохирогч Б.Өын гэрийн гадна талд байсан түүний авдар дотроос мөнгөн хазаар, гаанс, 3 ширхэг бөгж, хөөрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4.742.000 төгрөгийн хохирол учруулсан нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тооцох материаллаг шалгуур нь 300.001 буюу түүнээс дээш хэмжээний үнэ бүхий эд хөрөнгийг хулгайлсан нь нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Оийг хохирогч Б.Өын гэрийн гадна байсан авдар дотроос мөнгөн хазаар, гаанс, 3 ширхэг бөгж, хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууц далд аргаар авч  4.742.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.  

Хохирол хор уршиг

Увс Финанс-Аудит ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 48 дугаартай шинжээчийн “Увс аймгийн Хяргас суманд 2019 онд 02 дугаар сарын байдлаар мөнгөн хазаарын зах зээлийн үнэ цэнэ 1.000.000 /нэг сая/, Гаансны зах зээлийн үнэ цэнэ 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянган/, мөнгөн бөгж /гол/-ний зах зээлийн үнэ, цэнэ 10.000 /арван мянган/, Мөнгөн бөгж /алхам хээтэй/-ний зах зээлийн үнэ цэнэ 112.000 /нэг зуун арван хоёр мянган/, Мөнгөн бөгж /морины толгойн дүсртэй/-ний зах зээлийн үнэ цэнэ 120.000 /нэг зуун хорин мянган/ төгрөг нийт 2.642.000 төгрөгийн үнэ ханштай болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 241 дэх тал),

Увс Финанс-Аудит ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 109 дугаартай шинжээчийн “Увс аймгийн хяргас суманд 2019 оны 02 дугаар сарын байдлаар шар манан хөөрөгний зах зээлийн үнэ, цэнэ 2.100.000 /хоёр сая нэг зуун мянган/ төгрөгний үнэ ханштай болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 245 дахьтал)-үүдээр шүүгдэгчийн хулгайлсан эд хөрөнгө нь 4.742.000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас 4.742.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ.

Эд зүйл хүлээлгэн өгсөн “хохирогч Б.Өт гаанс, мөнгөн хазаар хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 71-72 дахь тал)-үүдээр 1.000.000 /нэг сая/ төгрөгийн үнэтэй мөнгөн хазаар, 1.400.000 төгрөгийн үнэтэй  Гаансыг биет байдлаар нь хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна.

Хохирогч Б.Өын мөрдөн байцаалтын шатанд “Увс аймгийн Цагдаагийн газарт С.О РД:........ нь надаас хулгайлж авсан эд зүйлийнхээ хохирлыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд одоо надад С.От гомдол, санал, хохирол байхгүй” гэх нотариатчиар гэрчлүүлсэн гарын үсгийн тодорхойлолт  (хавтаст хэргийн II-р хавтасны 50-54 дэх тал)-ыг хэрэгт хавсаргасан байгааг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.

2. Шүүгдэгч С.От эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч С.О нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.О нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн II-р хавтасны 39 дэх тал)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдал, зан төлөвийн талаар  Гэрч Б.Оын өгсөн: “С.О нь Хяргас сумын Булганхангай багийн нутаг хөдөө эхнэр хүүхдийн хамтаар оршин сууж амьдардаг, 2020 онд гэр бүлтэй болсон, түүнээс хойш 2 хүүхэдтэй, том хүүхэд нь 3 настай, бага хүүхэд нь 6 сартай. С.О нь төлөв даруухан зантай, ямар нэг муу зан байдаггүй, бусадтай эелдэг боловсон харилцдаг, яриасаг, элдэв муу зуршилгүй, ажилсаг, хөдөлмөрч бусдад тусархуу, цэвэрч нямбаа, аав ээжийнхээ үгнээс зөрөөд байдаггүй хүн юм. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй, өөр ямар нэг муу зуршилгүй, урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй, ял шийтгэлгүй, эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байгаагүй, биеийн хөгжил хэвийн, эрүүл чийрэг биетэй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 235-236 дахь тал), Гэрч С.Мын өгсөн: “С.О нь төлөв даруухан зантай, ямар нэг муу зан байдаггүй, тусч, гэнэн, цайлган, ажилч хичээнгүй, бусадтай эелдэг боловсон харилцдаг, яриасаг, элдэв муу зуршилгүй, хөдөлмөрч, бусдад тусархуу, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй, өөр ямар нэг муу зуршилгүй, урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй, ял шийтгэлгүй, урьд өмнө эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 238-239 дэх тал)-үүд хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал, урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.От  хорих ял оногдуулахгүйгээр  1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэх боломжтой гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.О тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.О нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1- 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Сгийн Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.От  хорих ял оногдуулахгүйгээр  1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.О тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.О нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч С.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ГАНСҮХ