Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/79

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Ховд аймаг дахь сум дундын  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч *******, хохирогч Н.Даваасүрэн, шүүгдэгч Ц. нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******ос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2023 оны 4 дүгээр сарын 0-ны өдөр өдөр хянан хэлэлцэв.

 

                                       Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн ******* ургийн овогт *******, 982 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, 4 настай, *******, ******* боловсролтой, ******* ******* мэргэжилтэй, хувиараа ******* худалдаа эрхэлдэг, ам бүл 4 нөхөр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн сумын багийн дүгээр гудамжны тоотод оршин суудаг, аминдаа орон сууц, маркийн тээврийн хэрэгсэл--ийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 200000-500000 төгрөг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй /регистрийн дугаар: /,

 

                               Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

 

 ******* нь  Ховд аймгийн сумын  багийн 0 дүгээр гудамж тоотод байрлах гэртээ 2023 оны 02 дугаар сарын - ний өдөр нөхөр маргалдах явцдаа  зүүн гуянд нь хутгалж ... зүүн гуяны урд талын дунд хэсгийн шарх болон цус хуралт, зүүн гуяны урд талын зүүн доод хэсгийн шарх болон цус хуралт, зүүн гуяны урд доод хэсгийн цус хуралтууд ... бүхий  гэмтлүүд учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                                        Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* ургийн овогт ******* нь Ховд аймгийн сумын багийн 0- тоотод байрлах өөрийн гэртээ 2023 оны 02 дугаар сарын -ний өдөр нөхөр маргалдах явцдаа түүний зүүн гуянд  хутгалж  биед нь  ... зүүн гуяны урд талын дунд хэсгийн шарх болон цус хуралт, зүүн гуяны урд талын зүүн доод хэсгийн шарх болон цус хуралт, зүүн гуяны урд доод хэсгийн цус хуралтууд гэмтлүүд ...  учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал), Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-7 дахь тал), хохирогч мэдүүлэг (хавтаст хэргийн 2 дахь тал), гэрч мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дахь тал), Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч 2023 оны 02 дугаар сарын 5-ны өдрийн 64 дугаартай ... биед гэмтэл учирсан байна. биед  зүүн гуяны урд талын дунд хэсгийн шарх болон цус хуралт, зүүн гуяны урд талын зүүн доод хэсгийн шарх болон цус хуралт, зүүн гуяны урд доод хэсгийн цус хуралтууд гэмтлүүд  тогтоогдлоо. биед учирсан гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, цус  хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. биед  учрсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. биед учирсан дээрх гэмтлүүд нь  Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам- ын 2.4.-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. биедучирсан дээрх шарх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн  зэрэгт хамаарахгүй...  гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20-2 дэх тал), Эд зүйл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дах тал), яллагдагч Ц.ын мэдүүлэг (хавтаст хэргийн 46-48 дахь тал), Ховд аймгийн сумын багийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 5 дах тал), Хутганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 57-58 дахь тал), Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 59 дах тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулснаар тооцуулсан дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

            Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

            Шүүгдэгч Ц. нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Энэ хэрэгт хохирогч Н.Даваасүрэн нь хохирол нэхэмжлээгүй ба хохирогч шүүгдэгч нар нь эвлэрсэн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болно.  

                                            

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокуророос  яллагдагч Ц. нь  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн дэх хэсгийн ., .2, .4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар сарын хугацаагаар өөрийн оршин суух Ховд аймгийн  нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсгийн ., мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан сарын хугацаагаар  оногдуулах  зорчих эрхийг хязгаарлах ялаас  чөлөөлөх  саналтайгаар ирүүлжээ.

 

 Прокурорын  эрүүгийн  хариуцлагаас чөлөөлөх санал нь  Эрүүгийн хуульд нийцсэн байх тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.  

 

            Иймд  шүүгдэгч Ц.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар сарын хугацаагаар өөрийн оршин суух Ховд аймгийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, хохирогч шүүгдэгч нар эвлэрсэн, прокуророос  эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналтай ирүүлсэн  зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсгийн ., мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг  шүүгдэгч Ц.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар оногдуулсан  сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж шийдвэрлэв.

 

             Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бор өнгийн иштэй хутга ширхэгийг устгуулахаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэв.

           

            Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Н.Даваасүрэн нь шүүгдэгч Ц.аас ... нэхэмжлэх зүйлгүй, миний биед үүссэн гэмтлийг эмчлэхэд эм тариа шаардагдаагүй тул Ц.д холбогдох хэргийг хөнгөн байдлаар шийдвэрлэж өгнө үү ... гэх хүсэлт (хавтаст хэргийн 65 дахь тал)-д авагдсан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх хохиролгүй болох нь нотлогдож байна. Иймд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиггүй гэж үзнэ.

            Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36., 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.0 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                        ТОГТООХ НЬ:

 

. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан ...  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ...  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******д сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.ыг эрх бүхий байгууллагын хяналтад байж, өөрийн оршин  суух Ховд аймгийн сумын нутаг дэвсгэрээс жилийн хугацаагаар  явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.  

4. Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн иштэй хутга ширхэгийг устгуулахаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, бусдад төлөх хохиролгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсгийн .-т зааснаар шүүгдэгч Ц.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар оногдуулсан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Ц.д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дүгээр зүйлийн , 38.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн .9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, ******* шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Т.ЦЭЦЭГМАА