| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 105/2023/0121/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/145 |
| Огноо | 2023-01-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Эрдэнэтөр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/145
2023 01 27 2023/ШЦТ/145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
Улсын яллагч: Т.Эрдэнэтөр,
Шүүгдэгч: Н.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн **** ургийн овогт ***** М-д холбогдох эрүүгийн 2306000000012 дугаартай 1 хавтаст хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төгрсөн, 36 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, дүрслэх урлаг, технологийн багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ***** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******** ургийн овогт ***** М регистрийн дугаар *****,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Н.М нь ************ буюу гэртээ 2022 оны 12 дугаар сарын 16-ны орой гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Г-г үл ялих зүйлээр шалтаглан, үснээс нь зулгаан чирж, улмаар түүн рүү шаазан аяга, таваг авч шидэн эрүүл мэндэд нь “зүүн тохойн шарх, зүүн гарын долоовор, дунд хурууны цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Н.М нь ******** буюу гэртээ 2022 оны 12 дугаар сарын 16-ны орой гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Г-г үл ялих зүйлээр шалтаглан, үснээс нь зулгаан чирж, улмаар түүн рүү шаазан аяга, таваг авч шидэн эрүүл мэндэд нь “зүүн тохойн шарх, зүүн гарын долоовор, дунд хурууны цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Г-ийн өгсөн “... 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай манай ажлын гадаа ирсэн. Тэгээд бид 2 гэрлүүгээ хамт явсан. Гэртээ харих замдаа бид 2 маргалдаж эхэлсэн. Гэрт орж ирэхэд манай аав Ц манай гэрт 2 хүүхэд хараад байж байхад нөхөр Н.М нь агсраад аавтай маргалдаж эхэлсэн. Тэр үед нөхөр хутга аваад алчихна шүү гээд агсарч байсан. Тухайн үед би нөхрийн дүү Т луу залгаж болж байгаа асуудлын талаар хэлэх гэтэл миний утсыг булааж аваад газар савж, дээрээс нь дэвсэж эвдэлсэн. Тэгээд манай нөхөр Н.М “чи яахаараа манай дүү рүү залгадаг юм, нар нарыг алчихна шүү” гэж агсарч байгаад гал тогооны хэсэгт байсан аяга, таваг авч над руу шидсэн. Тэгэхэд шидсэн аяга нь хагараад миний зүүн гарын бугалга хэсгийг зүссэн. Тэгээд намайг үсдэж, чирэх үед миний хуйх хэсэг хавдсан. Тэр хооронд манай дүү А ирээд өөрийн утсаараа цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Т-ын өгсөн “...Би 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Орбитод байрлалтай ажлаа 18 цагийн орчим тараад гэртээ 21 цагийн үед ирсэн. Тэгтэл 22 цагийн орчим манай ахын эхнэр Г миний утас руу залгаад “танай ах чинь согтуу аавтай хэрэлдээд байна. Ирж ахыгаа ав” гэж хэлэхээр нь би удалгүй 20-30 минутын дараа Гачууртад очсон. Тэгтэл манай ах Н.М согтуу хадам аав ээжтэйгээ юм яриад маргалдаад байсан. Би ахыгаа машинд суулгаад юу болсныг асуухад ах маань “хадамууд амьдралд оролцоод байхаар нь маргалдсан” гэж хэлсэн. Намайг очиход бэр эгч Г-ийн зүүн нар нь зүсэгдсэн, аяга таваг хагарсан байдалтай байхад нь ахаас асуутал “маргалдаад аяга аваад шидэхэд гарыг нь зүсчихсэн юм” гэж хэлсэн. Тэгтэл удалгүй цагдаа нар ирээд манай ахыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Ц-ийн өгсөн “...Би 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн орой /цагийг нь санахгүй байна гэх/ гэрийнхээ гадна хашаандаа бие засах гээд гараад иртэл манай охин Г-ийн гэрт хүмүүс маргалдаад чанга чанга дугараад байхаар нь яваад ортол манай хүргэн М архи уусан агсраад байж байсан. Би гэрт нь ороод одоо боль, хүүхдүүд айлгачихлаа” гэж хэлэхэд М “та нарыг бүгдийг чинь ална шүү, миний амьдралд битгий оролцоод байгаарай, хүүхдүүдээ дууд, би бүгдийг нь зодно” гэх мэтээр агсарч байгаад аяга аваад эхнэр Г руу шидсэн. Тэгтэл Г-ийн зүүн гарын тохойн хэсэгт зүссэн. Тэгээд М-ийн дүүг дуудаж байх шиг байсан. Удалгүй цагдаа болон хүргэн дүү ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/-р тал,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 34 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-28/-р тал
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 34 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Ц.Г-ийн биед зүүн тохойн шарх, зүүн гарын долоовор, дунд хурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн тохойн шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг нотлох журмын 2.4.1*д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 27-25х/-р тал зэрэг болоод шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд “...Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно...” гэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ...” гэж,
Мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана...” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Н.М-ийн зүгээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзэн шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгуулийн ял санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Харин улсын яллагчийн зүгээс тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Г-д учирсан хохирлыг хэрхэн шийдвэрлэсэн, хохирогчийн зүгээс хохиролтой холбоотой баримт гаргаж өгсөн эсэхийг нарийвчлан тогтоож энэ талаарх холбогдох баримтыг хавтас хэрэгт хавсаргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулах хуулийн зохицуулалттай бөгөөд нэгэнт хохирол төлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн эсэх талаарх холбогдох баримтуудыг хавсаргаагүй байх тул хохирогч Ц.Г-д нь өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.М нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Г-д учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцсэн гэж үзнэ.
Цаашид улсын яллагчийн зүгээс хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.2, 17.3 дугаар зүйлүүдэд заасан заалт нэг бүрээр хяналтын ажлыг хэрэгжүүлж байвал зохино.
Түүнчлэн хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргээс харвал шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлтэй байх тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь прокурорын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд, шүүгдэгч Н.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 08 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.М нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-ийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** ургийн овогт **** М-нийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /Найман зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-д шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 08 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай..
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь шүүхийн оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ц.Г нь өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд болох Н.М-ээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН