Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 14

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* *******, ******* овогт ******* *******, овогт , насанд хүрээгүй шүүгдэгч ******* овогт нарыг бүлэглэн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүй түүж бэлтгэсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1-д зааснаар шүүгдэгч Г.*******, Б.*******, Б.*******, Ж., насанд хүрээгүй шүүгдэгч Э. нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Г.*******, Б.******* нарт оногдуулсан тус бүрийн 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, ялтан Б.*******, Ж. нарт оногдуулсан тус бүрийн 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, насанд хүрээгүй шүүгдэгч Э.т оногдуулсан 1 жилийн хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5-д зааснаар шүүгдэгч  Г.*******, Б.*******, Б.*******, Ж. нарт оногдуулсан тус бүрийн  1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, ялтны засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг мэдэгдсүгэй.

5. Мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар насанд хүрээгүй ялтан Э.т оногдуулсан 1 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнийг хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэхийг эх И. даалгасугай.

6. Ялтан нар нь бусдад төлөх төлбөргүй /хохирогчийн төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гэсэн/, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр лоом 5 ширхэг, 20 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан Б.*******ын регистрийн дугаартай, насанд хүрээгүй ялтан Э.ын регистрийн дугаартай иргэний үнэмлэх, ялтан Г.*******ын регистрийн дугаартай, Б. регистрийн дугаартай, Ж.ийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тус тус буцаан олгосугай.   

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан Ж.ийн эзэмшлээс Самсунг “GT-S7572” маркийн хар өнгийн гар утас, ялтан Б. эзэмшлээс “Нокиа 11-10” маркийн гар утас, ялтан Г.*******ын эзэмшлээс “Самсунг 23-10” маркийн гар утас, ялтан Б.*******ын эзэмшлээс “Самсунг диос” маркийн гар утас битүүмжилсэн  мөрдөн байцаагчийн 2016 оны 11 сарын 08, 2016 оны 11 сарын 09-ний өдрүүдийн  "Эд хөрөнгө битүүмжлэх" тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, ялтанд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан болон шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацааг 2017 оны 01 сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогчийн төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

                         

 

ДАРГАЛАГЧ                            Ж.ДОЛГОРМАА