Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 123/ШШ2021/0035

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар би Ц.Б Төв аймгийн Б сумын С багийн Иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурал Сарлаг багийн Засаг даргын асуудлаар хуралдахгүй байгаа эс үйлдэл хууль бус болохыг тогтоож, хуулийн дагуу дахин хуралдахыг даалгах гэсэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Т аймгийн Б сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга О.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баянцогт сумын иргэн Ц.Б өргөдлийн дагуу Баянцогт сумын Сарлаг 2 дугаар багийн засаг дарга сонгох сонгуулийн ажлыг дахин явуулах нь зөв гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэн Ц.Б Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг багийн Иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан  Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурал Сарлаг багийн Засаг даргын асуудлаар хуралдахгүй байгаа эс үйлдэл хууль бус болохыг тогтоож, хуулийн дагуу дахин хуралдахыг даалгах гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Төв аймгийн Б сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга О.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар хэргийн оролцогч нарт тайлбарлахад, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Батбаатарын Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурал Сарлаг багийн Засаг даргын асуудлаар хуралдахгүй байгаа эс үйлдэл хууль бус болохыг тогтоож, хуулийн дагуу дахин хуралдахыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Ц.Батбаатарын нэхэмжлэлтэй Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг багийн Иргэдийн Нийтийн Хуралд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг багийн Иргэдийн Нийтийн Хуралаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Батбаатарт олгосугай.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай. 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР