Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/65

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ /томилолтоор/,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буянжаргал,

шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангаас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2207 00000 0262 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, график дизайн мэргэжилтэй, *******-д харилцагч хөгжүүлэх ажилтай, ам үл 4, эхнэр, 2 хүүхийн хамт *******, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй  

*******гийн ******* /РД:*******/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Д.******* нь иргэн Б.*******гийн эзэмшлийн ******* улсын дугаартай Хонда Фит маркийн автомашины,  иргэн Г.ын эзэмшлийн улсын дугаатай Тоёота Камри автомашины эд зүйлийг санаатайгаар гэмтээж эвдсэний улмаас, бусдад нийт 2.905.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 10 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "" нэртэй амралтын газрын авто зогсоолд байрлуулсан иргэн Б.*******гийн эзэмшлийн ******* улсын дугаартай Хонда Фит маркийн автомашины баруун урд хаалга, түүний шил, гурвалжин шил, бариул, босоо хавтас зэргийг, иргэн Г.ын эзэмшлийн улсын дугаатай Тоёота Камри автомашины урд салхины шил, 4 талын хаалга, урд буфер, крыло, баруун толины гадар гэр, хаалганы шил өргөгч зэргийг тус тус чулуугаар цохин хагалж, санаатайгаар гэмтээж эвдсэний улмаас бусдад нийт 2.905.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгч Д.*******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “Би өөрийнхөө гэм бурууг 100 хувь хүлээн зөвшөөрч байгаа. Өөрийн болчимгүй үйлдлээс болж ингээд зогсож байгаадаа үнэхээр харамсаж байна.” гэсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл, хохирогч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-9/, хохирогч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг /хх-17/, гэрч Б.н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг /хх-24/, гэрч И.гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг /хх-26/, гэрч П.н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг /хх-32/, гэрч П.ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг /хх-36/, “” ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлан /48-50/, “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-53-54/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-12,20/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Шүүгдэгч Д.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Г., Б.******* нарт учирсан 2.905.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Д.******* нь төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Прокурорын “эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” тухай санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож  Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийн хууль бусаар гэмтээсэн” гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

            3. Шүүгдэгч Д.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

            4. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            5. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүл, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД