Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/66

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

улсын яллагч Д.Аянагүл,

шүүгдэгч Б.*******, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******гийн *******, *******ийн ******* нарт холбогдох эрүүгийн 2307000000135 дугаартай хэргийг 2023 оны 05 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******,******* суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* жолооч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт *******,, тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

**** овогт*****гийн ******* /РД: *****/,

 

Монгол Улсын иргэн, -ны өдөр Увс аймаг, суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодох бүртгэл мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт , , , тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

**** овогт ******ийн ******* /РД: ******/.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нд байрлах “” амралтын газарт амарч байхдаа Б.*******тай тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж түүний биед нь зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, тохой, гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн алганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нд байрлах “” амралтын газарт амарч байхдаа Б.*******тай тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж, түүний биед нь дээд уруулд шарх, цээжинд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нд байрлах “” амралтын газарт амарч байхдаа Б.*******тай тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж түүний биед нь зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, тохой, гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн алганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нд байрлах “” амралтын газарт амарч байхдаа Б.*******тай тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж, түүний биед нь дээд уруулд шарх, цээжинд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 04-06 дахь тал),
  • Хохирогч Б.*******ы биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

 

  • Хохирогч Б.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Б.*******ыг танина. Би хааяа гэрт нь очдог. Хааяа хамт агаар салхинд гардаг, долоо хоногт 2-3 удаа уулздаг юм. Би 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Тэрэлж рүү “” гэх амралт руу явсан. Тэгээд гэртээ буцаж ирээд авч ирсэн архиа ууж байгаад маргасан байх. Би нэлээн уусан байсан болохоор юунаас болж маргасан гэдгээ санахгүй байна. Нэг мэдсэн чинь Б.******* гэнэт сандал аваад над руу шидсэн. Миний амнаас цус гараад тогтохгүй байсан. Яг маргалдаж зодолдсон асуудал дээр бид 2 хоёулхнаа байсан. Б.******* амралтын гэрт байсан модон сандлаар намайг нэг удаа цохисон. Өөр цохисон зүйл байхгүй. Миний дал хэсэгт 2-3 удаа хазсан байсан. Миний уруул задарч, миний хиймэл шүд хугарч алга болсон. Би 5 ширхэг оёдол тавиулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

 

  • Хохирогч Б.*******ын мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 12 цагийн үед манай гэрт Б.******* ирээд “хамт салхинд гаръя” гэхээр нь хамт явж ны нутаг дэвсгэрт байрлах “” гэх амралтад ирсэн. Тухайн үед Б.******* согтоод миний нүүр рүү цохиж намайг зодсон. Тэр үйл явдлаас болж надад уурласан, бас намайг манай найз нэг залуутай хардаад байсан, тэгээд намайг зодсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),

 

  • Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүргийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 136 дугаартай “ийн *******ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, тохой, гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн алганд цус хуралт, баруун, зүүн зулайд шархнаас үлдсэн сорви гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд, доод, зовхи, баруун бугалга, тохой, гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн алганд цус хуралт гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Баруун, зүүн зулайд шархнаас үлдсэн сорви гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирохгүй хуучин гэмтэл байна. Дээрх зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, тохой, гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нийлээд болон тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун, зүүн, алганд учирсан цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Баруун, зүүн зулайд шархнаас үлдсэн сорви гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

 

  • Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүргийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 137 дугаартай “Бямбаагийн *******ы биед дээд уруулд шарх, баруун мөр, бугалга, сарвуу, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Б.*******ы биед учирсан дээд уруулын шарх, цээжний зулгаралт гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад баруун мөр, бугалга, сарвууны зулгаралт гэмтэл нь тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх бүх гэмтлүүд нь нийлээд хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

 

  • Шүүгдэгч Б.*******, Б.*******  нарын согтолтын зэргийг шалгасан тэмдэглэл, Яаралтай тусламжийн хуудаснууд (хавтаст хэргийн 26, 33, 38-39 дэх тал),

 

  • Шүүгдэгч Б.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Надад яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Тухайн үед би архи их хэмжээгээр уусан байсан болохоор яг юунаас болж маргалдсан гэдгээ санахгүй байна. Б.******* над руу сандал шидэж миний уруулыг гэмтээсэн учир би Б.*******ыг цохисон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дахь тал),

 

  • Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Надад яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Тухайн үед Б.*******ыг над руу агсам тавиад байхаар нь би өөрийн сууж байсан хүрэн өнгийн сандлаа аваад түүн рүү шидсэн. Би сандал хаана юу оносон гэдгийг анзаараагүй. Тухайн үед Б.*******ы амнаас цус гараад байх шиг байсан. Тэгээд дараа нь бид хоёр маргалдсанаас болж Б.******* намайг зодсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжилсэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.*******, Б.******* нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Б.*******, Б.******* нарын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.******* нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж, хохирогч Б.******* нь “эмчилгээний зардалд Б.*******аас 1.000.000 төгрөгийг дансаар хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж тус тус мэдүүлсэн болно.

 

Иргэний нэхэмжлэгч ийн даатгалын хэлтсийн дарга Ж. нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох Б.*******ын тусламж үйлчилгээний зардалд 395.000 төгрөг, Б.*******ы тусламж үйлчилгээний зардалд 43.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Б.******* нь 395.000 төгрөгийг, шүүгдэгч Б.******* нь 43.000 төгрөгийг тус тус Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн дугаартай дансанд төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.******* нь “нүдний ухархайн дотор ханын яс бороолж байна гэсэн, эмч хагалгаа хийлгэхийг зөвлөсөн” гэж мэдүүлсэн тул гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.*******аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Б.******* нарыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******, Б.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг модон сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт хариуцсан комисст даалгав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

  1. *******гийн *******, *******ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Б.******* нарыг 550 (таван зуу тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Б.******* нарт оногдуулсан 550 (таван зуу тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг модон сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******, Б.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ЭНХЖАРГАЛ