Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2019/00347

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2019/00347

Орхон аймаг

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,   

Нэхэмжлэгч: Д.Л-ын нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Н.Г-д холбогдох

“гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Б нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Д.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие нь 19 настай 2008 онд Н.Г-тай анх танилцаж гэр бүл болж 2009 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2010 онд хүү Г маань төрсөн. Бид тусдаа амьдраад 7 жил болж байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон, тусдаа өөр хүнтэй хамтын амьдралтай болсон тул гэрлэлтээ цуцлуулж хүү Г.Г-өө өөрийн асрамжинд авч хүүхдийнхээ эцгээс тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Бидний гэр бүлийн дунд эд хөрөнгийн маргаан байхгүй...” гэжээ. 

Хариуцагч Н.Г шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие Н овогтой Г нь Д.Л-тай 2009 онд албан ёсоор танилцаж гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2010 онд хүү Г.Г маань төрсөн. Иймд миний бие Н.Г нь Д.Л-ын нэхэмжлэлтэй уншиж танилцаж нэхэмжлэлийг нь хүлээн зөвшөөрч хүү Г.Г-ийг асрамжинд нь байлгаж тэтгэлэг өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Одоо бид 2 цаашид хамтран амьдрах боломжгүй тус тусдаа амьдралтай болсон тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Д.Л бид 2 одоо тус тусдаа хамтран амьдрагчтай болсон...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Л нь Н.Г-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Д.Л, хариуцагч Н.Г нар нь 2008 онд танилцаж, 2009 оны 03 дугаар сарын 09-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2010 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүү Г.Г төрсөн болох нь зохигчийн тайлбар, “УБ” өрхийн эрүүл мэндийн төвийн “хүүхэд эрүүл бойжиж байгаа” тухай тодорхойлолт, Орхон аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хүүхдийн сургуульд сурдагийг тодорхойлолсон тодорхойлолт, Дэнж багаас ирүүлсэн ам бүлийн тодорхойлолт, Г.Г-ийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байна.  

Гэрлэгчид нь 7 жил тусдаа амьдарч, хэн хэн нь тусдаа хамтран амьдрагчтай болсон болох нь тэдний тайлбаруудаар нотлогдож байх ба, гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цааш үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа байдлыг харгалзан тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ хэрэглэхгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.  

Хүүхдийн асрамжийн хувьд хариуцагч Н.Г нь хүү Г.Г-ийг эхийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд хүүхдэд олгох тэтгэлэгийн хэмжээг заасан бөгөөд мөн хуулийн 40.1.1, 40.1.2-д 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэнэ гэж зааснаар Г.Г-ийг насанд хүртэл нь эцэг Н.Г тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй.   

Иймд Д.Л, Г.Г нарын гэрлэлтийг цуцалж, хүү Г.Г-ийг эх Д.Л-ын асрамжинд үлдээж, Г.Г-ийг насанд хүртэл нь эцэг Н.Г тэжээн тэгүүлэхээр шийдвэрлэв.   

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тэтгэлэгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 26 092 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Д.Л, Н.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.  

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2010 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Г.Г-ийг эх Д.Л-ын асрамжинд үлдээсүгэй.   

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Г.Г-ийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Г-аар сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.С-д даалгасугай.    

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 26 092 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.   

6. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА