Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/363

 

 

                                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ  

шүүгдэгч Б.*******

хохирогч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт ******* *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2203007330120 дугаартай эрүүгийн  хэргийг 2023 оны ******* сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 13-нд Ховд аймгийн Булган суманд төрсөн, 26 настай, дээд боловсролтой, ахлагч мэргэжилтэй, Налайх ******* дүгээр ангид ******* ажилтай, ам бүл 4, дүү нарын хамт Ховд аймгийн Булган сумын ******* баг, ******* гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянгол дүүргийн ******* хороо, ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:/, ******* овогт ******* *******.

                                    Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.******* нь Баянгол дүүргийн ******* хороо Тэмүүлэл хотхоны арын замд 2022 оны 11 дүгээр сарын 19-ний орой 22 цаг 00 минутын орчим “Toyota Lexus RX” 450 маркийн УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчиж хохирогч ыг мөргөж түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч Б.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид нийт 1.570.000 төгрөг төлсөн. Энэ төлбөрт хохирогч автомашинаа журмын хашаанаас  авахад 95.000 төгрөг, эм тариа болон  томографи шинжилгээний үнэ, бензин тосны зардал гэх мэт төлбөрүүд орсон.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч мэдүүлэхдээ “Одоогоор миний хөл өвдсөн хэвээр байгаа. 350.000 төгрөгөөр MRI шинжилгээний зураг авхуулсан, 140.000 төгрөгөөр компьютер томографи шинжилгээ хийлгэсэн. Нийт 490.000 төгрөг болсон. Эмчилгээ зардалд Б.*******аас 700.000 төгрөг өгсөн. Ер нь эдгээр эмчилгээний болон бусад зардалд шүүгдэгчээс нийт 1.570.000 төгрөг төлөгдсөн. Би цаашид эмчилгээ хийлгэнэ. Миний хувьд гомдолгүй.” гэв.

Гурав: Эрүүгийн 2203007330120 дугаартай хэргээс

1. Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал (хавтаст хэргийн 04-05 дахь тал),

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 07-10 дахь тал),

3. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “Б.******* нь 0.00 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дэх тал),

4.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад ын хохирогчоор өгсөн: “Би 2022 оны 11 дүгээр сарын 19-ний орой 22 цаг өнгөрч байх үед өөрийн эзэмшлийн УАВ улсын дугаартай “Toyota Probox” маркийн суудлын тээврийн хэрэгсэл жолоодоод Баянгол дүүргийн ******* хороо 10-р хорооллын арын байран дунд явж байгаад өөдөөс ирж явсан тээврийн хэрэгсэлтэй зөрөх үед миний машины арын хэсгийг шүргээд бууж ирээд надтай хэрүүл маргаан хийж байгаад намайг машиных нь урд талд зогсож байхад мөргөж газар унагасан. Миний хохирол төлбөр болох 140.000 төгрөгийг Б.******* төлж барагдуулсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ын хохирогчоор дахин өгсөн: “Осол болсны дараа би машинаасаа буугаад “Toyota Lexus RX” маркийн УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч эрэгтэй хүн рүү очиж уулзаад чи яаж байгаа юм бэ гэж асуухад тэр эрэгтэй хүн намайг авгай минь цаагуур явахад яадаг юм бэ гэж хэлэхээр нь би өөдөөс нь чи бид хоёрын машин ийм зайтай байна шүү дээ гэж хэлээд гараараа тайлбарлаад эргээд харахад жолооч машиндаа суугаад машинаа асаагаад хөдлөөд үгийн зөрүүгүй намайг машиныхаа урд талын гупер хэсгээр мөргөөд газарт унагаасан. Биеийнхээ аль хэсгээр мөргүүлснээ мэдэхгүй байна. Үүнээс хойш юу болсон талаар би сайн санахгүй байна. Нэг сэрэхэд осол болсон газарт эмнэлгийн түргэн тусламж болон цагдаагийн алба хаагчид ирсэн байна. Тэгээд би түргэн тусламжийн машинаар гэмтлийн эмнэлэг рүү явсан. Жолоочийн хувьд зан хувьд зан харьцааны хувьд доголдолтой, түргэн ууртай, түрэмгий зантай хүн байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 16012 дугаартай “ын биед ууцны 5-р нугалмын хугарал, тархи доргилт, зүүн бугуйд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 50-51 дэх тал),

7. Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн шинжээчийн “...хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй.”  гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 74-77 дахь тал),

8. Мөрдөгчийн 2023 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 316 дугаартай магадлагаанд“...Жолооч Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэх заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. ” гэсэн магадлагаа (хавтаст хэргийн 99-100 дахь тал),

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ын иргэний хариуцагчаар өгсөн: “...Би уг машиныг 2022 онд Ингүүн Од Финанс ББСБ-с зээлээр худалдан авч байсан уг банк бусын нэр дээр байдаг юм. Би автомашинаа Б.*******т тухайн үед гадуур ажилтай байна гэж гуйхаар машинаа өөрийн зөвшөөрлөөр өгч явуулсан юм. ******* надад хэлэлгүйгээр авч явсан зүйл бол байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 112 дахь тал),

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ын иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...“Toyota Lexus RX” 450 маркийн УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний машин байгаа юм...Тухайн үед би *******т өөрийн машинаа өгч явуулсан юм...тухайн ослын улмаас миний машины зүүн урд хаалга зурагдсан байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 115 дахь тал),

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “Баянгол дүүргийн ******* хороо Тэмүүлэл хотхоны арын замд энэ оны 11 дүгээр сарын 19-ний орой 22 цаг 00 минутын орчим “Toyota Lexus RX” 450 маркийн УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь явган зорчигч мөргөж осол гаргасан хэрэгт иргэн Бат-Очирын Оюунтогтох /РД:ДП78100308/-ын эрүүл мэндэд хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч ын эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 224.000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.*******аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 117 дахь тал),

12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.*******ын яллагдагчаар өгсөн: “...Би найз Бат-Оргилын “Toyota Lexus RX” маркийн УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Тэмүүлэл хотхоноос гараад өөр нэг байрны арын замаар “Toyota Lexus RX” маркийн УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй жолоочийн эсрэг талаар шүргэлцсэн. Тэгээд би болон нөгөө машины жолооч бид 2 бууж ирэхэд нөгөө машины жолооч намайг цаашаа шахаад явахад яадаг юм гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би за эгчээ одоо хоёулаа тохиролцъё гэхэд тэр эгч уурлаад цаашаа эргээд утсаа авч ирнэ гээд машин руугаа явсан. Тэгэхээр нь би машинаа холдуулаад жоохон зай гаргаад сэвийг нь харъя гэж бодоод машинаа хөдлөгсөн тэгтэл тэр эгч намайг зугтах гэж байна гэж ойлгоод миний урдуур гүйгээд ороод ирсэн. Тэгэхээр нь би тоормосоо гишгээд машинаа зогсоох гэтэл тэр эгчийн хэвлий хэсэгт мөргөсөн тэгээд тэр эгч газарт суугаагаараа унасан. Тэгээд би буугаад харахад тэр эгчийн унасан газар нь дороо мөстэй байсан. Тэгээд уначхаад тэр эгч нуруугаараа газарт хэвтсэн тэгээд цагдаа болон түргэн дуудсан тэр хооронд нөгөө эгч газарт хэвтээд л байсан. Тэгэхээр нь би машины хойд талд байсан дээлийг гаргаж ирээд тэр эгчид нөмрүүлсэн. Би санаатай мөргөсөн зүйл байхгүй. Намайг машиндаа суугаад хөдөлгөх гэхэд урдуур гүйгээд ороод ирсэн юм тэгээд мөргүүлчихсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 109 дэх тал),

13. Хохиролтой холбоотой баримтууд (хавтаст хэргийн  121, 126 дахь тал),

14. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дахь тал) жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн  37 дахь тал), ял шалгах хуудас (хавтаст хэргийн 122 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1******* зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                     

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Б.******* нь Баянгол дүүргийн ******* хороо Тэмүүлэл хотхоны арын замд 2022 оны 11 дүгээр сарын 19-ний орой 22 цаг 00 минутын орчим иргэний нэхэмжлэгч ын эзэмшлийн “Toyota Lexus RX” 450 маркийн УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ тухайн үед ын жолоодож явсан “Toyota Probox” маркийн УАВ улсын дугаартай автомашинтай шүргэлцсэний улмаас хоорондоо маргалдан удаан зогсолтыг хийсэн байна.

Үүний дараагаар Б.******* нь замын хөдөлгөөнд орохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчиж ыг мөргөсөн хэргийн үйл баримт тогтоогдсон байна. 

Дээрх үйлдлийн улмаас хохирогч ын биед ууцны 5-р нугалмын хугарал, тархи доргилт, зүүн бугуйд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь:

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал (хавтаст хэргийн 04-05 дахь тал), Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 07-10 дахь тал), Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дэх тал), ын хохирогчоор өгсөн: “...байран дунд явж байгаад өөдөөс ирж явсан тээврийн хэрэгсэлтэй зөрөх үед миний машины арын хэсгийг шүргээд бууж ирээд надтай хэрүүл маргаан хийж байгаад намайг машиных нь урд талд зогсож байхад мөргөж газар унагасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал), ын хохирогчоор дахин өгсөн: “Осол болсны дараа би машинаасаа буугаад “Toyota Lexus RX” маркийн УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч эрэгтэй хүн рүү очиж уулзаад чи яаж байгаа юм бэ гэж асуухад тэр эрэгтэй хүн намайг авгай минь цаагуур явахад яадаг юм бэ гэж хэлэхээр нь би өөдөөс нь чи бид хоёрын машин ийм зайтай байна шүү дээ гэж хэлээд гараараа тайлбарлаад эргээд харахад жолооч машиндаа суугаад машинаа асаагаад хөдлөөд үгийн зөрүүгүй намайг машиныхаа урд талын гупер хэсгээр мөргөөд газарт унагаасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 16012 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 50-51 дэх тал), Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 74-77 дахь тал), Мөрдөгчийн 2023 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 316 дугаартай магадлагаа (хавтаст хэргийн 99-100 дахь тал), ын иргэний хариуцагчаар өгсөн: “...Би автомашинаа Б.*******т тухайн үед гадуур ажилтай байна гэж гуйхаар машинаа өөрийн зөвшөөрлөөр өгч явуулсан юм. ******* надад хэлэлгүйгээр авч явсан зүйл бол байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 112 дахь тал), гийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...хохирогч ын эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 224.000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.*******аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 117 дахь тал), Б.*******ын яллагдагчаар өгсөн: “...би машинаа холдуулаад жоохон зай гаргаад сэвийг нь харъя гэж бодоод машинаа хөдөлгөсөн тэгтэл тэр эгч намайг зугтах гэж байна гэж ойлгоод миний урдуур гүйгээд ороод ирсэн. Тэгэхээр нь би тоормосоо гишгээд машинаа зогсоох гэтэл тэр эгчийн хэвлий хэсэгт мөргөсөн тэгээд тэр эгч газарт суугаагаараа унасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 109 дэх тал), хохиролтой холбоотой баримтууд (хавтаст хэргийн  121, 126 дахь тал) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Зам тээврийн осол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой бөгөөд Б.******* нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Улсын яллагчаас гаргасан гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт” гэм буруутайд тооцов.

Хохирол, хор уршгийн тухайд:

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.******* зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хэргийн хохирогч ын биед учирсан хүндэвтэр хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар нь гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

Шүүх хуралдаан дээр гаргасан хохирол, хор уршигтай холбогдох нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын эрх тэгш мэтгэлцээнийг хангаж шүүх нэг бүрчлэн шинжлэн судлаад;

хохирогч оос хохиролтой холбоотойгоор түүний гаргасан “Med Trauma” эмнэлгийн дүрс оношилгооны 140.000 төгрөгийн баримт, “Мөнгөн гүүр” эмнэлгийн дүрс оношилгооны 300.000 төгрөгийн баримт, бэлэн мөнгөний орлогын баримт 95.000 төгрөгийн баримт, шүүхийн шинжилгээний ерөнхий газарт үзлэг хийлгэсэн 8.000 төгрөгийн баримт, шатахууны 175.000 төгрөгийн баримт, “Мөнгөн гүүр” эмнэлгийн 50.000 төгрөгийн баримтууд (хавтаст хэргийн 126 дахь талд) авагджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос “...цаашид эмчилгээ хийлгэнэ...” гэж мэдүүллээ.

Мөн од эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн 224.000 төгрөгийн зардал Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан болох нь (хавтаст хэргийн 121 дэх тал)-д авагдсан баримтаар тогтоогдож байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан байх ба шүүгдэгч Б.*******аас 224.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй.

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч Б.******* нь хохирогч од төлөх төлбөргүй болохыг дурдаж, нь цаашид эмчилгээ хийлгэнэ гэсэн нь ирээдүйд гарч болзошгүй зардлыг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй учир дээрх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ хэрэгт хамааралтай холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.*******аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”  санал дүгнэлтийг гаргаж оролцлоо.

Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

Шүүгдэгч Б.******* гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон урьд ял шийтгэгдэж байгаагүй хувийн байдал зэргийг харгалзан үзэж,  түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх  зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Тав. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт Б.******* цагдан хоригдсон хоноггүй, нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4-2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. ******* овогт ******* *******ыг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Хохирогч энэ хэрэгт хамааралтай цаашид гарах эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.*******аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.*******аас 224.000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт  олгосугай.

7. Б.******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ДАЙРИЙЖАВ