Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/105

 

 

 

 

 

                                2023/ШЦТ/105

 

 

 

 

                   М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Ж.Ундармаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал

Хохирогч: Ё.Б

Шүүгдэгч: Н.Д, Л.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Лгийн А, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Нын Д нарт холбогдох 2212000000151 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: М Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 46 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 1, А аймгийн Э сумын .. дугаар багийн .. тоотод оршин суух, урьд нь Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 42 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн торгох ялаар, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Бовогт Лгийн А/РД: ../

 

Шүүгдэгч: М Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт А аймгийн Э сумын .. багийн .. тоотод оршин суух, урьд нь Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 671 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, М овогт Нын Д /РД: ../

 

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Д, Л.Анар нь бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан 2022 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Арвис” баарны гадна талын зогсоол дээрээс хохирогч Б.Жын улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг машин механизм ашиглан хулгайлж, хохирогч Б.Жт 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

шүүгдэгч Н.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 19 цаг 30 минутын орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн Халуун усны гаднаас хохирогч Б.Гын эзэмшлийн Тоуоta Axio маркийн 11-96 АРН улсын дугаартай тээврийн хэрэгслийг хулгайлж, хохирогч Б.Гад 6.304.597 төгрөгийн хохирол учруулсан,

 

шүүгдэгч Н.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан 2023 оны 02 дугаар сарын 20-ноос 23-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн Цагаан давааны 11-01 тоотод Ё.Бын эзэмшлийн хашаанд байх амбаар буюу агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, түүнд 1.735.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Дгийн мэдүүлсэн: Би усны тэрэг, 3 аккумлятор авсан нь үнэн. Энэ хүн дараа нь онгоцны дугуй байхгүй болсон гэсэн, мөн дараа нь зурагт байхгүй байна, дараа нь Лексусын дугуй байхгүй болсон гэсэн бөгөөд байсан үгүйг нь мэдэхгүй байна. Усны тэрэг, аккумлятор 3 ширхгийг авсан нь үнэн. Аккумляторыг нь өгсөн. Усны тэрэгний хохирлыг барагдуулна гэв.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Агийн мэдүүлсэн: 2022 оны 04 дүгээр сард айлд шавар хийсэн. Миний төрсөн өдөр байсан бөгөөд орой нь Д орж ирээд хоёулаа нэг юм өргөлцөөдөхье, миний мотоцикль энд унтарчихсан, өдөр би архи ууж байгаад орхичихсон гэсэн. Тэрнээс нь өргөлцөөд өгсөн чинь пост дээр очоод та наанаа байж бай гээд тэр хүнтэй очоод ярилцаад байсан. Тэгээд нэг айлын байшинд мотоциклио хийчихээд орой элс, ээзгий, хайрга ачих гэж байгаа, та цуг явах уу, 2 шил архи авч өгье гээд хамт явсан. Тамир сум руу орж тэндээ хоночихоод өглөө нь 2 шил архи аваад замдаа элс ч ачаагүй аймагт ирээд  унтаж байсан. Тэгээд цагдаа ирээд таныг ийм хэрэгт шалгах хэрэгтэй байна гэсэн. Өглөө нь ийм хэрэгт орсон байсан гэв.

 

Шүүх хуралдаанд хохирогч Ё.Бын мэдүүлсэн: Би битүүний урд өдөр Улаанбаатар хот руу яваад шинийн 3-нд ирсэн. Тэгэхэд грашийн цоожийг хажууд байсан лист төмрөөр хөшөөд орос цоож биш М цоожийг хүчээр хөшсөн байсан. Онгоцны 4 дугуй, зурагт алга болсон гэж би яриагүй. Ингэж хүн гүтгэж болохгүй. Онгоцны мотор хаалгачны 4 дугуйны 2 жижгээр нь хийсэн гэж ээжийг чинь ирж уулзахад үлдсэн 2 дугуйг нь үзүүлээд, нөгөө дугуйгаар гагнаад хийсэн гэж мэдүүлэг дээр ч байгаа. Лексусны дугуй алга болсон ором байсныг шинжээч зургийг нь дараад байсан бөгөөд хэрэгт байгаа байх. Чамайг авсан гэж бодож байна, өөрөө өнхрөөд гарахгүй. Чи тэрэг аваад аккумлятор аваад аваачиж өгсөн Нярихдаа Д аккумлятор авчирч өгөөд тэргээ буцаагаад аваад явсан гэж ярьсан байгаа. Танай ээж чинь Нгийн ээжтэй уулзахад Д аккумлятор, тэрэг хоёроо үлдээгээд 2, 3 хоноод ирж авсан гээд зөрөөд байгаа. Чи тэр усны тэргийг 3 дугаар сургуулийн тэнд эмэгтэй хүүхдэд 15.000 төгрөгөөр өгсөн гэж ярьсан байсан. Тэгснээ нь ээждээ аккумляторыг зараад тэргийг нь түрж гол дээр архи ууж мартаад явсан гэж ярьсан байсан. Чиний ярианууд зөрөөд байгаа. Тэгэхээр чи л миний юмыг авсан. Үнэнээр нь хэлэхгүй байна гэж бодож байна. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд 2212000000151 дугаартай эрүүгийн хэргээс:   

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Жын мэдүүлсэн: ...Би 2022 оны 04 дүгээр сарын 04-ний шөнийн 00 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байрлах “Арвис” баарны үүдэнд өөрийн эзэмшлийн улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклио үлдээгээд ахыгаа хүргэж өгөхөөр Наранбулаг хороолол руу явсан. Тэгээд шөнө 02 цагийн үед ирсэн чинь Арвисын гадаа байсан миний мотоцикль алга болсон байсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм. Никель багтай, улаан өнгийн суудлын бүрээстэй, улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль хулгайд алдсан. Миний өөрийн мотоцикль байгаа юм. Би мотоциклио 2021 оны 04 дүгээр сард Архангай аймгийн төвөөс 2.450.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би худалдаж авсан үнээр нь үнэлнэ. Хулгайд алдсан мотоциклио олж авах хүсэлттэй байна. Өөр гомдол санал байхгүй. Манай гэр бүлийнхэн мэдэж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Л.Оын мэдүүлсэн: ...Манай нөхрийн найз Н.Д нь архи уухгүй, ажил хийгээд гайгүй яваад байсан. Д нь 18-85 АРХ улсын дугаартай тухайн тээврийн хэрэгслийг худалдаж аваад машинаа янзлах мөнгө надаас бага багаар зээлж авсаар байгаад одоо 9 сая гаруй төгрөг болсон байгаа. Тэгтэл саяхнаас Д буцаад архи уугаад яваад байгаа сураг гараад байхаар нь би Дтэй уулзаад мөнгөө нэхсэн чинь миний машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчих, тэгээд би мөнгөө төлж дуусаад өөрийнхөө нэр дээр шилжүүлж авна гэж тохироод би тухайн машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан юм. Одоо тухайн машин миний эзэмшлийн машин гэсэн үг юм. Дгээс тээврийн хэрэгслийн үнэлгээ болон үлдэгдэл 2 сая төгрөгөө нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 120-121 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Пын мэдүүлсэн: ...Би 2022 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан давааны постод ажил дээрээ байхад шөнийн 03 цагийн үед Дбуюу Н.Д цагаан өнгийн “Портер” маркийн автомашинтайгаа ирээд надтай уулзсан. Тухайн үед Д надад би сая Цэнхэр сум руу ороод айл ачиж аймаг руу орж ирлээ, тэгэхдээ Цэнхэр сумаас хүнээс нэг мотоцикль аваад ирлээ, хашаа байвал түр буулгаад өгчих, би Тамир руу явж ачаа ачих гээд байна, маргааш өглөө авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би Дтэй хамт машинд нь сууж яваад Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн Цагаан даваа хороололд байх өөрийн төрсөн эгч Пын хашаанд аваачиж Дгийн ачиж явсан мотоциклийг гэрийнх нь хойд талын амбаарт хийж үлдээсэн. Тэгэхэд Д машиндаа нэг танихгүй хүний хамт явсан бөгөөд Д би Их тамир сум руу орж ачаа ачих гэхээр түлшгүй болчих гээд байна, чи надад 100.000 төгрөг түр зээлчих, буцаж ирээд өгье гэхээр нь би бэлнээр 50.000 төгрөг өгөөд доошоо яваад “Малчин” буудлын хажуу талын “Сод М” шатахуун түгээх станц дээр очоод 50.000 төгрөгөнд Дгийн машинд бензин хийж өгсөн. Тэгээд намайг ажил дээр хүргэж өгөөд Д нөгөө хүнийхээ хамт Их тамир сум руу яваад өгсөн. Улаан хүрэн өнгийн улаан суудлын бүрээстэй, улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоцикль ачиж ирээд манай эгчийн амбаарт үлдээсэн. Нэг танихгүй эрэгтэй хүнтэй хамт явсан. Би тэрийг хулгайн мотоцикль гэдгийг нь мэдээгүй. Д надад хэлэхдээ Цэнхэр сумаас хүнээс авсан гэж хэлсэн. Би худалдаж аваагүй. Д өөрөө хашаа байвал түр үлдээгээд маргаашнаас авна гэж хэлсэн. Надаас тухайн үед мөнгө зээлсэн, одоо болтол өгөөгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Жын мэдүүлсэн: ...Б.Ж нь миний төрсөн дүү байгаа юм. Би Д гэдэг хүн танихгүй юм байна. Намайг гэртээ 2022 оны 04 дүгээр сарын 04-ний шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр багийн Бор толгой хорооллын 31-19 тоотод амарч байхад манай дүү Б.Ж нь 03 цаг өнгөрч байхад гэртээ ирээд “Арвис” баарны гаднаас өөрийн эзэмшлийн мотоциклио хулгайд алдчихлаа гэж надад хэлсэн. Тэгээд би дүүгээ мотоциклио хулгайд алдсан талаар мэдсэн. Улаан хүрэн өнгийн, улаан өнгийн суудлын бүрээстэй, улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклио хулгайд алдсан. Манай дүү уг мотоциклио 2021 онд Архангай аймгийн Нийтийн худалдааны төвөөс худалдаж авч байсан бөгөөд 1 жил унасан мотоцикль байсан. Манай дүү Жын өөрийнх нь эзэмшлийн мотоцикль байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Пын мэдүүлсэн: ...Намайг 2022 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн Цагаан даваа хорооллын 34-24 тоот хашаанд байх гэртээ амарч байхад шөнө манай дүү П орж ирээд танай хойд талын амбаарт улаан өнгийн “Мустанг-5” мотоцикль түр оруулаад үлдээчихлээ, хүн нь маргааш өглөө ирж авна гэсэн шүү гэж хэлээд гарсан. Тэгээд би буцаад унтаж амарсан. Маргааш өглөө нь босоод би Пын амбаарт хийсэн мотоциклийг нь очиж хараагүй, шууд ажилдаа явсан. Энэ талаар манай нөхөр ч мэдээгүй. Манай дүү П шөнө орж ирээд надад хэлэхдээ улаан өнгийн “Мустанг-5” гэдэг мотоцикль амбаарт чинь хийж үлдээлээ гэж хэлсэн. Өөр зүйл би сайн мэдэхгүй байна. Манай гэрт орж ирэхдээ ганцаараа орж ирсэн. Өөр хүн гадаа байсан үгүйг нь би сайн мэдэхгүй байна. Би гэрээсээ гараагүй. Тэр талаар надад хэлээгүй, хүн гуйж хийлгэж байгаа гэж л хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Л.Агийн мэдүүлсэн: ...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2212000000151 дугаартай тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө бүх зүйлээ үнэн зөвөөр мэдүүлсэн тул одоо надад мэдүүлэх зүйл байхгүй. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Д бид хоёр хулгайлсан мотоциклио эзэнд нь буцаагаад өгчихсөн байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Н.Дгийн мэдүүлсэн: ...Би өөрийн эрхийн дагуу мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 хуу/

 

“Хас үнэлгээ” ХХК-ний 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 646 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 30-31 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69-70 хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 59 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 102-103 хуу/

“Дамно” ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн АА-22-41 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 126-131 хуу/ зэрэг нотлох баримтуудыг,

 

Мөрдөн байцаалтын шатанд 2312000000028 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Гын мэдүүлсэн: ...Би 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн орой 19:30 минутын үед Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн Халуун усны гадаа өөрийн эзэмшлийн Аксио маркийн 11-96 АРН улсын дугаартай тээврийн хэрэгслээ нормалдаж орхиод үсчин орж үсээ засуулчихаад 20 минутын дараа гарч иртэл миний машин алга болсон байсан. Тэгээд ойролцоо байх “Есүй” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн камерыг шүүж үзтэл дээлтэй хүн гудамжнаас гарч ирээд тойрч харснаа жолооч талын хаалгаар суугаад төв зам руу унаад явсан. Би тухайн хүнийг өмнө нь харж байгаагүй, танихгүй хүн байсан. Тэгээд цагдаа дээр ирж мэдэгдэж хяналтын камер шүүлгэж үзтэл төв зам руу ороод захын уулзвараар Тамир хороолол руу эргээд явсан байсан. Цагдаатай хамт араас нь хөөж Тамир хороололд самнаж үзтэл олдоогүй. Тэгээд Арслан цохио хороололд миний машинтай адилхан машин явж байна гэхээр нь очиж үзтэл Арслан цохионы 4 дүгээр гудамжинд байсныг цагдаатай хамт барьж авсан. Миний тээврийн хэрэгсэлд ямар нэгэн гэмтэл учраагүй байсан. Миний тээврийн хэрэгслийг унаж явсан хүнийг би танихгүй, төрөл садны холбоогүй. Тээврийн хэрэгслийн дотор талаас ямар нэгэн эд зүйл алдагдаагүй байсан. Би юмаа бүртгэж үзсэн. Хүний тээврийн хэрэгсэл зөвшөөрөлгүй хулгай хийж авч явсанд гомдолтой байна. Араас нь хайж өчнөөн явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Гын дахин мэдүүлсэн: ...Машинаа бүрэн бүтэн хүлээн авсан болохоор надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч У.Бгийн мэдүүлсэн: ...2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн орой 20 цаг 15 минутын үед манай ажлын найз Г гэх залуу над руу утсаар залгаад Халуун усны гаднаас өөрийн эзэмшлийн машинаа алдчихлаа хүрч ирээд хамт хайлцаад өгөөч гэсэн. Тэгээд би яваад очсон. Би шууд цагдаа дээр ирсэн. Манай найз мөн цагдаа дээр ирээд камер шүүлгэж байсан. Цагдаа камер шүүгээд Тамир хороолол руу орсон байна гээд би манай найз цагдаатай нийлээд Тамир хороолол руу явж самнаж үзсэн. Ер нь нилээн хайсан, олдоогүй. Тэгсэн чинь Арслан цохио хороололд адилхан машин явж байна гээд Арслан цохио хороололд самнаж үзтэл 04 дүгээр гудамжинд манай найзын машин зогсож байсан бөгөөд дотор нь нэг танихгүй хүн байсан. Миний харснаар ямар нэгэн эвдрэл, гэмтэлгүй байсан. Би хараад танихгүй хүн байсан. Ямар нэгэн төрөл садны холбоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Аын мэдүүлсэн: ...2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн орой 21:00 цагийн үед Д манай ажил дээр ирсэн бөгөөд ирэхдээ цагаан өнгийн Корона маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Би хэний машин юм бэ гэж асуухад таньдаг хүний машин гэж хэлж байсан. Ганцаараа ирсэн. Өвөртөө нэг шил архи хийсэн байсан бөгөөд тухайн архинаас нь уугаагүй, дарга байгаа ажилтай байна гэж хэлээд явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Н.Дгийн мэдүүлсэн: ...Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Би мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэртээ байж байгаад найз руугаа залгахад гараатай байна гэхээр нь гэрт байсан “Их М” 0.5 граммын архийг аваад гэрээсээ гарсан. Тэгээд Халуун усны урд ирэхэд нэг машин асаалттай байхаар нь такси барих санаатай очиход жолооч нь байхгүй, машин асаалттай болохоор нь гадна хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь машиныг унаад Зуурмагны үйлдвэрт ажилладаг найз А дээр очсон чинь найз нь гараатай байна, архи уухгүй гэхээр нь би эргээд Арслан цохионы 3 дугаар гудамжинд айлд очоод гадна зогсож байхад машины эзэн цагдаа нартай ирсэн. Тэгээд намайг эрүүлжүүлэхэд хийгээд машиныг эзэн нь аваад явсан. Би хэн нэгэн хүнтэй хамт яваагүй, ганцаараа явж байсан. Би тэр талаар мэднэ. Тухайн үед архи уусан байсан болохоор зөвшөөрөлгүй авч явсан юм. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 хуу/

 

“Дамно” ХХК-ний 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн АА23-06 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-27 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 42 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 хуу/ зэрэг нотлох баримтуудыг,

 

Мөрдөн байцаалтын шатанд 2312000000090 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ё.Бын мэдүүлсэн: ...Би 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр буюу битүүний өдөр Улаанбаатар хот руу эцэг, хамаатан нартайгаа золголтын ажлаар явсан. 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гэртээ ирэхэд грашийн хаалганы цоожийг хөшиж эвдээд дотор нь байсан ногоон өнгөтэй, никел бариултай усны тэрэг, аккумлятор 3 ширхэг, хоёр нь хуучин, нэг нь ажиллагаа хэвийн байсан, мөн Лексус 470 машины 265.65.18 размерын дөрвөн ширхэг зуны дугуй алдагдсан байсан. Усны тэрэг 300.000 төгрөг, ажиллагаа хэвийн аккумлятораа 150.000 төгрөгөөр, хуучин хоёр аккумлятор нийлээд 20.000 төгрөг болох байх, Лехсус 470 машины 265.65.18 размерын дөрвөн ширхэг зуны дугуйг нэгийг нь 500.000 төгрөгийн үнэтэй байдаг. Би аваад жил гаруй машиндаа тавьсан. Надад сэжиглэж байгаа хүн байгаа бөгөөд Нын Д гэх нөхрийг сэжиглэж байна. Тухайн нөхөр усны тэрэг түрсэн явж байхыг нь зураг дарсан байсан. Би тэгээд тэр зургийг хартал манай усны тэрэг, мөн байсан. Тэгэхээр энэ нөхөр авсан нь тодорхой гэж бодож байна. Тухайн алдагдсан эд зүйлийг олж өгч тусална уу...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ё.Бын дахин мэдүүлсэн: ...Би хүлээж авсан 3 ширхэг аккумлятороо загвар, брэнд, гадна хайрцаг, нэр зэргийг хараад таньж байсан юм. Тухайн гэрэл зураг дээрх усны тэрэг нь миний алдсан усны тэрэг, дээрх аккумлятор зэрэг нь мөн байна. Би усны тэргээ бариул, дугуй зэргээр нь таньж байна. Учир нь тухайн усны тэрэгний никел бариулыг би өөрөө гагнаж хийж байсан. Дугуйг нь онгоцны халаагчийн хоёр дугуйгаар хийж байсан юм. Би өөрт учирсан хохирол буюу усны тэрэг, автомашины 4 ширхэг дугуйныхаа хохирлыг гаргуулан авмаар байна. Гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Нчы мэдүүлсэн: ...На овогтой Д нь 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдөр буюу шинийн нэгний өдрийн үдээс хойш усны тэргэн дээр 3 ширхэг аккумлятор тавьсан манайд ирсэн. Тэгээд эд нарыг зарна гээд байхаар нь би тухайн үедээ хулгайн юм байж магадгүй гэж гадарлаад хашаанд тавьчих гээд 20000 төгрөг өгөөд явуулсан юм. Н.Д нь усны тэргээ аваад явсан байсан. 3 ширхэг аккумлятор нь байгаа бөгөөд би аваад ирсэн байгаа. Усны тэрэг төмөр дугуй нь гадуураа хаймартай байсан байх, аккумлятор нь 2 хайрцагтай бөгөөд нэг нь хайрцаггүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Дын мэдүүлсэн: ...Би 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 17 цаг 49 минутад хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалтаар цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч С.Гийн хамт үүрэг гүйцэтгэх явцад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр Цагаан даваа хорооллын яг хэддүгээр гудамжийг нь сайн санахгүй байна, ямартай ч “Малчин” буудлын баруун хэсэгт байх гудамжинд үүрэг гүйцэтгэж явахад Н.Д буюу Дожи нь 2 том, 1 жижиг автомашины аккумлятор, усны тэрэг дээр тавьчихсан түрээд явж байхаар нь түүнтэй уулзаад хаанаас, хэний, юуг авч яваа талаар асуухад Н.Д нь манай ахын хашаанд байсан хуучин муу аккумлятор байгаа юм, энэ дээр байдаг хоёрдогч түүхий эд авдаг газар аваачиж тушаах гэж байгаа юм гэж хэлсэн. Тухайн үед дуудлага ирсэн учир Дгээс үнэн ярьж байгаа талаар нь сайн лавлаж асуугаад зургийг нь утсан дээрээ дарж аваад дуудлагандаа явж байсан юм. Н.Д нь ганцаараа явж байсан. Н.Д нь никел бариултай усны тэрэг дээр 3 ширхэг аккумлятор тавиад түрээд явж байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Н.Дгийн мэдүүлсэн: ...Надад тогтоолтой холбоотой тайлбар байхгүй. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Харин миний тухайн газраас хулгайлсан эд зүйлс аккумлятор 3 ширхэг, усны тэрэг 1 ширхэг юм. 3 ширхэг аккумляторыг нь би найз Нчд хүнээс авсан гэж хэлээд 20.000 төгрөг аваад өгсөн, усны тэргийг нь найз Нчыд хонуулаад маргааш нь согтуу очиж авч байсан. Одоо тухайн усны тэргийг хаана орхиж, хэнд өгснөө согтуу байсан болохоор сайн санахгүй байгаа юм. Надад дээрх зүйлсээс өөр эд зүйлс авсан, хулгайлсан зүйл байхгүй. Би тухайн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 11-01 тоотод байдаг Ё гэх хөгшин золгох гээд хашаанд нь ороход байшин нь цоожтой байхаар нь би хашаанд нь байх амбаарынх нь урд очиход тухайн амбаарыг хужаа цоожоор цоожилсон байхаар нь цоожийг нь доош гараараа татахад мултарч онгойсон. Тэгээд тухайн амбаарт ороод 3 ширхэг аккумлятор, 1 ширхэг усны тэрэг харагдахаар нь усны тэрэг дээр нь 3 ширхэг аккумляторыг тавьж түрээд тухайн газраас найз Нчыд очиж байсан юм. Би тухайн үед явган ганцаараа халамцуу явж байсан. Би тухайн үедээ тээврийн хэрэгслийг дугуй байсан үгүйг анзаараагүй, надад тээврийн хэрэгслийн дугуй авсан зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 хуу/

 

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 02-05 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-07 хуу/

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 18-20 хуу/

“Мэргэн гүн аудит” ХХК-ний 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 50 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26 хуу/

Мөрдөгчийн тогтоол, гэрэл зураг /хх-ийн 62-63 хуу/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Арвис” баарны гадна талын зогсоол дээрээс хохирогч Б.Жын улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикль хулгайд алдагдаж түүнд 1.100.000 төгрөгийн хохирол учирсан, 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 19 цаг 30 минутын орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн Халуун усны гаднаас хохирогч Б.Гын эзэмшлийн Тоуоta Axio маркийн 11-96 АРН улсын дугаартай тээврийн хэрэгсэл хулгайд алдагдаж түүнд 6.304.597 төгрөгийн хохирол учирсан, 2023 оны 02 дугаар сарын 20-ноос 23-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн Цагаан давааны 11-01 тоот Ё.Бын эзэмшлийн хашаанд байх амбаараас эд зүйл хулгайд алдагдаж түүнд 1.735.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.Д, Л.Анар нь бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Арвис” баарны гадна талын зогсоол дээрээс хохирогч Б.Жын улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг машин механизм ашиглан хулгайлж, хохирогч Б.Жт 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

хохирогч Б.Жын мэдүүлсэн “Би 2022 оны 04 дүгээр сарын 04-ний шөнийн 00 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байрлах “Арвис” баарны үүдэнд өөрийн эзэмшлийн улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклио үлдээгээд ахыгаа хүргэж өгөхөөр Наранбулаг хороолол руу явсан. Тэгээд шөнө 02 цагийн үед ирсэн чинь Арвисын гадаа байсан миний мотоцикль алга болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08/,

 

гэрч Ч.Пын мэдүүлсэн “Би 2022 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан давааны постод ажил дээрээ байхад шөнийн 03 цагийн үед Дбуюу Н.Д цагаан өнгийн “Портер” маркийн автомашинтайгаа ирээд надтай уулзсан. Тухайн үед Д надад би сая Цэнхэр сум руу ороод айл ачиж аймаг руу орж ирлээ, тэгэхдээ Цэнхэр сумаас хүнээс нэг мотоцикль аваад ирлээ, хашаа байвал түр буулгаад өгчих, би Тамир руу явж ачаа ачих гээд байна, маргааш өглөө авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би Дтэй хамт машинд нь сууж яваад Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн Цагаан даваа хороололд байх өөрийн төрсөн эгч Пын хашаанд аваачиж Дгийн ачиж явсан мотоциклийг гэрийнх нь хойд талын амбаарт хийж үлдээсэн. Улаан хүрэн өнгийн улаан суудлын бүрээстэй, улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоцикль ачиж ирээд манай эгчийн амбаарт үлдээсэн. Нэг танихгүй эрэгтэй хүнтэй хамт явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,  

 

гэрч Б.Жын мэдүүлсэн “2022 оны 04 дүгээр сарын 04-ний шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр багийн Бор толгой хорооллын 31-19 тоотод гэртээ амарч байхад манай дүү Б.Ж нь 03 цаг өнгөрч байхад гэртээ ирээд “Арвис” баарны гаднаас өөрийн эзэмшлийн мотоциклио хулгайд алдчихлаа гэж надад хэлсэн. Улаан хүрэн өнгийн, улаан өнгийн суудлын бүрээстэй, улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклио хулгайд алдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,

 

гэрч Ч.Пын мэдүүлсэн “Намайг 2022 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн Цагаан даваа хорооллын 34-24 тоот хашаанд байх гэртээ амарч байхад шөнө манай дүү П орж ирээд танай хойд талын амбаарт улаан өнгийн “Мустанг-5” мотоцикль түр оруулаад үлдээчихлээ, хүн нь маргааш өглөө ирж авна гэсэн шүү гэж хэлээд гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/,

 

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Л.Агийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр мэдүүлсэн “Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Д бид хоёр хулгайлсан мотоциклио эзэнд нь буцаагаад өгчихсөн байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/,

 

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Н.Дгийн яллагдагчаар мэдүүлсэн “Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/,

 

“Хас үнэлгээ” ХХК-ний 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 646 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 30-31/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32/ зэрэг нотлох баримтуудаар,

 

шүүгдэгч Н.Д нь 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 19 цаг 30 минутын орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн Халуун усны гаднаас хохирогч Б.Гын эзэмшлийн Тоуоta Axio маркийн 11-96 АРН улсын дугаартай тээврийн хэрэгслийг хулгайлж, хохирогч Б.Гад 6.304.597 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

хохирогч Б.Гын мэдүүлсэн “Би 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн орой 19:30 минутын үед Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн Халуун усны гадаа өөрийн эзэмшлийн Аксио маркийн 11-96 АРН улсын дугаартай тээврийн хэрэгслээ нормалдаж орхиод үсчин орж үсээ засуулчихаад 20 минутын дараа гарч иртэл миний машин алга болсон байсан. Тэгээд ойролцоо байх “Есүй” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн камерыг шүүж үзтэл дээлтэй хүн гудамжнаас гарч ирээд тойрч харснаа жолооч талын хаалгаар суугаад төв зам руу унаад явсан. Арслан цохио хороололд миний машинтай адилхан машин явж байна гэхээр нь очиж үзтэл Арслан цохионы 4 дүгээр гудамжинд байсныг цагдаатай хамт барьж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06, 57-58/,

 

гэрч У.Бгийн мэдүүлсэн “2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн орой 20 цаг 15 минутын үед манай ажлын найз Г гэх залуу над руу утсаар залгаад Халуун усны гаднаас өөрийн эзэмшлийн машинаа алдчихлаа хүрч ирээд хамт хайлцаад өгөөч гэсэн. Тэгээд би яваад очсон. Би шууд цагдаа дээр ирсэн. Манай найз мөн цагдаа дээр ирээд камер шүүлгэж байсан. Цагдаа камер шүүгээд Тамир хороолол руу орсон байна гээд би манай найз цагдаатай нийлээд Тамир хороолол руу явж самнаж үзсэн. Тэгсэн чинь Арслан цохио хороололд адилхан машин явж байна гээд Арслан цохио хороололд самнаж үзтэл 04 дүгээр гудамжинд манай найзын машин зогсож байсан бөгөөд дотор нь нэг танихгүй хүн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/,

 

гэрч О.Аын мэдүүлсэн “2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн орой 21:00 цагийн үед Д манай ажил дээр ирсэн бөгөөд ирэхдээ цагаан өнгийн Корона маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Би хэний машин юм бэ гэж асуухад таньдаг хүний машин гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

 

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Н.Дгийн яллагдагчаар мэдүүлсэн “Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Халуун усны урд ирэхэд нэг машин асаалттай байхаар нь такси барих санаатай очиход жолооч нь байхгүй, машин асаалттай болохоор нь гадна хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь машиныг унаад Зуурмагны үйлдвэрт ажилладаг найз А дээр очсон чинь найз нь гараатай байна, архи уухгүй гэхээр нь би эргээд Арслан цохионы 3 дугаар гудамжинд айлд очоод гадна зогсож байхад машины эзэн цагдаа нартай ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39/,

 

“Дамно” ХХК-ний 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн АА23-06 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-27/ зэрэг нотлох баримтуудаар,  

 

шүүгдэгч Н.Д нь 2023 оны 02 дугаар сарын 20-ноос 23-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн Цагаан давааны 11-01 тоотод Ё.Бын эзэмшлийн хашаанд байх амбаар буюу агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, хохирогч Ё.Бт 1.735.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

хохирогч Ё.Бын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Би 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр буюу битүүний өдөр Улаанбаатар хот руу эцэг, хамаатан нартайгаа золголтын ажлаар явсан. 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гэртээ ирэхэд грашийн хаалганы цоожийг хөшиж эвдээд дотор нь байсан ногоон өнгөтэй, никел бариултай усны тэрэг, аккумлятор 3 ширхэг, хоёр нь хуучин, нэг нь ажиллагаа хэвийн байсан, мөн Лексус 470 машины 265.65.18 размерын дөрвөн ширхэг зуны дугуй алдагдсан байсан. Надад сэжиглэж байгаа хүн байгаа бөгөөд Нын Д гэх нөхрийг сэжиглэж байна, тухайн нөхөр усны тэрэг түрсэн явж байхыг нь зураг дарсан байсан. Би тэгээд тэр зургийг хартал манай усны тэрэг, мөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 66-67/,

 

гэрч О.Нчы мэдүүлсэн “На овогтой Д нь 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдөр буюу шинийн нэгний өдрийн үдээс хойш усны тэргэн дээр 3 ширхэг аккумлятор тавьсан манайд ирсэн. Тэгээд эд нарыг зарна гээд байхаар нь би тухайн үедээ хулгайн юм байж магадгүй гэж гадарлаад хашаанд тавьчих гээд 20000 төгрөг өгөөд явуулсан юм. Н.Д нь усны тэргээ аваад явсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

 

гэрч Ц.Дын мэдүүлсэн “Би 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 17 цаг 49 минутад хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалтаар цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч С.Гийн хамт үүрэг гүйцэтгэх явцад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр Цагаан даваа хорооллын яг хэддүгээр гудамжийг нь сайн санахгүй байна, ямартай ч “Малчин” буудлын баруун хэсэгт байх гудамжинд үүрэг гүйцэтгэж явахад Н.Д буюу Дожи нь 2 том, 1 жижиг автомашины аккумлятор, усны тэрэг дээр тавьчихсан түрээд явж байхаар нь түүнтэй уулзаад хаанаас хэний юуг авч яваа талаар асуухад Н.Д нь манай ахын хашаанд байсан хуучин муу аккумлятор байгаа юм, энэ дээр байдаг хоёрдогч түүхий эд авдаг газар аваачиж тушаах гэж байгаа юм гэж хэлсэн. Тухайн үед дуудлага ирсэн учир Дгээс үнэн ярьж байгаа талаар нь сайн лавлаж асуугаад зургийг нь утсан дээрээ дарж аваад дуудлагандаа явж байсан юм. Н.Д нь никел бариултай усны тэрэг дээр 3 ширхэг аккумлятор тавиад түрээд явж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61/,

 

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Н.Дгийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр мэдүүлсэн “Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38/,

 

хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 02-05/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-07/, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 18-20/, “Мэргэн гүн аудит” ХХК-ний 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 50 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26/, мөрдөгчийн тогтоол, гэрэл зураг /хх-ийн 62-63/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэргүүдэд шүүгдэгч Н.Д, Л.А нар нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Н.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Л.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Н.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шүүгдэгч Л.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан бол үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор хуульчилсныг журамлан шүүгдэгч Н.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хамгийн хүнд хүнд зүйл хэсгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.   

 

Шүүгдэгч Н.Д болон түүний өмгөөлөгч Н.Энхжаргал, шүүгдэгч Л.Анар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Н.Д, Л.Анар нь бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Арвис” баарны гадна талын зогсоол дээрээс хохирогч Б.Жын улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг машин механизм ашиглан хулгайлсан, шүүгдэгч Н.Д нь 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 19 цаг 30 минутын орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн Халуун усны гаднаас хохирогч Б.Гын эзэмшлийн Тоуоta Axio маркийн 11-96 АРН улсын дугаартай тээврийн хэрэгслийг хулгайлсан, шүүгдэгч Н.Д нь 2023 оны 02 дугаар сарын 20-ноос 23-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн Цагаан давааны 11-01 тоотод Ё.Бын эзэмшлийн хашаанд байх амбаар буюу агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

           Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Н.Д, Л.Анарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

            Шүүгдэгч Н.Д, Л.Анарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Н.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 2.4 дэх хэсэгт зааснаар хорих ял, шүүгдэгч Л.Ань гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

           Шүүгдэгч Н.Д, Л.Анарт хорих ял оногдуулсан тул тэдгээрт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Б.Гад 6.304.597 төгрөгийн, хохирогч Б.Жт 1.100.000 төгрөгийн, хохирогч Ч.Бт 1.735.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон болно.

Шүүгдэгч Л.А, Н.Д нар нь хохирогч Б.Г, Б.Ж  нарын эд зүйлийг буцаан өгч хохиролгүй болгосон байх тул хохирогч нарт гаргуулах хохиролгүй гэж үзлээ.

Харин хохирогч Ё.Баас хулгайлсан зарим эд зүйлийг нь буцаан өгсөн боловч түүний хулгайд алдагдсан бусад эд зүйлсийн хохирол болох 1.545.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх бөгөөд шүүгдэгч Н.Дгээс 1.545.000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч Н.Д нь шүүх хуралдаанаас завсарлага авч төлж барагдуулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж М Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Н.Д, Л.А нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн Л.Оын эзэмшлийн 7.034.176 төгрөгийн үнэлгээ бүхий Киа Бонго Пронтер маркийн 18-85 АРХ улсын дугаартай автомашиныг эзэмшигч Л.От буцаан олгож, шүүгдэгч Н.Д, Л.Анарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 7.034.176 төгрөгийн үнэлгээ бүхий Киа Бонго Пронтер маркийн 18-85 АРХ улсын дугаартай автомашины үнийг шүүгдэгч нараар хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Н.Дгээс 3.517.088 төгрөг, шүүгдэгч Л.Агээс 3.517.088 төгрөг тус тус гаргуулж улсын орлогод оруулж, Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 59 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Д, Л.Анар нь энэ хэрэгт тус бүр 3 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн цагдан хоригдсон хоногийг тэдгээрийн хорих ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Д, Л.Анар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

  М Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон        

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М овогт Нын Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Бовогт Лгийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. М Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Аг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Л.Ад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дгийн цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд, шүүгдэгч Л.Агийн цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 59 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Н.Д, Л.Анарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн Л.Оын эзэмшлийн 7.034.176 төгрөгийн үнэлгээ бүхий Киа Бонго Пронтер маркийн 18-85 АРХ улсын дугаартай автомашиныг эзэмшигч Л.От буцаан олгож, шүүгдэгч Н.Д, Л.Анарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 7.034.176 төгрөгийн үнэлгээ бүхий Киа Бонго Пронтер маркийн 18-85 АРХ улсын дугаартай автомашины үнийг шүүгдэгч нараар хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Н.Дгээс 3.517.088 төгрөг, шүүгдэгч Л.Агээс 3.517.088 төгрөг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

  1. Шүүгдэгч Н.Д, Л.Анар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.  

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч нар, өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Д, Л.Анарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Р.АЛТАНЦЭЦЭГ