Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2019/00496

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2019/00496

Орхон аймаг

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,   

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох,

“800 000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Е нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие ******* нь *******-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар татагдаж оролцож байхдаа түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч *******-д 800 000 /найман зуун мянган/ төгрөгийг шилжүүлж, уг мөнгийг ах *******-таа дамжуулахыг хүссэн. Гэтэл ******* нь уг 800 000 төгрөгийг ахдаа өгөөгүй байх ба дээрх иргэний хэргийн шүүх хуралдаанд миний бие хоцорч ирснээс болж уг хэргийн нэхэмжлэлийн шаардлагаас 800 000 төгрөгийг хасаагүй, миний бие нотлох баримтаар гаргаж өгч амжаагүй юм. Тодруулбал: тус хэргийн нэхэмжлэгч ******* нь уг 800 000 төгрөгийг хүлээн аваагүй гэж маргасан. Түүний дүү ******* нь уг мөнгийг ахдаа өгөөгүй байна.  

Иймээс *******-оос түүний нэр дээрх Голомт банкны 4001030339 дугаартай дансанд 2018 оны 11-р сарын 29-ний өдөр шилжүүлсэн 800 000 /найман зуун мянган/ төгрөгийг гаргуулан надад олгож өгнө үү...” гэв.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Иргэн *******-ийн нэхэмжилсэн 800 000 төгрөг нь надтай ямар ч холбоогүй юмаа. Энэ 800 мянган төгрөг нь ******* нь Д даргын хэргийг зохицуулж өгнө гээд 5 сая төгрөг аваад 4 сая 200 мянган төгрөгийг зарцуулсан байна лээ эвлэрүүлэн зуучлахад Д 12,0 сая ******* З,0 сая төгрөг төлөхөөр тохиролцож Д-ийн үлдэгдэл мөнгө 800 000 төгрөг ******* А-ийн дүүгийн данс руу хийчихье гээд хийсэн. Гэтэл А-т 3,0 саяыг хугацаа заагаад өгнө гэсэн өгөөгүй. Д-д өгөх мөнгөө А-аас хасуулах бодолтой юм байна лээ. ******* нь давж заалдаад шийдвэр хэвээр үлдсэн Одоо харин надаас энэ мөнгөө нэхэмжилж байна. ******* нь 2016 оны 4 сарын эрүүгийн хавтас хэрэгт би энэ 15,0 сая төгрөгийг би төлнө гэж тайлбар өгсөн байсан, гэтэл энэ 15,0 сая төгрөг А-ийн нэр дээр шүүхийн шийдвэр гарсан. Над руу шилжүүлсэн 800 000 төгрөг А ахад байгаа Д-ийн мөнгөтэй нийлүүлээд байж байгаа. Иймд энэ иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.  

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ******* нь *******-д холбогдуулан 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.   

            Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ... 800 000 төгрөг нь ******* нь Д даргын хэргийг зохицуулж өгнө гээд 5 сая төгрөгийг Д-ээс  аваад, 4 200 000  төгрөгийг зарцуулсан юм байна лээ. Эвлэрүүлэн зуучлах дээр Д 12,0 сая төгрөг, ******* З,0 сая төгрөг төлөхөөр тохиролцож Д-ийн 5,0 сая төгрөгийн үлдэгдэл 800 000 төгрөгийг ******* нь А-ийн дүүгийн данс руу хийчихье гээд хийсэн юм. А-т 3,0 сая төгрөгийг ******* нь хугацаа заагаад өгнө гэсэн боловч өгөөгүй. Д-д өгөх мөнгөө А-аас хасуулах бодолтой юм байна лээ. Над руу шилжүүлсэн 800 000 төгрөг А ахад байгаа Д-ийн мөнгөтэй нийлүүлээд байж байгаа. Иймд энэ иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д  Зохигч, гуравдагч этгээ, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж, цуглуулах үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.2.2.-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй гэж заажээ.

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзсан тайлбар татгалзалтайгаа холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй, тайлбараа нотлоогүй болно.

Харин *******-ын эзэмшлийн Г банкны 4001030339 тоот дансанд *******-ээс 800 000 төгрөгийн орлого орж ирснийг хариуцагч үгүйсгээгүй зөвшөөрсөн, банкны орлогын мэдүүлгээр нотлогдсон тул нэхэмжлэлийн шаардлага 800 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан *******-т олгох үндэслэлтэй байна.   

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******-оос улсын тэмдэгтийн хураамжаар 23 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.    

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******-оос 800 000 төгрөг гаргуулан *******-т олгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******-оос 23 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                                                            

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА