Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга        Б.Алтансүх

Улсын яллагч                                                     Б.Батбаяр

Хохирогч                                                             С.Баярмаа   нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Замын Үүд дэх сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Даваацэрэнгийн Отгонбаярт холбогдох эрүүгийн 201710010007 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 114-23 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Даваацэрэнгийн Отгонбаяр  РД/ЕЭ82072176/

Яллагдагчаар татах тогтоолоор: шүүгдэгч Д.Отгонбаяр нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний орой 22 цагийн үед Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 114-23 тоотод эхнэр С.Баярмаатай хэрэлдэж маргалдсны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... ...................................................................................................................................… гэв.

Хохирогч С.Баярмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Би нөхөртэйгээ хамт амьдраад 6 жил болж байна. Гэрлэлтийн баталгаатай. Энэ хугацаанд нөхөр маань ажил хийж байхдаа ч байнга архи ууж агсан согтуу тавьдаг байсан. Би тэр болгоныг нь тэвчсээр явж ирсэн. Би өөрийн 2 дагавар хүүхэдтэй суусан болохоор аясаар нь байдаг байсан. Амьдрах хугацаандаа нөхрийнхөө хүүхдийг гаргаж сайхан л амьдарсан. Гэтэл ажлаасаа халагдсанаас хойш архи уух нь ихэссэн. 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 12.00-14.00 цагийн үед Замын үүд сумын 1 багийн нутаг дэвсгэрт байрлах 114-р байр буюу гэртээ ажлаасаа буугаад хэвтэх гэж байтал нөхөр хоол хийгээд өг, тамхи дэлгүүрээс зээлээд өг гэсэн. Тэгэхээр нь би чи өөрөө дэлгүүрт ороод хэлээд авчих би жаахан унтаадаxий тэгээд хоол хийгээд тамхийг чинь аваад өгий гэж хэлсэн. Тэгтэл нөхөр гэрээс гараад явсан. Тэгээд эргэж орж ирэхдээ согтуу орж ирсэн. Дэлгүүрийн худалдагч тамхи зээлүүлсэнгүй гэж. Би орон дээр буруу хараад хэвтэж байсан чинь миний цамцнаас татаад намайг орон дээрээс унагаасан. Тэгэхээр нь би нөхрийгөө түлхсэн. Тэгтэл нөхөр чи намайг түлхлээ гээд миний үснээс зулгаагаад газар унагааж байгаад нүүр, хөл, гар, толгой руу өшиглөсөн. Би босоод хаалгаар гарах гэсэн боловч гаргахгүй байсан. Тэгэхээр нь би хүүгийнхээ куртикийг өмсүүлээд аваад гадаа гарах гэсэн хүүхэд үлдээ яах гээд байгаа юм бэ гэхээр нь би ганцаараа гэрийнхээ хувцастай гүйгээд гэрээсээ гарсан. Тэгээд би хамт ажилладаг 2 охинд хэлээд цагдаагийн  байгууллагад хандсан. Тухайн үед ийм л асуудал болсон. Урд өмнө нь 2015 оны 11 дүгээр сарын 29-нд бас л архи ууж ирээд зодсон. Цагдаагийн байгууллагад хандаж байсан. 2016 оны 10 дугаар сарын 28-нд шөнө зодож байсан. Тэгээд би эмчид үзүүлж байсан. Би энэ үед цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Маргааш өглөө нь би эрт ажилдаа явсан тэгээд орой гэртээ ирэхэд нөхөр маань юу ч болоогүй юм шиг байхаар нь өрөвдөөд цагдаагийн байгууллагад хандаагүй. Тухайн үед нөхөр маань архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Нөхөр бид хоёр л байсан. Бага насны хүүхэд байсан. Би нүүр, толгой, нуруу бугалга зэрэг газраа цохиулж биедээ хөнгөн гэмтэл авсан. Одоо миний биеийн байдал зүгээр болсон. Ажлаа хийж байгаа. Надад гомдол санал нэхэмжлэx зүйл байхгүй. Нөхөр маань гэмшиж гэм буруугаа хүлээж, надаас уучлалт гуйсан. Бид хоёр хоорондоо харилцан ярилцан сайн дураараа эвлэрсэн. Би нөхөртэйгөө хамт одоо амьдарч байгаа. Замын-үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 114-23 тоотод болсон асуудал.гэжээ.

-  Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/

- 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 41 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. С.Баярмаагийн биед нүүрний зүүн талаар болон 2 талын бугалганы ар дунд хэсэг, бүсэлхийн баруун ар тал, баруун өгзгөнд цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүд нь дан дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй ба нийлээд "Гэмтлийн зэрэг тогтоох журам” 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 болон 2.6-р заалтыг үндэслэн гаргасан болно.

6. Шинээр илэрсэн зүйлгүй болно гэжээ.

  • Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 тал/
  • Д.Отгонбаярын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 31 тал/
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 32  тал/
  • Хохирогч С.Баярмаагийн зодуулсан үеийн гэрэл зураг /хх-ийн 34-35 тал/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.Отгонбаяр нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний орой 22 цагийн үед Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 114-23 тоотод эхнэр С.Баярмаатай хэрэлдэж маргалдсны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байна. 

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Отгонбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага ногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Отгонбаяр хохирогч С.Баярмаа нар нь сайн дураараа эвлэрсэн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн саналаа шүүхэд ирүүлсэн бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т “Энэ хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Отгонбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэг Боржигон овогт Даваацэрэнгийн Отгонбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-д зааснаар шүүгдэгч Д.Отгонбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Д.Отгонбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Отгонбаярт авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар Д.Отгонбаяр, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ  Л.БАТЖАРГАЛ