Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/107

 

                                                                            

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч, ахлах прокурор Э.Ариунболд, шүүгдэгч А.******* түүний өмгөөлөгч Д.Алимаа, Н.Очирбат /онлайнаар/, шүүгдэгч Б.******* түүний өмгөөлөгч Ж.Жаргалбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******, ******* ******* ургийн овогт *******ийн ******* нарт холбогдох эрүүгийн 2336000570064 дугаартай, 178/2023/0091/Э индекстэй хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 11-ний өдөр аймгийн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,   мэргэжилгүй, малчин, ам бүл-3, ээж, дүүгийн хамт аймгийн сумын багт оршин суух, ******* ургийн овогт *******ийн *******, регистрийн дугаар: ПД*******

2.Монгол Улсын иргэн, 2000 оны 07 дугаар сарын 22-ны өдөр аймгийн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, малчин, ам бүл-6, аав,ээж, дүү нарын хамт аймгийн сумын багт оршин суух, ******* ******* ургийн овогт *******ийн *******, регистрийн дугаар: ПД*******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.*******, Б.******* нар нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр аймгийн сумын багийн нутаг “ хавцал” гэх газраас хохирогч Т.ийн 5 настай эр сарлаг, 8 настай эм сарлагийг буюу олон тооны малыг, бүлэглэн, мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:

            Хохирогч Т. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”2022 оны 12 сард аймгийн сумын багийн нутаг хавцал гэдэг газраас бэлчээрт байсан том биетэй 5 настай эр цар сарлаг, эм бүдүүн хар сарлаг үхрийг хулгайд алдсан. Эр үхэрээ 1.200.000 төгрөг, эм үхэрээ 1.000.000 төгрөгөөр үнэлж байна.Б.******* нь манай авга ахын залуу, А.******* нь нагац талын залуу байгаа. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Үхрийг үхрээр нь өгөхөөр болсон гэх мэдүүлэг /хэргийн 21,161-р хуудас/

            Гэрч Л.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 12 дугаар сарын 23-ны өглөө аймгийн дуут сумын “Бөөрөг хавцал” гэх газарт малаа эргүүлээд явж байтал Б.*******, А.******* нар надтай таараад үхрийн мах сум оруулаад өг гэхээр нь өөрийн 0018ХОА улсын дугаартай УАЗ-469 машинаар үхрийн мах ачиж суманд Дулмаа гэх айлд буулгасан. А.******* нь манай мах гэхээр нь иджшний үхэр зарж байгаа юм байна гэж бодож ачиж авчирч өгсөн юм. Өөр зүйл мэдэхгүй гэх мэдүүлэг/хэргийн 39-р хуудас/

            Гэрч Н.Дулмаа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн орой Чимэгээ гэдэг малын ченж харанхуй орой болсон үед манай гэрээс гарч уулзсан.А.******* нь 2 хоногийн өмнө ирж хоноод явсан байсан гэх мэдүүлэг/хэргийн 42-р хуудас/

            Гэрч Ц.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Б.******* надтай таараад мах авах уу гэхээр авч байна гэсэн чинь орой Дулмаа эгчийн байж байтал Б.******* орж ирээд мах авах уу гэхээр нь авна гэсэн чинь хамт явж УАЗ-469 машинаас махаа буулгаж кг-аар авахад 210 кг татсан 1 кг-ийг нь 6000 төгрөгөөр бодож авсан. А.*******, Б.******* нар дансаа хэлээд 1 сая төгрөгийг дансаар 260.000 төгрөгийг бэлэнээр өгөөд явуулсан гэх мэдүүлэг /хэргийн45-р хуудас/

            Гэрч Ц.ийн ХААН банкны 58.... тоот данснаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1.000.000 таграг мал гэх утгаар 58... тоот дансанд шилжсэн тухай депозит дансны хуулга хэргийн 56-р хуудас

            “Вендо” хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтээр 5 настай эр үхэр 1.200.000 төгрөг, 8 настай эм үхэр 1.000.000 төгрөгийн үнэтэй гэх дүгнэлт /хэргийн 83-р хуудас/

            Эд мөрийн баримтаар тооцох тухай “хөх өнгийн ноомтой эвэртэй сарлаг үхрийн толгой-1ш, хар өнгийн ноосиой эвэргүй хар сарлаг үхрийн толгой-ш тус бүрийг эдмөрийн баримтаар тооцов” гэх мөрдөгчийн тогтоол/ хэргийн 99-р хуудас/

Яллагдагч Б.*******, А.******* нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хэргийн 106-113-р хуудас/

            Эд мөрийн баримтаар хураагдсан 2 үхрийн толгойг хохирогч Т.оор таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт/ хэргийн 114-116-р хуудас/

Яллагдагч Б.*******, А.******* нарын ХААН банкны дансанд орсон, гарсан депозит дансны хуулга, үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хэргийн 124-130-р хуудас/

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд/хэргийн 164-177-р хуудас/ хэрэгт цугларсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

 Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Б.*******, А.******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

 Мал хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдлээр буюу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр хэрэгжиж, малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч нар нь мөнгө олох амар хялбар аргаар, өөрийн хэрэгцээг хангах зорилгоор бусдын 2 тооны үхэр хулгайлсан нь хэрэгт хөдөлбөргүй тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод түүнээс дээш малыг ойлгоно. Мөн хуульд бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид хамруулсан болно. 

Шүүгдэгч Б.*******, А.******* нар нь бүлэглэн, 2 тооны үхэр хулгайлсан нь дээрх Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв.

            Шүүгдэгч Б.*******, А.******* нар нь бусдын өмчлөлд байгаа малыг мэдсээр байж хулгайлж, нядалж цааш зарсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.*******, А.******* нарыг бүлэглэн, олон тооны малыг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Т. нь “үхрээ үхрээр нь буцааж авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч Б.*******, А.******* нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1.260.000 төгрөг байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нараас гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Шүүгдэгч Б.*******, А.******* нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгч Б.*******гийн хувийн байдлын талаар: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 166-р хуудас/, шүүгдэгчийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 175-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа / хэргийн 41-р хуудас/ аймгийн сумын багийн Засаг даргын тодорхойлолт / хэргийн 174-р хуудас/, гэрч Б.Загдсүрэн, Д.******* нарын мэдүүлэг/хэргийн 95,98-р хуудас/

Шүүгдэгч А.*******ийн хувийн байдлын талаар: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 167-р хуудас/, шүүгдэгчийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 169-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа / хэргийн 171-р хуудас/, Эд хөрөнгөтэй эсэхийн лавлагаа / хэргийн 170-р хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, гэрч Т.Оюунбилэгийн мэдүүлэг/хэргийн 81-р хуудас/ тус тус хэрэгт цугларсан байна.

Дээрх баримтууд болон гэрч нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч нар нь аймгийн сумын , багт оршин суух хаягтай, тодорхой эрхэлсэн ажилгүй, тусдаа гараагүй эцэг, эх, дүү нарын хамт мал маллаж амьдардаг, гэмт хэрэгт шийтгүүлж байгаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******, А.******* нарыг бүлэглэн, олон тооны малыг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч нарыг 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу тэдний гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 1,260,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өнөөдрөөс эхлэн цагдан хорих саналтай, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг тус тус байхгүй гэх санал, дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч А.*******ийн өмгөөлөгч Н.Очирбат, Д.Алимаа нараас: Шүүгдэгч А.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрөө төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар хорих ялын доод хэмжээг 2 дахин багасгаж ял оногдуулж өгнө үү гэх,

Шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч Ж.Жаргалбаяраас: Шүүгдэгч Б.******* нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, авсан үхрээ үхрээр нь буцааж өгсөн тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг журамлан хорих ялыг багасгаж оногдуулж өгнө үү гэх дүгнэлтүүдийг гаргасан.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан улсын яллагчийн болон шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн саналыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч тус бүрт 1 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.260.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.*******, А.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүйг тус тус дурдаж эд мөрийн баримтаар шилжүүлж ирүүлсэн үхрийн 2 ш толгойг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, А.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2, 36 дугаар зүйлийн 36.2,36.6-36.8,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******, ******* ******* ургийн овогт *******ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан бүлэглэн, олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******, ******* ******* ургийн овогт *******ийн ******* нарыг 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******, Б.******* нарт оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******, Б.******* нараас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.260.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шүлжүүлсүгэй.

5.Эрүүгийн 2336000570064 дугаартай хэрэгт шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн үхрийн 2ш толгойг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******, А.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС