Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/52

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул,

  Улсын яллагч Э.*******,

  Шүүгдэгч З.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2323000000043 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.          

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, *******тай эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, *******, эхнэр, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* баг, , тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт ы *******, регистрийн дугаар ИЮ.

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

            Прокуророос шүүгдэгч З.*******ын холбогдсон хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарна гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.  

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 Шүүгдэгч З.******* нь 2023 оны 1 дүгээр сарын 24-ний шөнө Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “” бааранд үйлчлүүлж байх үедээ хохирогч Б.тай хувийн таарамжгүй харилцааны маргалдаж улмаар нүүрэн хэсэгт цохиж зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Шүүгдэгч З.*******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Прокурорын надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Би Б.д эмчилгээний зардалд гарсан төлбөрийг бүрэн барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

            - Хохирогч Б.ы “...Би 2023 оны 1 дүгээр сарын 24-ний орой “” бааранд ажилладаг н.гаас гар утасныхаа цэнэглэгчийг авахаар очсон. Тэгээд гадаа нь н.******* гэх залуутай мэнд мэдээд хамт тамхилчхаад дотогш орсон. ...Тэгтэл авсан байсан архинаасаа надад хийж өгөхөөр нь 1 уучхаад н.*******тай хамт нойл орсон. Тэгээд нойлоос гарч ирээд н.******* миний хөмсөг хэсэгт гараараа цохихоор нь би гараараа цээжин хэсэг рүү түлхэхэд бид 2 газар унасан.” гэх мэдүүлэг /х.х-н 17-18 дугаар хуудас/

            - Гэрч Г.гийн “...Би 2023 оны 1 дүгээр сарын 24-ний орой 22 цагийн үед найз З.*******ын хамт баарны гадна ирсэн. Б. гэх хүн 1 дээлтэй ахаас тамхи асуугаад зогсож байсан. Тэгээд З.*******аас асуухаар нь 1 ширхэг тамхи өгөөд орсон. Тухайн үед Б. архи уучихсан нэлээн согтуу байсан. ...Тэгээд удалгүй З.*******, Б. 2 нойлын өрөөнд хоорондоо маргалдсан байсан. Тэгээд З.******* хэсэг сууж байгаад дахиад нойлын өрөө орсон тэр хооронд бид хоёрын сууж байсан ширээн дээр ирээд Б.ыг баруун гараараа зүүн хөмсөг орчимд 1 удаа цохисон тэгэхэд цус гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/        

- Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч П.гийн 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 81 дугаартай “...Иргэн Б.ы биед зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, баруун хацрын хэсэгт зулгаралт баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан буюу 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Иргэн Б.ы биед үүссэн хөмсөгний гадна хэсэгт шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт/ хх-ийн 11-12 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” талаараа тайлбар өгсөн байна.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй, оролцохгүй гэдгээ илэрхийлсэн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Улсын яллагчийн яллах дүгнэлтэд тусгагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгч З.*******ын холбогдсон хэргийн нөхцөл байдал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Шүүгдэгч З.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Б.д учирсан 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн хохирлыг шүүгдэгч З.******* төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 84-р хуудас/

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

      Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

      Иймд шүүгдэгч З.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.*******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.*******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 

5. Шүүгдэгч З.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хууль заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        П.ДОРЖБАЛ