| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2023/0045/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/47 |
| Огноо | 2023-03-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал,
Улсын яллагч Б.*******,
Шүүгдэгч Б.*******ийн өмгөөлөгч Б.*******,
Шүүгдэгч Б.*******, Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.*******, Ц.******* нарт холбогдох 2223002220033 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, *******, эхнэр, 4 хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багийн хэсгийн тоотод оршин суух хаягтай, урьд хоёр удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, овогт ын *******, регистрийн дугаар ИЮ.
2. Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, тай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, , эхнэр, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн сумын багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт ийн *******, регистрийн дугаар ИА.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б.*******той үл ялих зүйлээс болж маргалдан улмаар түүний биед хамар ясны хугарал, дээд баруун 1-р шүдний хугарал, доод уруулын зүүн дотор талд шарх, хамрын нурууны зүүн дээд хэсэгт, зүүн өвдөгний үений урд хэсэгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт,
Шүүгдэгч Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ц.*******тай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар түүний биед зүүн духны чамархай ясны хугарал, хатуу хальсны дээрх цусан хураа, зүүн нүдний дээд доод зовхинд, духны зүүн дээд хэсэгт цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогдсон байна.
Шүүгдэгч Ц.*******ы холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.*******ийн холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч нарыг гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Ц.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б.*******той үл ялих зүйлээс болж маргалдан улмаар түүний биед хамар ясны хугарал, дээд баруун 1-р шүдний хугарал, доод уруулын зүүн дотор талд шарх, хамрын нурууны зүүн дээд хэсэгт, зүүн өвдөгний үений урд хэсэгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ц.*******тай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар түүний биед зүүн духны чамархай ясны хугарал, хатуу хальсны дээрх цусан хураа, зүүн нүдний дээд доод зовхинд, духны зүүн дээд хэсэгт цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал:
1. Б.*******ийн хохирогчоор өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цагийн үед өөрийн найзууд болох , , гурав дуудахаар нь би 19 цаг өнгөрөөд “” нэртэй караокед ирсэн. Намайг ирснээс хойш бид дөрөв тус бүр 1 лааз 0.5 литрийн хэмжээтэй пиво уугаад гарцгаасан. Тэгээд орой 21 цагийн үед бид дөрөв хамт “” нэртэй баар луу орж хоол идчихээд 0.75, 0.5 литрийн хэмжээтэй 2 шил “Куали” нэртэй архи хувааж уусан. Тухайн архийг ууж дуусаад гарах гэтэл , хоёр бааран дотор унтаж байсан. Тэгэхээр нь бид хоёр тооцоогоо хувааж төлөөд би т “найз нь түрүүлээд гарч байя, дотор муухай оргиод байна чи араас нөгөө хоёрыг аваад гараад ир” гэж хэлээд би түрүүлээд баарнаас гарсан. Тэгээд би “” баарны үүдэнд замын хажууд бөөлжчихөөд зогсож байтал тойрог талаас хоёр залуу ирээд баарны үүдэнд юм яриад зогсож байсан. Тэгэхээр нь ах нар тамхи байвал тамхилаач гэж хэлтэл байхгүй гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр залуутай юм яриад зогсож байтал ******* надаас ганц шил архины мөнгө байвал өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад мөнгө байхгүй байна, тал шил архи л байна гэж хэлсэн. Тэгсэн ******* “гурвуулаа тийшээ явъя” гээд “” дэлгүүрийн хажуу талын гудамжны мухарт очсон. Гэтэл ******* миний хамар руу мөргөөд намайг тонгойх үед уруул хэсэгт өшиглөөд, мөн унагаж байгаад хэд хэдэн удаа цохисон. Тэгсэн гэгч намайг салгаад *******ыг салгасан. Тэгэхээр нь би *******ыг барьж аваад архины шилээр цохих гээд далайсан чинь манай найз миний барьсан шилийг аваад газарт шидэж хагалсан. Би *******ыг заамдаж аваад чи намайг яагаад мөргөдөг юм бэ гэж хэлээд хавсарч унагаагаад гараараа хэд хэдэн удаа цохиод толгой хэсэгт нь хөлөөрөө 4-5 удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47 дугаар хуудас/
2. Ц.*******ы хохирогчоор өгсөн” “... 2020 онд 11 дүгээр сарын 11-ний өдөр би Богдын гол багт байрлах ахын гэрээс 21-22 цагийн үед "" нэртэй баар орохоор ах бид хоёр явсан. Баарны гадаа очиход 4-5 хүн үүдэнд нь зогсож байсан. Баар луу орох гэхэд ******* гэх залуутай би маргалдаж байгаад больсон. Тэгсэн Б.******* гэх залуу надад архи байна ийш эргэж ууя гэж хэлсэн. Тэгэхээр нь дэлгүүрийн тийш *******, ах бид гурав явсан. Тэрнээс гадна хэдүүлээ явсан талаар би санахгүй байна. дэлгүүрийн гадна очоод би *******той заамдалцаж байсан. Дараа нь архитай шилээр намайг цохисон. Өөр зүйл санахгүй байна. Тухайн үед би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Нэг мэдэхэд намайг тал талаас хүмүүс өшиглөж байсан. ах салгах гэж байгаад өөрөө зодуулсан гэж надад хэлсэн. Би бүх асуудлыг сайн санахгүй байна нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,
3. Хохирогч Х.ийн “...2022 оны 11 дүгээр сарын 11-ний орой манай хадам дүү ******* манай гэрт ирээд “хоёулаа бааранд орж ганц пиво ууя” гэхээр нь би тэгье гээд бид хоёр “” нэртэй баарны гадна ирсэн. Гадна ирэхэд миний таньдаг гэх залуу хамт явж байгаа бололтой 2-3 залуу зогсож байсан. Тэгсэн той хамт явж байсан нэг залуу “баар оруулахгүй байна надад архи байна хэдүүлээ нэг тийш явж ууя” гэж ярилцсан. Тэгсэн ******* архи байгаа гэх залуутай хамт түрүүлээд “” дэлгүүрийн зүүн талаар харанхуй гудамж руу ороод удаагүй муудалцаад эхэлсэн. Тэгэхээр нь би араас нь очоод боль гэтэл тухайн зүс таних залуу гараараа миний нүүрэн тус газарт цохисон. Цохих үед би хашааны жижиг хайс даваад газар унасан. Унаад удаагүй байхад дээлтэй залуу ирээд намайг бариад авсан. Удаагүй цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас /
4. Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч П.гийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 000000600 дугаартай “... Иргэн Ц.*******ы биед зүүн духны чамархай ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн нүдний дээд доод зовхинд, духны зүүн дээд хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан буюу 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Иргэн Ц.*******ы биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 58-60-р хуудас/,
5. Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч П. гийн 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 000000583 дугаартай “... Б.*******ийн биед хамар ясны хугарал, дээд баруун 1-р шүдний хугарал дээд зүүн 1-р шүд, дээд баруун 2-р шүднүүдийн үзүүр хэсгийн сэтэрсэн хугарал, доод уруулын зүүн дотор талд шарх, хамрын нурууны зүүн дээд хэсэгт, зүүн өвдөгний үений урд хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан буюу 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр үүссэн байх боломжтой. Дээд баруун 1-р шүдний хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.52.1-т заасны дагуу хөдөлмөрийн чадвар алдалтанд 5%-иар нөлөөлнө. Бусад гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Иргэн Б.*******ийн биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 65-67 дугаар хуудас/
6. Шүүгдэгч Ц.*******ы “...Би Б.*******ийг нүүр хэсэгт нь 1 удаа мөргөсөн. Тухайн үед 21-22 цаг орчим болж байсан гадаа харанхуй байсан. Тухайн асуудал нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Завхан аймгийн ******* сум Жинст баг дэлгүүрийн хажуугийн завсар хэсэгт болсон. ...Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөн прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/
7. Шүүгдэгч Б.*******ийн “...Тухайн үед онц маргалдах зүйл болоогүй юм яриад зогсож байх үед намайг шууд мөргөчихсөн юм. Намайг мөргөөд өшиглөөд хэд хэдэн удаа цохисных нь дараа би нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа цохисон. Мөн унагааж байгаад хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн. ... Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөн прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /126-128-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хүний эрүүл мэнд халдашгүй байх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан бөгөөд уг эрхийг зөрчиж хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.
Шүүгдэгч Б.*******, Ц.******* нар нь харилцан зодолдож хэн хэнийхээ хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг зөрчсөн үйлдлийн улмаас Ц.*******ы эрүүл мэндэд хүнд хохирол, Б.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь дээрх гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.
Иймд Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн мэдлэг дутмаг, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн, хүлээцтэй байх, бие биенээ хүндлэх хүндлэл, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Б.******* өөрийн хууль бус үйлдлийн улмаас Ц.*******ы эрүүл мэндэд учруулсан хохиролд 5,000,000 төгрөг болон 2 гүү өгсөн, Ц.*******ы хууль бус үйлдлийн улмаас учруулсан эрүүл мэндийн хохиролд Б.******* хохирол нэхэмжлээгүй болох нь шүүгдэгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Би энэ гэмтлийн улмаас хоёр удаа тархины хагалгаанд орсон. Одоо гавлын яс нөхөх хагалгаанд мөн орох ёстой” гэсэн бөгөөд шүүгдэгч Б.******* нь Ц.*******ы гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлэв.
Мөн шүүгдэгч Б.*******ийн өмгөөлөгч Б.******* “...Б.*******ийн хувьд шүд нь хугарсан асуудал байгаа. Одоогийн байдлаар энэ талаар нэхэмжлээгүй. Хамгийн эхэлж өөрийнхөө холбогдсон хэргийнхээ хохирогчийн зардлыг төлөөд өөрийнхөө эрүүл мэндэд учирсан хохирлыг нэхэмжлээгүй. Шүдээ янзлуулаагүй асуудал байгаа учраас түүнийг жич нэхэмжлэх эрхтэйгээр шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсан.
Иймд шүүгдэгч Б.*******, Ц.******* нарыг гэмт хэргийн улмаас өөрсдийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх зүйтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүх шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Прокуророос шүүгдэгч Б.*******, Ц.******* нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна.
Мөн тэдэнд хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10,100,000 /арван сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Б.*******ийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 10100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10,100,000 /арван сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоов.
Харин шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
Шүүгдэгч овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10,100,000 /арван сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ид оногдуулсан 10,100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10,100,000 /арван сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,
Шүүгдэгч Ц.*******д оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Ц.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Б.*******, Ц.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар Б.*******, Ц.******* нар нь гэмт хэргийн улмаас өөрсдийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлыг гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******, Ц.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ